| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2026/0074/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/107 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2521006810501 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, малчин, “*******” ХХК-ийн алтны уурхайд улирлын чанартай ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт *******ийн ******* /РД: СЖ88102614/.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг, "Сангийн далай" гэх газар "Тоёота Фильтер" маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон байгалийн өвс ихтэй газраар явахдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас хялбар шатах өвс, ургамал яндангийн халалтад асаж хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 76,182,851 төгрөгийн шууд хохирол, уг түймрийг унтраахад 2,812,521 төгрөгийн зардал буюу шууд бус хохирол, мөн иргэн *******д 57,820,000 төгрөгийн хохирол, нийт 136,815,372 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, мөн иргэн ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн түймрийн улмаас миний машин шатсан. Уг машиныг би 55 сая төгрөгөөр анх авсан. Одоо хөрөнгийн үнэлгээний байгууллагаас үнэлсэн үнэлгээгээр хохирлоо нэхэмжилж байна. Надад машины үнэ 57,820,000 төгрөгийг төлж барагдуулбал өөр санал хүсэлт, гомдол байхгүй. Иймд машины үнэ 57,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө хадлангийн ажил дээрээ байтал өглөө 10 цагийн орчимд манай зүүн урд талд хадлангийн ажил хийж байсан отгийн ойролцоо утаа гараад гал гарч байгаа харагдсан. ...тухайн үед аав трактороор гал унтрааж байсан бөгөөд их утаанаас болж аав харагдахгүй байхаар нь би аавд санаа зовоод тухайн түймрээс зайтай Jeep Wrangler маркийн тээврийн хэрэгслээ үлдээгээд явганаар утаа руу дөхөж очих гээд явж байтал салхины чиг эргэж улаан гал болон их утаа орж ирэхээр нь машин руугаа дөхөж очих гэж гүйсэн боловч хугацаа бага байсан тул тухайн галд өртөж 2 гар болон цээж хэсэг түлэгдсэн. Тэнд үлдээсэн машин шатаж дууссан. Тухайн түймэрт өртсөний дараа ухаан балартаад зарим нэг зүйлийг санахгүй байна. …Миний биеийн 2 гар, хуруу түлэгдсэн, гэдэс, цээжин хэсэг түлэгдсэн мөн хүзүү болон эрүү түлэгдсэн, нүүрний хэсэгт цэврүү үүссэн, үс мөн адил хуйхлагдсан байдалтай байна. …Тухайн гал түймрээс улбаалан өөрийн эрүүл мэнд болон хөрөнгө санхүүгээрээ хохирсон хохирлоо гэм буруутай этгээдүүдээр төлж барагдуулахыг хүсэж байна. ...Сэтгэл санааны хохирол болон ажилгүйдлийн төлбөр мөн эмнэлгийн төлбөр болон биеийн бүсэлхийнээс дээр хэсэг түлэгдэж сорвижсон гоо сайхны төлбөр нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 41-47/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...09 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн орчим хадлангийн гэрийнхээ гадаа техник хэрэгсэлдээ засвар үйлчилгээ хийгээд байж байтал манай хадлан хадах газраас зүүн урд зүгт 2-3 км орчим газар хадлан хадахаар ирсэн хүмүүсийн сууцны хажуугаас гал түймэр гарсан бөгөөд уг гал түймрийг унтраалцаж байх хугацаанд миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл галд өртөж шатсан юм. ...2011 онд Америк улсад үйлдвэрлэгдсэн 2012.04.09-ний өдөр Монголд орж ирсэн хар ногоон өнгийн "Јеер Wrangler" маркийн тээврийн хэрэгсэл. Би уг тээврийн хэрэгслийг 55.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. ...Гал түймэр гарсны улмаас миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүрэн шатаж эд хөрөнгийн хохирол учирсан тул буруутай этгээдээр хохирлоо бүрэн төлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 51-55/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрх бүхий байгууллагаас тус түймэрт гаргасан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг үндэслэн буруутай байгууллага, иргэнээс хохирлыг нэхэмжилнэ. Мөн сумын ЗДТГ-аас гаргасан бензин, хоол хүнс, хүн хүчний хохирлыг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 32-33/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 9770018 төгрөгийн түргэн тусламж, эмийн эмчилгээ, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж зэрэг тусламж үйлчилгээг Матад сумын эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 37/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчимд гарч замдаа хоноод маргааш нь буюу 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн орчим хадлан бэлтгэх газарт ирсэн. Ирээд бид нар хадлангийн зүүн урд зүгт байх зуслан руугаа явж байтал ******* ах бид хоёрын сууж явж байсан улсын дугаартай filter маркийн тээврийн хэрэгслийн яндангаас утаа гарахаар нь бид хоёр бусдаасаа үлдээд машинаасаа буугаад хартал моторынх нь араар өвс ороод шатаж байгаад шатаж байсан гал нь доошоо газар руу унаж түймэр гарч эхэлсэн. ******* ах машинаа ухрааж галаас холдуулаад бид хоёр түймэр унтраах гэж оролдож байх үед салхи ихтэй байсан тул бидний хадлан бэлтгэх үедээ байрлаж байсан 2 явуулын сууцны хойд тал руу гал алдаад байж байтал урд явж байсан 3 машинтай хүмүүс буцаж ирээд бид нар хамт унтраах гэж оролдсон боловч дийлэлгүй алдсан. ...******* ах жолоодоод явж байсан. Өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэжээ. /хх-ийн 57-58/
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагч, шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 045/02/11 дугаартай дүгнэлтэд:
1. Тухайн хээрийн түймэр гарсан гэх газар нь Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг Сангийн далай гэх газар буюу анх түймэр эхэлсэн цэгийг Garmin маркийн GPS-ээр тогтооход N46"58'10.6, E116"54'35.82 координаттай цэгт байна.
2. Хэргийн материалтай танилцаад сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэлтэй танилцаад сэжигтэн 3.*******ын мэдүүлгийн хариулт-1-д Болсон асуудлын талаар гэвэл манай найз Баттулга нь ******* аймгийн Норовлин суманд байх ******* ХХК-д ажилладаг бөгөөд надад хадлан дээр цалинтай ажил хийх үү гэж санал тавихаар нь би зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгаас Дорнод аймаг руу өглөө 10 цагийн орчимд гарч яваад Дорнод аймагт очиж тэндээс 140 орчим км яваад шөнө болсон тул замдаа хоноод 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2-р багийн нутаг "Сангийн далай" гэх газарт ирсэн. Тэгээд хадлан бэлтгэх үедээ байрлах 2 явуулын сууцанд иртэл хүн байхгүй байхаар нь зуслан руу нь явах гээд хөдөлтөл миний жолоодож явж байсан улсын дугаартай filter маркийн тээврийн хэрэгслийн моторын арын яндан хэсгээс гал гарч эхлэхээр нь би хамт явж байсан Мөнхбадралын хамт машинаас буугаад арын суудал дээр байсан 2 ширхэг ундааг авч гал асаж байгаа хэсэг рүү асгасан боловч унтраагүй машины доор байсан өвс рүү гал авалзаж түймэр гарч эхэлсэн гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаас авч үзэхэд улсын дугаартай тээврийн хэрэгслийн яндангийн хэсэгт хуримтлагдсан хялбар шатах өвс, ургамал яндангийн халалтад авалцан асаж галын цог, дөл хялбар шатах өвс, ургамалд халалт өгч хээрийн гал түймэр гарсан байх магадлалтай байна.
3. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаас авч үзэхэд хэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн яндангийн хэсэгт өвс хуримтлагдсаны улмаас хялбар шатах өвс, ургамал яндангийн халалтад авалцан асаж хээрийн гал түймэр үүссэн байх боломжтой… гэжээ. /хх-ийн 81-82/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/12950 тоот дүгнэлтэд:
1. ы биед нүүр, хүзүү, цээж, хэвлий, хоёр гарын бугалга, шуу биеийн нийт гадаргуун 36-40 хувийг хамарсан III А,В зэргийн түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.21-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх-ийн 99-100/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0825/3654 тоот “...гийн ы сэтгэцэд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хх-ийн 106-108/
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13/095 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багийн нутаг, “Сангийн далай” гэх газарт хээрийн түймэр гарсан 23,093 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ /хх-ийн 66-76/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн учраас надад нэмж ярих зүйлгүй. ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 120-121/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-25/
Эд зүйлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28/
Эрүүл мэндийн даатгалаас ы авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 38/
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн РЦ25-368 тоот дүгнэлт /хх-ийн 86-92/
ы эмнэлгээс гарах үеийн тодорхойлолт /хх-ийн 101/
*******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 115-117/
Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 130-131/
Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг Уртын хөндий, Сангийн далай гэх газруудад 2025.09.02-ны өдөр гарсан хээрийн түймрийн зураглал /хх-ийн 132/
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг Сангийн далай гэх газарт 2025.09.02, 03-ны өдөр гарсан ой хээрийн түймрийн зардлын тооцоо /хх-ийн 133/
Тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 135-136/
Хохирлын баримт /хх-ийн 129/
*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 125-128/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн *******ын хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчин, иргэн, улсад хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Боржигон овогт *******ийн ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг "Сангийн далай" гэх байгалийн өвс ихтэй газарт улсын дугаартай, Toyota Fielder тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас өвс, ургамалд халалтад өгч, улмаар хээрийн түймэр гарч, бэлчээрийн 23,093 га талбай шатаж, хохирогч ы эрүүл мэндэд хүнд хохирол, байгаль орчинд 76,182,851 төгрөгийн, хохирогч *******д 57,820,000 төгрөгийн, Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт 2,812,521 төгрөгийн нийт 136,815,372 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учирсан болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн моторын арын яндан хэсгээс гал гарч эхлэхээр нь хамт явсан байсан Мөнхбадралын хамт машинаас буугаад арын суудал дээр байсан ундааг авч асгасан боловч унтралгүй машины доор байсан өвс рүү гал авалцаж түймэр гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ы “...явганаар утаа руу дөхөж очих гээд явж байтал салхины чиг эргэж улаан гал болон их утаа орж ирэхээр нь машин руугаа дөхөж очих гэж гүйсэн боловч хугацаа бага байсан тул тухайн галд өртөж 2 гар болон цээж хэсэг түлэгдсэн. Тэнд үлдээсэн машин шатаж дууссан...” гэх, хохирогч *******ын “...гал түймрийг унтраалцаж байх хугацаанд миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл галд өртөж шатсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...******* ах бид хоёрын сууж явж байсан улсын дугаартай filter маркийн тээврийн хэрэгслийн яндангаас утаа гарахаар нь бид хоёр бусдаасаа үлдээд машинаасаа буугаад хартал моторынх нь араар өвс ороод шатаж байгаад шатаж байсан гал нь доошоо газар руу унаж түймэр гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч , нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагч, шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 045/02/11 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/12950 тоот дүгнэлт, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13/095 тоот дүгнэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн РЦ25-368 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багийн нутаг, “Сангийн далай” гэх газарт хээрийн түймэр гарсан 23,093 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүрээлэн байгаа орчны эсрэг хээрийн түймэр тавих гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, байгаль орчинд 76,182,851 төгрөгийн, бусдад 60,632,521 төгрөгийн нийт 136,815,372 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангалгүй, янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас өвс, ургамалд халалтад өгч, улмаар Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 23,093 га талбай шатаж, байгаль орчинд 76,182,851 төгрөгийн, бусдад 60,632,521 төгрөгийн нийт 136,815,372 төгрөгийн хохирол учирсан болох нь Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагч, шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 045/02/11 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/12950 тоот дүгнэлт, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13/095 тоот дүгнэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн РЦ25-368 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багийн нутаг, “Сангийн далай” гэх газарт хээрийн түймэр гарсан 23,093 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, бусдад 136,815,372 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүний хувийн байдлын тухайд тэрээр 38 настай, дээд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, “*******” ХХК-ийн алтны уурхайд улирлын чанартай ажил эрхэлдэг, одоогоор ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* суманд мал маллаж амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авхуулах дүгнэлт гаргасан.
Шүүхээс шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тухайн нөхцөлд гал түймрийг унтраах, багасгах талаар бололцоотой арга хэмжээг авсан хувийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү...” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч ы эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол, сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирч, хохирогч *******ын 57,820,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл бүрэн шатаж, Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 23,093 га талбай түймэрт өртөж, байгаль орчинд 76,182,851 төгрөгийн хохирол учирсан байхаас гадна түймрийг унтраахад Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын тамгын газраас 2,812,521 төгрөгийн зардал гарсан бөгөөд шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол төлбөр төлсөн зүйлгүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Хохирогч ы эрүүл мэндэд хүнд хохирол, сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/12950 тоот дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0825/3654 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гэм хорын хохирол төлбөр нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар хохирогчийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заасан бөгөөд гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг байжээ. Шүүхээс хохирогч түймрийн галд өртөж биед нь амь насанд аюултай, биеийн нийт гадаргуугийн 36-40 хувийг хамарсан түлэнхийн шарх гэмтэл учирч, улмаар сорвижилт үүссэнээс цаашид гарч байгаа сөрөг үр дагавар мөн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж хүндэвтэр түвшинд илэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 792,000х13=10,296,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-д тус тус зааснаар гаргуулж хохирогч д олгохоор шийдвэрлэж, харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин хохирогч нь биедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авч улмаар Матад сумын Эрүүл мэндийн төв, БОЭТ, ГССҮТ-өөс яаралтай тусламж үйлчилгээ авч уг зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 9,770,018 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч гийн нэхэмжлэл, Эрүүл мэндийн даатгалаас ы авсан тусламж үйлчилгээний мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 9,770,018 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Хохирогч *******ын хувьд дээрх түймрийн галд түүний өмчлөлийн улсын дугаартай, Jeep Wrangler маркийн тээврийн хэрэгсэл шатаж түүнд 57,820,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн РЦ25-368 тоот дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас эд хөрөнгийн хохиролд 57,820,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор тогтоолоо.
Халхгол сумын нутагт бэлчээрийн 23,093 га талбай шатаж, байгаль орчинд 76,182,851 төгрөгийн хохирол учирсан болох нь Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагч, шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 045/02/11 дугаартай дүгнэлт, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13/095 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багийн нутаг, “Сангийн далай” гэх газарт хээрийн түймэр гарсан 23,093 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ зэргээр тогтоогдож байна. Гэвч шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж тус тус зааснаар гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээ, эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж гэм хорын хэмжээг багасгаж болохоор хуульчлагджээ.
Хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн янданд өвс хуримтлагдаж улмаар халалт өгснөөс гал гарсан нөхцөл байдал, түймэрт өртсөн газар нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй, дараа жил нь ургамал илүү сайн ургаж, нөхөн сэргэдэг түр хугацааны хохирол учирсан байдал түүнчлэн шүүгдэгч нь гал түймрийг унтраах, багасгах талаар бололцоотой арга хэмжээг авсан, тэрээр эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* суманд мал маллаж амьдардаг, “*******” ХХК-ийн алтны уурхайд улирлын чанартай ажил эрхэлдэг хувийн байдал зэрэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээ, эд хөрөнгийн байдал, гэм хор учирсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 76,182,851 төгрөгийг багасган 10 хувь болох 7,618,285 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Мөн тус түймрийг унтраахад Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газар 2,812,521 төгрөгийг зарцуулсан болох нь ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт, Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг Уртын хөндий, Сангийн далай гэх газруудад 2025.09.02-ны өдөр гарсан хээрийн түймрийн зураглал, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг Сангийн далай гэх газарт 2025.09.02, 03-ны өдөр гарсан ой хээрийн түймрийн зардлын тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас 2,812,521 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, бусдад 136,815,372 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 10,296,000 төгрөгийг гаргуулж хохирогч гийн д, эд хөрөнгийн хохиролд 57,820,000 төгрөгийг гаргуулж хохирогч Батчимэгийн Даваажаргалд, гал түймэр унтраахад гарсан зардалд 2,812,521 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгохоор тогтоосугай.
6. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 7,618,285 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрт 9,770,018 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА