Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 203

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Чинзориг, иргэдийн төлөөлөгч Х.Мөнхбаатар, улсын яллагч Б.Энхтуул, хохирогч Э.Золжаргал, шүүгдэгч А.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ахолбогдох эрүүгийн 2017 2501 0219 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Олхонууд овогт А А нь 1988 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Дунд Дарь-Эхийн тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ,

         

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч А.А нь 2016 оны 12 дугаар сарын 31-ээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 14-1172 тоот хашаан дахь гэртээ эхнэр Э.Золжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодид “нойр булчирхайн цус хуралт, үхжил, цусан хураа /100мл/, элэгний баруун дэлбэнд шарх, 12-р хуруу гэдэсний салстын язрал, бүдүүн гэдэс, хөндлөн гэдэс, цөсний хэсгийн цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Анхбаяр мэдүүлэхдээ: ………………гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтанд яллагдагчаар А.Анхбаярыг байцаахад өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой эхнэр хүүхдүүдийн болон найзуудын хамт гэртээ шинэ оноо гаргах гээд архи уугаад байж байтал эхнэр уурлаад зассан ширээ буулгаад аяга хагалаад байхаар нь би найзуудыг гэрээс гараад явахаар нь “найз нөхдөө ууж чадахгүй хөөж явууллаа хамаг юмаа нураалаа” гэж хэлээд эхнэртэй хэрэлдсэн. Тэгэхэд Золжаргал чиний найзууд юу юм чи найзуудаа надаас илүүд үзлээ гээд байсан. …Би Золжаргалыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний 01:00 цагийн үед Цэцэгээтэй зууралдаад газар унахаар нь би тэр 2 хүнийг салгахдаа Золжаргалыг болиоч гээд хөл рүү нь салгаж байхдаа нэг удаа өшиглөсөн, найзууд гэрээс гараад явахаар нь эхнэр хэрэлдэж байгаад түүнийг сууж байхад нь нэг удаа гараараа нүүр рүү нь алгадаад газар унахаар нь баруун хөлөөрөө өсгий хэсгээрээ жийгээд нэг удаа хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх 113 дугаар хуудас/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Э.Золжаргалын өгсөн “...Би Батболдод битгий баярын өдөр сонин юм яриад бай, шинэ он гарч байхад, маргалдаад байгаач, гоё  байвал бай л даа айлд ирчээд яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд, 01:00 цагийн үед би ширээнээс босоход, А.Анхбаяр чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд зүүн гараа атгаж байгаад миний цээж рүү нэг удаа цохихоор нь би хойшоогоо сандал дээрээ суугаад би “заавал айлд ирчээд үхсэндээ маргалддаг юм бэ, ингэх шаардлага байдаг юм уу” гэж хэлээд ширээний бүтээлэг татаад, ширээн дээр байсан аяга, стакан угааж хагалаад, ширээгээ түлхээд хажуу тийш нь унагаахад, намайг А.Анхбаяр “дандаа ингэж далжигнаж байхын” гэж хэлээд 2 гараараа түлэхсэн, би гал тогооны шүүгээний хажууд унаад суусан, тэр үед Батболд, Ганбаяр, Алтанхундага нар гэрээс гараад явахаар нь би Анхбаярт “Чиний найзууд чинь ийм ш дээ, жоохон хэрүүл маргаан болоход алга болдог, хүн чанаргүй, чи ийм найзтай байснаас над шиг найзгүй байгаач” гэж хэлхэд, А.Анхбаяр хойд орны урд талд зогсож байгаад 1 алхаж ойртож ирээд, миний хэвлий рүү зүүн хөлөөрөө 1, гараараа багананаас барьж байгаад хөлийнхөө өсгий хэсгээр жийж өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх 17-20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюуны өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр охин Э.Золжаргал над руу залгаад ээжээ 2017 оны 1 дүгээр сарын 3-аас хойш хүндэрсэнгүй ходоодны ойролцоо юм овойж гарч ирээд байна, юм идэж  уухаар тогтохгүй эргэж бөөлжөөд байна. ...2017 оны 1 дүгээр сарын 13-нд харуулахад “Өвчин биш байна, гэмтлийн гаралтай дотор эрхтэн гэмтсэн байна” гээд яаралтай бичиг хийгээд явуулсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиход хагалгаанд оруулсан” гэсэн мэдүүлэг /хх 26 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Шинэцэцэгийн өгсөн “...А.Анхбаяр, Э.Золжаргалд “чамаас болж манай найзууд явчихлаа, явган хэрүүл маргаан хийгээд” гэтэл Золжаргал яахаараа надаас болдог юм бэ гэж хэлээд ширээн дээр байсан бүтээлгийг шууд татаад бялуу, аяга, таваг, стакан зэргийг татаж унагаагаад, хоол унд нь газраар нэг тараад гэрийн зүүн урд талд байх хоолны шүүгээн дээрх зүйлсээ шидлээд хагарсан шилийг аваал би ерөөсөө үхчий гэхээр нь шилийг нь автал, Э.Золжаргал “Би үхээд өгий” гэж хашгираад хамаг юмаа нураагаад байсан …” гэсэн мэдүүлэг /хх 26 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Хангалын өгсөн “... он солигдоод шанпанскаа бүгд барьсны дараа Ганбаяр, Хундагаа, Болдоо 3 Сүхбаатарын талбай дээр хүнтэй уулзахаар явцгаасан, тэр гурвыг явсны дараа Анхбаяр “чи согтуу олон юм ярьж байж манай найз нарыг үргээгээд явуулчихлаа гээд Золжаргал руу уурласан, Э.Золжаргал яахаараа надаас болдог юм бэ гэж уурлаад хоорондоо хэрэлдээд дахиж маргаж эхэлсэн, маргаж байхдаа Золжаргал ширээн дээр байсан аяга, тавгаа шидэж эхэлсэн, Анхбаяр боль гээд нэг удаа алгадсан, манай эхнэр Шинэцэцэг дундуур нь орж салгах гэхэд Золжаргал манай эхнэрийг үстээд, тэр 2 давхралдаж газар унасан, Анхбаяр татаж босгоод болиулсан” гэх мэдүүлэг /хх34-36 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Энхтайваны өгсөн “... Э.Золжаргалын биед учирсан дээрх гэмтлүүд нь аюулхай болон хэвлий тус газар 1 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хатуу мохоо буюу хүчтэй цохих, өвдөглөх, дэвслэх, өшиглөх үед үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хх60 дугаар хуудас/,

 

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1657 дугаар:

             1. Э.Золжаргалын биед нойр булчирхайн цус хуралт, үхжил, цусан хураа, /100мл/ элэгний баруун дэлбэнд шарх, 12-р хуруу гэдэсний салстын язрал, бүдүүн гэдэс, хөндлөн гэдэс, цөсний хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

             4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.57/,

 

 

 

 

 

 

зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Шүүгдэгч А.А нь 2016 оны 12 дугаар сарын 31-ээс 2017 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 14-1172 тоот хашаан дахь гэртээ эхнэр Э.Золжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодид “нойр булчирхайн цус хуралт, үхжил, цусан хураа /100мл/, элэгний баруун дэлбэнд шарх, 12-р хуруу гэдэсний салстын язрал, бүдүүн гэдэс, хөндлөн гэдэс, цөсний хэсгийн цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.А нь хувийн сэдэлтээр хохирогч Э.Золжаргалтай маргалдан бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Аыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                 Шүүхээс шүүгдэгч А.Арт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          Шүүгдэгч А.Ар нь …. хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.