Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/02457

 

    

 

 

 

 

                         2024                 

     

 

 

 

     

    5                 3                                             184/ШШ2024/02457 

              

 

 

 

                      

                                 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “********** ББСБ” ХХК /РД: ******/. Хаяг: Баянгол дүүрэг, ***-р хороо, ****центр *** тоот

Хариуцагч: **** **** /РД: ******/. Хаяг:  Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, *** 23-р байр, *** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 930,605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч  “Н****** ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:****р нь тус байгууллагаас 2023 оны 4-р сарын 18-ны өдөр 120213889 дугаартай зээлийн эрхий гэрээ байгуулж 1,219,710 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй 147 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 930,605 төгрөгийг гаргуулж өгнө үү.
 

Хариуцагч ***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “****** корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 930,605 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ***** гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК хариуцагч****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 930,605 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

                                                           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 930,605 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч ******ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

                                                           

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “****** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 930,605 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 930,605 төгрөгийг 2024 оны 6-р сарын 01-ний өдөр бүхэлд нь төлж барагдуулах”-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,885 төгрөгөөс 13,442.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 13,442.5 төгрөгийг хариуцагчаас, 13,442.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАТСҮХ