Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/02460

 

 

 

 

 

 2024                  5             3                                              184/ШШ2024/02460

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “*****” ХК /РД: ******/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, Энхтайваны ****

Хариуцагч: *** ***** /РД: *****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ***-р гудамж, **** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 3,137,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч  “*****” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч****** нь ****банктай 2020 оны 3-р сарын 2-ны өдөр №2020/000350/0109 дугаар цалингийн зээлийн гэрээг байгуулан 13,000,000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. 2022 оны 6-р сарын 24-ний өдөр №418019853 зээлийн нэмэлт гэрээг байгуулан 38 сарын хугацаатайгаар зээлийн төлөлт хийхээр шинэчилсэн. 2024 оны 4-р сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,621,125 төгрөг, зээлийн хүү 124,511 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 379,703 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 12,000 төгрөг, нийт 3,137,339 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..нэхэмжлэлийн шаардлага 3,137,339 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 20-ны өдөр 137,339 төгрөг, 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.        

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******” ХК нь ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,137,339 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...нэхэмжлэлийн шаардлага 3,137,339 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 20-ны өдөр 137,339 төгрөг, 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***** банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, ****** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,137,339 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэлийн шаардлага 3,137,339 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 20-ны өдөр 137,339 төгрөг, 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,147.42 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 32,573.71 төгрөгийг хариуцагчаас, 32,573.71 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ