| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03479/И |
| Дугаар | 184/ШШ2024/02051 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02051
| 2024 04 17 | 184/ШШ2024/02051 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч: ******* дүүргийн 13 ******* хороо, ******* ******* байрлах, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гурав******* хэлтсээс
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* овогт /РД:/-ийг
Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* овогт /РД:// нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг Захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3, 4, 5, 8 ******* зүйлийг үндэслэн тухайн хүнийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Тайлбаргүй гэв.
Хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ******* дүүргийн Цагдаагийн гурав******* хэлтсийн нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, Ц.ээс асуумж авсан тэмдэглэл, ******* дүүргийн ******* ******* хорооны Засаг даргын тодохойлолт, ******* дүүргийн ******* ******* хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Тэмбүүгийн үүсгэгч илрүүлэх шинжилгээний дүн, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо, хэвийн эхо зураг, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, цээжний хөндийн рентген зураг, зүрхний цахилгаан бичлэг, ******* дүүргийн ******* ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, Ц.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хилчин 2 ******* хэсгийн хэсгийн ахлагчийн тодорхойлолт
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гурав******* хэлтсээс Ц.ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал, 15 ******* зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтийг тус шүүхэд гаргасан, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан этгээд болох хорооны нийгмийн ажилчдын хүсэлт /Хамтарсан багийн хурал хийж, тэмдэглэл байдлаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан/-ийг үндэслэж шүүхэд хандсан байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчлэх, мөн хуулийн 3 ******* зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Ц. нь ******* дүүргийн ******* ******* хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гурав******* хэлтсийн тодорхойлолт, ******* дүүргийн ******* ******* хорооны засаг даргын тодорхойлолт, ******* дүүргийн ******* ******* хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэлээр, түүнчлэн зөрчил гаргаж байсан болох нь ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гурав******* хэлтсийн тодорхойлолт, Ц.ээс авсан тайлбар, шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш Ц.ийн төрсөн эх .....утсаар холбогдоход ийг архины албадан эмчилгээнд явуулахыг зөвшөөрч байна гэсэн утсаар ярьсан баримт зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн гуравдагч этгээд Ц. нь архины хамааралтай болох нь ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын ...Архинд донтох оноштой, албадан эмчилгээнд явуулж болно гэх дүгнэлтээр тогтоогдох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.7-д Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасны дагуу Ц. нь эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Гуравдагч этгээдийн архины эмчилгээнд хамрагдах тухай хүсэлт, тайлбар нь түүний хувийн байдал болон хэрэгт авагдсан баримт, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр захиргааны журмаар албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 115 ******* зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 ******* зүйлийн 3.1-д заасныг баримтлан ******* овогт /РД:/-ийг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Ц.ийг албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс болон байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гурав******* хэлтэст даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 ******* зүйлийн 17.1-д зааснаар албадан эмчилгээг 3-6 сар хүртэл хугацаагаар хийх бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 ******* зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ц.ийг архины албадан эмчилгээний газар, эмнэлэгт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 120 ******* зүйлийн 120.1, 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргаагүй бол дээрх хугацаа дууссан өдрөөс тус шийдвэр хүчин төгөлдөр болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД