Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01927

 

               

 

 

 

 

 

 

 

                   2024         04            11  

                                   

 

 

 

 

 

 

 

                                     184/ШШ2024/01927

 

 

   

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Бага тойруу ****, ************ны төв байр хаягт байрлах, “************” ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, Зээл *** дүгээр гудамж, ***** тоот хаягт оршин суух, ******** овогт *****ийн ************ /РД:******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, Зээл **** дүгээр гудамж, **** тоот хаягт оршин суух **** овогт *****ийн ************ /РД:*****/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 61,396,126.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “************” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Б.************, Ц.************ нар нь ************тай 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 106300218830 тоот зээлийн гэрээ байгуулан 37,000,000 төгрөгийг сарын 1,8 хувь, жилийн 21,60 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж авсан. ************ ХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгч Б.************ын зээлийн дансанд 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 37,000,000.00 төгрөгийн мөнгөн хөрөнгийг харилцах дансанд шилжүүлсэн. “************” ХК болон Б.************, Ц.************ нарын хооронд 2020 оны 06-р сарын 19-ний өдөр 106300218830 тоот Барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд: ************ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн 2020 оны 04 сарын 07-ны өдөр импорлогдсон ************ арлын дугаартай Улаан өнгийн Howo ************ өөрөө буулгагч ачааны автомашин-27,000,000 төгрөг, Гэрийн эд хогшил /жагсаалтаар/-6,080,000.00 төгрөг, Баяд эмээл 1 ширхэг-3,000,000 төгрөг, Dell notebook-1,400,00.00 төгрөг,  Нийт-37,480,000.00 төгрөг,

Зээлдэгч Б.************, Ц.************ нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх байсан боловч төлөлгүй зээлийн гэрээг ноцтой зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан тул банкны зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлж, биечлэн уулзаж байсан боловч өорийн гаргаж огч байсан хүсэлтэнд заасан хугацаанд зээлээ төлөлгүй өнөөдрийг хүртэл банкийг хохироож байна.

Зээлдэгч Б.************, Ц.************ нар нь ************тай байгуулсан 106300218830 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 35,865,130.68 төгрөг, үндсэн хүү 22,947,063.42 төгрөг, хуримтлагдсан хүү 551,831.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,032,100.67 төгрөг нийт 61,396,126.47 төгрөгийн зээлийн гөлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.************, Ц.************ нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 61,396,126.47 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын төлбөр 38,000.00 төгрөгийг гаргуулах, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

...Зээлдэгч Б.************, Ц.************ нар нь 2024.04.07-ны өдөр ************ны Нарантуул тооцооны төвд хүсэлт өгсөн бөгөөд Б.************, Ц.************ нарын банк болон шүүхэд гаргасан хүсэлтийг харгалзан үзэд хүсэлтэд дурдсан төлбөрийн хуваарийн дагуу 3 сарын хугацаанд зээлийн төлөлт хийж зээлийн төлбөр барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Хариуцагч Б.************, Ц.************ нараас шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Б.************ миний бие ************наас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 37,000,000 төгрөгийг, 21,6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай 2020 оны 08 дугаар сарын 01-ээс бизнесийн орлого болох автомашин эвдэрч зээл төлөх боломжгүй болсон. Цаашид машинаа борлуулан дараах хуваарийн дагуу төлж барагдуулах болно. 4 дүгээр сард 20,465,376 төгрөг, 5 дугаар сард 20,465,376 төгрөг, 6 дугаар сард 20,465,376 төгрөгийг төлөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “************” ХК нь хариуцагч Б.************, Ц.************ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,396,126.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.************, Ц.************ нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 дүгээр сард 20,465,376 төгрөг, 5 дугаар сард 20,465,376 төгрөг, 6 дугаар сард 20,465,376 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгч талаас уг хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Иймд “************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.************, Ц.************ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 61,396,126.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “************” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.************, Ц.************ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 61,396,126.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 4 дүгээр сард 20,465,376 төгрөг, 5 дугаар сард 20,465,376 төгрөг, 6 дугаар сард 20,465,376 төгрөг төлөх буюу нийт 61,396,126.47 төгрөгийг төлөхийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай..

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 535,130.63 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.************, Ц.************ нараас 267,565 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 267,565 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “************” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ