Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/02028

 

                  

 

 

 

 

 

 

 

                  2024         04            16

                                   

 

 

 

 

 

 

 

                                     184/ШШ2024/02028

 

 

 

   

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын *******,******* *******, 15 тоот хаягт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, , 334 тоот хаягт оршин суух /РД:ЧТ850317/-д холбогдох,

1,280,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгэр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7105534634 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 841,156 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 38,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 44,403 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,280,446 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд иргэний хэрэг үүсэн хянан хэлэлцэгдэж буй ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй д холбогдох 1,280,446 гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 1,280,446  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 1,280,446 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 1,280,446 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,281 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 1002000041 тоот данснаас 17,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД