Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/01862

 

               

 

 

 

 

 

 

 

                2024            04            09  

                                   

 

 

 

 

 

 

                                             

              184/ШШ2024/01862

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ****дүгээр хороо, Бага тойруу ***** тоот хаягт байрлах, “****************” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

    Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, ***** дугаар цэргийн анги ****** тоот хаягт байрлах, “****************” ХХК /РД:********/-д холбогдох

 

    Хариуцагч: Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, ***** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** байр, ******* тоот хаягт оршин суух ******** овогт ******гийн **************** /РД:*******/,

 

    Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** дугаар хороо, **** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *****, ***** тоот хаягт оршин суух *******овогт *******ийн **************** /РД:*******/,

 

    Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,****** дугаар хороо, ***** дүгээр хороолол, Батмөнх гудамж, *****дүгээр байр, ***** тоот хаягт оршин суух ***** овогт ******ийн **************** /РД:*********/,

 

   Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** дугаар хороо, ******дүгээр хороолол, Батмөнх гудамж, ****** дугаар байр, ****** тоот хаягт оршин суух Боржигин овогт Доржийн **************** /РД:********/,

 

   Хариуцагч: Баянгол дүүрэг, ****** дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух ******** овогт *******гийн **************** /РД:У********/,

 

    Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******дүгээр хороо, их наран ****, ***** тоот хаягт байрлах “****************” ХХК /РД:*******/,

 

    Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, их наран *****, ****** тоот хаягт оршин суух ******* овогт ******гийн ****************/РД: *******/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 531,596,540.14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагавар болох 7,000,000 төгрөгийг гаргуулах,

 

**************** болон Г.****************, А.**************** болон бусад этгээдүүдийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-96 дугаартай барьцааны гэрээний 2.7 дахь хэсэгт Барьцааны зүйлийг өөрчлөх энэ гэрээнд заасан барьцааны зүйлийг барьцаалагчийн шаардлага, эсхүл зөвшөөрлөөр бичгээр хийсэн гэрээний дагуу өөрчилж болно гэх заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэхгүй байгаа ****************ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээний үүргээ биелүүлж барьцааны зүйлийг өөрчлөхийг ****************инд даалгах,

 

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-95 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-96 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, А.****************, Г.**************** нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг ****************тоот хаягт байршилтай Ү-****************, №**************** дугаартай хувийн сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй 288 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **************** тоот хаягт байрлах А.****************ын эзэмшлийн нэгж талбарын **************** дугаартай №**************** тоот эзэмших эрхтэй 96 м.кв газрыг тус тус буцааж өгөхийг нэхэмжлэгчид үүрэг болгох сөрөг шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, ************, хариуцагч “****************” ХХК-ийн төлөөлөгч ************, түүний өмгөөлөгч ****************, хариуцагч **************** ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч ************, хариуцагч, хариуцагч Д.****************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.****************, хариуцагч Г.****************, А.****************, Б.**************** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****************” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...**************** ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 12/19-95 тоот дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж 700,000,000 төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай ажлын байр барих, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар ашиглахаар авсан. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12/19-96 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

              а/ УБ, Сонгинохайрхан дүүргийн ****************тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 96 м.кв талбайтай Г-**************** дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

              б/ УБ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ****************зоорийн давхарын 10 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

              в/ УБ, Сүхбаатар дүүргийн ****************зоорийн давхарын **** тосг хаягг байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

              г/ УБ, Баянзүрх дүүргийн ****************тоот хаягт байршилтай 44.77 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 588 м.кв талбайтай Г-****************, Г-**************** дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

              д/ УБ, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, ****************тоот хаягт байршилтай 130 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбайтай Г-0133745 дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

              е/ УБ, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, **************** м.кв талбайтай Г-****************, Г-000494829 дугаартай өмчлөх эрхтэй газар,

              ё/ УБ, Сонгинохайрхан дүүргийн ****************тоот хаягт байршилтай 256.8 м.кв талбайтай Ү-****************улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 438 м.кв талбайтай Г-****************, Г-000105334 дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

              ж/ УБ, Сүхбаатар дүүргийн ****************тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

              з/УБ, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, ****************тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

           

            2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5996414 регистрийн дугаартай “****************” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.****************нь “****************” ХХК-тай дугаар 12/19-97 тоот “Батлан даалтын гэрээ” байгуулсан. Тухайн батлан даалтын гэрээгээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх, шүүхийн зардал болон бусад зардлыг өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцан барагдуулахаар тохиролцсон.

           

            Зээл олгосноос хойш “****************” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 30,130,466.03 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 188,538,197.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 911,886.21 төгрөг, нийт 219,580,549.70 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул ****************ны зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

           

            Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 669,869,533.97 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 64,793,506.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 279,908.27 төгрөг, нийт 734,944,394.09 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Мөн ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Одоо шүүхэд байх хугацаанд төлөгдсөн төлбөрийг хасч тооцоод “****************” ХХК, иргэн Б.****************, “****************” ХХК нараас үндсэн зээлийн төлбөрт 468,908,673.97 төгрөг, үндсэн хүүд 64,793,506.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 279,908.27 төгрөг, нийт 533,982,088.29 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-96 тоот “Барьцааны гэрээ”-нд тусгагдсан Г.****************, А.****************, Д.****************, Д.****************, Б.****************, ****************нарын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч “****************” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Б.****************хариу тайлбартаа:

“...Миний бие, манай компани зээлийн гэрээ байгуулаагүй, ямар гэрээн дээр ямар үүрэг хүлээж байгааг тайлбарлаагүй, энд зур, тэнд зур гээд гарын үсэг зуруулсан байдаг. Би болон манай компани зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй, харин манай компани батлан даалтын гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон. Тэгшбуянтын хүрээ констракшн ХХК зээлийн үүргээ гүйцэтгэж чадна гэж үзэж байгаа, тэдний тайлбарыг дэмжиж байна” гэв.

 

3. Хариуцагч Д.****************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.****************аас хариу тайлбартаа:

“...Өөрийн хамаатны дүү болох Б.Лхагважав, түүний гэр бүлийн хүн ****************нарын барьцаа хөрөнгө дутаад байна гэх хүсэлтийг ойлгоод тэдэнд итгэн өөрийн нэр дээрх хашаа, газар, байшин, гараашийг, эгч ****************ийн нэр дээрх гараашийг итгэмжлэн барьцаалуулсан. Тэд барилгаа барьж дуусгаад үйл ажиллагаагаа эхлүүлээд өр зээлээ төлж бидний үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураалгахгүй буцааж өгнө гэдэгт итгэж байна, шүүхэд гаргасан тэдний тайлбарыг дэмжиж байна” гэжээ.

 

4. Хариуцагч Б.**************** хариу тайлбартаа:

“...Миний бие нь ****************ны барьцаанд байгаа Ү-**************** дугаартай орон сууц, Ү-**************** дугаартай автозогсоолын өмчлөгч юм. Эдгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, уг асуудлыг, төлбөрийг зээл авсан **************** ХХК-иас гаргуулах саналтай байна” гэв.

 

5. Хариуцагч “****************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

“...Манай компани нь **************** ХХК -тай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12/19-95 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу 700,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу бүхэлд нь олгохоор заасан бөгөөд хэсэгчлэн олгохоор заагаагүй байхад банк удаа дараа барилт хийж зээлийг олгоогүй, бидний хувьд зээлийг олгосон өдрөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой гэж маргаж байгаа, энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим хэсгийг зөвшөөрнө.

Түүнчлэн тухайн өдөр батлан даалтын гурвалсан гэрээг байгуулсан. Гэрээний дагуу олгогдсон 700 сая төгрөгийн 60%-д батлан даалтыг Зээлийн батлан даалтын сан гаргасан.

Зээлийн гэрээнд зээлийг дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэн олгосонд тооцно гэж заасан байдаг ч зээлийг зээлдэгч хүлээн авснаар ашигласан асуудал үүсэх бөгөөд ашигласан хугацаанаас эхлэн банк зээл ашиглуулсны үр ашиг буюу хүүг тооцох учиртайг холбогдох хуулинд тодорхой заасан.

 

Манайх зээл, хүүгийн олгосон өдрөөс тооцсон тооцооллоо нотлох баримтаар өгсөн. Нийт төлөх хүүнүүдийг би дурдаад явъя. Нэг дэх гүйлгээний хүү 199,938 төгрөг, хоёр дахь гүйлгээний хүү нь болохоор 199,998 төгрөг, гурав дахь гүйлгээний хүү нь 327,679 төгрөг, дөрөв дэх гүйлгээний хүү нь 9083 төгрөг, 5 дахь гүйлгээний хүү нь хоногийн 50 мянган төгрөг. Гүйлгээний нийт хүүнүүд нь 1,481,479 төгрөг болсон. 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлээд 700,000,000 төгрөгийг авсан гэж үзээд сарын 7 сая төгрөгөөр бүрэн төлөөд яваад байсан. Тэгээд 700 сая төгрөгөөс нийт илүү төлсөн хүүг хасуулахаар үндсэн мөнгө нь 681,450,612 төгрөг болж байна. 681,450,612 төгрөгөөс нэг хувийн хүү болох 6,814,506 төгрөг 12 мөнгө төлөхөөр тооцоолсон. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс  2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сард хуваарийн дагуу 10,628,693 төгрөг төлөх байсан.

Манай төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа мөнгөн дүн бол 398,340,069 төгрөг 78 мөнгө. Энэ дүнгээс бид 219,039,140 төгрөг 78 мөнгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулаад үлдэгдэл 179,300,929 төгрөгийг манай компани хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Сөрөг шаардлагын хувьд зээлдүүлэгч **************** ХХК-ийн зүгээс ийнхүү зээл олгохдоо зээлийн хүү авахаар заасан атлаа үйлчилгээний шимттэл нэрийдлээр гэрээний үнийн дүнгийн 1 хувь буюу 7.000.000 төгрөгийг суутган, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3 000.000 төгрөгийг **************** “Зээл олголтын шимтгэл 1%” гэж, мөн 4.200.000 төгрөгийг “****************” шимтгэл Худалдаа Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан” гэсэн гүйлгээ хийж зарлага гарган авч зээлдэгчид биднийг хохироож байна.

**************** ХХК-ийн зүгээс зээлийн бүтээгдэхүүнд “Хүү” авахаас гадна “Шимтгэл” авч буй үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж заасныг зөрчсөн үйлдэл. Учир нь "Хүү” бол зээлийн бүтээгдэхүүнийг авч ашигласны хариу төлбөр буюу үнэ юм. Гэтэл **************** ХХК-ийн зүгээс нэг бүтээгдэхүүнд 2 үнэ тавьж 2 үнэ суутган авсан үйлдэл гаргасан. Энэ нь зээл авагч “****************” ХХК нарын эрхийг дордуулсан, эдийн засгийн хувьд алдагдалтай нөхцөл болсон.

Дээрх шимтгэл авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-д заасан “ хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” бол хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

 

Иймд "****************” ХХК болон **************** ХХК -ийн хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 12/19-95 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56.5 дугаар зүйлийн “... 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэснийг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 7 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн батлан даалтын сангийн гэх шимтгэлийг банк хариуцах ёстой” гэжээ.

 

6. Хариуцагч Г.****************, А.****************, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариу тайлбар болон сөрөг шаардлагадаа:

“...Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Лхагважавын уг зээлийн эх үүсвэрээр бий болгосон үл хөдөл эд хөрөнгө нь тэр бумаар хол үнэлэгдэх үнэлгээтэй, зээлийн барьцаанд тавих хэмжээний өмчтэй байтал банк өмчлөгч бидний эрхийг зөрчиж байна. Бидний зүгээс татгалзаж доорх сөрөг шаардлагыг гаргасан.

**************** болон Г.****************, А.**************** болон бусад этгээдүүдийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-96 дугаартай барьцааны гэрээний 2.7 дахь хэсэгт Барьцааны зүйлийг өөрчлөх энэ гэрээнд заасан барьцааны зүйлийг барьцаалагчийн шаардлага, эсхүл зөвшөөрлөөр бичгээр хийсэн гэрээний дагуу өөрчилж болно гэх заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэхгүй байгаа ****************ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээний үүргээ биелүүлж барьцааны зүйлийг өөрчлөхийг,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-95 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-96 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, А.****************, Г.**************** нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг ****************тоот хаягт байршилтай Ү-****************, №**************** дугаартай хувийн сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй 288 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **************** тоот хаягт байрлах А.****************ын эзэмшлийн нэгж талбарын **************** дугаартай №**************** тоот эзэмших эрхтэй 96 м.кв газрыг тус тус буцааж өгөхийг нэхэмжлэгч ****************инд даалгах, үүрэг болгох гэсэн шаардлага гаргасан, энэ шаардлагаа дэмжиж байна. Мөн хариуцагч **************** ХХК-ийн татгалзал үндэслэлтэй” гэв.

 

7. Нэхэмжлэгч талаас хариуцагч “****************” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлд хариу тайлбартаа:

“...Банк холбогдох хууль болон журамд заасны дагуу харилцагч буюу зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлсний зардалд шимтгэл авдаг.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.17-д “ Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг” хэлнэ гэж, мөн журмын 4.1-д “Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно” гэж тус тус заасан. Ийнхүү дээрх Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу ****************ны Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/125 тоот тушаалаар “Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийг шинэчлэн баталсан. /зээл олгох үеийн нөхцөл/ Уг ‘‘үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийн 7.6.10-д “Эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл”-ийн хүү, шимтгэлийн нөхцөлийг баталж, нийтэд тодорхой мэдээллэсэн. Үүнд тусгагдсанаар зээлийн шимтгэл нь зээлийн үлдэгдэлийн 1 хувь буюу 3 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар. мөн батлан даалтын шимтгэл нь 1-2 хувь байхаар тогтоосон байдаг.

Мөн банкны зээлийн үйл ажиллагаа болон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар баримтлах бодлого болох “Зээлийн бодлого”-ын 14 дүгээр зүйлийн 14.8-д “Зээлийн шимтгэл, хураамж нь зээлийн судалгаа шинжилгээ хийх, зээл хүсэгчид холбогдох зөвлөмж, зовлөгов өгөх үйл ажиллагаатай холбогдон гарч буй зардлыг нөхөхөд чиглэгдэх бөгөөд энэ талаар зээлийн гэрээнд тусгасан байна” гэж тодорхой заасан, банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12/19-95 тоот зээлийн гэрээний 2.1.7-д "Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ. хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна ’ гэж заасан.

Журам, зээлийн гэрээ болон үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд зааснаар зээлдэгч “****************” ХХК-иас банк 2019.08.30-ны өдөр 3 сая төгрөгийн шимтгэлийг “****************” ХХК-ийн 106000067127 тоот харилцах данснаас уг дүнгээр зарлага гаргахыг гүйцэтгэх захирал ****************зөвшөөрөл олгож, гарын үсэг зурснаар шилжүүлсэн, өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл банк зээлийн үлдэгдлийн 0.44 хувь буюу 3 сая төгрөгийн шимтгэлийг зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан авсан.

 

Банк, ЗБДС, зээлдэгч нарын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12/19-98 тоот "Батлан даалтын гурвалсан гэрээ”-ний 3.6.1-д “Жил бүр зээлийн үлдэгдлээс батлан даалтын дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэлийг төлөх” гэж заасан. Мөн тус гэрээний хавсралтаар 2019.08.30-ны өдрөөс эхлэн жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын шимтгэлийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байдаг. Гэрээний дагуу 2019.08.30-ны өдөр төлөгдөх батлан даалтын шимтгэлийг “****************” ХХК-ийн 106000067127 тоот харилцах данснаас уг дүнгээр зарлага гаргахыг гүйцэтгэх захирал ****************зөвшөөрөл олгож, гарын үсэг зурснаар ЗБДС-ын Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн.

Эдгээр нь хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу авсан шимтгэл юм. Иймд хэлцэл хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

8. Нэхэмжлэгч талаас хариуцагч Г.****************, А.****************ын нарын гаргасан сөрөг нэхэмжлэлд хариу тайлбартаа:

“...**************** ХХК нь **************** ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12/19-95 тоот дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг зээлийн барьцаанд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу Г.****************, А.**************** нарын өмчлөлийн УБ, Сонгинохайрхан дүүргийн ****************тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, А.****************ын эзэмшлийн 96 м.кв талбайтай Г-**************** дугаартай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан.

Дээрх барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хүсэлтийг зээлдэгч “****************” ХХК нь анх удаа 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр албан бичгээр ирүүлсэн бөгөөд банк хариу албан бичгийг хуульд заасан хугацаанд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Гэтэл сөрөг нэхэмжлэлд “банк үндэслэлгүйгээр хариу өгөхгүй удаашруулж, өмчлөгч миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна ” гэж дурьдсан нь өрөөсгөл юм.

Мөн тус хөрөнгийг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг Банкны дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй “Зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу шийдвэрлэх зохицуулалттай байдаг.

Уг журмын 11 дүгээр зүйлийн 11.8.1-д “Олгосон зээлийн 30-иас дээш хувь нь эргэн төлөгдсөн, зээл хэвийн төлөгдөж буй тохиолдолд ” барьцааны хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг холбогдох хорооны хурлын шийдвэрийн дагуу чөлөөлөхөөр зохицуулсан байдаг.

“****************” ХХК-ийн зээл нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ангилал буурч “муу” ангилалд шилжсэн, зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн зөрчилтэй, төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй шүүхийн ажиллагаа явагдаж байгаа зэрэг үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж өөрчлөх боломжгүй юм.

Нэхэмжлэлд дурдагдсан зээлийн эх үүсвэрээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг зээл олгох үед Зээлийн батлан даалтын сангаас барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа нөхөж барьцаалах нэмэлт шаардлагыг тавьсан боловч “****************” ХХК нь барилгын ажил дуусч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан атал өнөөдрийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.

 

Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д ...барьцааны зүйлийг Барьцаалагчийн шаардлага эсвэл зөвшөөрлөөр бичгээр хийсэн гэрээний дагуу өөрчилж болно гэж заасан байдаг ч барьцаа чөлөөлөх журмын шаардлага хангахгүй байгаа тул Банк уг заалтын хэрэглэх үндэслэлгүй юм. Иймд “Барьцааны гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэхгүй байгаа ****************ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээний үүргээ биелүүлж барьцааны зүйлийг өөрчлөхийг банкинд даалгаж өгнө үү” гэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

9.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл /ХХ1-3/, улсын тэмдэгтийн хураамжид 3,902,871.92 төгрөг /ХХ1-4,5/, 541,023 төгрөг /ХХ2-177/ төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ1-6, **************** ХХК-ийн зээл, хүүний тооцооны хуудас /ХХ1-7/, Зээлийн гэрээ /ХХ1-8-10/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /ХХ1-11/, барьцааны гэрээ /ХХ1-12-14/, Батлан даалтын гэрээ /ХХ1-15-16/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ1-17/, “****************” ХХК-ийн шинэчилсэн дүрэм /ХХ1-18-19/, Батлан даалтын гурвалсан гэрээ /ХХ1-20-21/, Батлан даалтын шимтгэл төлөлтийн хуваарь /ХХ1-22/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ1-23/, “****************” ХХК-ийн дүрэм /ХХ1-24-25/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ1-26/, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /ХХ1-27/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /ХХ1-28-36/,  Барьцаалбар 11-1503596, 11-1503839, 11-1503837, 11-1503875, 11-1503827, 11-1503597, 11-1505691, 11-1505685 /ХХ1-37-44/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдлүүд,  Гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, “****************” ХХК-ийн хүсэлт, Зээлдэгчийн анкет, иргэний үнэмлэхийн лавлагаа, **************** ХХК-ийн дансны хуулга, Итгэмжлэл, Итгэмжлэл, Итгэмжлэл, Барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын зээлийн барьцаанд тавих итгэмжлэл /ХХ1-138-147/, Зээлийн батлан даалтын сангийн “Батлан даалтын шийдвэрийн мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг,  Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /ХХ1-234-236/, **************** ХК болон Зээлийн батлан даалтын сан нарын хооронд байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээ /ХХ1-237-249/, Монголынбанкны Ерөнхийлөгчийн тушаал /ХХ2-1/, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам /ХХ2-2-8/, ****************ны зээлийн үйл ажиллагааны журам /ХХ2-9-27/, зээлийн дансны хуулга /ХХ2-34/, Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай /ХХ2-37/, Зээлийн эрсдэлийн дүгнэлт /ХХ2-64-67/, Зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр /ХХ2-668-69/, Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа /ХХ2-137/, Хариу хүргүүлэх албан бичиг /ХХ2-138/, Зээлийн үйл ажиллагааны журам /ХХ2-139-142/, Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх /ХХ2-175-179/.

 

9.2. Хариуцагч “****************” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, “****************” ХХК-ийн дүрэм, хариу тайлбар, Зээлийн дансны харилцагчийн хуулга, хариуцагчийн хүсэлт, нас барсны гэрчилгээний хуулбар, Сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 197,150 төгрөг төлсөн баримт /ХХ1-221-223/.

 

9.3. Хариуцагч “****************” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нотлох баримт -   Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хариу тайлбар /ХХ-1-171/.

 

9.4. Хариуцагч Д.****************ээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт - 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Д.****************д олгосон итгэмжлэл /ХХ1-166/, Д.****************ын хариу тайлбар /ХХ1-186/.

 

9.5. Хариуцагч Б.****************гийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар /ХХ-1-187/, 2023.10.26-ны өдрийн Б.Солонгод олгосон итгэмжлэл /ХХ2-185/.

 

9.6. Хариуцагч А.****************, Г.**************** нараас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - А.****************, Г.**************** нараас Б.Солонгод олгосон итгэмжлэл /ХХ1-159/, Сөрөг нэхэмжлэлийн шаардлага /ХХ2-125-127/, улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг төлсөн баримт.

 

9.7. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг /ХХ2-86/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/637 дугаар тогтоол /ХХ2-87-107/, Эрүүгийн хэргийн тусгай архивын газраас ирүүлсэн хэргийн оролцогчийн мэдүүлэг, баримтууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****************” ХХК-иас хариуцагч “****************” ХХК, Б.****************, “****************” ХХК нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 531,596,540.14 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 528,596,540.14 төгрөгийг, хариуцагч А.****************, Г.****************, Б.****************, Д.****************, Д.****************, ****************нарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “****************” ХХК-ийн гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас 3,000,000 төгрөгийг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу хангаж, бусад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг шаардлагыг тус тус мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь ...зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх, эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр, батлан даалтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэхэмжилснийг хариуцагч нар нь эс зөвшөөрч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэлцэл хүчин төгөлдөр бус тул үр дагаврыг шаардаж төлөгдсөн шимтгэлийг буцаан гаргуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, солиулахыг даалгах гэх сөрөг шаардлага гаргаж мэтгэлцдэг.

 

3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд

3.1. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 12/19-95 дугаартай зээлийн гэрээгээр **************** нь 700,000,000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай ажлын байр барих, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар ашиглуулахаар зээлүүлсэн, **************** ХХК болон Б.****************нар нь хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү төлнө, зээлийг бэлэн бусаар бүхэлд нь олгох гэж харилцан тохиролцсон байна.

 

Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол

- А.****************, Г.**************** нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ****************тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 96 м.кв талбайтай Г-**************** дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

 

- Д.****************ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ****************зоорийн давхрын 10 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

- Д.****************ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ****************зоорийн давхрын 09 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

- Д.****************ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ****************тоот хаягт байршилтай 44.77 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 588 м.кв талбайтай Г-****************, Г-**************** дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

 

- Б.Лхагважавын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, **************** м.кв талбайтай Г-****************, Г-000494829 дугаартай өмчлөх эрхтэй газар,

 

- Б.Лхагважавын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 9 гудамж 14б тоот хаягт байршилтай 256.8 м.кв талбайтай Ү-****************улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 438 м.кв талбайтай Г-****************, Г-000105334 дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

 

- Б.****************гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ****************тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

- Б.****************гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, ****************тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  барьцааны гэрээг А.****************, Г.****************, Д.****************, Д.****************, Б.**************** нарыг төлөөлж “Тэгшбуянтын хүрээ констракшн” ХХК нь **************** ХК-тай байгуулжээ.

 

3.2. “****************” ХХК-иас 1,000,000,000 төгрөгийн Зээлийн батлан даалтын сангийн 10 жилийн хугацаатай, 12% хүүтэй зээлийн хүсэлтийг 2019 оны 07 сарын 29-ний өдөр ****************инд гаргасан, зээлдэгчийн анкетыг Банзрагчийн Лхагважав, Батцэрэнгийн ****************нар бөглөж хувийн мэдээллээ ирүүлсэн, зээлийн, зээл эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэргээс үзэхэд **************** болон **************** ХХК, Б.****************нарын хооронд 700,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан,

Мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болох А.****************, Г.****************, Б.****************, Д.****************, Д.****************, ****************нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахыг хүлээн зөвшөөрсөн, итгэмжлэлээр барьцаалах эрхийг олгосон, улмаар барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь барьцааны гэрээ, итгэмжлэл, барьцаалбар зэргээр нотлогдох бөгөөд зээлдэгч, барьцаалуулагч нар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж 2019 оны 08 сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4-т заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

3.3. Хариуцагч талын эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор банкны эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдлийн улмаас байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Мөн зээлийн гэрээний шимтгэл төлөх агуулга бүхий заалт хүчин төгөлдөр бус болох үйл баримт тогтоогдоогүй, талууд харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан.

 

Тодруулбал, зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдах үед авлига авсан банкны ажилтны гэм буруутай үйлдлээр тухайн гэрээнүүд байгуулагдсан гэх үйлдэл болон шалтгаант холбоо нотлогдоогүй, эрүүгийн шүүхээс банкны ажилтан О.Энхцогт, зээлдэгч ****************нарыг хахууль авсан, өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үйл баримтаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь үндэслэлгүй. Банкны эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийг үндэслэн банк болон зээлдэгч нар харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” гэж заасны дагуу байна. Мөн хуулийн 200 дугаар зүйлд заасны дагуу зээлийн хугацаа, хэмжээ, хүү, шимтгэлийг нийтэд мэдээлсэн, зээлдэгч тал танилцаж хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг.

 

4. Дээрх үйл баримт болон гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалсан, хүчин төгөлдөр хэлцлүүд байх ба энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан гэрээний үүргийн харилцаа болно.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.

 

Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу “****************” ХК нь зээлийн гэрээний үүргийг болон үүргээ гүйцэтгээгүй бол барьцаагаар хангуулахыг шаардах эрхтэй. Мөн зээлдэгч, барьцаалуулагч нар зээлийн болон барьцааны гэрээний үүргийг зээлдүүлэгчээс шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг шаардлагуудын тухайд

 

5.1. Хариуцагч А.****************, Г.**************** нар нь нэхэмжлэгч **************** ХК-д холбогдуулан доор сөрөг шаардлагуудыг гаргасан.

 

5.1.1. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 12/19-96 дугаартай барьцааны гэрээний 2.7 дахь хэсэгт “Барьцааны зүйлийг өөрчлөх энэ гэрээнд заасан барьцааны зүйлийг барьцаалагчийн шаардлага, эсхүл зөвшөөрлөөр бичгээр хийсэн гэрээний дагуу өөрчилж болно” гэх заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэхгүй байгаа ****************ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээний үүргээ биелүүлж барьцааны зүйлийг өөрчлөхийг ****************инд даалгах гэх сөрөг шаардлага үндэслэлгүй бөгөөд барьцааны гэрээ нь талуудын тэгш эрхийн хүрээнд харилцан тохиролцож байгуулагдсан, гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг талууд мөн харилцан тохиролцож шийдвэрлэхээр зохицуулсан байна. Тухайн хүсэлтийг банк хүлээн аваад 2023 оны 09 сарын 07-нб өдрийн 10/4254 дугаартай албан бичгээр “...Банкны үйл ажиллагаанд мөрдөгдөж буй Зээлийн үйл ажиллагааны журмын 11 дүгээр зүйлийн 11.8.1-д зааснаар барьцааны зүйлийн харьцаа хангагдаж, зээл хэвийн төлөгдөж буй тохиолдолд барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх боломжтой гэж заасан. Гэтэл танай байгууллагын зээл энэ өдрийн байдлаар 75,101,844.35 төгрөгийн хүүний төлбөрийн зөрчилтэй, муу ангилалд шилжиж журмын шаардлага хангахгүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгч татгалзсан нь гэрээний чөлөөт байдлын зарчим, банкны зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуух татгалзал байх ба хууль болон гэрээний холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй. Энэ нь барьцаалагчийн эрх хэмжээний хүрээнд байх тул дээрх сөрөг шаардлага үндэслэлгүй болно.

 

5.1.2. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 12/19-95 дугаартай зээлийн гэрээ, 12/19-96 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, А.****************, Г.**************** нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг ****************тоот хаягт байршилтай Ү-****************, №**************** дугаартай хувийн сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй 288 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **************** тоот хаягт байрлах А.****************ын эзэмшлийн нэгж талбарын **************** дугаартай №**************** тоот эзэмших эрхтэй 96 м.кв газрыг тус тус буцааж өгөхийг нэхэмжлэгчид үүрэг болгох гэх сөрөг шаардлагын хувьд өмнө дурдсанчлан зээлийн болон барьцааны гэрээг шүүхээс хүчин төгөлдөр гэж үзсэн тул хариуцагч А.****************, Г.**************** нарын хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах агуулга бүхий шаардлага мөн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.****************, Г.**************** нараас нэхэмжлэгч **************** ХК-д холбогдуулан гаргасан сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь хууль болон гэрээний хэм хэмжээнд нийцнэ.

 

5.2. Хариуцагч “****************” ХХК нь нэхэмжлэгч **************** ХК-д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагавар болох 7,000,000 төгрөгийг гаргуулах” гэх сөрөг шаардлагыг гаргасан.

 

Хариуцагч нь сөрөг шаардлагын нэг үндэслэлээ зээлийн гэрээний заалт хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг ч дээр дүгнэсэнчлэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хариуцагч шаардах эрхгүй.

Харин хариуцагчийн ...шимтгэл суутгаж авсан хэдий ч юунд зарцуулсан, ямар хэмжээний зардал гарсан болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй тул үндэслэлгүйгээр 1% шимтгэл авсан гэх үндэслэлээр тайлбарласан тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй тул энэхүү үндэслэлээр зээлийн гэрээнд заасны дагуу авсан шимтгэлийг буцаан гаргуулах нь зүйтэй.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний дагуу банк зээлийн шимтгэлд 3,000,000 төгрөгийг авсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй хэдий ч тухайн 3,000,000 төгрөгийн зардал зээлийн харилцааны үед бий болсон, зарцуулагдсан гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй тул 7,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас 3,000,000 төгрөг гаргуулах нь үндэслэл бүхий гэж үзэв.  Сөрөг шаардлагын үлдэх хэсэг 4,000,000 төгрөгийн хувьд тухайн шимтгэлийг нэхэмжлэгч **************** ХК аваагүй бөгөөд зээлийн батлан даалтын сантай байгуулсан гэрээний харилцаа, эрх, үүргийн хүрээнд зээлдэгчээс Зээлийн батлан даалтын санд шилжүүлсэн, төлсөн үйл баримт тогтоогддог. Тиймээс нэхэмжлэгч **************** ХК-иас энэхүү шимтгэлийг хариуцагч шаардах эрхгүй тул сөрөг шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

 

6. Нэхэмжлэгч **************** ХК-иас зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардсан үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

6.1. Хариуцагч талаас ...банк зээлийн гэрээний дагуу 700,000,000 төгрөгийн дансанд шилжүүлсэн хэдий ч захиран зарцуулах зээлдэгчийн эрхийг хязгаарласан, удаа дараа битүүмж тавьж данс барьсны улмаас зээлээ ашиглаж чадаагүй тул зээлийн гэрээний үүргийг зээл ашиглаж эхэлсэн хугацаанаас шаардах учиртай, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тооцоолол дээр маргана гэх агуулгаар татгалзсан тайлбар гаргадаг.

 

6.1.1. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 12/19-95 дугаартай зээлийн гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч **************** ХК нь 700,000,000 төгрөгийг зээлдэгч **************** ХХК-ийн данс руу 2019 оны 08 сарын 30-ны өдөр шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч болон хариуцагч талын тайлбар, эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол, эрүүгийн журмаар шалгагдсан хэрэгт гэрчээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг гэх бичмэл баримтуудаар 2019 оны 8 сарын 30-ны өдөр 1 сарын хугацаатай 500,000,000 төгрөгийн битүүмж хийсэн, 9 сарын 02-ны өдөр битүүмжийг чөлөөлж мөн өдрөө 12 сарын хугацаатай 200,000,000 төгрөгийн битүүмж хийсэн, 9 сарын 05-ны өдөр битүүмжийг чөлөөлж мөн өдрөө 6 сарын хугацаатай 150,000,000 төгрөгийн битүүмж хийсэн, 12 сарын 05-ны өдөр битүүмжийг чөлөөлсөн үйл баримт тогтоогддог.

 

6.1.2. Нэхэмжлэгч талаас дээрх үйл баримтын талаар ...700,000,000 төгрөгийг бүхэлд нь бэлэн бусаар дансанд шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор гэрээндээ тусгасан, зээлийн хэрэглээ, гүйцэтгэлд хяналт тавих зорилгоор төслийн зээлийг хэсэгчлэн олгохоор тохиролцсон, энэ хүрээнд битүүмж хийгдэж байсан бөгөөд зээлдэгч нь хууль бус битүүмж тавьсан гэх асуудлаар эрх бүхий албан тушаалтанд, банкинд хүсэлт гаргаж байгаагүй, хувиараа хууль бус аргаар битүүмж чөлөөлүүлж байсан байна. Хэсэгчлэн олгох асуудлыг зээлдэгч нар мэдэж хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, зээлийн хорооны хурлын шийдвэрт ч энэ талаар тодорхой заасан байдаг, төслийн зээл учраас гүйцэтгэлээр нь хяналт тавих боломжгүй, өөрийн эх үүсвэртэй зээлийн хувьд битүүмжийн асуудал байдаггүй тул битүүмж хийгдсэн цаг хугацаагаар зээлийн гэрээний үүргийг биелүүлнэ гэсэн хариуцагч талын татгалзал үндэслэлгүй гэх тайлбарыг гаргадаг бөгөөд

 

  • “...700,000,000 төгрөгийн зээлийг бүхэлд нь бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно, зээлийг зориулалтаас хамааруулан хэсэгчлэн олгоход зээлдэгч доорх нөхцөл шаардлагыг хангасан байна, зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг тооцно” гэх зээлийн гэрээ,
  • “...эрсдэл бууруулах зөвлөмж – зээл олгохоос өмнөх нэмэлт шаардлага /Зээлийн зарцуулалтыг баталгаажуулах үүднээс зээлийг нэхэмжлэхийн дагуу бэлэн бусаар хэсэгчлэн олгох, холбоотой этгээд болон Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн **************** ХХК-иар батлан даалт гаргуулах/, зээл олгосны дараах нэмэлт шаардлага /зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих/” гэх зээлийн эрсдэлийн дүгнэлт,
  • “...эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл, олгохыг зөвшөөрсөн, эрсдэлийн дүгнэлт дэх нэмэлт шаардлагыг хангуулах” гэх зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр,
  • “...Төслийн эх үүсвэртэй зээл тул гүйцэтгэлээр хяналт тавих боломжгүй учраас санхүүжилтийг данс руу нь шилжүүлээд битүүмж хийдэг, хэсэгчлэн олгодог, байгууллагын захирал битүүмж тавих, чөлөөлөх зөвшөөрөл өгдөг, мөн эдийн засагч нар дансны битүүмж хийх эрхтэй байдаг” гэх эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан гэрчүүдийн тайлбар буюу бичмэл баримт

зэргээс үзэхэд нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасанчлан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж үзлээ.

 

            Түүнчлэн банк битүүмж тавьсан нь хууль зөрчсөн, энэ нь эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно гэх тайлбарыг хариуцагч нар гаргадаг хэдий ч эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор банк хууль бусаар битүүмж тавьсан гэх асуудлыг шалгаж тогтоосон, хэн нэг албан тушаалтны гэм бурууг тогтоож хариуцлага хүлээлгэсэн үйл баримт нотлогдоогүй тул хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй болно.

 

            6.1.3 Тиймээс нэхэмжлэгч талын ...700 сая төгрөг дансанд шилжүүлснээр олгосонд тооцсон, олгосон өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа гэх шаардлагын үндэслэл хууль болон гэрээний дагуу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь гэрээнд заасны дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу зээлдэгч нь зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн үндэслэлээр хариуцагч “****************” ХХК, Б.****************нарт зээлийн гэрээний үүргийг хариуцуулж шийдвэрлэв.

 

            6.1.4. Хариуцагч талын зээлийн гэрээний үүрэг шаардсан үндсэн зээлийн төлбөрт 389,908,673.97 төгрөг, үндсэн хүүнд 138,920,655.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,767,210.31 төгрөг, нийт 531,596,540.14 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ...битүүмж хийсэн цаг хугацаанаас буюу зээл бодитоор ашигласан хугацаанаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нь үндэслэлгүй, гэрээ цуцлагдсан байсан, зээлийн батлан даалтын сан гэрээнд заасны дагуу 200,960,800 төгрөг төлсөн, үлдэх батлан даалт 219,039,140 төгрөгийг төлүүлснээр, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэх төлбөр 179,300,929.78 төгрөгийг манай компани хариуцан төлнө гэх тайлбарын хувьд:

 

- зээл бодитоор олгосон цаг хугацаанаас эхлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд заагаагүй, 700 сая төгрөг шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор талууд тохиролцсон, энэ цаг хугацаанаас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг талууд тогтоож хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,

- данс битүүмжилсэн, барьсан гэх асуудал хууль зөрчсөн үйлдэл болох нь тогтоогдоогүй, Зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан болох нь дансны хуулга, төлбөр барагдуулах мэдэгдэл, гэрээ цуцлах мэдэгдэлээр тогтоогдсон тул нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан хэдий ч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй

- Зээлийн батлан даалтын сан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад батлан даалтын 50 хувийг төлөөгүй, зайлшгүй төлөх үүрэгтэй гэх зохицуулалт гэрээгээр тохиролцоогүй бөгөөд батлан даалтын гэрээний зорилго нь нөхөх хариуцлагыг ноогдуулсан, үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгээд үлдэх үүргийн хэмжээнд батлан даагч үүргийг гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон үндэслэлээр хариуцагч талын татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

6.1.5. Нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үүрэг шаардсан, нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно”,

19.5Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно”,

19.6Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно”,

21 дүгээр зүйлийн 21.2 “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө”,

2019 оны 8 сарын 26-ны өдрийн 12/19-95 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3 “...зээлийг бүхэлд нь бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно”, 3 дугаар зүйлийн 3.2.4 “...хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлнө” гэж заасан зүйл, заалтад нийцсэн, зээлдүүлэгчийн, нэхэмжлэгчийн эрх хэмжээний хүрээнд байна.

 

6.1.6. Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн хариуцагч буюу зээлийн гэрээний нэг тал болох үндсэн зээлдэгч “****************” ХХК, зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх этгээд болох хамтран зээлдэгч Б.****************нараас зээлийн гэрээний үүрэгт 531,596,540.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “****************” ХК-д олгох нь зүйтэй.

 

6.2. Хариуцагч нараас ...барьцааны гэрээний дагуу шаардаж байгаа үүргийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчин төгөлдөр бус гэх агуулгаар татгалзсан тайлбар гаргадаг.

 

6.2.1. Хариуцагч буюу барьцаа хөрөнгийн өмчлөгч:

 - А.****************, Г.**************** нар нь Сонгинохайрхан дүүргийн ****************тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 96 м.кв талбайтай Г-**************** дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

 

- Д.**************** нь Сүхбаатар дүүргийн ****************зоорийн давхрын 10 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

- Д.**************** нь Сүхбаатар дүүргийн ****************зоорийн давхрын 09 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлех хөрөнгө, Баянзүрх дүүргийн ****************тоот хаягт байршилтай 44.77 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 588 м.кв талбайтай Г-****************, Г-**************** дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

 

- Б.**************** нь Сүхбаатар дүүргийн ****************тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, ****************тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалахыг хүлээн зөвшөөрч тухайн үйлдэл хийх эрхийг “Тэгшбуянтын хүрээ констракшн” ХХК-д олгосон болох нь тухай тухайн өмчлөгч нараас олгосон итгэмжлэлүүдээр тогтоогдож байна.

 

6.2.2. Түүнчлэн ****************нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, **************** м.кв талбайтай Г-****************, Г-000494829 дугаартай өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 9 гудамж 14б тоот хаягт байршилтай 256.8 м.кв талбайтай Ү-****************улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 438 м.кв талбайтай Г-****************, Г-000105334 дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч талын ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад иргэн Б.Лхагважавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай асуудал байдаг. Нэхэмжлэгч тал тухайн өмчлөгчийг гуравдагч этгээд болон хариуцагчаар тодорхойлоогүй бөгөөд ****************нь хариуцагч “****************” ХХК-ийг төлөөлөн зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардсан маргаанд оролцож байгаа, хэргийн оролцогчийн хуульд заасан эрх үүргийг мэдэж байгаа, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан тул өөрийн эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх асуудлаар шүүхэд бие даасан шаардлага гаргах эрхтэй байсан, тодорхой мэдээлэлтэй байсан, шүүх тухайн эрхийг хязгаарлаагүй болно.

 

6.2.3. Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн хүчин төгөлдөр хэлцлийн үүргийг буюу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.****************, Г.****************, Б.****************, Д.****************, Д.**************** нарын өмчлөл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр, иргэн Б.Лхагважавын үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагч “****************” ХХК-иас гаргасан сөрөг шаардлагаас 3,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ”, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу үндсэн болон сөрөг шаардлагыг харилцан шаардлага бүхий үүрэг гэж дүгнээд харилцан тооцоод нэхэмжлэлийн шаардлага  531,596,540.14 төгрөгөөс сөрөг шаардлагын зарим хэсэг болох 3,000,000 төгрөгийг хасч шийдвэрлэлээ.

 

8. **************** ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тодорхойлсон зарим хариуцагч нарт холбогдох шаардлага бүхий хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл бүхий хүсэлтүүдийг удаа дараа гаргасан, шүүхээс талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх эрхийг хангаж хойшлуулж байсан, хангалттай нотлох баримт цуглуулах, шаардлага татгалзлаа нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлэхэд саад болоогүй болно.

 

Хариуцагчаар тодорхойлогдож байсан Зээлийн батлан даалтын сангийн хувьд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2023 онд хэрэгжсэн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх МОН-3338 төсөл нь “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй хүүтэй эх үүсвэртэй батлан даалттай санхүүжилтээр дэмжих, зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргах” зорилгын хүрээнд батлан даалттай зээлийн нөхцөлийг буюу 2 тэр бус хүртэлх төгрөгийн зээл, жилийн 8.8-аас 15% хүүтэй, батлан даалтын хэмжээ нь зээлийн 30-60%, шимтгэл 1 хувь гэж иргэд, олон нийтэд мэдээлсэн, энэ зорилгын хүрээнд арилжааны банкуудаар дамжин зээлийн гэрээ зээлдэгч нартай, батлан даалтын гурвалсан гэрээ зээлдүүлэгч, зээлдэгч нартай байгуулагдсан үйл баримт тогтоогддог.

 

Улмаар **************** Зээлийн батлан даалтын санг хариуцагчаар татаж зээлийн батлан даалтын үүргийг шаардсан бөгөөд хариуцагч нь тухайн шаардлага, үндэслэлд тайлбар хийж 200 сая төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгч ч хариуцагчаас татгалзсан байр суурийг илэрхийлж байсан, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байсан.

 

8.1. Иймд хариуцагч “****************” ХХК-иас өөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүссэнтэй холбогдуулж тус шүүхээс Зээлийн батлан даалтын санд холбогдох шаардлага бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болохыг,

 

8.2. Мөн нэхэмжлэгч талаас хариуцагчаар Баатарыг тодорхойлж, түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шаардлагын хувьд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт буюу зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэх үндэслэл тогтоогдож байгаа гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон болохыг тус тус тэмдэглэж байна.

 

8.3. Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч **************** ХХК, Б.****************нарт холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл бүхий хэргийг үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүрэг, барьцааны гэрээний үүрэг биелэгдэх үед нөхөх хариуцлага болох батлан даалтын гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх үүссэн, эрх зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу,

 

8.4. Хариуцагч **************** ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн хувьд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 12/19-95 дугаартай 700 сая төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч **************** ХХК байгуулсан, тухайн гэрээний нэг тал болох нь баримтаар нотлогдоогүй тул зээлийн гэрээний үүрэг шаардсан энэ хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “****************” ХХК, Б.****************нараас зээлийн гэрээний үүрэгт 528,596,540.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****************” ХК-д олгож, энэхүү үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд А.****************, Г.****************, Б.****************, Д.****************, Д.****************, ****************нарын өмчлөлийн барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хариуцагч А.****************, Г.**************** нарын сөрөг шаардлагыг, хариуцагч “****************” ХХК-ийн сөрөг шаардлагаас 4,000,000 төгрөгийг, хариуцагч “****************” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч болон хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч “****************” ХХК, Б.****************нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,800,933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****************” ХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Мөн хариуцагч “****************” ХХК, Б.****************нараас батлан даалтын гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгч “****************” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар шүүхэд дахин хандах эрх нээлттэй болохыг,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдлээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас төлсөн 79,000,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй бөгөөд талууд энэ талаар маргаагүй болохыг  тус тус тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “****************” ХХК, Б.****************нараас зээлийн гэрээний үүрэгт 528,596,540.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “****************” ХК-д олгож, хариуцагч А.****************, Г.**************** нарын сөрөг шаардлагыг, хариуцагч “****************” ХХК-ийн сөрөг шаардлагаас 4,000,000 төгрөгийг, хариуцагч “****************” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “****************” ХХК, Б.****************нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12/19-96 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан дор дурдсан барьцаа хөрөнгөөр буюу

 

- А.****************, Г.**************** нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ****************тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 96 м.кв талбайтай Г-**************** дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

 

- Д.****************ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ****************зоорийн давхрын 10 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

- Д.****************ын өмчлөлийн

Сүхбаатар дүүргийн ****************зоорийн давхрын 09 тоот хаягг байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

Баянзүрх дүүргийн ****************тоот хаягт байршилтай 44.77 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 588 м.кв талбайтай Г-****************, Г-**************** дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

 

- Б.Лхагважавын өмчлөлийн

Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, **************** м.кв талбайтай Г-****************, Г-000494829 дугаартай өмчлөх эрхтэй газар,

 

Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 9 гудамж 14б тоот хаягт байршилтай 256.8 м.кв талбайтай Ү-****************улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 438 м.кв талбайтай Г-****************, Г-000105334 дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

 

- Б.****************гийн өмчлөлийн

Сүхбаатар дүүргийн ****************тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

 

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, ****************тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “****************” ХХК, Б.****************нарт холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгч “****************” ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч **************** ХК-иас төлсөн 4,443,894.92 төгрөгийг, хариуцагч “****************” ХХК-иас төлсөн 197,150 төгрөгийг, хариуцагч А.****************, Г.**************** нараас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “****************” ХХК, Б.****************нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,800,933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “****************” ХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ