Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/02081

 

               

 

 

 

 

 

 

 

                2024            04            18  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     184/ШШ2024/02081

 

 

                                                                                 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ****дугаар хороо, **** дугаар хороолол /16092/, ***** давхар, **** тоот хаягт байрлах, “************ ББСБ” ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **** дугаар хороо, Өнөр хороолол, *** байр ****тоот хаягт оршин суух, ************гийн ************ /РД: *****/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,788,940.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Ж.************ нь М.************гээс Toyota Crown маркын автомашиныг зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах худалдан авах үнийг 45,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож манай ББСБ-аас зээл хүссэн. Нийт үнийн дүнгээс 20,000,000 төгрөгийн урьдчилгааг төлж, үлдэгдэл төлбөр болох 25,000,000  төгрөгийг манай ББСБ-аас зээлж төлбөрийг шилжүүлсэн. “************ ББСБ" ХХК нь 2021 оны 01-р сарын 25-ны өдөр №01/05 тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар 2025 оны 01-р сарын 25-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр аав *********** овоггой ************ /РД: ********/ орсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн батапгаа болгон Toyota Crown маркын **** улсын дугаар, ******* арлын дугаар, №03070293 гэрчилгээний дугаартай сувдан цагаан өнгөтэй автомашиныг барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан. “Зээлийн гэрээ”-ний 6.2.3, 8.1.5, 8.1.7, 10.1, 10.7, 12.2.2, 12.3, 12.4, “Фидуцийн гэрээ”-ний 2.2, 2.13, 4.2.11, 4.2.12, 5.1.4, 5.1.8, 7.2 дахь хэсэгт заасны дагуу “Тэнгэрлиг автофинанс ББСБ” ХХК нь Ж.************гээс зээл олгосон мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй байна. Зээлдэгч Ж.************гээс Зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр 19,063,962.33 төгрөг, зээлийн хүүний толбөр 4,424,238.23, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 300,740.10 нийт 23,788,940.66 төгрөгийг гаргуулж өгөн үү” гэжээ.

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “... Нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 23,788,940.66 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК нь хариуцагч Ж.************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,788,940.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.************ нь нэхэмжлэлийн шаардлага 23,788,940.66 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05/78 дугаартай итгэмжлэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд “************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,788,940.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,788,940.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцовгэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,095 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Ж.************гээс 138,447.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 208,647.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “************ ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ