Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2026/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

 

Нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *

Хохирогч *,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч*нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *, *-д холбогдох * дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *аймагт төрсөн, 69 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, *-ны захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *

 

Хуулийн этгээдийн * дугаарын бүртгэлтэй, *, Мод үржүүлэг, ойжуулалт, мод бэлтгэлийн үндсэн чиглэлтэй, Зүсмэл материалын үйлдвэрлэл, Төмөр замын тээвэрлэлт, ачилт буулгалт, худалдааны зуучлалын төрөлтэйгөөр *тоотод албан ёсны хаягтай, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт үйл ажиллагаа явуулж байгаа * хязгаарлагдмал хариуцлагатай компани,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч *нь *-ны нэрийн өмнөөс 20* оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс * багт байрлах* өртөөний “25 дугаар замын 43 дугаар сум -аас салбарласан дагнасан хэрэглээний салбар төмөр зам эзэмшигчийн зах зээл дэх зүй ёсны монополь байдлаа ашиглаж бусад төмөр зам эзэмшигч *-с өндөр үнийн дүнтэй зам ашигласны төлбөр төлөхийг шаардан замыг хааж хясан боогдуулж 250,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр зах зээл дэх монополь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж аж ахуйн нэгжийн буюу *-ны үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй буюу хясан боогдуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сард * багийн нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг *-иин эзэмшлийн ачилт буулгалтын 1 дүгээр замд байрлах төмөр замын гарамын 3 ширхэг цутгамал хавтанг хохирогч *ийн зөвшөөрөлгүйгээр *-ны эзэмшлийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хуулж, улмаар дээрх хуулж авсан хавтангуудыг "*-ны вагон ачилтын тавцанд ашиглаж, хохирогчид 9.900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хохирогч *ид нийт 259,900,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас *-ийн нэрийн өмнөөс 20* оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс *өртөөний “25 дугаар замын 43 дугаар сум”-аас салбарласан дагнасан хэрэглээний салбар төмөр зам эзэмшигчийн зах зээл дэх зүй ёсны монополь байдлаа ашиглаж, бусад төмөр зам эзэмшигч *аас өндөр үнийн дүнтэй зам ашигласны төлбөр төлөхийг шаардан замыг хааж хясан боогдуулж 250,000,000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн үргэлжилсан үйлдлээр ках кээлд дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж *-ийн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй, хясан боогдуулах зорилгоор 2023 оны 05 сард *багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *-ийн эзэмшлийн ачилт, буулгалтын 1 дүгээр замд байрлах төмөр замын гармын 3 ширхэг цутгамал хавтанг хохирогч *ийн зөвшөөрөлгүйгээр *ийн эзэмшлийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хуулж, улмаар тухайн хавтангуудыг *К-ийн вагон ачилтын тавцанд ашиглаж, хохирогчид 9,900,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хохирогч *ид нийт 259,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч * мэдүүлэхдээ: “…Прокурорын яллах дүгнэлтэд дараах хэргүүдийг үйлдсэн гэж намайг буруутгаж  байна. 1 дүгээрт зам хааж хясан боогдуулах замаар их хэмжээний хохирол учруулсан, 2 дугаарт монопол байдлаа ашиглаж өндөр төлбөр төлөхийг шаардсан, 3 дугаарт нь зах зээлд оруулахгүй хясан боогдуулах зорилгоор төмөр замын гармын хавтанг хуулж хохирол учруулсан гэсэн 3  үйлдэлд намайг буруутгаж байгаа учраас би энэ 3 үйлдлийг тус бүрд нь баримтаар няцааж, нотлох баримтуудыг шинжлэн судлуулж тайлбараа хийнэ.

1 дүгээрт зам хааж хясан боогдуулах замаар их хэмжээний хохирол учруулаагүй гэдэг асуудлаа би эхнээс нь тайлбарлая. *компани 1400 метр салбар төмөр зам эзэмшдэг. Манай замаар 7 бар, *эрэг 4 компани дамжин өнгөрч өөрсдийнхөө байгууллага руу ордог. *компани салбар замынхаа байнгын аюулгүй ажиллагааг хангахын тулд Улаанбаатар төмөр замын 6 дугаар анги гэдэг мэргэжлийн зам арчилгааны байгууллагатай гэрээ хийж тэднийд мөнгө төлдөг. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр замын 6 дугаар ангиас манай компанид 6,829,810.7 мянган төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл, тооцоо нийлсэн актыг авчирч гарын үсэг зурахыг шаардсан. Энэ бол зам арчлалтын төлбөрөө нэхэж байна гэсэн үг. Хариуд нь замын 6 дугаар ангийн зүгээс танай эзэмшлийн зам арчлалтын төлбөрийг бид тэднээс нэхэмжлэх боломжгүй ээ. Аж ахуйн нэгж хоорондын асуудалд бид оролцохгүй. Тэгэхээр зам арчлалтынхаа төлбөрийн тодорхой хэсгийг тэднээс авч бүрдүүлнэ гэвэл энэ нь танай компанийн эрхийн асуудал, та гэрээ хийж, тэд нартайгаа тохиролцоод ажиллах нь зүйтэй гэж зөвлөсөн. Тэгээд компани хоорондын асуудал учраас та нар хоорондоо үнэ хөлсөө тохироод гэрээ хийж ажиллах л зам байна гэдэг зөвлөмжийг өгсөн. Ингээд хуралдааны дараа манай компани гэрээ хийж хамтран ажиллах асуудлаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга, Эрдэнэт өртөөний дарга, замын 6 дугаар ангийн дарга гээд олон хүнтэй уулзаж, албан тоот явуулж хүсэлт хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ердөө тэд аж ахуйн нэгж хоорондын асуудал гэдэг байр сууриас хандаад ерөөсөө хөдөлж өгөхгүй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 21-нд Эрдэнэт өртөөний даргын өрөөнд хурал зарласан. Манай зам дээгүүр дамжин өнгөрч байгаа компанийн удирдлагууд бүгд ирсэн. Энэ дээр юу яригдсан бэ гэхээр *гуай та зам хааж бол болохгүй, төмөр зам гэдэг чинь онцгой объект. Зам хаах асуудлыг төмөр замын мэргэжлийн байгууллагаас хааж болно. Нөгөө талаар та шүүхээр асуудлаа шийдүүлээд хаалгаж болно. Ийм л 2 зам байна. Тэгэхээр зам хаах асуудал байж болохгүй. Замын хаалт тавьсан бол ав. 2 дугаарт * 7 бар гэсэн 4 компани *компанитай гэрээ байгуулж ажиллалаа. 3 дугаар заалт нь * компанитай гэрээгээ хийчихсэн байгууллагуудын вагоныг л тавьж өг” гэдэг үүргийг* өртөөнд өгсөн.

Ер нь хаалт тавина гэдэг бичиг өгсөн болохоос хаалт тавиагүй, энэ цаг мөчөөс хойш хаалт тавиагүй гэдгийг би өнөөдрийн яриан дунд дурдана, үүнийгээ нотолно. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр * өртөөний дарга *ийн 83/150 тоот мэдэгдлээр *компанийн замд вагон тавьж өгөх, татаж авах үйлчилгээг хийгдэхгүй болсныг албан ёсоор мэдэгдсэн. Үндсэндээ *өртөөн дээр болсон 2017 оны 9 дүгээр сард болсон хурлаас хойш 2 жил гаруй хугацаанд * компани вагоноо тавиад л манай замаар яваад л байсан. Гэрээгээ хийгээгүй, манайд мөнгөө төлдөггүй явсаар байгаад үндсэндээ 2 жилийн дараа шүүхийн шийдвэрээр замыг хаасан гэсэн үг.

2 дугаарт монополь байдлыг ашиглаж өндөр төлбөр шаардаагүй гэдгийг би тусад нь цэгцтэй ярина. *компани шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр удаан хугацаагаар маргасны хажуугаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт бас гомдол гаргасан. Гомдол гаргаад ******* компанийг зүй ёсны монополоор тогтоож өгөөч гэдэг хүсэлт гаргасан байсан. Ингээд манай компани дуртайяа одоо зүй ёсны монополь үйлчлэгчээр тогтоолгосон. Энэ маргааныг таслах нэг гол зөв зам юм байна гэж бид ойлгосон.

2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоороо зөрчлийн шинжгүй үндэслэлээр *компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Ингээд зам хаасан, түүний улмаас хохирол учруулсан гэдэг нь дахиад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар дахиад няцаагдсан. Өмнө нь шүүхийн шийдвэр гараад манайхыг үнэ тарифаа шударга өрсөлдөөнөөр хянуул гээд гарчихсан байсан учраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай компани шүүхийн шийдвэрийн дагуу үнэ тарифаа хянуулахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хүсэлтээ хүргүүлсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хуралдаанаараа манай * компанийн үнэ тарифыг хянаад нэг вагон тутамд 75 мянган төгрөгөөр гэрээ хийгдэхээр батлагдсан.

2023 оны 1 дүгээр сарын 26-нд замын 6 дугаар ангийн ерөнхий инженер*, зам гүүрийн инженер *тэргүүтэй удирдлагууд *өртөөн дээр ирж гарамтай холбоотой зам эзэмшдэг компаниудын удирдлагуудыг хуралдуулсан. Сая прокурорын дурдсан хурлын тэмдэглэл энд авагдсан байгаа. Юу ярьсан бэ гэхээр гарам эзэмшигчдийг оролцуулаад энэ хурлыг хийсэн. Ер нь гармын нөхцөл байдлыг компани бүрээр нь танилцуулсан. Танай дээр байгаа гарам чинь ийм ийм зөрчилтэй байгаа шүү. Танайх гармынхаа асуудлыг 1 дүгээрт Зам тээврийн яамнаас зөвшөөрөл ав, зөвшөөрөл авах боломжгүй бол арга хэмжээ авахгүй бол бид нар хаана. Зам тээврийн яамнаас зөвшөөрөл авахгүй байж байгаад энэ гарам дээр ямар нэгэн осол аваар гарвал хариуцлагыг нь танай компани хүлээнэ шүү гэсэн ийм утгатай албан бичгүүд бүх компаниудад ирсэн. Манайх албан бичгийг анхааралтай судлаад гармын зөвшөөрлийг нь хөөцөлдвөл авч болох юм уу гээд гармын журмаа үзсэн чинь маргаан болоод байгаа гарам маань 4 зам дээр нэг гарам хөндлөн тавьчихсан. Тэгэхээр гарам ашиглалтын журам дээр 4 зам дээр хөндлөн тавьсан гарам зөвшөөрөгдөхгүй, ахиж хэзээ ч байгуулж болохгүй. Үүнийг яагаад байгуулчихсан юм бэ гэхээр Монгол улсад төмөр замын тухай хууль гэдэг юм гараагүй. Энэ журам байхгүй байхад 1970 онд *ын модны үйлдвэр баригдаад * энэ гармыг барьсан юм байна. Тэр үед 4 зам дамнуулаад энэ гармыг барьчихсан. 4 зам дамнуулаад 4 гарам хийдэггүй нэг л гарам байдаг. Ингээд замын 6 дугаар ангийн инженерүүдийн өгсөн зөвлөгөөний дагуу манайх самбарыг байрлуулсан. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр энэ гарам бүрэн хаагдана гэсэн самбар байрлуулчихсан.

Зах зээлд оруулахгүй хясан боогдуулах зорилгоор төмөр замын хавтан хуулж хохирол учруулсан гээд байгаа юм. Юу болсныг нь сая прокурорын танилцуулгад ерөнхийдөө ихэнх нь уншигдлаа. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч * гэдэг хүн *төмөр замын Монгол Улсын хэмжээнд байгаа бүх сүлжээндээ энэ гармын асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй нь. Гарам дээр осол аваар их гарч байна. Манайх албан бичгийг анхааралтай судлаад гармын зөвшөөрлийг нь хөөцөлдвөл авч болох юм уу гээд гармын журмаа үзсэн чинь маргаан болоод байгаа гарам маань 4 зам дээр нэг гарам хөндлөн тавьчихсан. Тэгэхээр гарам ашиглалтын журам дээр 4 зам дээр хөндлөн тавьсан гарам зөвшөөрөгдөхгүй, ахиж хэзээ ч байгуулж болохгүй. Үүнийг яагаад байгуулчихсан юм бэ гэхээр Монгол улсад төмөр замын тухай хууль гэдэг юм гараагүй. Энэ журам байхгүй байхад 1970 онд *ын модны үйлдвэр баригдаад Говилд энэ гармыг барьсан юм байна. Тэр үед 4 зам дамнуулаад энэ гармыг барьчихсан. Ингээд замын 6 дугаар ангийн инженерүүдийн өгсөн зөвлөгөөний дагуу манайх самбарыг байрлуулсан. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр энэ гарам бүрэн хаагдана гэсэн самбар байрлуулчихсан, бүрмөсөн хаагдана гэж байгаа шүү

Төмөр замын гарам ашиглах журмын 3.1-д гарамтай холбоотой ганцхан өгүүлбэр байна. Тэр өгүүлбэр нь төмөр замын гармын аюулгүй ажиллагаа, техник засварын ажлыг тухайн замын эзэмшигчид хариуцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл гармын төлбөр, засварын төлбөрийг хэн төлж байна тэр хариуцаж байна гэсэн үг. Тэр зам эзэмшигчид явсаар байгаад ямар логик дээр ирж байна гэхээр төмөр замын гармыг өмчилдөггүй юм байна, эзэмшдэггүй юм байна, ашиглах гэдэг үг байдаг юм уу гэсэн чинь ашиглах гэдэг үг байхгүй. Харин хариуцах гэдэг үг байгаа. Тэр 3.1-д хариуцуулдаг гэсэн үг байгаа. Тэгэхээр хариуцдаг гэдэг байхгүй. Тэгвэл хариуцагч нь * компани юм уу, *компани юм уу, эсвэл хоёулаа юм уу, үүнийг хэн яаж тодорхойлдог юм бэ гэхээр 3.1 дээр маш тодорхой биччихсэн байгаа.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч* мэдүүлэхдээ “...2016 оны сүүлээр * гэдэг захиралтай * компани гээд гэнэт гарч ирсэн. Гэнэт гарч ирэнгүүтээ та нар замын төлбөр төл. Одоо ийм юм байхгүй гэсэн. Ингээд 2017 оны 6 дугаар сард нэг вагон тутамд 120 мянган төгрөг гэсэн * компанийн албан бичиг ирсэн юм. Үүнээс хамаг маргаан үүссэн юм. Үүнийг бид нар төлөхгүй биш төлнө, тэгэхдээ бид нар бас улирлын чанартай ажилладаг. Тэр болгон ашиг орлоготой ажилладаггүй, төмөр замаас өөрөөс нь ашиг олдоггүй, зөвхөн тэрүүгээр тээвэрлэж байгаа ачаагаа өөрсдөө олж, тэрүүгээр хүнд үйлчилснээрээ орлого олдог, тэгээд зарим өвөл бол таг зогсчихдог, ингээд л байж байдаг юм. Гэтэл энэ хүн нэг вагон тутамд 120 мянган төгрөг авна гээд арай ийм өндөр байж болохгүй, бүгдээрээ ярилцъя гэхээр тохирдоггүй. Тэгээд *хот орж Зам тээврийн яаман дээр * мэргэжилтний 60,000 төгрөг болгоод гар барилцаад, сайхан эр хүмүүс шиг ярилаа гэсэн. Тэгээд * ирээд “би ерөөсөө 120,000 төгрөгөөс буухгүй” гээд л маргаанууд үргэлжилсэн.

Бид аргагүйн эрхэнд ажлаа амжуулахын тулд төлбөр төлөөд явдаг гэсэн байгаа. Тэд нар чинь улирлын чанартай шахуу ажилладаг, хүний ачаа барааг буулгадаг нэг нь барилгын ажил эрхэлдэг болохоор, үнэхээр зогсох аргагүй учраас төлдөг гээд хавтаст хэрэгт байна лээ. Ингээд иргэний шүүхээр зөндөө л явсан.  Төмөр замаас 2 компани хоорондоо учраа ол, бид нар хариуцахгүй гэхээр нь  *компани,  төмөр зам руу болон бүх газар луу хүсэлт гаргадаг. Гэрээ гэдэг бол 2 талын хүсэл эрмэлзлээр хийгдэх ёстой. Түүнээс нэг талын давамгайлсан нэг талын хүслээр хийгдэх ямар ч боломж байхгүй, амьдрал дээр ч, хууль дээр ч тэр. Хамгийн сүүлд иргэний шүүхийн  шийдвэрээр энэ хүн тэр төлбөрөө төрийн байгууллагаар хянуулаад үнийн дүнгээ гарга гэсэн. Яагаад өндөр үнэ тавьчихав та гэхээр өө би ёстой өчнөөн татвар төлдөг, би ийм ийм өндөр зардал гаргадаг” гэсэн. Энэ хүний анхны үүсгэсэн нөхцөл байдлаас л энэ байдал үүсэж байгаа юм. Ингээд гэрээ хийе гэхээр энэ хүн зөвшөөрдөггүй. Би ингэж хийхгүй, ингэж хийнэ гэдэг, бидэнд ямар ч арга байдаггүй. Тэгээд би бүх байгууллагад хандсан л даа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар чинь бас тусгай хуультай, энэ хуулийн дагуу энэ хүнийг монополь эрхтэй юм байна, энэ монополь эрхээ ашиглаад өөрийнхөө өмчийг захиран зарцуулаад замыг нь хаасан байна, хааж болохгүй. Шүүх дээр ч гэсэн бусдын өмчлөх эрхийг зогсоож болохгүй, хязгаарлаж болохгүй гэсэн заалт ч байгаа. Энэ хүн өөрөө өнөөдөр бас 3 гарамтай гэж байна. 2012 онд нэг гарамтай байсан, нэг гармын төлбөр төлдөг байсан. Ууганбаяр үүнийг яг нэг гармаар нь хүлээж аваад одоо болохоор 3 гарамтай гээд байгаа. Өөрийнх нь зам арчлалтын гэрээн дээр дандаа нэг гармаар төлбөрөө төлөөд явчихсан байгаа. 3 гарамтай бол 3 гармын төлбөр манай зам арчлалтын гэрээн дээр байх ёстой. Нэг гарам гэдгээрээ төлбөр төлөгдөөд явж байгаа. .

 Би үл хөдлөх хөрөнгийн газраас бас лавлагаа авсан. Ингээд тусад нь гэрчилгээ өгөх юм. Би сая нотлох баримтаар өгсөн байгаа. Таны өмчлөлийн төмөр зам чинь байна, энэ замыг дагаад суман шилжүүлэг нь байх ёстой, нэг гарам нь байх ёстой. Ийм учраас энэ бол таны хөрөнгө гэсэн үг. Үүнийг та тусад нь нэг гарам гэж хэрэгсэхгүй болгох шаардлага байхгүй. Зам тээврийн яамнаас * гэдэг тэмдэглэгээтэй гарам бол таны өмчид хамаарч байна гэдэг хариулт өгсөн.

Бэйс компанид мэдэгдсэн гэж яриад байгаа юм. Надад ямар ч мэдэгдэл ирээгүй. Тэр тавьсан самбар нь ерөөсөө 1 байшингийн өмнө тавьж байгаад зургийг нь авчихсан юм уу? хаашаа юм. Зураг авахад цаад талын байшин, байгаа газар нь хүртэл харагдана шүү дээ. Ийм байсан бол би бас үнэмших байлаа. Намайг ерөөсөө төлбөр төлдөггүй гээд байна. 2013 оноос хойш аюулгүй байдлын гэрчилгээ олгож ирсэн юм. Надад бүх жагсаалтаараа байгаа. Тэрэн дээр миний гарам бүгд тэмдэглэгээтэй байгаа. Тэрийг зөвшөөрөлгүй барьсан эзэн нь гээд байгаа байхгүй юу. Тэрийг *ын Засгийн газрын хэлэлцээрээр * үйлдвэрийг барих тэзүд нь ороод *үйлдвэрийн бүх барилга байгууламж, * хотын хөгжил дэвшилд хэрэгтэй гэдэг журмаар, ийм зориулалтаар бүтээн байгуулсан. *омпанийн гэрчилгээний хуулбарууд * өртөөн дээр байдаг бүх л зам эзэмшдэг компаниудын материалууд тэнд хадгалагдаж байдаг. Тийм учраас надад мэдэгдэхгүй байх үндэслэл байхгүй. Тэгээд төмөр зам дээр очоод гуйгаад л, гувшаад л би тавиулахгүй замаа цоожилно, гүйцээ гээд л бүх юм нам зогсож байгаа байхгүй юу. Энэ бол нүдэн дээр илт ямар нэгэн нуун дарагдуулсан асуудал байхгүй. Тэр * эд нарын мэдүүлэг дээр хүртэл байгаа. Бид * компанийн өмч гэдгийг зураг дээрээс нь сүүлд харж мэдсэн, та ч гэсэн сайн мэдэж байгаа. Тэр гармыг ерөөсөө манай 3 компани л голдуу ашигладаг. Манайх бол байнга ашигладаг, дандаа 40,50 тонны даацтай том том ачааны машинууд явдаг. Манайх уул уурхайн техникээ ч хүртэл хашаандаа аваачиж буулгадаг. Хэрвээ би тэр зам дээгүүр шороо асгаад явах юм бол таны ч зам хэрэггүй болно. Би хашаа руугаа орохын тулд тэр гармаар зайлшгүй гарна, явах ёстой, явах ч эрхтэй. Өөр надад хашаа руугаа орох боломж байхгүй шүү дээ…” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч *ийн “...*ны төмөр замын ачит буулгалтын талбай нь *багт хуучнаар мод боловсруулах үйлдвэрийн хашаанд байрлаж байгаа. 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл * нь төмөр замаар ачаа тээвэрлүүлэх, ачиж буулгах зэргээс шалтгаалаад гол нэвтэрх замыг хааж хаалт тавьж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. *той энэ талаар ярилцахад өндөр үнэ хэлээд гэрээ байгуулах, хэл амаа ололцох боломжгүй болсон. Үүнээс шалтгаалж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр *-тай байгуулсан гэрээний дагуу 20 000 тонн хүрмэн чулууг нийлүүлэх байсан боловч төмөр замын асуудпаас болоод гэрээний үүргийн дагуу биелүүлж чадалгүй их хэмжээний хохирол амссан. Иймд миний бие гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие учирсан хохирлыг барагдуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтэй байна Огт гэрээ байгуулж байгаагүй, гэрээ байгуулах талаар ярилцахад өндөр үнэ хэлээд байгаа учир гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн... Өмч хувьчлал явагдах үед манай * нь мод боловсруулах үйлдвэрийн хэсэг газрыг хувьчилж авсан бөгөөд тухайн газар дээр төмөр зам байдаг юм. "*-тай ойролцоо хэд хэдэн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Манай компани газар дээгүүр явж байгаа манай компанийн эзэмшлийн төмөр зам дээгүүр тээврийн хэрэгсэл гарах зориулалт бүхий бетон тавцангуудыг 2023 оны хавар манай компанийн удирдпагын зөвшөөрөлгүй буулгаж буюу устгаж, эвдсэн. Яг хэн гэж хүний тушаал, шийдвэрээр манай төмөр зам дээрх гармыг хэн гэж хүмүүс хуулж авсныг мэдээгүй. Төмөр зам дээр байсан бетон тавцангуудыг хуулсан байна гэдгийг мэдээд очиж үзэхэд төмөр зам дээгүүр тавьсан бетон тавцангуудыг хуулж тавьсан байсан. Тэр тавцангууд нь хэсэг хугацааны дараа алга болсон байсан учир би хуулийн байгууллагад гомдол гаргасан юм... *-ийн төмөр зам бүхий хашаа нь *багт хуучнаар Модны үйлдвэрийн хашаанд байдаг юм. Хуучин модны үйлдвэрийн хашаанд *зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг... Манай компанийг анх тухайн газрыг хувьчилж авахад л төмөр зам нь хамт хувьчлагдаж ирж байсан. Манай хувьчлан авсан зам дээр төмөр зам байсан гэсэн үг. Манай компани нутаг дэвсгэр дээр байсан төмөр замын зарим хэсэг нь алга болсон учир манай компани эд зүйл алга болсон гэж ойлгож болно... Төмөр зам дээгүүр тээврийн хэрэгсэл гарах зориулалт бүхий 3 ширхэг бетон тавцан байсан Бетон тавцангийн хэмжээг хэмжиж үзэж байгаагүй болохоор хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 тээврийн хэрэгсэл зөрөх боломжтой л тавцан байсан. Тухайн тавцангуудыг хүн гараараа зөөх боломжгүй бөгөөд тээврийн хэрэгсэл, техник л ашиглан хуулж, зөөх байх...Х*компани бидэнд мэдэгдэхгүй авч яваад өөрийнхөө үйл ажиллагаанд ашиглаж байна лээ Төмөр замын 39 дүгээр үенд байрлах гармаас хуулж авсан гэх *-ийн өмчлөлийн гэх бетонон тавцангууд нь дахин гармын зориулалтаар ашиглагдах...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 240 дэх тал, 3 хх-ийн 117-118, 120/

 

Гэрч *йн “...* хөдөлгөөний өртөөний хөдөлгөөн хариуцсан орлогч дарга хийж байна.. * өртөөнд тухан газрууд нь өөрсдийн үйл ажиллагаа явуулах, ачаа тээвэрлүүлэхдээ манай тээврийн тооцооны хэсэгт ачаа ачуулсны хөлсөө төлдөг, * нь төмөр замын зурвас бүхий газрыгхувийн эзэмшилд авсан боловч хаалт хийж байгаа нь төмөр замын газрын ачаа тээвэрлэх журмын 22 дугаар зүйлийн 15 зааснаар өртөө, зөрлөгийн замд өөр салбар замаар дамжин холбогдож буй нийтийн болон дагнасан хэрэглээний зам бүхий иргэн, хуулийн этгээдийн замд вагон тавьж өгөх, татаж авахад үндсэн буюу эхний хэрэглэгч нь дайвар буюу дараагийн хэрэглэгчдийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажпыг гүйцэтгүүлнэ гэж заасан байгааг урьд өмнө зөрчиж байсан тул 2017 оны 09 дүгээр сарын 21-ний байгууллагын хурлаар хаалт тавихгүй байхыг *н захирал *ид анхааруулсан. Журам зөрчиж байгааг хэлж сануулсан хурлын тэмдэглэл байдаг, тухайн аж ахуй нэгж нь хаалт хийж байгаа үйлдэл нь журмыг удаа дараа зөрчсөн үйлдэл мөн. * нь өөрийн төмөр замын зурвас газарт ачаа, ачилтын үйл ажиллагаа хийх, дамжин өнгөрүүлэхдээ зэргэлдээх компаниудаастээврийн зардал давхар авч болохгүй гэж үзэжбайна..." гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 43-45 дахь тал),

 

Гэрч *ийн: "....* нь манай байгууллагаас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6,240,000 төгрөг төмөр зам ашиглалтын мөнгө гэж нэхэмжилсэн. Би бол төмөр замын газар ажиллаж байсан хүний хувьд тухайн *-ийн захирал *ид нэхэмжилсэн мөнгө чинь үндэслэлгүй байна. Үндэслэлээ сайн гаргаж өг гэж хэлсэн боловч гаргаж өгөөгүй, * гэх хүн төмөр замын салбар замыг хаалт хийж боон, манай ачилт хийх үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сараас ачилт хийхээ больж зогссон..." гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 48-49 дэх тал),

 

Гэрч *ы: "...Манай * нь Нийтийн аж ахуй үйлчилгээ, *ийн өндөрлөсөн төмөр замаар нурмагц ачаа буулгах зэрэг үйл ажиллагаа явуулдаг хуучнаар * мод боловсруулах үйлдвэрийн хашаанд байрлах 207м төмөр замын салаа замыг эзэмшдэг, * нь 2017 оны 09 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан ба үүнээс өмнө 2015-2016 онуудад зам ашиглуулсан гэж 20.00000 сая төгрөг шилжүүлэн авсан ба манай байгууллагатай гэрээ байгуулснаас хойш нэг вагоноос 20,000 төгрөгийг зам ашигласны төлбөр гэж нэхэмжлэл бичиж хураамж авч ирсэн. ...* нь танай ачуулсан ачаа миний эзэмшлийн төмөр замын салаа зам дээгүүр дайран өгөрч байгаа тул төлбөр төлөх ёстой гэж хэлээд төмөр зам дээгүүр хаалт татаад байсан учир аргагүй эрхэнд *йн тогтоосон тарифаар төлбөр төлж эхэлсэн ба*т өртөөнд ачааны төлбөр бас давхар төлдөг байсан..." гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 52-53 дахь тал),

 

Гэрч П*ийн: “...Манай *нь 2013 оноос хойш төмөр замаар * аймгаас элс, бетон зуурмаг зөөж буулгах, ачих зэрэг үйл ажиллагаа явуулдаг хуучнаар * мод боловсруулах үйлдвэрийн хашаанд байрлах 105м төмөр замын салаа замыг эзэмшдэг, * нь 2017 оноос хойш гэрээ байгуулан, төмөр замын салбар зам ашиглуулсан гэж 1 вагоноос 60.000-70.000 мянган төгрөгний төлбөр гэж нэхэмжпэл бичиж хураамж авч ирсэн. Дансаар 13.22100 мянган төгрөг өгсөн. Бэлнээр хэдэн төгрөг өсгөнгөө сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, (1-р хх-ийн 56-57 дахь тал),        

 

Монополын эсрэг газрын *1 тоот албан бичгээр ирүүлсэн *д холбогдох баримтууд, (4-р хх-ийн 229-236 дахь тал),

 

Гэрч *ын: “...* гадаад, дотоод худалдаа, барилгын материал үйлдвэрлэл, уул уурхайн олборлолт, ачаа тээвэр, төмөр замын ачаа тээврийн чиглэлээр *-г анх үүсгэн байгуулсан. Тухайн байгууллага нь *сумын*багттөмөр зам бүхий газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн төмөр зам дээр орох гарах зориулалт бүхий нэг гарам байдаг. Гэтэл тухайн гармыг 2023 оны хавар хэн нэгэн этгээд манай хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр хуулж авч явсан байсан учир хэн гэж хүн ямар шийдвэрээр бусдын эд зүйлийг эвдэж авч явсныг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан юм... Улаанбаатар төмөр замын замын 6 дугаар ангиас манай компани төмөр зам дээр байх гарамд ямар нэгэн үзлэг, шалгалт хийж мэдэгдсэн зүйл байхгүй. Тийм танилцуулга, албан бичиг огт ирүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, (3-р хх-ийн 127-128 дахь тал),

 

Гэрч *ийн: “...Төмөр замын удирдах газрын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга * гэж хүнээс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүх зам ангиуд нь Төмөр замын гарам ашиглах журмын дагуу авто замын засвар үйлчилгээ хариуццаг газрууд болон салбар замын гарам эзэмшигч нартай гармын арчлалт ба засвар сэдвээр уулзалт зохион байгуулж, гарам дээр хийгдэх ажпыг тодорхойл гэсэн цахилгаан мэдээ ирүүлсэн. Үүний дагуу "* төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын аж ахуйн албаны орлогч дарга * 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цахимаар хурал зохион байгуулж тухайн хурал дээр салбар замуудад зөвшөөрөлгүй гарам барих ажлыг таслан зогсоох, зөвшөөрөлгүй гармуудыг хаах, техникийн байдлуудыг сайжруулах ажлыг зохион байгуул гэсэн чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай замын дугаар ангиас замын 6 дугаар ангийн орлогч дарга *бид хоёр *өртөөн дээр ирж манай замын 6 дугаар ангитай гэрээтэй аж, ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзаж тухайн хуулийн этгээдүүдийн хувийн төмөр зам дээр байгаа гармуудыг танилцуулж, тухайн гармууд нь хууль ёсны зөвшөөрөлтэй эсэх, объектын гэрчилгээ болон дэвсгэр зураг дээр тэмдэглэгдсэн эсэхийг тодруулж өөрсдийн зам дээр байгаа гарам нь тухайн аж ахуй нэгжийн хэрэгцээнд байсан уу, аль эсвэл нийтийн хэрэгцээнд байдаг уу гэдгийг асууж тодруулан, цаашид ашиглах эсэх талаар нь асуусан. Тухайн хуралд ойролцоогоор 7 аж, ахуй нэгжийн төлөөлөл ирсэн бөгөөд *К-ийн төлөөлөл буюу менежер нь гэх эрэгтэй хүн манай замын 1 дүгээр километрийн 39 дүгээр үе дээр байрлах гармыг хааж өгөөч. Манай компани хэрэглэдэггүй, хаах саналтай байна гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь танай байгууллага хэрэглэдэггүй юм бол энэ гармыг өөр ямар байгууллага ашигладаг вэ гэж асуухад * нар ойролцоо байдаг болохоор ашигладаг гэж хэлсэн. Тийм бол та нар хоорондоо зөвшилцөж, мэдээлэл солилцоод гарам хаах хүсэлтээ өг гэдэг. Үнэхээр гармыг хаахаар болох юм бол энэ гармыг ашигладаг аж, ахуй нэгжүүдэд мэдэгдэл өгөөрэй. Гарам хаахаасаа 1 сарын өмнө мэдэгдэх самбар гарам дээр байрлуулах ёстой шүү гэдгийг хэлсэн. Хурлын дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай ангитай гэрээтэй хувийн зам бүхий * аймгийн аж ахуй нэгжүүдэд "гармын тэмдэглэгээг стандартын дагуу байрлуулах, гармын аюулгүй байдлыг хангаагүйгээс гарч болзошгүй эрсдэл, үр дагаврыг танай байгууллага хариуцна" гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу буюу 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *ийн захирал *гэж хүн миний гар утас руу залгаад манай компани хурал дээр ярьж байсан гармаа хаалаа. Мэдэгдэх самбар байрлуулсан гэж хэлсэн. Үүнээс хойш 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр * дугаартай албан бичиг ирүүлсэн. Тухайн албан бичиг дээр салбар замын 1 дүгээр километрийн 39 дүгээр гармыг хаах хүсэлтэй байгаа талаараа дурдсан байсан. * гэж хүн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байна уу, 28-ны өдөр над руу утсаар яриад манай зар байрлуулсан гарамтай холбоотой гомдол, санал ирээгүй. Тийм учраас энэ гармаа хаамаар байна. Манай компани техник хэрэгслийг нь гаргана. Танай замын 6 дугаар ангиас ажилтан ирээд гарам буулгах ажпыг зааж, зөвлөөд өгөөч гэсэн. Үүний дагуу манай замын 6 дугаар ангиас гүүрний мастер * 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирж *-ийн төмөр замын гармыг буулгахад хяналт тавьж ажилласан. Манай байгууллагаас хийж бэлтгэсэн танилцуулга дээр байгаа зургаас харахад *-ийн эзэмшлийн замын 39 дүгээр үенд байрлах гарам дээр нийт 4 эгнээ төмөр замын дунд талын 2 төмөр зам нь "*ийн зам, хоёр талын төмөр зам нь "*-ийн төмөр замууд биш. Үүнийг би сүүлд нь *ийн замын дэвсгэрт зургийг харж байгаад мэдсэн. Энэ талаар сайн мэдэхгүй. Энэ гармыг анх * тавьсан уу аль эсвэл * нийлж байгаад тавьсан уу гэдгийг мэдэхгүй байна. Ер нь шалавч авч байгаа төмөр зам нь хэний зам тэр хүний л өмч болох байх...” гэсэн мэдүүлэг, (3-р хх^-ийн 130-133 дахь тал),

 

Гэрч *гийн: “...Манай байгууллага нь *гэсэн дугаартай албан бичгээр "хамтарсан үзлэг шалгалт хийх тухай" албан бичиг хүргүүлж манай байгууллагаас орлогч дарга *, гүүр хоолой хиймэл төхөөрөмж хариуцсан инженер * нар *-тай хамтарсан үзлэг шалгалт хийж 20* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр * өртөөнд салбар зам эзэмшигч нартай гармын чиглэлээр хурал хийх үед *с менежер * гэдэг хүн оролцсон. Уг хурлаар салбар замын гармын аюулгүй байдлын тухай хэлэлцсэн. Зам тээвэр хөгжлийн сайдын *дугаартай тушаалаар "Гарам ашиглах журам" зааж өгсөн байдаг. Харин уг тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар төмөр замаас манай байгууллагад үзлэг шалгалт хийж аюулгүй байдлыг хангуул гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу салбар замуудын гарам дээр үзлэг шалгалт хийх болсон. Шалгалт явуулах үед салбар зам эзэмшигч *-ний төмөр замын гарам дээр дараах зөрчил илэрсэн. Төмөр замын гарам ашиглах журмын дагуу гармын зөвшөөрөл авсан байх ёстой байдаг боловч зөвшөөрөл аваагүй байсан. Гармын 2 талын үзэгдэлт хангалтгүй вагон ирж байгаа нь харагдахгүй, гармаар нэвтэрч автомашины жолоочид аюултай нөхцөл байдал үүссэн. Тэмдэг тэмдэглэгээ гэрэл ойлгогчгүй стандартын бус хэмжээ жижиг байсан. Уг зөрчил илэрсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр * өртөөнд салбар зам эзэмшигч нартай гармын чиглэлээр хурал хийх үед хурал дээр гарсан зөрчлүүдийг танилцуулж засварлах чиглэл өгсөн. Уг хурлын тэмдэглэлийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталгаажуулж 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн * дугаартай албан бичгээр илэрсэн зөрчлийг арилгаж төрийн захиргааны байгууллагаас гармын зөвшөөрөл авах, хэрэв авахгүй бол гарам хаах талаар мэдэгдсэн. Төмөр замын гарам хаах зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас олгодог юм. Гэхдээ зөвшөөрөл олгосон гарамыг хаах шийдвэрийг Зам тээврийн яам гаргана. ******* ХХК-ний гарам нь зөвшөөрөлгүй байсан тул *-с 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай байгууллагад 33/2023 дугаартай 3 заалт бүхий албан бичиг хүргүүлсний 2 дахь заалтад "манай салбар замын 1-р км 39-р үенд байрлах гарам нь манай компанид ашигладаггүй, албан ёсны зураг төсөл, зөвшөөрөлгүй тул манай зүгээс уг гармыг хаах саналтай байна" гэсэн байсан. Тийм учраас уг албан тоотод орлогч дарга, гүүрний инженер нарт саналыг судалж хариу өг гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу орлогч дарга *ий хүмүүстэй холбогдож хэрэв гарам хаах гэж байгаа бол "гарам ашиглалтын журмын 2,9-ийн дагуу 30 хоногийн өмнө гарам хаах талаар гарам дээр мэдэгдэл тавих ёстой байдаг гэж сануулж гарам дээр мэдэгдэл тавиулсан. Ингээд гарам хаахдаа ******* ХХК нь өөрсдөө дур мэдэн хаасан бид нарт мэдэгдээгүй. Гарам дээр байсан бетон хавтанг өөрсдөө хуулж авсан манай байгууллагаас оролцоогүй. * нь 2020 оноос хойш төмөр зам ашиглаагүй. Тухайн зам хаалттай байсан. *-д манай байгууллагаас гарам дээр гарам хаах гэж байгаа талаараа мэдэгдэл байрлуул гэсэн чиглэл өгсөн. Уг мэдэгдлийг *К нь өөрөө бас харах ёстой юм. Ео нь тэо гарам хаах гэж байгааг нийтэд мэдээлж байгаа хэлбэр юм. Тэрнээс манай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирж"*-ийн төмөр замын гармыг буулгахад хяналт тавьж ажилласан. Манай байгууллагаас хийж бэлтгэсэн танилцуулга дээр байгаа зургаас харахад *-ийн эзэмшлийн замын 39 дүгээр үенд байрлах гарам дээр нийт 4 эгнээ төмөр замын дунд талын 2 төмөр зам нь "*йн зам, хоёр талын төмөр зам нь *ийн төмөр замууд биш. Үүнийг би сүүлд нь *ийн замын дэвсгэрт зургийг харж байгаад мэдсэн. Энэ талаар сайн мэдэхгүй. Энэ гармыг анх * тавьсан уу аль эсвэл *нийлж байгаад тавьсан уу гэдгийг мэдэхгүй байна. Ер нь шалавч авч байгаа төмөр зам нь хэний зам тэр хүний л өмч болох байх...” гэсэн мэдүүлэг, (3-р хх-ийн 130-133 дахь тал),

 

Гэрч *йн: “...Манай байгууллага нь *-д 84/20 гэсэн дугаартай албан бичгээр "хамтарсан үзлэг шалгалт хийх тухай" албан бичиг хүргүүлж манай байгууллагаас орлогч дарга Б*, гүүр хоолой хиймэл төхөөрөмж хариуцсан инженер * нар *тай хамтарсан үзлэг шалгалт хийж *өртөөнд салбар зам эзэмшигч нартай гармын чиглэлээр хурал хийх үед *-с менежер Эрдэнэбаяр гэдэг хүн оролцсон. Уг хурлаар салбар замын гармын аюулгүй байдлын тухай хэлэлцсэн. Зам тээвэр хөгжпийн сайдын 2*угаартай тушаалаар "Гарам ашиглах журам" зааж өгсөн байдаг. Харин уг тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор * төмөр замаас манай байгууллагад үзлэг шалгалт хийж аюулгүй байдлыг хангуул гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу салбар замуудын гарам дээр үзлэг шалгалт хийх болсон. Шалгалт явуулах үед салбар зам эзэмшигч *-ний төмөр замын гарам дээр дараах зөрчил илэрсэн. Төмөр замын гарам ашиглах журмын дагуу гармын зөвшөөрөл авсан байх ёстой байдаг боловч зөвшөөрөл аваагүй байсан. Гармын 2 талын үзэгдэлт хангалтгүй вагон ирж байгаа нь харагдахгүй, гармаар нэвтэрч автомашины жолоочид аюултай нөхцөл байдал үүссэн. Тэмдэг тэмдэглэгээ гэрэл ойлгогчгүй стандартын бус хэмжээ жижиг байсан. Уг зөрчил илэрсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *өртөөнд салбар зам эзэмшигч нартай гармын чиглэлээр хурал хийх үед хурал дээр гарсан зөрчлүүдийг танилцуулж засварлах чиглэл өгсөн. Уг хурлын тэмдэглэлийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталгаажуулж 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84/54 дугаартай албан бичгээр илэрсэн зөрчлийг арилгаж төрийн захиргааны байгууллагаас гармын зөвшөөрөл авах, хэрэв авахгүй бол гарам хаах талаар мэдэгдсэн. Төмөр замын гарам хаах зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас олгодог юм. Гэхдээ зөвшөөрөл олгосон гарамыг хаах шийдвэрийг Зам тээврийн яам гаргана. *-ний гарам нь зөвшөөрөлгүй байсан тул Х*-с * дугаартай 3 заалт бүхий албан бичиг хүргүүлсний 2 дахь заалтад "манай салбар замын 1-р км 39-р үенд байрлах гарам нь манай компанид ашигладаггүй, албан ёсны зураг төсөл, зөвшөөрөлгүй тул манай зүгээс уг гармыг хаах саналтай байна" гэсэн байсан. Тийм учраас уг албан тоотод орлогч дарга, гүүрний инженер нарт саналыг судалж хариу өг гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу орлогч дарга *-ний хүмүүстэй холбогдож хэрэв гарам хаах гэж байгаа бол "гарам ашиглалтын журмын 2,9-ийн дагуу 30 хоногийн өмнө гарам хаах талаар гарам дээр мэдэгдэл тавих ёстой байдаг гэж сануулж гарам дээр мэдэгдэл тавиулсан. Ингээд гарам хаахдаа *нь өөрсдөө дур мэдэн хаасан бид нарт мэдэгдээгүй. Гарам дээр байсан бетон хавтанг өөрсдөө хуулж авсан манай байгууллагаас оролцоогүй. * нь 2020 оноос хойш төмөр зам ашиглаагүй. Тухайн зам хаалттай байсан.*-д манай байгууллагаас гарам дээр гарам хаах гэж байгаа талаараа мэдэгдэл байрлуул гэсэн чиглэл өгсөн. Уг мэдэгдлийг * нь өөрөө бас харах ёстой юм. Ер нь тэр гарам хаах гэж байгааг нийтэд мэдээлж байгаа хэлбэр юм. Тэрнээс манай байгууллага *-д мэдэгдэл хүргүүлэх шаардлага байхгүй. Манайх Б*-ний гарамыг хуул гэсэн чиглэл өгөөгүй. Харин *-д гармын аюулгүй байдлыг ханга, гарам буулгах талаарх мэдэгдлийг нүдэнд үзэгдхүйц газар байршуул гэсэн...” гэсэн мэдүүлэг, (3-р хх-ийн 137-138 дахь тал),

 

Гэрч *ийн: “...Би* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг * оноос хойш менежерээр ажиллаж байна. *-ийн захирал *нь миний төрсөн дүү. Төрсөн ах, дүүгийн харилцаатай. Төмөр замын, замын 6 дугаар ангиас 2 гарам хаах мэдэгдэл өгөөд манай компани 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай гармыг хаана гэсэн тэмдэг, тавьсан. 05 дугаар сарын эхээр замын 6 дугаар ангиас ажилчид ирж тухайн гармыг буулгаж эхэлсэн. Хавтангуудаа өргөхөд техник, хэрэгсэл шаардлагатай байна гэхээр нь манай компани * улсын дугаартай ковшийг ашиглаж гармын хавтанг замаас гаргаж тавьсан. Ковшийн жолоочоор би өөрөө ажилласан. Төмөр зам дээр байсан хавтангуудыг би ковшоор өргөж гаргаад замын хажуу талд хураасан. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн орчим манай компани өөрийнхөө талбай дээр вагон ачилтын талбай бэлдсэн. Тэр талбай дээр тавцанг өндөрлөх зорилгоор төмөр замын гармаас гарсан тавцангуудыг ашигласан байгаа. Төмөр замын замын 6 дугаар ангийн шийдвэрээр л буулгасан. 4 метр орчим урт, 1 метр орчим өргөн, 10 см орчим өндөртэй /зузаан/-тай 10 орчим ширхэг хавтан гарсан. Тэр тавцангуудыг ашиглах талаар манай захирал * чиглэл өгсөн.” гэсэн мэдүүлэг, (3-р хх-ийн 140-141 дэх тал),

 

Гэрч *н: “...Би *өмөр замын 6-р ангийн 8-р хэсгийн мастер ажилтай бөгөөд 8 дугаар хэсэг нь * аймагт байрладаг юм. Ерөнхийдөө 8 дугаар хэсэг дэх ажилчидаа хариуцаж, төмөр замын засвар, арчилгаа, үйлчилгээг хариуцаж ажилладаг бөгөөд би*аймагт 2017 оноос хойш ажиллаж байна. Зөвхөн * руу явах төмөр замаас гадна О* аймагт байдаг * гэхчилэн газруудын төмөр замуудын арчилгаа үйлчилгээг хариуцдаг юм... Тухайн газраар явж байгаа төмөр замыг салбар зам гэж нэрлэдэг бөгөөд М4 гэж тэмдэглэсэн газар нь төмөр замын гар сумыг хэлж байгаа бөгөөд замыг шилжүүлэх үүрэгтэй хэсэг байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Р*оос  “…”*-ийн * дугаартай “Салбар замын ашиглалтын тухай”  * танаа гэсэн  албан бичиг” /1-р хх-ийн 25-р хуудас/, хаалт хийсэн фото зураг/ 1 хх-ийн 30-р хуудас/, “*-ийн “Төмөр замын тээврийн обьектын гэрчилгээ/ 1-р хх-ийн 97-р хуудас/ *аймгийн засаг даргын 2004 оны 07 сарын 29-ний өдрийн *угаартай “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх тухай” захирамж/ 1-р хх-ийн 229-р хуудас/,*н шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 001/*дугаартай тогтоол/ 2-р хх-ийн 185-р хуудас/, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын хурлын тэмдэглэл/2-р хх-ийн 206-219-р хуудас/,   “ГАРАМ” 2023 оны 5-р сарын 1-ээс БҮР МӨСӨН ХААГДАНА” гэсэн бичвэртэй хуудас/ 3-р хх-ийн 197-р хуудас/, Салбар зам арчлалтын гэрээ/ 4-р хх-ийн 6-34-р хуудас/,  Улаанбаатар Төмөр Замын Замын 6 дугаар ангийн 2024 оны 10 сарын 2-ны өдрийн 84/435 дугаартай албан бичиг/4-р хх-ийн 209-р хуудас/, *-ийн гүйцэтгэх захирал *-ийн захирал *ид “Гэрээ байгуулах тухай” албан бичиг/7-р хх-ийн 53-55-р хуудас/, * дугаартай замын 6-р ангийн дарга Т*-ийн захирал *нар байгуулсан “ Салбар зам арчлалтын гэрээ/7-р хх-ийн 56-61-р хуудас/ зэрэг баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудын  шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *раас “…         Замын 6-р анги, *йн 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 31-ний өдрийн дуустал тооцоо нийлсэн акт /4-р хх-ийн 117-р хуудас/

          *н 6-р ангийн 8-р хэсгийн сургалтын танхимд 2017 оны 08-р сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл /4-р хх-ийн 199-124-р хуудас/

          *ийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн * дугаартай “Салбар замд хаалт тавьсан тухай “ албан бичиг /4-р хх-ийн 125-126-р хуудас/

            Хурлын тэмдэглэл /4-р хх-ийн 127-132-р хуудас/

          *аас 2017 оны 10 сарын 10-ны өдрийн* дугаартай “Төлбөрийн графикийн тухай” албан бичиг / 4-р хх-ийн 135-р хуудас/

            *ын 6 дугаар ангийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн*-д “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /4-р хх-ийн 136-р хуудас/

            * дугаартай шийдвэр, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, мэдэгдэл /4-р хх-ийн 139-144, 146-149-р хуудас/

            *-ийн 2018 оны 8 сарын 29-ны өдрийн * дугаартай “*д “Салбар зам ашиглалтын тухай” албан бичиг/4-р хх-ийн 145-р хуудас/

         *-ийн 2018 оны 10 сарын 01-ний өдрийн №а/7 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг/4-р хх-ийн 150-р хуудас/

            Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 07 дугаартай “Зүй ёсны монополь аж, ахуй эрхлэгчийг тогтоох тухай” тогтоол, бусад баримт бичиг/ 4-р хх-ийн 180-185-р хуудас/

            Төмөр замын гарамтай холбоотой 5-р хх-ийн 6,7,13, 6-р хх-ийн 173,174,177-179, 180,181,182,183,  гэрч *ын мэдүүлэг зэрэг баримтууд”-ыг шинжлэн судлав.

           

            Улсын яллагч * гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:”… Яллаж байгаа гэмт хэргийн тухайд яллагдагч ******* компанийн гүйцэтгэх захирал С*мпанийн нэрийн өмнөөс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс *өртөөний 25 дугаар замын 43 дугаар сумаас салбарласан дагнасан хэрэглээний салбар төмөр зам эзэмшигчийн зах зээл дэх зүй ёсны монопол байдлаа ашиглаж бусад төмөр зам эзэмшигч * компаниас өндөр үнийн дүнтэй зам ашигласны төлбөр төлөхийг шаардан, замыг хааж хясан боогдуулж 250 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан. Мөн үргэлжилсэн үйлдлээр зах зээл дэх монопол давуу байдлаа хууль  бусаар ашиглаж, аж ахуйн нэгжийн буюу *компанийн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй буюу хясан боогдох зорилгоор 2023 оны 5 дугаар сард * багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг*омпанийн эзэмшлийн ачилт буулгалтын 1 дүгээр замд байрлах төмөр замын 3 ширхэг цутгуур, хавтан хохирогч *ийн зөвшөөрөлгүйгээр * компанийн эзэмшлийн *улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хуулж, улмаар дээрх хуулж авсан хавтангуудыг* компанийн вагон ачилтын тавцанд ашиглаж хохирогчид нийт 259,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Дээрх гэмт хэргийг тухайд хэрэгт цугларсан нотлох баримтууд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлон тогтоосон. Хэн нэгний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчил гаргаагүй учраас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх бүрэн боломжтой гэж үзэх үндэслэлтэй байна.

******* компани нь буюу * компанитай зам ашиглалтын төлбөр гэдэг байдлаар анх маргаан үүсгэдэг. Орхон аймгийн Б*агийн нутаг дэвсгэрт байрлах 4 салбар зам руу орох ганц замыг өөрөө эзэмшдэг. Тухайн замаараа бусдын үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад зориулагдсан эд зүйл, бараа материалыг ороход нь үүнийг нь хүлээж авах, гаргах нөхцөл байдалд нь хязгаарлалт тогтоох байдлаар “манай замыг та нар ашиглаж байгаа бол миний тавьсан саналын дагуу төлбөрийг төл” гэдэг. Үүнээс болж дээрх маргаан үүссэн.

Уг маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайн төмөр замын 25 дугаар замын 43 дугаар сумаас салбарласан энэ зам нь ******* компанийн эзэмшлийнх. Үүнтэй холбоотойгоор ******* компанитай Бэйс компанийн зүгээс удаа дараа үнийн саналаа өөрчлөөч, бидэнд зах зээлд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Бодит байдлаас давсан, хэт өндөр байна гэдэг нөхцөл байдлыг тавьдаг. 1 вагоноос 120,000 төгрөгийн төлбөр төл гээд 20,000 тонн хүрэн чулууны баяжмалыг *аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг Хөтөлийн цемент шохой компанид нийлүүлэх ажил маань таслан зогслоо гэдэг байдлаар 2017 оноос 2019 он хүртэл маргаан үүсгэж явсан. Энэ талаар хэрэгт авагдсан төмөр замын 6 дугаар зам анги мөн * төмөр зам зэрэг байгууллагууд руу албан бичгийг тухай бүрд нь хүргүүлж байсан байдаг. Үүний дунд 2019 онд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ******* компанийг зүй ёсны монополь компани болохыг нь тогтоосон. Үүнтэй холбоотой үнийн саналаа өөр хоорондоо зохицоод, үүн дээр * компанийн үйл ажиллагаа эрхлэх журмыг нь зөрчихгүйгээр үнийн саналаа зохицоод гэрээ байгуул гэдэг байдлаар  Иргэний хэргийн шүүхээс шийдвэрүүд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэн яагаад биелэгдээгүй вэ гэхээр зөвхөн гэрээгээ байгуул гэдэг асуудал дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яригдсан болохоос биш тэдэн төгрөгөөр та нар гэрээ байгуул гэдэг байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй. Үүнтэй холбоотойгоор үнийн хэт хөөрөгдлөөс болоод энэ үйл баримт энэ нөхцөл байдал тогтоогдоогүй буюу гэрээ байгуулагдаагүй удааширсан.  Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд заасны дагуу энэ бол зөрчлийн шинжтэй үйлдэл бол биш. Учир нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжгүй, бусад шинжийг агуулж байна гэдэг нөхцөл байдал яригддаг.

Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан монополь давамгай байдлаа ашигласан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд мөн хэрэг учрал болсон гэх газар очиж үзсэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл ******* компани нь*омпанийн эзэмшлийн замаар буюу төмөр зам, түүний дагалдах хэрэгсэл болох гармын хавтанг төмөр замын 6 дугаар ангиар  дур мэдэн хуулуулж байгаа юм. Энэ үйл баримт нь хэрхэн яаж нотлогдон тогтоогдож байна вэ гэхээр төмөр замын 6 дугаар ангиас ирүүлсэн баримт бичгүүд, мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, хэрэгт цугларсан нотлох баримтаар *омпанийг төлөөлөх ямар ч эрхгүй  байж тэнд анхааруулга, пайз тавьсан гэдэг нэрийн дор хуулах зөвшөөрөл болох хуулах мэдэгдлийг Төмөр замын 6 дугаар анги руу хүргүүлчхэж байгаа юм. Үүний дагуу хавтанг хуулах боломжтой, манайх үүнийг ашигладаггүй юм гэснийх нь дагуу төмөр замын 6 дугаар ангиас зөвшөөрлийг нь гаргаад ******* компани тэрнийг өөрийнхөө техник хэрэгслийг оролцуулаад хуулсан байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж байна буюу зах зээл дэх монополь, давамгай байдлаа ашиглаж Б* компанийг шахах, хясан боогдуулах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төмөр замыг нь хаасан. Дараа нь төмөр замын гармыг нь хуулаад тухайн Бэйс компанийн үйл ажиллагаа явуулдаг хашаа руу төмөр замаар бараа материал тээвэрлэх эрхийг нь хязгаарласан. Дараагийн дугаарт тухайн хашаа руугаа орох, гарах, эд зүйлийг галт тэргээр тээвэрлэх боломжгүй бол тээврийн хэрэгслээр тээвэрлэх нөхцөл байдлыг мөн адил хясан боогдуулж байгаа нөхцөл байдал. Цаана нь эрх бүхий байгууллагаас хууль зөрчиж байна, 4 зам дээр байх боломжгүй гэдэг асуудал нь анх *компаниас төмөр зам руу гомдол гаргаад үүний дагуу 2020 онд хууль батлагдсанаас хойш үүсэж байгаа харилцаа болчхож байгаа юм. Хэрвээ үүнийг төрийн байгууллага өөрөө эсвэл төрийн өмчит компани шийдвэрлэх ёстой бол тухайн компани л өөрөө үүнийгээ шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл дундуур нь * компани сайн дураараа оролцоод тухайн төмөр замын гармыг хуулах саналыг гаргаж байгаа юм. Тийм учраас*омпани, түүний хууль ёсны төлөөлөгч болох *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нөхцөл байдал, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж байна.

Хохирол, хор уршгийн тухайд 259,900,000 төгрөгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар яллах дүгнэлт үйлдэх үеийн хүрээнд тооцон гаргасан.  Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогчийн гаргаж өгсөн баримтаар нийтдээ 314,000,000 төгрөгийн хохирол учирсан байгаа учраас шүүгдэгч * компани, түүний хууль ёсны төлөөлөгч *оос нийтдээ 314,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч *ид олгох нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

Хохирогч * шүүгдэгчийн гэм буруугийн талаарх саналдаа:

 “… ******* компанийн 2023-2026 оны 7 сарын 25-ны өдрийг хүртэл гээд Зам тээврийн яамнаас олгосон гэрчилгээ байгаа. Үүн дээр замын нийт урт нь 396 метр, нэг ширхэг гарамтай гээд дугаарыг нь тавьчихсан байгаа. Мөн * компанийн 2028 оны 6 дугаар сарын 22 хүртэл Зам тээврийн яамнаас өгсөн гэрчилгээн дээр Поко 3881 гэдэг дугаартай манай гарам байгаа. Эдний гарам дээр Пк 6+5739 гээд дугаар нь хүртэл байгаа юм. Энэ гарам нь 2012 оны анхны зураг, энэ 2023 оны зураг дээр тэмдэглэгдээд энэ нь нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Энэ хүнд гарам ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл өөрт том талбай юм буулгах, ажиллах шаардлага байхгүй учраас энэ хүн гарам ашиглах шаардлагагүй, надад хамаагүй, буулга гэдэг шийдвэрийг манай компанийн өмнөөс дур мэдээд шийдээд, өөрөө том техник гаргаад, өөрийнхөө дүүгээр бариулаад санаатайгаар бүлэглээд авчихсан. Ачилт буулгалтын талбай угаасаа байхгүй. Энэ үйл ажиллагаа нь хүний юмыг хязгаарладаг, өөрийнхөө санаагаар үнэ зохиодог, тэрийгээ тулган шаарддаг, хэрвээ биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь нам зогсоодог ийм л байдал үүсээд би 8,9 жилийн хугацаанд маш их хохирол амслаа.

Ийм монополь байдалтай үед би өөрийнхөө талбайг ашиглаж чадахгүй, ямар ч мөнгөний орлого байхгүй,  2020 онд юмыг яаж мэдэх вэ, иргэний шүүхийн шийдвэр гараад ажиллачих юм болов уу гэж бодоод замын 6-тай гэрээ байгуулсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:  “… Шүүх хуралдаанд цагаатгах байр сууринаас оролцож тэр саналаа дэмжиж байна. Өмгөөллийн хууль зүйн дүгнэлтээ хэлье. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн эдийн засгийн гэмт хэргээр зүйлчилж оруулж ирэхдээ хууль зүйн болон бодит байдлын алдаатай оруулж ирж байна гэж би харж байна. Тэгэхээр прокурор өндөр үнэ гэдэг үгийг маш их олон дахин давтаж хэлдэг. Тэгэхээр прокурорт үнэ тогтоох, прокурор зах зээлийн чөлөөт өрсөлдөөний үнэд оролцох эрхийг ямар ч хуулиар олгоогүй. Тэгэхээр энд 2 үндсэн асуудал байна. 1 дүгээрт хэт өндөр үнэ тогтоосон, 2 дугаарт өрсөлдөгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулсан гэж байгаа юм. Хэт өндөр үнийн талаар товч үйл баримт, хууль зүйн үндэслэлийг ярья. Тэгэхээр 18.1-ийн субъект бол ихэвчлэн зүй ёсны монопол этгээд байхаар Өрсөлдөөний тухай хуульд заасан. Тэгэхээр Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх гол субъект бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тэр тарифыг 75,000 төгрөгөөр тогтоочихсон байгаа. Энэ талаар прокурор ямар ч дүгнэлт хэлсэнгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төрийн газар хэт өндөр үнэ тогтоосон бол эрүүгийн шүүх дээр шийддэг асуудал биш. Яагаад хэт өндөр биш байсан бэ гэхээр бид нар 40,000 төгрөгөөр хүртэл гэрээ хийхэд бэлэн байна гэдэг асуудлыг хүртэл ярьж байсан нь тогтоогддог. Түүнчлэн 2017 оноос хойш гэрээтэй холбоотой, өндөр үнэ хэлж байгаатай холбоотойгоор хясан боогдуулсан, ямар ч үйл ажиллагаа явагдаагүй. Тийм ч учраас иргэний шүүхэд энэ асуудлаа тавьсан байдаг. Иргэний шүүхээр энэ асуудлыг шийдчихсэн. Энэ асуудал иргэний шүүхэд буюу эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хугацаанаас өмнө үйлдэгдсэн. Түүнчлэн прокурор гэмт хэрэг хэзээ үйлдсэн талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. 2010 оноос маргаан үүссэн гэж байна. Бүхий л аж ахуйн нэгж хоорондоо маргаантай л байдаг. Тэгтэл гэмт хэрэг 2017 оноос үүссэн гээд байгаа юм уу? 2023 оны 5 дугаар сард хаалтаа хуулснаас үүссэн гээд байгаа юм уу? шударга өрсөлдөөний газар очсоноороо энэ нь гэмт хэргийн шинжтэй гэж тооцоод байгаадаа огт дүгнэлт хийсэнгүй.

Өнөөдөр бид нар нотлох баримтаар хангалттай дүгнэлээ. Замын 6 дугаар ангид гэрээ хийгээгүй бол явуулахгүй байх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өгсөн. Түүнээс биш миний үйлчлүүлэгчийн бодит идэвхтэй үйл ажиллагаа ерөөсөө байхгүй. Өнөөдөр бид нар тэр хаалтыг харлаа.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үнээ гаргаад өгчихсөн, тэр үнэ бол өнөөдөр Монголд байгаа эрх зүйн тогтолцоогоор хамгийн бага үнэ л гэж тогтоож байгаа юм. Яагаад гэвэл бусад хамааралтай монополь бус этгээдүүдийг хамгаалсан шийдвэр ерөөсөө л ийм байгаа. Эцэст нь хохирогч шүүх хуралдаанд иргэний болон захиргааны журмаар шийдээгүй асуудлаар Эрүүгийн шүүхээр шийдвэр гаргуулах гэж оролдож байна гэж харж байгаа. Тэгэхээр өнөөдөр 18.1-ийг ашиглаж байгаад өөрөө энэ замыг үнэгүй ашиглах гэсэн, ашиглалтын зардлыг үнэгүйгээр *ийн болон түүний хамаарөл бүхий компаниар төлүүлэх гэсэн, мөн төрийн захиргааны байгууллагын эцсийн шийдвэр гарчихсан үнийг шүүхийн шийдвэр үгүйсгэх гэсэн хардлага өнөөдрийн байдлаас ажиглагдаж байна. Сүүлд нь зах зээлд оруулахгүй, хясан боогдуулах үйл ажиллагаа бол миний үйлчлүүлэгчийн субьектив санаа бодлоос огт хамаарахгүйгээр төрийн байгууллагын гарам хаах тухай л асуудал. Тэгэхээр миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлд заасан зах зээлд монополь давамгай байдлаа хууль бусаар ашиглаад үнэ тогтоосон зүйл байхгүй. 2 дугаарт энэ хүнийг зах зээлд оруулахгүй шахан боогдуулсан үйлдэл байхгүй. Гэмт хэрэг гэж юуг хэлэх вэ гэхээр Эрүүгийн хуульд нэрлэн заасан үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх болохоос биш эрх зүйн зөрчил болгон гэмт хэрэг биш. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн прокуророос яллаж орж ирсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдоно. 

1.2017 оны 6 сарын 19-ний өдрийн * дугаартай “*-ийн захирал * танаа “Салбар төмөр зам ашиглалтын тухай “ албан бичигт “…Манай * өртөөний Говил чиглэлийн 1309,8 т ашигтай урт бүхий салбар төмөр замыг эзэмшдэг. Танай компанийн эзэмшлийн төмөр зам нь “*-ийн эзэмшлийн төмөр замаас салаалдаг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Салбар замын засвар, арчилгаа, үйлчилгээний төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөр, гэрэлтүүлэг, харуул хамгаалалтын зардал зэргийг тооцож үзэхэд 1 вагон тутас 120,000 төгрөгийн хураамж төлөх тооцоо гарч байна. 371 вагон*120,000=44,520,00

Иймд 2012-2016 он хүртэлх хугацаанд танай компанид ногдох төмөр зам ашиглалтын төлбөр болох 44,520,000 төгрөгийг *ийн * тоот дансанд шилжүүлж өгнө үү. Уг төлбөрийг барагдуулсаны дараа манай салбар зам дээгүүр төмөр замын үйлчилгаа авах бол 2017 оны гэрээгээ ирж хийнэ үү. Гэрээ хийгээгүй тохиолдолд “*-ийн салбар зам дээгүүр дамжин өнгөрөх боломжгүй болохыг”  мэдэгдэж байсан.

2.  * регистрийн дугаартай гэрчилгээ * Мод үржүүлэг, ойжуулалт, мод бэлтгэл, Зүсмэл материалын үйлдвэрлэл, Төмөр замын тээвэрлэлт, ачилт буулгалт, худалдааны зуучлал, *ийг Ерөнхий захиралаар бүртгэсэн.  

3.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг * дугаартай *тын газарт хүргүүлсэн албан бичигт “* нь 1976 онд ашиглалтад орсон дагнасан хэрэглээний 1693 м урт төмөр замыг эзэмшдэг бөгөөд манай байгууллагатай жил бүр гэрээ байгуулж зам арчлалтын үйлчилгээ авч хамтран ажиллаж ирсэн юм. Энэхүү 1693 м урттай салаа төмөр замын өмчлөгч нь * мөн бөгөөд холбогдох журмын дагуу уг өмчийг баталгаажуулсан.  

4. *угаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “*ийн баруун талд/хуучнаар мод боловсруулах үйлдвэрийн хашаанд/ *-д 1309,8 метр урт салбар төмөр зам бүхий 15476 метр кв газрын салбар төмөр замын газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

5. Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор “ …Төмөр замын *”-аас салбарласан дагнасан хэрэглээний салбар зам эзэмшигчийн зах зээлд “*ийг зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

6. Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 02 дугаартай *-ийн дагасан хэрэглээний салбар зам ашиглалтын үнэ тарифын өөрчлөлтийг зөвшөөрөх тухай тогтоолоор  “Бэйс”ХХК-ийн салбар замаар ачаа тээвэрлэлт хийхэд ашиглагдах үнэ тарифыг 75,000 төгрөгөөр тогтоосон байна.

7. Улаанбаатар Төмөр Замын Замын 6 дугаар ангийн *ийн эзэмшлийн замд байрлах гармууд зөвшөөрөлгүй байгаа нь “Гарам ашиглах журам”-ын 2.1 дэх заалтын дагуу шаардлагыг хангахгүй байгаа тул төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч ажиллана уу. Төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгодоогүй тохиолдолд тухай гармуудыг хаах болохыг анхааруулж байна” гэсэн албан бичгээр маргаан бүхий гармыг хаах талаар мэдэгдсэн байна.

8. *2023 оны 04 сарын 07-ны өприйн *дугаартай “… Манай салбар замын 1-р км 13-р үенд байрлах *-ийн ойролцоох гарам нь манайд ашиглагддаггүй, стандартын шаардлага хангаагүй, хоёр талаасаа үзэгдэх орчин хязгаарлагдмал, албан ёсны зураг төсөл, зөвшөөрөлгүй байгаа тул гарамыг хаалгах саналтай байна. Манай салбар замын 1-р км 39-р үенд байрлах гарам нь манай компанид ашиглагддаггүй, албан ёсны зураг төсөл, зөвшөөрөлгүй тул манай зүгээс уг гарамыг хаалгах саналтай байна” гэсэн *-ын Замын 6-р ангийн дарга * хариу албан бичгээр хохирогч буюу*ийн эзэмшиж, ашигладаг гармыг хаах талаар санал хүргүүлсэн байна.

9.*-ний “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ “… Төмөр замын ачаа тээвэр/2019.06.23-2022.06.22/”, Монгол Улсын хуулийн этгээд “* регистрийн дугаар: * *, “Хуучин мод боловсруулах үйлдвэрийн хашаанд салаа төмөр зам зориулалттай 250 метр.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэсэн Үл хөдлөх хөрөнгө өмчлөх Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 08 сарын 28-нд  Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн *дугаартай “*-д аймгийн Засаг даргын 2013 оны 04 сарын 03-ны өдрийн * тоот шийдвэрийг үндэслэн О*аар мод боловсруулах үйлдвэрийн хашаанд байрлах * дугаар бүхий 14934 м.кв газрыг Үйлдвэрлэл, төмөр зам зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж эрхийн улсын бүртгэлийн*дугаарт бүртгэж олгосон гэрчилгээ,  *-д 2022 оны 06 сарын 23-нд олгосон “ Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээнд “ Авто гарам 1 ш бетон гармын тэнхлэг ПКО+38.81” тухайн замд харьяалагдах гармыг тэмдэглэсэн баримт, * өртөөнд байрлах*-ийн дагнасан хэрэглээний салбар төмөр замын профилийн шалгалт зураг хүлээлцсэн  баримт”-аар  салбар замын 1-р км 39-р үенд байрлах гарам нь *-ийн эзэмшилд хамаардаг болох тогтоогдож байна.

10. * дугаартай шийдвэрээр “ …Монгол улсын Иргэний хуулийн 151 дүгээр 151.1.1, 151.1.2-т зааснаар өөрийн эзэмшлийн замын эхэнд хаалт тавих зэргээр *-ийн өмчлөх эрхийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахгүй байхыг *д даалгаж, * нь өөрийн өмчлөлд хамаарах эд хөрөнгийн арчлалт, хамгаалалтад хамаарах асуудлаар бусдын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдлийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “*******” ХХК-тай төмөр зам ашиглалтын талаар гэрээ байгуулж ажиллахыг *-д даалгаж” шийдвэрлэжээ.

11. 2021  оны 8 дугаар сарын 10-ны өдөр  Шударга Өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтаны тогтоолоор “…*ртөөний 25-р замын 43 дугаар сумаас салбарласан дагасан хэрэглээний салбар зам эзэмшигчийн зах зээлд *зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасны дагуу *нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу Шударга Өрсөлдөөний газарт мэдэгдэж зөвшөөрөл аваагүй болон хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн  9 дэх  заалтад зааснаар * дугаартай зөрчлийн хэрэг” нээсэн байна. 

12. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор “…Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 9 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж шалгасан “*-д холбогдох 210200228 дугаартай зөрчлийн хэргийг  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

13.*,

 2019 оны 05 сарын 13-ны өдөр * дугаартай хүрмэн худалдах, худалдан авах гэрээнд заасан 20,000 тонн хүрмэн чулуу нийлүүлэх 1,160,000,000 төгрөгөөр бу хүрмэн чулууг тээвэрлэсэн гэрээний үнийн дүнгээр тооцож,  250,000,000 хохирол учирсан нь тогтоогдсон байна. Мөн *-ийн эзэмшилийн ачилт, буулгалтын 1-р замд байрлах төмөр замын гармын 3 ширхэг цутгамал хавтанг хохирогч *ийн зөвшөөрөлгүйгээр хуулж, дээрх хавтангуудыг *-н вагон ачилтын талбайд ашиглаж 9,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.   

 

1.Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирол, нэхэмжлэлийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримтаар *ийн захирал *ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон байна.

Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “…Монополийн тухай хуулиар тогтоосон журам, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, шударга өрсөлдөх эрх, ашиг сонирхол байна. Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч  бусад аж, ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд нь саад учруулах, аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулсан үйлдэл, эс үйлдэхүй байна” гэж тодорхойлсон

*-ийн гүйцэтгэх захирал *-ийн нэрийн өмнөөс 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс Орхон аймгийн Баян-Өндөр сум *өртөөний “25 дугаар замын 43 дугаар сум”-аас салбарласан дагнасан хэрэглээний салбар төмөр зам эзэмшигчийн зах зээл дэх зүй ёсны монополь байдлаа ашиглаж, бусад төмөр зам эзэмшигч *К-аас өндөр үнийн дүнтэй зам ашигласны төлбөр төлөхийг шаардан замыг хааж хясан боогдуулж 250,000,000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн үргэлжилсан үйлдлээр ках кээлд дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж*ийн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй, хясан боогдуулах зорилгоор 2023 оны 05 сард * багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *-ийн эзэмшлийн ачилт, буулгалтын 1 дүгээр замд байрлах төмөр замын гармын 3 ширхэг цутгамал хавтанг хуулж авсны улмаас нийт 259,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, хэргийн газар дээр очиж хийсэн үзлэгээр бүрэн тогтоогдож байна гэж дүгнэв.

Аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол юм.

            Хохирол нь гэмт хэргийн улмаас бусдад үүсэж буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагаварыг тооцон хэмжиж болохын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байдаг.

*дугаартай хүрмэн худалдах, худалдан авах гэрээнд заасан 20,000 тонн хүрмэн чулуу нийлүүлэх 1,160,000,000 төгрөгөөр бу хүрмэн чулууг тээвэрлэсэн гэрээний үнийн дүнгээр тооцож,  250,000,000 хохирол учирсан нь тогтоогдсон байна. Мөн *ийн эзэмшилийн ачилт, буулгалтын 1-р замд байрлах төмөр замын гармын 3 ширхэг цутгамал хавтанг хохирогч *ийн зөвшөөрөлгүйгээр хуулж, дээрх хавтангуудыг *-ийн вагон ачилтын талбайд ашиглаж 9,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгч *оос 259,900,000 төгрөг гаргуулан хохирогч*-ин захирал *ид олгох бүрэн үндэслэлтэй байна. Харин хохирогч * нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иймд *ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан хуулийн этгээдийн нэрийн өмнөөөс Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

           

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *жид улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн хүрээнд 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөр торгох ял  оногдуулж  шийдвэрлэв.

 

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч “*ийн захирал *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  Зах зээлд дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*-ийн захирал *ийг 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 512 дугаар зүйлийн 512.4-т зааснаар шүүгдэгч“*ийн захирал *ос 259,900,000 төгрөг гаргуулах хохирогч Р*ид олгосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.4 дүгээр  зүйлийн 2-т зааснаар хохирогч * нь  учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.БАТТУЛГА