Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/01864

 

               

 

 

 

 

 

 

 

                2024            04            09  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     184/ШШ2024/01864

 

 

                                                                                 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***** дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байр, “*******************” ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, их наран ***** гудамж, **** тоотод оршин суух******* овогт *******лын ******************* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,269,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******************” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Б.******************* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №3002-2022/15 тоот зээлийн гэрээг байгуулж 3,590,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авса. Зээлдэгч нь өнөөдрийн байдлар үндсэн зээлд 2,344,202 төгрөг, үндсэн хүүнд 1,047,713.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,634.67 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2023 оны 01 дүгээр сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Б.*******************гийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №3002-2022/15 зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. үндсэн зээл 1,245,798 төгрөг, зээлийн хүү 23,242 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 845 төгрөг, нийт 1,269,885 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.******************* шүүхэд гаргасан тайлбартаа: “... ******************* ХК-ийн нэхэмжилсэн 1,269,885 төгрөгөөс 400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 869,885 төгрөгийн ойрын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******************” ХК нь хариуцагч Б.*******************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,269,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Б.******************* нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

 

Иймд “**********” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,269,885 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “*******************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,269,885 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,027.24 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.*******************гээс 17,513.62 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 17.513.62 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******************” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ