Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир,   

улсын яллагч *,

шүүгдэгч *,

шүүгдэгч *,

шүүгдэгч *,

шүүгдэгч * нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *нарт холбогдох эрүүгийн *дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, *суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамтаар * 5 дугаар  багийн 516 тоотод оршин суух, урьд *аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- *Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, *

 

* төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамтаар * сум, 4 дүгээр хороонд түр оршин суух, урьд *ймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-*дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Б*дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,  *

 

Монгол Улсын иргэн, * суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар *дүүргийн 8 дугаар хороо * тоотод оршин суух, урьд *дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, *

 

Монгол Улсын иргэн, 1*суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамтаар * тоотод оршин суух, урьд *аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-*дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч *нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 202* оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр *багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” нэртэй дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй Jak daniels нэртэй виски 2 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Ballentines нэртэй виски 4 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Hennessy vsop нэртэй виски 1 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Jagermaster нэртэй виски 1 ширхэг, хүүхдийн Нано сүү 2 ширхэг, хүүхдийн өглөөний хоол 1 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Чингис голд нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,112,246 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч * нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр *багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” нэртэй дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй Jak daniels нэртэй виски 2 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Ballentines нэртэй виски 4 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Hennessy vsop нэртэй виски 1 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Jagermaster нэртэй виски 1 ширхэг, хүүхдийн Нано сүү 2 ширхэг, хүүхдийн өглөөний хоол 1 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Чингис голд нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,112,246 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  *артай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 20* оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр *сум, *багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” нэртэй дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй Jak daniels нэртэй виски 2 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Ballentines нэртэй виски 4 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Hennessy vsop нэртэй виски 1 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Jagermaster нэртэй виски 1 ширхэг, хүүхдийн Нано сүү 2 ширхэг, хүүхдийн өглөөний хоол 1 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Чингис голд нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,112,246 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *артай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 20* оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр *багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” нэртэй дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй Jak daniels нэртэй виски 2 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Ballentines нэртэй виски 4 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Hennessy vsop нэртэй виски 1 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Jagermaster нэртэй виски 1 ширхэг, хүүхдийн Нано сүү 2 ширхэг, хүүхдийн өглөөний хоол 1 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Чингис голд нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,112,246 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*мэдүүлэхдээ: Би энэ дэлгүүр рүү 3 удаа ороод 4 дэх удаагаа орох гэж яваад үүдэн дээрээс нь цагдаад баригдаад явсан. Гэм буруугаа хүлээж байгаа гэв.

 

Шүүгдэгч * мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч *мэдүүлэхдээ: Би *нартай дэлгүүр рүү орсондоо гэмшиж байна.*тай бол дэлгүүр рүү орж байгаагүй гэв.

 

Шүүгдэгч *мэдүүлэхдээ: Өгнө. Би энэ дэлгүүр рүү орсондоо гэмшиж байна. Манай нөхөр бид хоёр албан ёсоор салаагүй. Манай нэг хүүхэд эмээ, өвөө дээрээ байдаг. Би 2 хүүхэдтэйгээ байдаг. Тухайн өдөр уугаад дэлгүүр рүү орж хулгай хийсэндээ гэмшиж байна гэв.

 

Улсын яллагч * нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар *нарыг 1 жил 6 сарын хугацаагаар, * нарыг 1 жилийн хугацаагаар тус бүр зорчих эрхийг хязгаарлах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч *ийн өмгөөлөгч *  дүгнэлтдээ: Мэдүүлгээс харахад 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэг удаа орсон гэж удаа дараа хэлж байгаа учраас энэ үйлдэлд буруутгах хууль зүйн үндэслэлтэй. 3 хүүхдийн хамт амьдардаг. 2 нас 6 сараас 14 насны хүүхдүүд байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж болж байна. Энэ хэрэг үйлдэгдснээс хойш 1 жил гаруй шалгасан. Дуудсан үед хариуцлагатай ирдэг. Улсын яллагчийн 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *ийн өмгөөлөгч * дүгнэлтдээ:”… Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдөр бусад этгээдүүдтэй нэгдэж шингэн хүнс болох архи согтууруулах ундаа хулгайлсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч *ийн өмгөөлөгч * дүгнэлтдээ: ”… 6 сартай жирэмсэн, 4-14 насны 3 хүүхэдтэй,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо төлсөн байдлын харгалзан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

Шүүгдэгч * нарт Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв. 

 

2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

 

Хохирогч Д*ас Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, (хх-ийн 24),

 

Хохирогч *ын: “...Манай дэлгүүрээс виски архи алга болоод байгааг 08 дугаар сарын 29-ны өдрөөс хойш мэдээд хяналтын камер шүүж үзэхэд 2 эмэгтэй үүргэвчтэй орж ирээд виски, архины хэсэг дээр бараа үзэж байгаа юм шиг зогсож байгаад цүнхэндээ хийж байгаа бичлэгийг үзээд өмнө 07 сарын 03-аас хойш дутсан виски, архиа шалгаад камераа урагшлуулж үзэхэд нийт 4 удаа орж ирж авсан байсан. Өмнөх хугацаанд манай дэлгүүрээс бараа хулгай хийж байхдаа хүмүүс нь солигдоод 5 эмэгтэй, 1 эрэгтэй хүн орж ирж байсан. Сүүлд 08 дугаар сарын 24-ний өдөр орж ирэхдээ 3 эмэгтэй цагаан өнгийн приус-11 загварын машинтай ирсэн гадна камерыг үзэхэд машины дугаар харагдахгүй байсан. Манай дэлгүүрээс 2 виски, 1 архи авсан байна лээ... Олон удаа орж ирсэн 2 эмэгтэй нь хоёулаа гаран дээрээ шивээстэй, 30-40 орчим насны эмэгтэй байсан. 1 эмэгтэй нь жирэмсэн, ягаан үстэй байсан, 1 эмэгтэй нь приус 10 загварын машиныг барьсан байсан. Эрэгтэй нь 25-30 орчим насны нүдний шилтэй цагаан саарал өнгийн үстэй хүн байсан... Бүртгэж тулгаж үзэхэд 1 литр jak daniels 2 ширхэг, ballentines 0.7 литр 4 ширхэг, hennessy vsop 1ширхэг, jagermaster 0.7 литр 1 ширхэг, хүүхдийн нано сүү 2 ширхэг, хүүхдийн өглөөний хоол 1 ширхэг, Чингис голд 0.5 литр архи нэг ширхэг зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байсан юм...Виски архи хулгай хийхдээ касс хэсэг дээр зогсож байгаад хүн их байхаар гараад явчихдаг юм байна лээ. Манайхаас эд зүйл худалдаж аваагүй байсан...Надад одоо ямар нэгэн гомдол  санал байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг, (хх-ийн 28-29, 32 дахь талууд),

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2092 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 35-36 дахь тал),

 

 *багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухайн мөрдөгчийн тэмдэглэл, (хх-ийн 149-151 дэх тал)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.  

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч * нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр * багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” нэртэй дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй Jak daniels нэртэй виски 2 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Ballentines нэртэй виски 4 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Hennessy vsop нэртэй виски 1 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Jagermaster нэртэй виски 1 ширхэг, хүүхдийн Нано сүү 2 ширхэг, хүүхдийн өглөөний хоол 1 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Чингис голд нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,112,246 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөэ,  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч * нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

1.5. Хохирол, хор уршиг

шүүгдэгч * нар нь хохирогчид хохирогчид 1,112,246 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч  * нарт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 CD-ийг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан *нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.1-т зааснаар зан үйлээ засах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Шүүгдэгч * нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 14 (арван дөрөв) хоногийг цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч нь * нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА