Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 152/ШШ2024/00156

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                                            

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,                                  

                                                                                     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 7/1, 00 тоотод байрлах, хувийн хэргийн 9007001011 дугаартай, регистрийн ... дугаартай, Төрийн банк ХК-ийн,

            Н.А, Б.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны Увс салбарын харьяа Улаангом тооцооны төвийн зээлдэгч Н.А /РД:.../, хамтран зээлдэгч Б.Д /РД:.../ нар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банкны Увс салбарын харьяа Улаангом тооцооны төвөөс Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангид ажиллаж амьдарч байхдаа зээл авсан боловч 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ямар ч зээлийн төлбөр хийхгүй алга болсон. Улмаар  оршин суух хаягаар нь очиход оршин суухгүй байсан ба хаашаа явсан нь тодорхойгүй, мөн утас руу нь залгахад огт утсаа авахгүй байна. Иймд Н.А, Б.Д нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ:“Н.А-гийн хаяг тодорхой болсон тул шүүхэд гаргасан эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь Н.А, Б.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь зүйтэй.

                                                                                     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь Н.А, Б.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ