Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/02456

 

 

 

 

 

                                2024                 5               3  

              184/ШШ2024/02456

 

 

                                                   Нэхэмжлэгчийн татгалзлыг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Батсүх би

 

Нэхэмжлэгч: **** ***** **** /РД: ******/. Хаяг: Хан-Уул дүүрэг, ***-р хороо,*** ***0 тоот

Хариуцагч: **** ***** /РД: ******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ****-р хороо, ***-р байр, *** тоот

 

Автомашиныг **** нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: 2021 оны 9-р сарын 30-ны өдөр **** миний бие бизнесийн зорилгоор Toyota 4 ***маркийн автомашиныг 133,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн машиныг ***** нэр дээр түр буюу буцааж шилжүүлж авах нөхцөлтэйгөөр авсан бөгөөд эзэмшил ашиглалт нь надад байдаг. **** улсын дугаартай автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж хүлээн зөвшөөрдөг боловч өнөөдрийг хүртэл ямар ч үйлдэл хийж, шилжүүлэхгүй байгаа тул **** улсын дугаартай Toyota****маркийн автомашиныг миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** нь хариуцагч *** холбогдуулан гаргасан автомашиныг*** нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  822,950 төгрөгөөс 411,475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 411,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  ****нэхэмжлэлтэй, хариуцагч Н.**** холбогдох автомашиныг Х***** нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822,950 төгрөгөөс 411,475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 411,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ