Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 361

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, улсын яллагч Д.Уянга, шүүгдэгч Э.Эрдэнэмөнх, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Д.Энхзаяа, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эрдэнэмөнх, Д.Энхзаяа нарт холбогдох эрүүгийн 2017 2501 1316 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, Арвин сан овогт Эрдэнэбаатарын Эрдэнэмөнх, 1990 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 19-470Б тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт амьдардаг /РД: НР90061262/,

 

           2. Монгол Улсын иргэн, Олхонуд овогт Доржпүрэвийн Энхзаяа, 1989 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 8-296 тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг /РД:УХ89100503/.

         

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Эрдэнэмөнх, Д.Энхзаяа нар нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лян хө” зоогийн газарт үйлчлүүлж байсан хохирогч Л.Бат-Өлзийгийн өмсөж явсан куртикны халааснаас бэлэн 630.000 төгрөгийг шунахайн сэдэлтээр хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэмөнх мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхзаяа мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирлоо буцаагаад өгсөн. Дахиж ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Л.Бат-Өлзийгийн өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед өөрийн эхнэр болон 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” зоогийн газарт орж хоол идсэн юм. Бид дөрвийг хоол идээд сууж байхад миний харалдаа арын ширээнд нэг эмэгтэй хүрч ирээд сандалаараа шахаад суусан. Тэгснээ тэр 2 удалгүй зэрэг гараад явчихсан. Уг хоёр эмэгтэй хоол захиалаагүй гараад явсан учраас надад их сэжигтэй санагдаад сандал дээр тохоод орхисон байсан куртикнийхээ халаасыг үзтэл дотор талын халаасанд байсан бэлэн 630.000 төгрөг алга болчихсон байсан. …мөн хяналтын камерын бичлэгийг нь үзсэн чинь тэр хоёр эмэгтэйн миний ард суусан эмэгтэй нь куртикны халаасыг тэмтэрч байгаад мөнгийг минь аваад гарч байгаа нь харагдаж байна лээ… Надад ямар нэгэн гомдол санал алга. Миний хулгайд алдсан бэлэн 630.000 төгрөгийг хулгай хийсэн хүнийг нь цагдаа нар олоод манай эхнэрт бүрэн хүлээлгэж өгсөн байна лээ. …” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

           Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхнасангийн өгсөн: “...Би өөрийн нөхөр Бат-Өлзий болон 2 хүүхдийнхээ хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” зоогийн газарт орж хоол идсэн юм. Бид дөрвийг хоол идэж байхад манай нөхрийн харалдаа арын ширээнд нэг эмэгтэй хүрч ирээд суусан. Мөн уг эмэгтэйн урдаас хараад нэг эмэгтэй бас хүрч ирээд суусан. Би тэр үед юу ч бодолгүй доошоо хараад гар утсаа оролдоод байсан юм. Тэгтэл манай нөхөр босч ирээд “би мөнгөө алдчихлаа” гээд халаасаа үзээд байсан. Тэгэхэд нөгөө хоёр эмэгтэй аль хэдийнээ гараад явчихсан байсан. Ингээд бид хоёр уг газрын хяналтын камерыг шүүж үзтэл манай нөхрийн сандал дээр тохсон байсан куртикны дотор талын зүүн энгэрийн халаасанд байсан мөнгийг тэр 2 эмэгтэйн нөхрийн ард суусан хүн нь аваад явж байгаа нь бичигдсэн байна лээ. Ингээд тэр хоёр эмэгтэйг цагдаа нар олоод надад буцааж нөхрийн халаасанд байсан бэлэн 630.000 төгрөгийг буцааж өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

           Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганзоригийн өгсөн: “…Би өөрөө халаасны төлөөлөгч учир уг хэргийг илрүүлэхийн тулд “Лян Хө” хоолны газар очиж хяналтын камерын бичлэгийг нь шүүж үзэхэд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан Д.Энхзаяа, Э.Эрдэнэмөнх нар нь үйлдсэн болох нь тодорхой байсан. Ингээд уг хоёр хүнийг утсаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны орой дуудаж ажлынхаа өрөөнд тайлбар авсан болно. Ингээд уг хоёр хүн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн учир эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар материалыг уг 2 хүний хамт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү шилжүүлсэн. … уг 2 хүн урьд нь халаасны хулгайн хэрэг хийгээд шоронд хоригдож байсан. Манай халаасны хэлтэс дээр бүртгэлтэй хүмүүс байгаа юм. Урьд нь хэрэгт орохдоо бас бүлэглэж хулгайн гэмт хэрэг хийж байсан. Угаасаа дээрх хоёр хүний хулгайн хэрэг үйлдэх арга нь янз бүрийн кафе болон хоолны газраар явж нэг нь анхаарал сарниулж байгаад нэг нь бусдын эд зүйлсийг авдаг юм. …Би уг хоёр хүнийг утсаар дуудахад өөрсдөө ирсэн бөгөөд хоёуланг нь өөр өөр өрөөнд оруулж суулгасан. Дараа нь нэг нэгээр нь тайлбар авсан. Тэгэхэд уг хэргийнхээ талаар нэг нэгэн рүүгээ нөгөө өрөөнөөс мессэж хүртэл бичсэн. …ямар ч байсан нэг нь даах маягтай, нэгийгээ мэдэхгүй энэ тэр гэсэн өнгө аястай юм бичсэн байсан шиг санагдаж байна … хяналтын камерын бичлэг дээр хамтран бүлэглэж, урьдчилан тохирч хулгай хийж байгаа нь тодорхой харагдаж байгаа… уг бичлэг дээр Д.Энхзаяа нь ширээний цаад талд суугаад наана нь Э.Эрдэнэмөнх суугаад ард нь налчихсан байсан цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүний сандал дээр тохоод орхисон байсан куртикны халааснаас мөнгийг нь аваад хоёулаа хамт гүйгээд гараад явж байгаа нь тодорхой харагдана…”. гэх мэдүүлэг /хх 25-26/,

          Мөрдөн байцаалтад сэжигтэн Э.Эрдэнэмөнхийн өгсөн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” зоогийн газарт өөрийн найз Д.Энхзаяагийн хамт хоол идэхээр орсон юм. Бид хоёр орохдоо цуварч орсон бөгөөд би эхэлж ороод хаалганы хажуу талд текны ойролцоор ширээн дээр суусан юм. Харин Д.Энхзаяа ардаас ирээд миний өөдөөс харж суусан. Би Д.Энхзаяа ирэхээс өмнө түрүүлж орж суугаад ард талын ширээнд надтай нуруугаа нийлүүлээд суучихсан байсан эрэгтэй хүний сандал дээрээ тохчихсон байсан бор шаргал өнгийн дотор талын энгэрийн халааснаас ил харагдаж байсан мөнгийг нь хулгайлж авсан. Намайг суух үед уг хүний куртикны дотор талын халаас нь эргэчихсэн, мөнгө нь харагдаж байсан. Намайг мөнгийг нь авсны дараа Д.Энхзаяа ирсэн юм. Би Д.Энхзаяаг ирэхээр нь “гаръя, яаралтай ажил гарчихлаа, хоолоо идэхээ болъё” гэж хэлээд дагуулж гараад түрүүлээд гүйсэн чинь Д.Энхзаяа “чи яагаад гүйгээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яаралтай ажил гарчихлаа, тэгж байгаад уулзъя” гээд түрүүлээд такси барьсан бөгөөд Д.Энхзаяа миний барьсан таксинд суугаад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан бөгөөд би цаашаа яваад 21 дүгээр хороололд буусан. Таксинд явж байх замдаа мөнгөө ганцаараа тоолсон бөгөөд бэлэн 630.000 төгрөг байсан. Би таксинд 10.000 гаран төгрөг өгсөн. Улмаар маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр халаасны төлөөлөгчид баригдсан. Тэгээд үнэнээ хэлээд тайлбар өгсөн. Үүний дараа уг хэргийг шалгаж байгаа байцаагч дээр ирсний дараа хохирлыг 630.000 төгрөгийг бүрэн өгсөн болно. …” /хх-40-41/,

          Мөрдөн байцаалтад сэжигтэн Д.Энхзаяагийн өгсөн: “…Миний бие 2017 оны 3 дугаарс арын 29-ний орой өөрийн найз Э.Эрдэнэмөнхтэй офицерийн автобусны буудал дээр утсаар ярьж байгаад уулзсан юм. Тэгсэн чинь Э.Эрдэнэмөнх “хоол идье” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Улмаар бид хоёр ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” зоогийн газарт орсон юм. Уг газар луу эхлээд Э.Эрдэнмөнх орсон. Харин би уг хоолны газрын гадаа куртикныхээ цахилгааныг янзалчихаад ардаас нь 2-3 минутын дараа орсон. Тэгэхэд Э.Эрдэнэмөнх нэг ширээн дээр сууж байсан бөгөөд би өмнөөс нь хараад суусан. Тэгтэл Э.Эрдэнэмөнх “би хүнтэй уулзах ажилтай болчихлоо, хоёулаа гаръя” гээд гарсан. Би куртикээ ч тайлж амжаагүй юм. Бид хоёр уг хоолны газраас гараад такси бариад хөдлөсөн бөгөөд би замдаа жуковын автобусны буудал өнгөрсний дараа буугаад гэрлүүгээ харьсан. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Гэтэл маргааш нь халаасны төлөөлөгч Д.Ганбаяр залгаад “та хоёрын юм авсан” газраас чинь гараад ирлээ, та хоёр хүрч ирээд уулз” гэхээр нь Э.Эрдэнэмөнх рүү залгаад “цагдаагаас дуудаад байна, яасан юм бэ” гэж хэлсэн чинь “за, тэгье” гээд хамт халаасны төлөөлөгч Д.Ганбаяртай ирж уулзсан. Тэгсэн чинь Д.Ганбаяр нь бид хоёрыг “халаасны бүртгэлд оруулна” гэж хэлсэн. Тэгж байхдаа эхлээд Э.Эрдэнэмөнхтэй уулзсан. Тэгсэнийхээ дараа надаас тайлбар авсан. Тэгэхдээ мөнгө асуухаар нь би юу ч ойлгоогүй. Дараа гарч ирээд Э.Эрдэнэмөнхөөс асуусан чинь “өчигдөр чамайг орж ирэхээс чинь өмнө би хажуу талын ширээнд сууж байсан хүний мөнгийг авчихсан юмаа” гэж хэлсэн. Тэгэхэд л би Э.Эрдэнэмөнхийг хүний мөнгө авсан гэдгийг мэдсэн. Уг мөнгийг Э.Эрдэнэмөнх авчираад Э.Мөнхжаргал байцаагчид өгсөн. Тэгээд тэрийг нь хохирогчид хүлээлгэж өгсөн. Тэр үед бол би хамт байсан. Тэгэхэд 630.000 төгрөг авсаныг мэдсэн. Хүлээлгэж өгөхөд нь хамт байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 64, 76-77/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 68/, Шүүхийн шийтгэх тогтоолууд /хх-ийн 54-63,70-74/, эмнэлэгийн магадлагаа /хх-ийн 136/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 137-139/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэмөнх, Д.Энхзаяа нарыг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лян хө” зоогийн газарт үйлчлүүлж байсан хохирогч Л.Бат-Өлзийгийн өмсөж явсан курткины халааснаас бэлэн 630.000 төгрөг буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

   Иймд шүүгдэгч Э.Эрдэнэмөнх, Д.Энхзаяа нар нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лян хө” зоогийн газарт үйлчлүүлж байсан хохирогч Л.Бат-Өлзийгийн өмсөж явсан курткины халааснаас бэлэн 630.000 төгрөг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Л.Бат-Өлзийгийн өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед өөрийн эхнэр болон 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” зоогийн газарт орж хоол идсэн юм, …Уг хоёр эмэгтэй хоол захиалаагүй гараад явсан учраас надад их сэжигтэй санагдаад сандал дээр тохоод орхисон байсан курткинийхээ халаасыг үзтэл дотор талын халаасанд байсан бэлэн 630.000 төгрөг алга болчихсон байсан. …мөн хяналтын камерын бичлэгийг нь үзсэн чинь тэр хоёр эмэгтэйн миний ард суусан эмэгтэй нь куртикны халаасыг тэмтэрч байгаад мөнгийг минь аваад гарч байгаа нь харагдаж байна лээ…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

           Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхнасангийн өгсөн: “...Би өөрийн нөхөр Бат-Өлзий болон 2 хүүхдийнхээ хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” зоогийн газарт орж хоол идсэн юм, …Тэгтэл манай нөхөр босч ирээд “би мөнгөө алдчихлаа” гээд халаасаа үзээд байсан. Тэгэхэд нөгөө хоёр эмэгтэй аль хэдийнээ гараад явчихсан байсан. Ингээд бид хоёр уг газрын хяналтын камерыг шүүж үзтэл манай нөхрийн сандал дээр тохсон байсан куртикны дотор талын зүүн энгэрийн халаасанд байсан мөнгийг тэр 2 эмэгтэйн нөхрийн ард суусан хүн нь аваад явж байгаа нь бичигдсэн байна лээ. Ингээд тэр хоёр эмэгтэйг цагдаа нар олоод надад буцааж нөхрийн халаасанд байсан бэлэн 630.000 төгрөгийг буцааж өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

           Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганзоригийн өгсөн: “…Би өөрөө халаасны төлөөлөгч учир уг хэргийг илрүүлэхийн тулд “Лян Хө” хоолны газар очиж хяналтын камерын бичлэгийг нь шүүж үзэхэд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан Д.Энхзаяа, Э.Эрдэнэмөнх нар нь үйлдсэн болох нь тодорхой байсан…” гэх мэдүүлэг /хх 25-26/,

          Мөрдөн байцаалтад сэжигтэн Э.Эрдэнэмөнхийн өгсөн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” зоогийн газарт өөрийн найз Д.Энхзаяагийн хамт хоол идэхээр орсон юм, …Намайг суух үед уг хүний куртикны дотор талын халаас нь эргэчихсэн, мөнгө нь харагдаж байсан. Намайг мөнгийг нь авсны дараа Д.Энхзаяа ирсэн юм. Би Д.Энхзаяаг ирэхээр нь “гаръя, яаралтай ажил гарчихлаа, хоолоо идэхээ болъё” гэж хэлээд дагуулж гараад түрүүлээд гүйсэн чинь Д.Энхзаяа “чи яагаад гүйгээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Таксинд явж байх замдаа мөнгөө ганцаараа тоолсон бөгөөд бэлэн 630.000 төгрөг байсан, …Үүний дараа уг хэргийг шалгаж байгаа байцаагч дээр ирсний дараа хохирлыг 630.000 төгрөгийг бүрэн өгсөн болно. …” /хх-40-41/,

          Мөрдөн байцаалтад сэжигтэн  Д.Энхзаяагийн өгсөн: “…Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян Хө” зоогийн газарт орсон юм. Тэгтэл Э.Эрдэнэмөнх “би хүнтэй уулзах ажилтай болчихлоо, хоёулаа гаръя” гээд гарсан. Би куртикээ ч тайлж амжаагүй юм. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Гэтэл маргааш нь халаасны төлөөлөгч Д.Ганбаяр залгаад “та хоёрын юм авсан” газраас чинь гараад ирлээ, та хоёр хүрч ирээд уулз” гэхээр нь Э.Эрдэнэмөнх рүү залгаад “цагдаагаас дуудаад байна, яасан юм бэ” гэж хэлсэн чинь “за, тэгье” гээд хамт халаасны төлөөлөгч Д.Ганбаяртай ирж уулзсан, …Дараа гарч ирээд Э.Эрдэнэмөнхөөс асуусан чинь “өчигдөр чамайг орж ирэхээс чинь өмнө би хажуу талын ширээнд сууж байсан хүний мөнгийг авчихсан юмаа” гэж хэлсэн. Тэгэхэд л би Э.Эрдэнэмөнхийг хүний мөнгө авсан гэдгийг мэдсэн. Уг мөнгийг Э.Эрдэнэмөнх авчираад Э.Мөнхжаргал байцаагчид өгсөн. Тэгээд тэрийг нь хохирогчид хүлээлгэж өгсөн. Тэр үед бол би хамт байсан. Тэгэхэд 630.000 төгрөг авсаныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 68/, Шүүхийн шийтгэх тогтоолууд /хх-ийн 54-63,70-74/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Эрдэнэмөнх урьд нь 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан. Мөн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, урьд оногдуулсан хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч Д.Энхзаяа урьд нь 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял шийтгэгдэн 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ял нь өршөөгдсөн, мөн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 68/, Шүүхийн шийтгэх тогтоолууд /хх-ийн 54-63,70-74/ хэрэгт авагдсан хэдий ч 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар хамрагдаж байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-р зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Э.Эрдэнэмөнх, Д.Энхзаяа нар цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаалтад хохирогч Л.Бат-Өлзий “…Надад ямар нэгэн гомдол санал алга. Миний хулгайд алдсан бэлэн 630.000 төгрөгийг хулгай хийсэн хүнийг нь цагдаа нар олоод манай эхнэрт бүрэн хүлээлгэж өгсөн байна лээ…” гэх мэдүүлгээр тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүхээс шүүгдэгч Э.Эрдэнэмөнх, Д.Энхзаяа нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

          Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г уг хэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.