Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга …………., улсын яллагч Э.Оюунтунгалаг, шүүгдэгч Л.Дн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д холбогдох эрүүгийн 2016 2501 4266 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 19оны дугаар сарын-ны өдөр Говь-Алтай аймгийн д төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээж С.Наранцэцэгийн хамт амьдардаг. Баянзүрх дүүргийн  дүүргийн дүгээр хороо тоотод түр оршин суудаг. Урьд ял, шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Онх овгийн Л Д, /РД:/,

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д нь 2016 оны 12 дугаар сарын 5-ны өглөө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  дугаар байрны тоотод оршин суух хохирогч Э.Ц гэрт түлхүүр тааруулан орж самсунг маркийн гар утас, цаа бугын арьсан гутал 1 хос зэргийг хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 13 дугаар байрны 112 тоотод оршин суух хохирогч Х.Мөнхцоожийн гэрт түлхүүр тааруулан орж 3.240.000 төгрөг, ЛЖ /LG/ брэндийн зөөврийн комьпютер, шар манан хөөрөг, камер зэргийг хулгайлж бусдад 5.220.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Даваасүрэн мэдүүлэхдээ: ….. гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Э.Цэрэнжаргалын өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 5-ны өглөө 8 цаг өнгөрөөгөөд найз залуу Дүүрэнбаярын хамт хичээлдээ явах гээд гарсан. Гарахдаа гэрийнхээ цоожийг түлхүүрээрээ 2 эргүүлээд гарсан. Тэгээд 12 цаг 30 минутын орчим гэртээ ганцаараа ирэхэд манай орон сууцны хаалга онгорхой буюу завсартай байсан. Би эгч ирж гэж бодсон гэрт хүн байхгүй байсан. Тэгээд хулгай орсон байж магадгүй гэж бодоод эд зүйлээ бүртгэж үзтэл гоо сайханы тольтой ширээн дээр байсан хар өнгийн самсунг нөт-1 маркийн гар утас, үүдэнд хаалганы ойролцоо байсан цаа бугын арьсаар хийсэн шинэ гутал зэрэг зэрэг зүйлс алга болсон байсан. Ингээд тэр даруй эгч Энхцэцэгт мэдэгдэж хэлээд цагдаад мэдэгдсэн. ...Манай эгчийн 10-н жилийн ангийн найз охин Даваасүрэн өмнөх орой нь эгчийг асууж залгасан. Би Алтай хотхонд айлд хонож байгаа гэж хэлсэн. Маргааш нь буюу хулгай ордог өдрийн өглөө нь 9 цаг 20 минутын орчим Даваасүрэн 99939978 дугаараас залгаад намайг болон эгчийг хаана байгаа талаар асуусан. Би хичээлтэй байгаагаа хэлсэн. Эгчрүү залгаж хаана байгааг нь асуусан байсан. Тийм болохоор Даваасүрэн эгчийг  сэжиглэж байна” /хх.27-29/ гэх мэдүүлэг,

           Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Мөнхцоожийн өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 07 цагийн үед өөрийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 13 дугаар байрны 112 тоотод байрлах гэрээсээ гэрээсээ ганцаараа хаалгаа түгжээд гараад явсан. Тэгээд 15 цаг 20 минутын орчим гэртээ ирээд хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод дотогшоо орсон. Би гэртээ ортол том өрөөний ширээн дээр байсан ЛЖ маркийн нөтбүк, унтлагын өрөө рүү ороод шүүгээний шургуулганд байсан бэлэн 3.2 сая төгрөг, олимпус нэртэй камер тус тус алга болчихсон байсан. Ингээд хулгайч орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн...Би танил Л.Даваасүрэн гэдэг охиныг сэжиглэж байна. Энэ охин манайхаар хааяа ирж, яваад байдаг юм. Миний мөнгө, нөтбүк алга болсон өдөр миний шүүгээнд байдаг 4 хувь түлхүүрээс 1 нь алга болчихсон байсан. ...Өнөөдөр Л.Даваасүрэн надад “Би таны гэрээс авсан олимпиус нэртэй камерыг Сансарын тэнд ломбарданд 30.000 төгрөгөөр тавьчихсан юм. Одоо надад түүнийг авах мөнгө байхгүй” гэж хэлэхээр нь би түүнийг дагуулж яваад ... өрөөсөө 30.000 төгрөг өгөөд...камераа авсан” /хх.85-88/ гэх мэдүүлэг,

           Мөрдөн байцаалтад гэрч Д.Дүүрэнбаярын өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр найз охин Цэрэнжаргалын хамт гэрт нь хоноод маргааш өглөө нь 8 цаг 10  минутын орчимд гэрээс нь гараад явсан. Тэгээд хичээл дээрээ байж байтал найз охин надруу утсаар залгаад гэрт хулгай орсон байна гэсэн. Тэр даруйд нь би гэртээ ирж үзэхэд хаалга эвдрээгүй онгорхой байсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. ... Даваасүрэнг дуудаж уулзахад хүлээн зөвшөөрөхгүй байсан. Удалгүй хүлээн үнэнээ хэлсэн” /хх.30-31/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Энхцэцэгийн өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр айлд хонох гээд гэрээсээ гарсан. ...өдөр нь дүү Цэрэнжаргал надруу яриад гэр хулгай орсон байна, миний гутал, гар утас байхгүй байна гэж хэлсэн...2016 оны 12 дугаар сарын 5-ны өглөө ангийн охин Даваасүрэн миний гар утсанд 9 цагийн орчим дуудлага хийсэн байсныг 11 цагийн орчим хараад буцаж залгахад “Би хичээлтэй байна 1 цаг суугаад 3 цаг өнгөрөөгөөд голдоо уулзъя” гэж хэлсэн. Би тэгье гэсэн. Тэгээд 15 цаг өнгөрч байхад найзыгаа дүүргийн цагдаа дээр дуудсан” /хх.32-33/ гэх мэдүүлэг,

 

             Мөрдөн байцаалтанд Л.Дг сэжигтнээр байцаахад өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө надруу Мөнхцоож залгасан байхаар нь би буцаагаад залгаад “та хаана байгаа юм бэ? Надад мөнгөний  хэрэг гараад байна, мөнгө зээлэх боломж байна уу? гэхэд “ах нь ажил дээрээ байна, цалин буух болоогүй, 20 дээр буухаар нь аваарай” гэж хэлсэн. Тухайн үед миний сургалтын төлбөр нэхэгдэж байсан. Тэгээд би ерөөсөө Х.Мөнхцоож ахын гэр рүү ороод нөүтбүүкийг авчихъя” гэж бодоод гэр рүү нь 14 цагийн орчим орсон. Түлхүүр тааруулж орсон ба дотор нь ороод том өрөөний ширээн дээр байсан Эл Жи маркийн нөүтбүүкийг аваад жижиг өрөөнд орж шүүгээний нүдийг нь задалж үзэхэд боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэрт байхаар нь авчихсан. Нийтдээ 3.120.000 төгрөг байсан. 20.000 төгрөг 100 ширхэгээр нэг боодол, 50 ширхэгээр 1 боодол, мөн 6 ширхэг 20.000 төгрөг байсан. Би мөнгө нөүтбүүкээ аваад тэр даруй гэрээс нь гарч 120-ын тэнд байдаг Жаргалан хотхон руу гэрлүүгээ явсан. Гэртээ иочоод мөнгөнүүдээ гэртээ тавьсан. Маргааш нь тэр мөнгөнөөсөө 2 сая төгрөг авч гараад сургууль дээрээ очиж хагас семистерийн төлбөр гэж 1.268.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгөнөөс нь 550.000 төгрөгөөр Гоо хатан эмнэлэг дээр очиж нүдэндээ давхараа хийлгэсэн. Үлдсэн 182.000 төгрөгийг үрээд дуусгасан. Гэрт үлдээсэн 1.120.000 төгрөгөө түрийвчиндээ хийгээд амьдарч байгаа 5 өрөө байрныхаа хүн амьдардаггүй хувцасны өрөөнд хайрцагны ам руу 2017 оны 1 дүгээр сарын 20-ны 22 цагт хийчихээд хоёр найзтайгаа гэрээс гарсан.” /хх.106/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад Л.Дн яллагдагчаар дахин байцаахад өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр надад мөнгөний хэрэг гарсан тэгээд хаанаас мөнгө олох талаар бодоод олоогүй учир 10-н жилийн ангийн охин Ээгий буюу Энхцэцэгээс өмнө өдөр нь мөнгө асуусан байсан. Тэгээд Ээгийтэй утсаар ярих үед унтаж байна маргааш уулзъя гэсэн. Тэгээд 12 сарын 6-ны өглөө дүү Цэрэнжаргалтай нь ярихад хичээлдээ явж байна эгч байхгүй гэсэн. Тэгээд Энхцэцэгийн гэрт 10:50 цагийн орчимд очоод эхлээд хаалгыг нь тогшиж үзтэл тайлахгүй байсан. Тэгээд Цэрэнжаргалын утсанд залгаад Ээгий байна уу гэхэд байхгүй Алтай хотхонд байгаа гэхээр нь би хуучин түрээслэж байсан байрны түлхүүр тэдний гэрийн түлхүүртэй адилхан байсныг мэдэх учир хийж үзээд эргүүлэхэд таарсан. Тэгээд гэрт нь ороод тольтой шүүгээн дээр байсан хар өнгийн Самсунг нөүт 1 гар утас болон хаалганы үүдэнд байсан цаа бугын арьсан гутлыг бариад аваад гарсан. Гэрийн хаалгыг нь хаахаа мартаад сандраад гараад явсан. Би гар утсыг интернетээр зарна гэж бодоод гэртээ ирж тавьчихаад сургуульдаа явсан. Тэгээд хичээл тарж ирээд гэрт байж байтал Энхцэцэг яриад цагдаагийн газар хүрээд ир гэсэн.” /хх.51-52/ гэх мэдүүлэг,

 

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл фото зургийн үзүүлэлт /хх.71-75/, эд зүйл хураан авсан тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.76-78/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.58/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Д нь 2016 оны 12 дугаар сарын 5-ны өглөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 26 тоотод оршин суух хохирогч Э.Цэрэнжаргалын гэрт түлхүүр тааруулан орж самсунг маркийн гар утас, цаа бугын арьсан гутал 1 хос зэргийг хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 13 дугаар байрны 112 тоотод оршин суух хохирогч Х.Мөнхцоожийн гэрт түлхүүр тааруулан орж 3.240.000 төгрөг, ЛЖ /LG/ брэндийн зөөврийн комьпютер, шар манан хөөрөг, камер зэргийг хулгайлж бусдад 5.220.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

   Иймд шүүгдэгч Л.Д бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Л.Дн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан болон өөрт оногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан үзэж түүнд хуулинд заасан баривчлах ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.                      

                                                                                      

            Шүүгдэгч Л.Днь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Цэрэнжаргал, Х.Мөнхцоож нар нь хэргийн материал танилцуулсан баримт дээр “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна