Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01659

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01659

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: * дүүрэг, * *тоотод оршин суух, * овогт ** /рд: ******/

 

Хариуцагч: *дүүрэг, * дугаар хороо, * давхар, * тоотод байрлах, * ХХК /рд: ******/

 

Хариуцагч: *дүүрэг, *дугаар хороо, * гудамж, * байр, * тоот хаягт бүртгэлтэй боловч *дүүрэг, *дугаар хороо, * гудамж, * байр, * тоотод оршин суух,******* овогт * М./РД:*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 23,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч * ХХК, Н.М.нарт холбогдуулан гаргасан 23,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.* би хариуцагч * ХХК, Н.М.нартай 2021.09.08-ны өдөр Машин механизм, тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулж * маркийн техникийг 365,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож худалдсан юм. Тус гэрээний үнийн дүнд** * дүгээр хороо, * дүгээр хороолол *а байрны ,  тоот хаягт байрлах орон сууцыг 2021.09.09-ний өдөр 178,534,000 төгрөгт тооцуулан иний нэр дээр хариуцагч  шилжүүлж өгсөн. Хариуцагч нь гэрээний гол нөхцөл болох байраа хүлээлгэж өгөхгүй намайг хохироож би удаа дараа чөлөөлж өгөхийг хүсч гар утсаар болон биечлэн уулзсан боловч чөлөөлж өгөхгүй байсаар нэг жил гаруй явдал чирэгдэл болж байгаад 2023 оны 2 дугаар сард арайхийж байраа хүлээж авсан. Хариуцагч нар нэг жил гаруй болоход миний байрыг түрээслэн ашиг олсон СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй, байрыг хүн амьдрахад хэцүү болгосон байсан. Бид өөрсдөө байраа хүлээж аваад түрээсэлсэн бол өнөөдөр банкны өрөнд орохгүй байраа банкинд барьцаанд тавихгүй байсан. ***дүүргийн * дүгээр хороо,* дүгээр хороолол * а байрны * тоот хаягт байрлах орон сууцыг гэрээнд зааснаар чөлөөлж өгөөгүйгээс болж бид * барьцаанд тавьсан боловч өнөөдөр хүүгээ төлж чадахгүй банкинд хураалгах хүнд байдалтай байна. Иймд гэрээнд заасан хугацаанд байраа хүлээлгэж өгөхгүй түрээсэлж ашиг олсон хариуцагч * ХХК, Н.М.нар дээрх* өрөө орон сууцыг хүмүүст түрээслүүлэн ашиг олж амьдруулсан 1 сарын 1,500,000 төгрөгийг 5 сараар бодож 22,500,000 төгрөг, СӨХ-ны төлбөр болох 1,000,000 төгрөг нийт 23,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ж.* нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Машин механизм, тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын төлбөрт 23,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч * ХХК хариу тайлбартаа: Тус компани нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Машин механизм, тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулж * механизмыг 365,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож худалдан авсан. Тус гэрээний үнийн дүнд *дүүргийн * дүгээр хороо, 1*дүгээр хороолол, *73а байрны * тоот хаягт байрлах орон сууцыг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 178,584,000 төгрөгт тооцож иргэн Ж.*н нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч Ж.* нь тус шүүхэд 86,416,000 төгрөгийн төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлд манай компаниас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж хэрэг маргаан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилж эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд тус байранд компанийн ажилтан түр оршин сууж байсан бөгөөд компанийн зүгээс тухайн байр нь иргэний маргаантай байсан учир түр шилжүүлэхийг хойшлуулсан байсан, гэвч иргэн Ж.* нь тухай орон сууцыг маргаантай байгааг мэдсээр байж өвлийн хүйтэнд тухайн түр оршин сууж байсан иргэнийг удаа дараа цагдаагийн байгууллагын ажилтан авч очин түрэмгийлж гаргах оролдлого гаргасан. Компанийн зүгээс тухайн иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр * ХХК нь иргэн Ж.*тэй машин механизм болох* маркийн механизмыг 365 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу тухайн механизмыг худалдаж аваад тодорхой хэмжээний төлбөрт бартер хийхээр орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед машиныг авснаас хойш машинд эвдрэл гэмтэл гарч ирсэн. Байгууллагыг залилсан байж болзошгүй талаар *дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдол гаргах хугацаанд Ж.* нь *дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2 талд шалгагдаж байгаад хамгийн сүүлийн хугацаа буюу 2022 оны 09 дүгээр сард Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Ж.*н талд шийдвэрлэсэн. Манай талаас тухайн орон сууцыг хүлээлгэж өгөөгүй шалтгаан нь машин механизмыг худалдан авсантай холбоотой гэрээ нь хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр маргаан үүсээд 2022 оны 11 дүгээр сард дууссан. Дээд шүүхээс тогтоол гарснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр тухайн байрыг Ж.*н талд шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий орон сууцыг бусдад түрээсэлж ашиг олсон гэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна яагаад гэвэл тухайн байгууллагад ажиллаж байсан Д. гэх хүнийг үнэ төлбөргүйгээр орон сууцанд амьдруулж байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Машин механизм, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ /хх 4-8/, Худалдах, худалдан авах гэрээ /хх 9-10/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 11/, Зээлийн гэрээ /хх 12-13/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 52-53/, Хөрөөнгийн үнэлгээний төв ХХК-ийн түрээсийн үнэ тодорхойлсон тухай /хх 61-87/, итгэмжлэл /хх 89/, Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх 119/, Барьцааны гэрээ /хх 119-121/,

 

5. Хариуцагч * ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 17/, хариу тайлбар /хх 22/, Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 96/,

 

6. Хариуцагч Н.Мөнгөнтулгаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 35/, * ХХК-ийн 21/52 тоот албан бичиг /хх 36/, *дүүргийн Прокурорын газрын Прокурорын *дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх 37-38/, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол /хх 39/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж /хх 40/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/02114 дугаар шийдвэр /хх 41-44/,

 

7. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагч талын хүсэлтээр Д.ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 127-128/,

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.*н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч * ХХК, Н.М.нар нь *дүүрэг, *дүгээр хороо, * дүгээр хороолол, *гудамж, *а байр, *, * тоот хаягт байршилтай орон сууцыг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Машин механизм, тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээнд зааснаар чөлөөлж өгөөгүйгээс болж бусдад түрээсэлж 22,500,000 төгрөгийн ашиг олох байсан тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын төлбөрт 23,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч * ХХК-ийн зүгээс тухайн байр нь иргэний маргаантай байсан учир түр шилжүүлэхийг хойшлуулсан байсан, Улсын Дээд шүүхээс тогтоол гарснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр байрыг Ж.*д шилжүүлж өгсөн. Тухайн байранд хариуцагч компанид ажиллаж байсан Д. гэх хүнийг үнэ төлбөргүйгээр амьдруулж байсан гэж үгүйсгэсэн.

 

4. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол төлбөрт 22,500,000 төгрөгийг хариуцагч * ХХК-иас гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,000,000 төгрөг хариуцагч Н.Мөнгөнтулгаас гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч * холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.* нь 1,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч * холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч болон хариуцагч * ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Машин механизм, тоног төхөөрөмж Худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр хариуцагч * ХХК нь * маркийн машин механизмыг 365,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Ж.*гээс худалдан авахаар, мөн гэрээний зүйлийн 178,584,000 төгрөгийн төлбөрт * дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, * гудамж, *а байр, *, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн өгөхөөр тохиролцсон байна.

2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Н.Мөнгөнтулгаас *дүүрэг, * дүгээр хороо* дүгээр хороолол, * гудамж, *а байр, *, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.*д шилжүүлэн өгсөн байна.

Хэрэгт авагдсан *дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр эрхийн улсын* дугаарт бүртгэлтэй, / дүүрэг, / дүгээр хороо, / дүгээр хороолол, /гудамж, *а байр, *, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, * өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Ж.*н өмчлөлд бүртгэлтэй байна.

 

5.2. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж Худалдах худалдан авах гэрээгээр уг гэрээний төлбөрт * дүүрэг, * дүгээр хороо, *дүгээр хороолол, * гудамж, *а байр, *,* тоот хаягт байршилтай, *м.кв талбайтай, *өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ж.*н өмчлөлд шилжүүлэн өгсөн талаар болон дээрх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаангүй.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч * ХХК-ийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж Худалдах худалдан авах гэрээний дагуу уг гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгөөгүй учир гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын төлбөрт 22,500,000 төгрөг гаргуулна гэж маргажээ.

 

5.3. Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд бичгээр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул шүүхээс Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.* нь ...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Машин механизм, тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын төлбөрт 22,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч * ХХК нь үүргийн гүйцэтгэлд буруутай байх шаардлагатай бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.4-219.6 дахь хэсэгт заажээ. Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан шаардах эрхийн үндэслэл болно.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны * дүгээр сарын *-ний өдрийн 102/ШЗ2022/* дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаас үзвэл нэхэмжлэгч Ж.*гээс хариуцагч * холбогдуулан 86,416,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан байна. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс * ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч Төмөр-Өргөө ХХК-иас нэхэмжлэгч Ж.* нь биет байдлын доголдолтой эксковатор худалдсан гэж, эксковаторт 25,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, үүнээс болж ажлаа бүрэн хийж чадаагүй, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирсон гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/*дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Н.Мөнгөнтулга, * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/* дүгээр тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж Худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн, уг маргаан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилсэн болох нь зохигчдын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд хариуцагч * ХХК-ийг Машин механизм, тоног төхөөрөмж Худалдах худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж буруутгах боломжгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс өөрийн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ гэрээний дагуу орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс болж бусдад түрээсэлж 22,500,000 төгрөгийн ашиг олох байсан гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчээс бусадтай Түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа нотолж чадаагүй.

 

Нэхэмжлэгчээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч болон* ХК-ийн хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг барьцааны гэрээнээс үзвэл нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Машин механизм, тоног төхөөрөмж Худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцон авсан * дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр хороолол, * гудамж, *а байр,*, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан * банкнаас зээл авсан байна. Хариуцагч Төмөр-Өргөө ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч бусдад зээлийн хүү төлөх болсон үйл явдалд хариуцагч буруутай болох нь дээрх Барьцааны гэрээгээр тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын төлбөрт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.* нь 1,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч * холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН