| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/1289/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/614 |
| Огноо | 2026-03-05 |
| Зүйл хэсэг | 13.10.2.1., 13.11.2., |
| Улсын яллагч | Д.Галрагчаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/614
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч Д.Галрагчаа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.*******,
шүүгдэгч *******, *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан гэмт хэрэгт *******ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510009840555 дугаартай 2 хавтас хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *****
Шүүгдэгч: *******
ТОДОРХОЙЛОХ НЬ:
2024 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “*******” амралтын газарт хохирогч *******гар утсанд нуусан байсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц бичлэгийг шүүгдэгч *******олж мэдээд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны хэрэгсэл болох гар утсыг ашиглан задруулсан,
шүүгдэгч ******* нь хохирогч *******гар утсанд нуусан байсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц бичлэгийг хууль бусаар олж аван, харилцаа холбооны хэрэгсэл болох гар утсыг ашиглан бусдад дамжуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэмшиж байгаа. *******гийн утасны кодыг ер нь мэдэж байсан. Хийсэн гэм нүгэлдээ маш их харамсаж байна. Хохирогчийн итгэлийг алдаж сэтгэл санааны хохиролтой болгосондоо харамсаж байна” гэв.
Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ямар үр дагавартайг нь мэдэхгүй ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Хохирогчид их хэмжээний хохирол учруулсандаа гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй” гэв.
Эрүүгийн 2510009840555 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.*******гийн: “2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найз *******, ******* нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “*******”-нд ирж амарсан. Бид *******гийн найзууд *******, *******, *******, *******нарыг дуудсан. Тэд 2 том пиво авч ирсэн. Бид пивоо хувааж уугаад хөзөр тоглож цагийг өнгөрөөсөн. Орой болоод бид тус тусын орондоо орсон. Би өөрийн “Айфоне 12 про” загварын утсаа ширээн дээр тавьсан. Энэ үед миний гар утсыг *******, *******, ******* гурав аваад кодыг нь нээгээд утасны галлерай дотор байсан миний хуучин найз залуутай бэлгийн харилцаанд орж байхдаа бичсэн видео бичлэгийг *******, ******* нар өөрийн утсандаа айрдроп ашиглаж дамжуулан авсан. Энэ талаар маргааш өглөө нь манай найз *******д ******* манай 2 найз *******гийн гар утсанд байсан өөрийнх нь секс бичлэгийг үзсэн, гар утсандаа татаж авсан байсныг нь би устгуулсан гэж хэлсэн байсан. Би тэр бичлэг устсан юм байна даа гэж бодож байтал 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ******* “бичлэг задарсан байна, бичлэгийг ******* инстаграммын чатаар найз ******* рүү явуулсан гэдгийг нь олж харлаа, мөн *******д тэр бичлэг байгаа юм байна” гэж хэлээд ******* ******* рүү бичлэг явуулсан чатны зургийг надад харуулсан. Ингээд би цагдаад хандсан. Миний гар утсан дээр байсан бичлэгийг одоогийн байдлаар 4 хүн өөртөө шилжүүлж аваад ийш тийш нь дамжуулаад байна. Нийт 15 бичлэг 7 ширхэг зураг байсан. Бүгдийг нь авсан байж магадгүй. Надад эдийн хохирол учраагүй, сэтгэл санааны хохирол учраад байна. Өдөр болгон л миний алдагдсан бичлэгийг хэн нэгэн үзэж байгаа байх, олон нийтийн сүлжээнд тавигдаж намайг хүмүүс муугаар ярих байх гэсэн айдастай байна. Хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-8, 20, 25, 161-162),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.04.03-ны өдрийн 750 дугаар дүгнэлтэд: “1. *******сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 41-43 дахь тал),
Гэрч З.*******гийн: “2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр оюутан ангийн найзууд *******, ******* нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “*******” амралтын газарт амарсан. ******* харилцдаг залуу болох *******ыг дуудахад 23 цагийн үед өөрийн 2 найз *******, ******* нарыг дагуулж ирсэн. 2 литрийн 2 том пиво авчраад бид нар уусан. Цаг нэлээн орой болоод унтахаар болсон. *******, ******* нар гэрийн баруун урд орон дээр, баруун хойд талын орон дээр *******, зүүн урд орон дээр *******, ******* 2, би зүүн хойд талын орон дээр унтсан. *******, ******* хоёр унтаж өгөхгүй холхиод, хүн хүний гар утсыг дураараа авч үзээд байсан. Миний нойр хүрээд унтсан. Өглөө нь бид нар босоод хичээлдээ явах гэж байтал ******* надад “*******, ******* 2 шөнө намайг дуудаад *******гийн “Айфоне 12 про” загварын утсыг барьчихсан, *******гийн хуучин найз залуутайгаа бэлгийн харилцаанд орж байгаа дүрс бичлэгийг үзүүлсэн” гэдгийг хэлсэн. Тэр бол манай найзын нууц шүү, өнгөрсөн амьдрал гэж хэлээд их юм бодоогүй тэндээс явцгаасан. Энэ явдлаас 40 орчим хоногийн дараа манай гэрт *******, ******* нар ирсэн. ******* намайг “Гар утсаа өгч байгаач, инстаграммаа шалгаад өгье” гээд миний гар утсыг авч ашигласан. Явсны дараа би утсаа үзтэл ******* өөрийн инстаграмм хаягаа гаргахаа мартсан байсан. Би хаягийг нь гаргах гээд инстаграммыг харж байтал *******rэх цахим хаягаас чат ирсэн. Дараад хартал манай найз *******гийн талаар чаталж бичсэн текстүүд байсан. Би гайхаад яагаад *******гийн талаар бичсэн юм бол гээд үзтэл нөгөө 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******гийн гар утсанд байсан бэлгийн харилцааны бичлэгүүд аль хэдийн бусдад дамжуулагдсан *******гэх залуугийн чатанд очсон байсан. Би *******, *******чатны зургийг дарж аваад *******д хэлсэн. ******* бид хоёр уулзаад *******, ******* нараас тухайн бичлэгээ устгахыг шаардсан, гэвч тэд бидний үгийг хүлээж аваагүй тул цагдаад хандсан. *******гийн нүүр царай нь гарсан хуучин найз залуутайгаа бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байсан. Тус бичлэгийг ******* утасны айрдроп ашиглаж өөрийн утсан дээрээ хуулбарлан аваад бусдад тараасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал),
Гэрч А.*******ийн: “...Тэгээд бид нар унтахаар болсон. Баруун талын орон дээр *******, ******* хоёр, дээд талд нь *******, *******, зүүн талын орон дээр *******, *******хоёр, би ганцаараа 1 орон дээр унтсан. *******, ******* хоёр босож хүний утас үзээд яваад байсан. Над дээр ирээд “утасныхаа дэлгэцийн кодыг гаргаад өг, бид хоёр үзмээр байна” гээд байхаар нь би кодоо нээж гар утсаа үзүүлсэн. Тэр хоёр миний утасны галерай доторхыг үзснээ юу ч байхгүй шаасан гээд утсыг надад өгөөд *******гийн утсыг аваад орон дээр очиж хэвтээд үзээд байсан. *******ыг дуудаад үзүүлээд байсан. Би тэднийг өөрсдийнхөө утсаас порно бичлэг үзэж байна гэж бодсон. Маргааш нь бид замдаа явж байтал ******* *******д “Би *******гийн өөр залуутай бэлгийн харилцаанд орж байгаа бичлэгийг үзсэн” гэдгээ хэлсэн. Бид нар “та нар өчигдөр үзсэн бичлэгээ устгаарай гэж хэлсэн боловч бидний үгийг хүлээж аваагүй. Сүүлд нь ******* тус бичлэг задарсан талаар чатны зургийг *******д хэлсэн. *******гийн утсыг ашиглаж ******* инстаграмм руугаа ороод гаргахаа мартаад явсан байсныг нь ******* үзэж байгаад тус бичлэг нь *******гэх хүнд тараагдсан байсныг олж мэдсэн. *******гийн утасны кодыг ******* мэддэг. Тэр нь 2 найздаа нээж өгсөн байж магадгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Гэрч С.*******ийн: “*******тай 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр инстаграммаар чаталж байтал над руу нэг охины баахан секс хийж байгаа бичлэг бололтой файлуудыг screen shot хийж явуулаад хаха гэсэн байсан. Би зургаас нь харж байгаад “царай муутай охин юм биш үү” гэж асуутал ******* гэх охины цахим хаягийг явуулсан. Би нөгөө охины хаягаар ороод хартал миний таньдаг *** гэдэг охины найз байсан. ******* “би энэ охин руу хэд хэдэн удаа орсон, одоо шаахгүй ээ” гэж надад хэлсэн. Би “аймаар ал чинь яагаад бичлэг хийгээд байдаг юм бол” гэж асуусан. ******* “яагаад бичлэг хийгээд байгааг нь мэдэхгүй бүүр дибил шааж байгааздай” гээд удалгүй араас нь “ийм юм байна” гэж бичээд бас нэг охины хэн нэгний бэлэг эрхтнийг хөхөж байгаа бичлэгийг явуулсан. Би “юу вэ, хэн юм бэ, хэн хөхүүлээд байгаа юм бэ” гэж асуусан Re гэсэн хариулт ирсэн. Тэгээд бид хоёрын энэ өдрийн чатын харилцаа дууссан. *******гийн бэлгийн харилцааны шинжтэй дүрс байсан. Бичлэгийг *******ад өөр нэг найз нь өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Гэрч *******: “...Тэдний ширээн дээр 2 том архины шил хоосорсон, түрээслэн авсан гэр нь замбараагүй байсан. ******* *******г дуудаж сэргээсэн. Би *******ын хамт гэрийг цэгцэлж цэвэрлэсэн. Бид авчирсан гоймонгоо идээд пивоо ууцгаасан. Бид пивоо уугаад дууссаны дараа тус тусын орон дээр хэвтсэн. *******, *******тай хамт, **** гэдэг охин ганцаараа, *******, ******* хоёр нэг орон дээр хэвтээд би *******тай цуг унтахаар болсон.
Би нойл орчхоод ирсэн чинь ******* *******гийн “Айфоне 12 про” загварын утсыг барьчихсан гэрийн баруун урд байрлах орон дээр ямар нэгэн зүйл үзээд хэвтэж байсан. Би *******ын хажуугаар очоод хартал утасны эзэмшигч ******* хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байсан. Утсыг нь гүйлгээд үзсэн чинь маш олон бичлэг байсан. ******* босоод *******ыг *******гийн хажуугаас дуудаж авчраад нөгөө бичлэгээ үзүүлсэн. ******* түүнд “чиний үерхэж байгаа охин чинь ийм л банзал, замбараагүй охин байна шүү дээ, бүтэхгүй юм биш үү” гэж хэлсэн. Тэгсэн ******* инээгээд байсан. ******* өөрийн “Айфоне Х” загварын утсаа гаргаж ирээд айрдроп ашиглаж бичлэгүүдийг бүгдийг хуулбарлан авсан. Тэр үед “наадхаа хуулж авч яах гээд байгаа юм бэ, лай болно шүү, бичлэгийг бусдад алдав аа, олон нийтийн сүлжээнд тарчихвал барьж зогсоож чадахгүй болно шүү” гэж анхааруулж хэлсэн боловч ******* тоогоогүй. ******* “би өөрөө мэдэж байна андаа” гэсэн.
Бид 3 бичлэгийг үзэж дуусгаад ******* *******гийн утсыг аваад өөрийн ор луу явсан. Би *******ын хамт тухайн орон дээрээ унтсан. Маргааш нь ...манай гэрт ирээд ******* нөгөө бичлэгийг гаргаж ирээд үзэж байгаад ******* руу нөгөө бичлэгээ инстаграммын чат юм уу ямар нэгэн зүйлээр дамжуулж өгсөн. *******тэр бичлэгийг ерөөсөө тоохгүй байсан. Энэ үйл явдлаас хойш ******* нь өөрийн найзууд *******, ******* нар луу тухайн бичлэгийг явуулсан байсан. Тэгээд бичлэг нь зарим нэг хүмүүсийн инстаграмм чатаар дамжаад яваад байгаа талаар ******* мэдээд цагдаад гомдол гаргасан. Би тэр хоёрт анх бичлэгийг авч байхад дараа нь наадах чинь гай болно шүү гэж хэлж байхад хүний үг аваагүй, тэр хоёр одоо надад чиний хэлснээр л байдаг байж гэж ярьсан. Одоо тэр бичлэгийг анх авсан 2 найз маань өөрийн утаснууд дээрээсээ бүрэн устгасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),
Шүүгдэгч *******ын яллагдагчаар дахин өгсөн: “Өмнөх олон удаа мэдүүлэг өгсөн болохоор дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал),
Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар дахин өгсөн: “Бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал),
Гар утасны бичлэгт үзлэг хийсэн: “...тус бичлэг нь харанхуй, ягаан гэрэл бүдэг туссан өрөөнд байх бөгөөд бичлэгт үсээ задгай тавьсан, хар өнгийн дотоожтой, нүцгэн эмэгтэй хэн нэгэн эрэгтэйн дээр байрлалтай бэлгийн ажил хийж байгааг харуулав. 2 дахь бичлэгийг үзэхэд үсээ задгай тавьсан эмэгтэй хэн нэгэн эрэгтэй хүний бэлэг эрхтэнг хөхөх үйлдэл хийж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-31), *******гэх чатны хуулбар (1 дэх хавтас, хх-32-33), шүүгдэгч Б.*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-34-36), гэрч С.*******ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-37-38),
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-63), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-60), оршин суугаа хаягийн лавлагаа (1 дэх хавтас, хх-65), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтас, хх-68),
Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-75), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-73), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (1 дэх хавтас, хх-103-105), “*****” ХХК-ийн “*******нь тус компанид техникчээр ажилладаг” гэх тодорхойлолт (1 дэх хавтас, хх-148) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүгдэгч тус бүр хохирогчид 4,290,000 төгрөгийн хохирол төлсөн гэх шилжүүлгийн баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******нь 2024 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “*******” амралтын газарт хохирогч *******гар утсанд нуусан байсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц бичлэгийг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан үйлдлийг хийхдээ харилцаа холбооны хэрэгсэл болох гар утсыг ашигласан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “*******” амралтын газарт хохирогч *******гар утсанд нуусан байсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц бичлэгийг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан үйлдлийг хийхдээ харилцаа холбооны хэрэгсэл болох гар утсыг ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон, хэмжээг шүүх тогтооно...” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүд дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. ******* кодыг хийж аваагүй, *******ыг авснаас хойш өөрийн утсандаа авч байгаа. *******ын хувьд утсан дээр байгаа зүйл болгон кибер орчинд хамаарахгүй. Хүн болгон нэвтрээд орох боломжтой. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “*******” амралтын газарт хохирогч *******гар утсанд нуусан байсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц бичлэгийг шүүгдэгч *******олж мэдээд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр харилцаа холбооны хэрэгсэл болох гар утсыг ашиглан задруулсан,
шүүгдэгч ******* нь хохирогч *******гар утсанд нуусан байсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц бичлэгийг хууль бусаар олж аван, харилцаа холбооны хэрэгсэл болох гар утсыг ашиглан бусдад дамжуулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, *******нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн “...дэлгэцийн кодыг нь нээгээд утасны галлерэй дотор байсан миний хуучин найз залуутай бэлгийн харилцаанд орж байхдаа бичсэн видео бичлэгийг *******, ******* нар өөрийн утсандаа айрдроп ашиглаж дамжуулан авсан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч ******* хохирогчийн гар утасны галлерэй цэсэнд хадгалсан байсан бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг айрдроп ашиглан хуулбарлан авч, шүүгдэгч Б.*******ад дамжуулан өгсөн, *******гэрч С.*******т үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч тухайн үйлдэл нь кибер орчинд хууль бусаар халдсан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзлээ.
Хохирогчийн гар утасны галлерэй цэсэнд хадгалсан байсан бичлэгийг айрдропоор хуулбарлаж авсан нь мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Харин хувь хүний нууцад халдах гэмт хэрэг нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан идэвхтэй үйлдэл байх ба хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, дамжуулсан үеэс төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Хувь хүний нууц гэж эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******гар утсыг авч, түүний галлерэй цэсэнд хадгалсан байсан бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг, зургийг тухайн үед хамт байсан найзууд болох шүүгдэгч Б.*******, гэрч С.******* нарт үзүүлсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Хувь хүний нууцыг хууль бусаар олж авах гэж хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэрэг хууль бус аргаар болон хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж өөрийн эзэмшилд авсныг, бусдад дамжуулсан гэж хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлснийг тус тус ойлгоно.
Хувь нууцыг задруулах гэмт хэрэг нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан үйлдэл, эс үйлдэхүй байна. Хувь хүний нууцыг мэдсэн этгээд бусдад задруулсан үеэс төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Хувь хүний нууцыг задруулахдаа амаар, бичгээр, дуу, дуу-дүрсний бичлэгээр задруулж болно. Тухайлбал яриа, захидал, тайлбар бичих, унших зэргээр, дүрс бичлэг бусдад дамжуулах, мэдээлэх үйлдлийн улмаас хувь хүний нууц ил болсныг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч *******нь шүүгдэгч *******аас хохирогч *******гар утсанд байсан бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг, зургийг хуулбарлан авч, тухайн бичлэг, зургаа гэрч С.*******т инстаграмм чатаар явуулж, тухайн бичлэг дээр байгаа хүнийг хохирогч Ц.******* болохыг түүний олон нийтийн сүлжээнд ашигладаг хаяг болох фейсбүүкийн линкийг явуулж, таниулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Цахим хэрэгсэл ашигласан гэдэг нь цахилгаан холбоо, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бүх төрөл, эсхүл стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютерийн сүлжээг ашиглан хувь хүний нууцад халдсан байдаг.
Иймд шүүгдэгч *******ын “*******” амралтын газарт хохирогч *******гар утсанд байсан бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа зураг бичлэгийг тухайн үед хамт байсан найзууддаа харуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг харилцаа холбоо ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,
мөн шүүгдэгч Б.*******ын тухайн үед шүүгдэгч *******ын үзүүлсэн хохирогч *******бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа зураг бичлэгийг хуулбарлан авч, найз руугаа инстаграмм чатаар явуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр харилцаа холбоо ашиглан задруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******хувийн нууцаа хамгаалуулах эрхэд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй болно.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.04.03-ны өдрийн 750 дугаар дүгнэлт (1 дэх хавтас, хх-41-43)-ээр хохирогч *******сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирчээ. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99% дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.
Тус аргачлалын 3.8-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувь хүний нууцад халдах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хохирогчийн чөлөөтэй байх эрх, хувийн нууцаа хуулиар хамгаалуулах эрхэд халдсан, хохирогчид гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий сөрөг үр дагавар үүссэн, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, төлбөрийн чадвартай зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 8,573,400 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч тус бүрээс 4,286,700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хохирол төлөх завсарлага аван тус бүр 4,290,000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг тус бүр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, ажил эрхэлдэг, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шүүгдэгч *******тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар амралтын газар байхдаа шүүгдэгч ******* хохирогчийн гар утсыг авч, утсандаа хадгалсан байсан бусадтай бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг тухайн үед хамт байсан хүмүүст үзүүлсэн, шүүгдэгч *******уг бичлэгийг шүүгдэгч *******аас хуулбарлан авч, найздаа инстаграмм чатаар явуулж хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хуулиар хамгаалуулах эрх, халдашгүй байдалд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хуулиар хамгаалуулах эрх, эрх чөлөөнд хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, сэтгэцийн хохиролд 8,580,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолтой, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх), шүүгдэгч *******ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа),
шүүгдэгч Б.*******ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж,
шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч *******, *******нарын гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нар хохирол төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, ар гэрийн байдал, дээрх байдлаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэв.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, *******нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******, *******нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж үйлдсэн,
шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар,
шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч *******, *******нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, *******нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР