Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 362

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Д.Ууганзаяа, улсын яллагч Д.Уянга, хохирогч С.Оюунцэцэг, шүүгдэгч А.Гүнчинсүрэн, түүний өмгөөлөгч А.Оюун, гэрч С.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гүнчинсүрэнд холбогдох эрүүгийн 2017 2501 0457 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Боржигон овгийн Ариунболдын Гүнчинсүрэн 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 24 гудамж, 120 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт амьдардаг./РД: НХ92110617/

             

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Гүнчинсүрэн нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 101 дүгээр байрны гаражид байсан иргэн С.Батаагийн эзэмшлийн УНВ 71-37 улсын дугаартай “Hyunday starex” маркийн автомашинд нэвтрэн орж иргэн С.Оюунцэцэгийн худалдан борлуулдаг 840 ширхэг ээмэг, зүүлт 3 хос, 360 ширхэг дан шармал ээмэг, 40 ширхэг эрэгтэй шармал гинж, 400 ширхэг гинж, 20 ширхэг шармал бөгж зэргийг хулгайлан, нийт 14.910.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.  

                                                                                                          

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гүнчинсүрэн мэдүүлэхдээ: Би С.Батаагийн байрны гадна Батаатай уулзаад, мөнгөө авах гэж маргалдсан. Машин руу нь ороод өмнө нь хамт заралцаж байсан ээмэг бөгжнөөс 2 ууттай ээмэг авсан. Илүү зүйл авах санаа байгаагүй. Барагцаагаар ээмэг кулонтой нь 40-өөс 50 ширхэг, бөгж 1-ээс 2 ширхэг, гинж 2-оос 3 ширхэг байсан. Би 2 уут зүйл л авсан бөгөөд 14.810.000 төгрөгийн эд зүйл авсан бол камерын бичлэгт том хэмжээний овортой зүйл харагдах байсан. Би Батаад 2.000.000 төгрөгөөр хүүхдийн тоглоом зарсан. Тэгээд С.Батаагаас бэлнээр 500.000 төгрөгийг авсан. Бага, багаар мөнгөө авсаар байгаад 900.000 төгрөгөө аваагүй байсан. Тэгээд өгөхгүй болохоор нь эд зүйлсийг авсан. Би С.Батаатай хамт өмнө нь барааг нь зардаг байсан бөгөөд С.Батаа бараагаа эгчтэйгээ хамт нийлүүлсэн гэсэн тул С.Батаагийнх гэж бодсон. Надаас эд зүйл хурааж авахад 600.000 төгрөг гаруй болсон. Би хүний зүйлийг дур мэдэн буруу бодож авсандаа гэмшиж байна. Гэхдээ би барааг нь мэддэг байсан болохоор барагцаагаар 900.000 төгрөгөндөө тооцоод авсан. Би 14.910.000 төгрөгийн эд зүйл аваагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Оюунцэцэг мэдүүлэхдээ: Шүүгдэгч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бага хэмжээний эд зүйл авсан бөгөөд А.Гүнчинсүрэнг аав ээжгүй учир хохирлоо төлнө гэхээр нь за гээд эхний үйлдлийг нь шалгуулахгүйгээр бид тохирсон. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бага хэмжээний эд зүйл авсан нь тогтоогдсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ганцаараа биш хоёулаа орж эд зүйл авсан байсан. Би бараанд явж ирээд бананы болон алимны мөн цэнхэр хайрцагт бараагаа хийгээд гэртээ эд зүйлээ байлгаж байсныг Батаад гаргаж өгөхдөө машинд үлдээгээд тэр орой А.Гүнчинсүрэн эд зүйлийг машинаас авсан байсан. Надад хохирлоо барагдуулна гэж хэлсэн. А.Гүнчинсүрэн Гачууртад архи ууж байхад нь манай дүү очиж олж авсан. Би алдсан эд зүйлээ зарсан бол 40.000.000-50.000.000 төгрөг болох байсан. Би урдаас авсан үнэ дээрээ буудлын болон тээврийн зардлаа нэмсэн. Ээмэг, зүүлт 3 хос 840 ширхэг, 1 бүр нь 12.000 төгрөг, дан шармал ээмэг 360 ширхэг, 1 бүр нь 5500 төгрөг, шармал гинж 40 ширхэг, 1 бүр нь 6000 төгрөг, гинж 45-60 см хэмжээтэй нь 400 ширхэг, 1 бүр нь 6000 төгрөг, шармал бөгж 20 ширхэг, 1 бүр нь 5500 төгрөг бөгөөд би авсан падаанаа өгч үнэлгээний газарт үнэлүүлсэн. Нийт 14.193.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Үүнээс 680.000 төгрөг буцааж авсан. Одоо 14.910.000 төгрөгийг А.Гүнчинсүрэнгээс нэхэмжилж байна. Эхний үйлдлийг А.Гүнчинсүрэн хэнтэй орсоныг мэдэхгүй, найзындаа оруулчихсан байсан. Би 2016 оны 12 дугаар сард 20.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 20-нд бараагаа аваад ирсэн. Би дүүдээ урдны бараагаа үлдээсэн байсан бөгөөд Батаа 1.200.000 төгрөгийн бараа зарсан гээд надад шилжүүлсэн. Би дүүдээ итгэж байна. Тэгээд тооцоолж бодоход 18.000.000 төгрөгийн бараа үлдсэн гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч С.Оюунцэцэгийн өгсөн: “... Би 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн орой Хятад улсын Гуанжу хотоос Улаанбаатар хотод бараа авчраад гэртээ ирээд дүү Батааг “...үлдсэн бараагаа машинаас оруулаад ир, авчирсан бараагаа нэмж хийе” гэж хэлээд гаргасан чинь Батаа “...бараа байхгүй байна” гээд тал бараатай хайрцаг оруулаад ирсэн. Ингээд ...яагаад алдчихав” гээд байрны гадна талын камерыг шалгахад Батаагийн найз нь гражид ороод гарч байгаа бичлэг байсан. Миний барааг манай дүү Батаа зарж өгдөг. Ээмэг, зүүлт 3 хос 840 ширхэг, 1 ширхэг нь 12.000 төгрөг, дан шармал ээмэг 360 ширхэг, 1 ширхэг нь 5500 төгрөг, эрэгтэй шармал гинж 40 ширхэг, 1 ширхэг нь 6000 төгрөг, гинж 45-60 см, 400 ширхэг, 1 ширхэг нь 6000 төгрөг, шармал бөгж 20 ширхэг, 1 ширхэг нь 5500 төгрөг. Би сүүлд үнэлгээгээр гарсан 14.810.000 төгрөгийн эд зүйлээс 616.500 төгрөгийн бараа буцааж авсан. Ингээд үлдэгдэл 14.193.000 төгрөг бөгөөд дээр нь үнэлгээ хийлгэсэн 80.000 төгрөг, орчуулга хийлгэсэн 20.000 төгрөг гээд нийт 14.293.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-19, 97/,

           Мөрдөн байцаалтанд гэрч С.Батаагийн өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Гүнчинсүрэн нэг найзтайгаа манай гадаа ирээд над руу залгаад гараад ир гэж хэлсэн. Намайг гараад очсон чинь тухайн үед архи зарахыг хориглочихсон байсан болохоор хажуу талын дэлгүүрээс “архи аваад өгөөч” гэж хэлэхээр нь би хажуу талын дэлгүүр рүү ороод гуйсан боловч надад өгөөгүй. Тэгээд би нөгөө хоёрт “зарахгүй гэж байна” гэж хэлсэн чинь 10.000 төгрөг өгчих гэж надаас гуйхаар нь “чи өөрөө 20.000 төгрөгтэй байж” гээд өгөөгүй. Тэгээд би тэднээс салаад гэртээ орсон бөгөөд Гүнчинсүрэн найзтайгаа хамт гараад явсан. Ингээд тэрнээс хойш 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр орой 20 цаг болж байхад би гэртээ ирээд эгч Оюунцэцэг “шинэ бараа авчирсан, хуучин бараануудаа машинаас оруулаад ир” гэж хэлсэн. Ингээд би өөрийн эзэмшлийн 71-37 УНВ улсын дугаартай автомашин дээр очоод харахад дулаан зогсоолдоо байсан бөгөөд хойд хаалгыг нь онгойлгоод бараагаа үзэхэд тал бараа байхгүй болчихсон байсан. Ингээд эгч намайг “чи бараагаа зарчихсан юм уу” гэхээр нь би “бараагаа зараагүй” гэж хэлсэн. Намайг машин дээр очиход бүх цонх хаалттай, хаалга цоожтой, миний машины жолооч талын хойд цонх гаднаасаа түлхэхэд хойш онгойдог бөгөөд түүгээр гараа оруулаад хойд хаалга онгойдог. Машин тэгж онгойдог болсон шалтгаан нь Гүнчинсүрэн 2016 оны намар надаас машин авч яваад тэр цонхыг эвдчихээд тэгж онгойдог болгоод авчирсан юм. Миний машин дотроо зах дээр гоёл чимэглэлийн дуураймал зүүлт, ээмэг, бөгж алдагдсан.” гэх мэдүүлэг /хх-22/,

             Мөрдөн байцаалтанд А.Гүнчинсүрэнгийн сэжигтнээр өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр орой 22 цагийн үед найз Батаагийн гэрийн гадаа очсон. Батаа өөрөө над руу залгаад хүрээд ир гэж дуудсан. Батаагийн гадна очсон шалтгаан нь Батаагийн гэрийн доод талын дэлгүүрээс архи авахуулах гэж байсан боловч тухайн үед архины хорио тавигдчихсан байсан болохоор авч чадаагүй. Батаатай хэсэг юм ярьж байгаад маргалдаад салсан. Ингээд би архи уучихсан байсан тул уурлаад Золжаргалыг орцны наана хүлээж бай, би машинаас нь юм аваадхая гэж хэлээд доошоо буугаад Батаагийн машины арын цонхыг нь нээж хайрцаглаад ил тавьсан байсан бараанаас 2 ууттай зүйл хармаандаа хийж авч гараад тэр оройдоо Золжаргалаас салаад Ханын материалд байдаг эмээ дээрээ очиж хоносон. Маргааш нь 13 цаг болж байхад Багшийн дээд дээр очиж ээмэг, бөгжөө 5000-6000 төгрөгийн хооронд зараад 180.000 төгрөг болгосон.” гэх мэдүүлэг /хх-44/,

             Мөрдөн байцаалтанд А.Гүнчинсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “… Би хотод ирээд Батаа руу залгаж “гэрийнхээ доод талын дэлгүүрээс нэг шил архи аваад өгөөч” гэхэд Батаа “тэгье, хүрээд ир” гэсэн. Ингээд бид нар Батаагийнд очиж Батаатай уулзаад “чи өрөндөө гар утас өгнө гэсэн яасан бэ, өрөө өгөөч” гэхэд “өгнө шдэ” гэх мэт зүйл яриад бид хоёр маргалдаад салсан. Ингээд бид Батаагаас салж яваад Батаагийн машинаа тавьдаг байрных нь граж руу орж Батаагийн Starex маркийн автомашиных нь зүүн хойд талын заалны цонхыг гаднаас нь онгойлгоод хаалгыг нь онгойлгож машинд ороход Батаагийн зардаг бараа нь дэлгээстэй байсан. Тэгэхээр нь би дөрвөлжин хайрцагт байсан зүйлсээс 2 жижиг ууттай зүйлийг аваад гарсан. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан тул Ханын материалд байдаг эмээгийндээ очиж хоносон. Маргааш нь Багшийн дээдийн автобусны буудал дээр ирээд өөрөө зогсож байгаад гудамжаар явж байсан хүмүүст Батаагийн машинаас авсан нэг ууттай эд зүйлээ зарж 180.000 төгрөгтэй болсон.” гэх мэдүүлэг /хх-48/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-101/, фото зургууд /хх-102-104/, эд зүйлийн үнэлгээ /хх-27/, эд зүйл түр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-12-13/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдглэл /хх-11/, ял шалгах хуудас /хх-105/, хохирогч 616.500 төгрөгийн бараа буцааж авсан тэмдэглэл /хх106/, А.Гүнчинсүрэнгийн ажил байдлын тодорхойлолт, Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан /хх27-35/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Гүнчинсүрэн нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 101 дүгээр байрны гаражид байсан иргэн С.Батаагийн эзэмшлийн УНВ 71-37 улсын дугаартай “Hyunday starex” маркийн автомашинд нэвтрэн орж иргэн С.Оюунцэцэгийн худалдан борлуулдаг 840 ширхэг ээмэг, зүүлт 3 хос, 360 ширхэг дан шармал ээмэг, 40 ширхэг эрэгтэй шармал гинж, 400 ширхэг гинж, 20 ширхэг шармал бөгж зэргийг хулгайлан, нийт 14.910.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахв хэсэгт заасан гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 6 сар, дээд хэмжээ 5 жил болж оногдуулах ял хөнгөрч байх тул гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол улсын хууль болон Олон улсын гэрээ конвенцид нийцнэ гэж үзэв.

Учир нь шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч хулгайд алдагдсан гэх эд зүйлсээ бодитоор тооцоолсон гэдэг нь хохирогчийн “...Би банкнаас мөнгө зээлж явахаасаа өмнө бараагаа дүүдээ заруулахаар үлдээсэн байсан. Би нэхэмжилсэн мөнгөндөө замын зардлаа оруулж тооцсон. Мөн лангуун дээр байсан бараагаа тооцоод урд нь бараанд явж байсан үлдсэн падаануудаараа өөрөө тооцсон. Энэ хохиролд Гүнчинсүрэнгийн урд нь бас хулгайлж авсан гэх хэрэгсэхгүй болсон үйлдлийнх нь хохирол хамт тооцогдсон..,” гэх мэдүүлэг, үнэлгээ, гэрч С.Батаагийн “...энэ тооцоонд урдны авсан эд зүйл бас тооцогдсон” гэх мэдүүлэг төгрөг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.болон бичгийн бусад баримтуудаар хохирлын хэмжээг 14.910.000

Иймд шүүгдэгч А.Гүнчинсүрэн нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэн С.Оюунцэцэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Үүнд: 

                 Мөрдөн байцаалтад хохирогч С.Оюунцэцэгийн өгсөн: “... Би 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн орой Хятад улсын Гуанжу хотоос Улаанбаатар хотод бараа авчраад гэртээ ирээд дүү Батааг “...үлдсэн бараагаа машинаас оруулаад ир, авчирсан бараагаа нэмж хийе” гэж хэлээд гаргасан чинь Батаа “...бараа байхгүй байна” гээд тал бараатай хайрцаг оруулаад ирсэн. Ингээд ...яагаад алдчихав” гээд байрны гадна талын камерыг шалгахад Батаагийн найз нь гаражид ороод гарч байгаа бичлэг байсан. Миний барааг манай дүү Батаа зарж өгдөг. Ээмэг, зүүлт 3 хос 840 ширхэг, 1 ширхэг нь 12.000 төгрөг, дан шармал ээмэг 360 ширхэг, 1 ширхэг нь 5500 төгрөг, эрэгтэй шармал гинж 40 ширхэг, 1 ширхэг нь 6000 төгрөг, гинж 45-60 см, 400 ширхэг, 1 ширхэг нь 6000 төгрөг, шармал бөгж 20 ширхэг, 1 ширхэг нь 5500 төгрөг. Би сүүлд үнэлгээгээр гарсан 14.810.000 төгрөгийн эд зүйлээс 616.500 төгрөгийн бараа буцааж авсан. Ингээд үлдэгдэл 14.193.000 төгрөг бөгөөд дээр нь үнэлгээ хийлгэсэн 80.000 төгрөг, орчуулга хийлгэсэн 20.000 төгрөг гээд нийт 14.293.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-19, 97/,

           Мөрдөн байцаалтанд гэрч С.Батаагийн өгсөн: “… 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр орой 20 цаг болж байхад би гэртээ ирээд эгч Оюунцэцэг “шинэ бараа авчирсан, хуучин бараануудаа машинаас оруулаад ир” гэж хэлсэн. Ингээд би өөрийн эзэмшлийн 71-37 УНВ улсын дугаартай автомашин дээр очоод харахад дулаан зогсоолдоо байсан бөгөөд хойд хаалгыг нь онгойлгоод бараагаа үзэхэд тал бараа байхгүй болчихсон байсан. Намайг машин дээр очиход бүх цонх хаалттай, хаалга цоожтой, миний машины жолооч талын хойд цонх гаднаасаа түлхэхэд хойш онгойдог бөгөөд түүгээр гараа оруулаад хойд хаалга онгойдог. Машин тэгж онгойдог болсон шалтгаан нь Гүнчинсүрэн 2016 оны намар надаас машин авч яваад тэр цонхыг эвдчихээд тэгж онгойдог болгоод авчирсан юм. Миний машин дотроо зах дээр гоёл чимэглэлийн дуураймал зүүлт, ээмэг, бөгж алдагдсан.” гэх мэдүүлэг /хх-22/,

             Мөрдөн байцаалтанд А.Гүнчинсүрэнгийн сэжигтнээр өгсөн: “…Батаагийн машины арын цонхыг нь нээж хайрцаглаад ил тавьсан байсан бараанаас 2 ууттай зүйл хармаандаа хийж авч гараад тэр оройдоо Золжаргалаас салаад Ханын материалд байдаг эмээ дээрээ очиж хоносон. Маргааш нь 13 цаг болж байхад Багшийн дээд дээр очиж ээмэг, бөгжөө 5000-6000 төгрөгийн хооронд зараад 180.000 төгрөг болгосон.” гэх мэдүүлэг /хх-44/,

             Мөрдөн байцаалтанд А.Гүнчинсүрэнгийн яллагдагчаар өгсөн: “…Ингээд бид Батаагаас салж яваад Батаагийн машинаа тавьдаг байрных нь гараж руу орж Батаагийн Starex маркийн автомашиных нь зүүн хойд талын заалны цонхыг гаднаас нь онгойлгоод хаалгыг нь онгойлгож машинд ороход Батаагийн зардаг бараа нь дэлгээстэй байсан. Тэгэхээр нь би дөрвөлжин хайрцагт байсан зүйлсээс 2 жижиг ууттай зүйлийг аваад гарсан. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан тул Ханын материалд байдаг эмээгийндээ очиж хоносон. Маргааш нь Багшийн дээдийн автобусны буудал дээр ирээд өөрөө зогсож байгаад гудамжаар явж байсан хүмүүст Батаагийн машинаас авсан нэг ууттай эд зүйлээ зарж 180.000 төгрөгтэй болсон.” гэх мэдүүлэг /хх-48/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Батаагийн өгсөн:”... Би Гүнчинсүрэнг ажиллуулдаг. Манай машиныг Гүнчинсүрэн өөрөө авч яваад цонхыг эвдчихээд ирсэн юм. Тэрнээс хойш цонхыг түлхээд онгойдог болсоныг Гүнчинсүрэн мэдэж байгаа. Би Гүнчинсүрэнд 900.000 төгрөгийн өглөгтэй байгаа нь үнэн. Тэр мөнгийг хасч тооцож болно.” гэх мэдүүлэг,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-101/, фото зургууд /хх-102-104/, эд зүйлийн үнэлгээ /хх-27/, эд зүйл түр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-12-13/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдглэл /хх-11/, хохирогч 616.500 төгрөгийн бараа буцааж авсан тэмдэглэл /хх106/, Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...Би бараагаа тооцоолохдоо дүүгээсээ асууж, үлдсэн бараагаа тооцоолоод гаргасан” гэх мэдүүлэг /хх27-35/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Гүнчинсүрэн урд нь 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, ялыг мөн хугацаагаар хянан харгалзаж тэнссэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа хэдий ч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хугацааны өмнө тэнсэн суллагдсан байгаа зэргээр мөн хуулийн ерөнхий ангийн 1.3-р зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан зарчмыг баримтлан шийдэв.

Иймд шүүгдэгч А.Гүнчинсүрэнд шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч С.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгийн явцад 14.293.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирлын хэмжээг бодитоор тогтоож чадаагүйн улмаас хохирлоо 5.000.000 төгрөг болгон багасган нэхэмжилсэнийг шүүгдэгч зөвшөөрч төлнө гэж хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдав.