Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 150/ШШ2024/00117

 

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум .... дугаар баг,  Сүхбаатарын талбайд байрлах Голомт банк ХК-ний (РД:...........) нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сум Ивэн ........ дүгээр баг, ........... тоотод оршин суух иргэн Пүрэвдоржийн Ганцоож (РД:...............), Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ....... дүгээр хороо, Вива Сити ....... байр, .......... тоотод оршин суух иргэн Ганцоожийн Болормаа (РД:.............) нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,263,958.23 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай  нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Голомт банк ХК-ний Сэлэнгэ салбарын захирал Д.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч............нар нь 2018.08.28-ний өдөр Голомт банктай ЗГ4325107272 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000.00 \Гучин сая\ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар цалингийн зээл авсан.

Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг хугацаанд нь эргэн төлөхгүй байсаар гэрээ зөрчигдсөн ба банкны зүгээс удаа дараа зээлээ төлөхийг сануулж байсан ч огт ахиц гараагүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлдэгч нарыг шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар буюу 2024.03.06-ны өдрийн байдлаар ЗГ4325107272 тоот зээлийн гэрээг 1125 хоног хугацаа хэтрүүлсэн байна. 4325107272 тоот данстай зээлийн Үндсэн зээлийн үлдэгдэл 19,372,074.77, зээлийнхүү 12,717,710.93, нэмэгдүүлсэн хүү 1,174,172.53 төгрөг, нийт 33,263,958.23 төгрөгиин өр хуримтлагдсан.

Иймд зээлдэгч ............... нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь дууссан тул зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 33,263,958.23 төгрөг гаргууж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ний Сэлэнгэ салбарын захирал Д.Оюун-Эрдэнэ  шүүхэд ирүүлсэн татгалзалдаа:

Голомт банк зээлдэгч ................. /......... /-д 2024 оын 03-р сарын Обнд 10/146 тоот нэхэмжлэхээр Сэлэнга аймгийн Сайхан сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Б.Ганцоож нь 2024 оны 04-р сарын 11 нд зээлийн зөрчлөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК-нь ................... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,263,958.23 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 24-р хуудас)

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар Голомт банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,269.80 төгрөгийг буцаан олгохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг 75.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Голомт банк ХК-ний нэхэмжлэлтэй ............... нарт  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,263,958.23 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар Голомт банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,269.80 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.   

 

  

ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА