| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2026/2325/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/765 |
| Огноо | 2026-03-20 |
| Зүйл хэсэг | 12.5.2.1, |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/765
2026 03 20 2026/ШЦТ/765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Г.Хурмандах,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Амараа,
шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****
Холбогдсон гэмт хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Амараа мэдүүлэхдээ: “...Хохирогч эхний мэдүүлгээ өгөхдөө айсан байсан учраас худал мэдүүлсэн, дараа нь үнэн зөв хэлж Даваапүрэвтэй харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэдгээ мэдүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч болон түүний ар гэрийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж дамжуулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч А.Сувдан-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, хохирогчийн нас тоолсон талаар мөрдөгчийн тэмдэглэл болон хүний биед үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч А.Сувд-Эрдэнийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн:
“...Би Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн А дотуур байранг амьдардаг бөгөөд хааяа амралтын өдрүүдээр аавын төрсөн дүү Б.Оюунчимэгийн гэрт очиж хувцас хунараа угааж, усанд орж, хоол унд очиж иддэг байсан. 2025 онь 03 дугаар сарын 21-ний /сайн санахгүй байна/ өдөр байхаа орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-777 тоот болох аавын дүү Оюунчимэгийн хувцсаа угааж, усанд орох гэж ирээд 2 хоноод бүтэн сайны өглөө намайг сэрэхэд гэрийн хүмүүс байхгүй тухайн айлд суудаг хамаатны ах Даваапүрэв бид хоёр хоёулхнаа байсан бөгөөд 09 цагийн үед намайг сэрээрэй гэхэд би нойрноосоо сайн сэрж амжаагүй хэвтэж байсан чинь Даваапүрэв нь миний хажууд утсаа оролдоод хэвтэж байсан, тэгээд хэсэг хугацааны дараа Даваапүрэв нь миний хөнжил рүү гараа оруулаад дээд талын эрхтнийг тодруулахад хөх гэж хэлэв./илэхээр би Даваапүрэвт яах гээд байгаа юм бэ, болиоч гэж хэлсэн боловч юу ч хэлээгүй тухайн үйлдлээ үргэлжлүүлээд байсан ба доошоо доод эрхтэнг тодруулахад бэлэг эрхтэн гэж хэлэв/ гаднаас нь 3-4 удаа илээд, миний өмссөн байсан шорт, дотуур хувцсыг тайлахаар нь болиоч, хамаатан болохоор болохгүй боль гэж 2-3 удаа хэлсэн боловч Даваапүрэв хамгаалалт /тодруулахад бэлгэвч гэж хэлэв/ байгаа зүгээр гэж хэлээд миний хөнжилд орж ирчхээд миний хүзүүг үнсэж байхдаа өөрийнхөө хувцсыг тайлаад миний дээр гарчхаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад босоод ариун цэврийн өрөө рүү ороод гарч ирэхээр нь би зөрөөд ариун цэврийн өрөө ороод шээчхээд цаасаар арчсан чинь цагаан өтгөн дүү шингэн зүйл гарсан байсан бөгөөд шээхэд бага зэрэг хорсож байсан ба намайг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд Даваапүрэв гэрээс гараад явсан гэрт хүн байгаагүй. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын сүүлээр би өөрийнхөө гэдсийг дарж үзсэн чинь хатуу байгаад байхаар нь зүгээр өтгөн хаталт юм болов уу гээд тоогоогүй байсан бөгөөд Даваапүрэвт энэ талаарх хэлэхэд үгүй байх гээд үгүйсгээд хамаатны эгчээсээ асуугаад үз гэж хэлэхээр нь би тухайн үед санаа зовоод асуугаагүй орхисон, 2025 оны 07 дугаар сарын дундаар хувцас өмссөн чинь гэдэс товойж гарч ирээд байхаар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аавын дүү Оюунчимэг эгчид би жирэмсэн болчихжээ гэж хэлсэн, тэгээд маргааш өглөө нь эгч Оюунчимэгтэй 10 дугаар хороололд байдаг хувийн эмнэлэгт /нэрийг нь мэдэхгүй үзүүлэхэд 5 сар /19-20 долоо хоногтой жирэмсэн байна та хоёр яах бодолтой байна гэж хэлэхэд манай эгч Оюунчимэг нь жирэмслэлтийг зогсоох хүсэлтэй байна гэхэд эмч та хоёр улсын эмнэлэгт очиж үзүүлээд, хэрэг холбоотой хүчиндүүлсний улмаас ийм асуудал байх юм цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн. Ингээд ээж Булгантуулд Оюунчимэг эгчээр жирэмсэн болсноо хэлүүлсэн, манай ээж Булгантуул надаас асуухаар Даваапүрэв намайг хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсны улмаас жирэмсэн болсон талаар хэлсэн. Мөн би 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Даваапүрэвт би жирэмсэн болсон байна гэж хэлэхэд надад зөзө гэж хариу хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Манай ээж Булгантуул 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ирээд намайг эмнэлгээр дагуулж явж үзүүлээд өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдлөөр гаргасан юм.... би урьд харьцаанд орж байгаагүй бөгөөн анх 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Даваапүрэвтэй бэлгийн харьцаанд орсон... тухайн үед Даваапүрэв миний хоёр гарыг гараараа дарж надад хүч хэрэглээд би хөдөлж чадахгүй байсан... тухайн үед Даваапүрэвтэй 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22-777 тоот аавын дүү Оюунчимэгийн гэрт байхад 1 удаа надад хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон... би 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аавын дүү Оюунчимэг эгчид хэлсэн бөгөөд Оюунчимэг эгчийг ээжид хэлээд
өгөөч гэж хэлээд 2025 оны 07 дугаар сарын 30-ны орой хэлсэн. Энэ талаар өөр хүнд
хэлээгүй... Би тухайн үед Даваапүрэв бэлгийн харилцаанд ороход боль гэж эсэргүүцэж зөндөө хэлсэн, мөн гараараа мөрний хэсэг рүү нь түлхсэн боловч дийлээгүй... би яг одоогийн нөхцөлд өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох боломжгүй байна. Жирэмслэлтийнхээ асуудлыг шийдсэний дараа энэ асуудлыг дахин ярилцъя... миний хувьд Даваапүрэвт хүчиндүүлсний улмаас жирэмсэн болсон байх тул цаашид жирэмслэлтийг таслан зогсоох хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч А. Сувд-Эрдэнийн дахин 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дахин өгсөн:
“...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна, би тухайн үед ээж Булгантуултай хамт мэдүүлэг өгч байсан учраас ээжээс айгаад санаа зовоод намайг Даваапүрэв ах хүчирхийлсэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өгсөн юмаа, уг нь тэгээгүй ээ тийм зүйл болоогүй.... тухайн явдлаас хойш нэлээн хугацаа өнгөрсөн байна, лавдаа тухайн үед амралтын өдөр байсан. Оюунчимэг эгчийнд амралтын өдөр болгон очдог юм. Тухайн өдрийн цаг хугацааг мэдэхгүй байна, хэдний өдөр байсныг ч мэдэхгүй байна, лавдаа 2025 оны 03 дугаар сарын сүүлээр байсан. Тухайн өдөр өглөө байсныг би сайн санаж байна тухайн үед Даваапүрэв хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд ороогүй. Бид хоёр зүгээр л бэлгийн харьцаанд орсон... би сэтгэл санааны хохирлоо тогтоолгомооргүй байна, энэ талаар дахиж эмч нарт яримааргүй байна, ШШЕГ-т сэтгэл санааны хохирол тогтоолгохоор үзүүлэхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй... би өөрийнхөө ийм зүйл болсон талаар сургууль болон ангийн хүүхэд багш нарт мэдэгдмээргүй байна. Сургууль, багш нарт ийм зүйл болсон талаар битгий хэлээрэй. Нэхэмжлэх зүйл байхгүй... би шүүх хуралд оролцохгүй. Хичээл номдоо суумаар байна. Намайг ингэж хэл гэж ямар нэгэн хүн шахаж шаардаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Булгантуулын:
“...Би Төв аймгийн Баян суманд 2 хүүхдийн ажиллаж амьдардаг бөгөөд манай том охин Сувд-Эрдэнэ тусдаа Төв аймгийн төв дээр Хүмүүн цогцолборт суралцаж, дотуур байранд амьдардаг. Манай охин Төв аймгийн төв дээрээс хааяа хот руу очиж манай нөхрийн дүү Оюунчимэгийнд очиж хувцас хунараа угааж, усанд ордог. 2025 оны 07 дугаар сарын 30-ны орой Оюунчимэг нь фейсбүүк чатаар над руу чухал ярих юм байна. яасан бэ гээд бичсэн чинь Сувдаа жирэмсэн болчихжээ гэж хэлэхээр охин Сувдаа руу хэнээс болсон юм бэ гэж асуухад Төв аймаг сурдаг байж байгаад төгсөөд гадаад руу явсан гээд эхэндээ худлаа яриад байсан юм шиг болохоор нь дахин дахин асууж байгаад Сувдаа надад би худлаа ярьж чадахгүй байна, намайг ийм болгосон хүн нь Даваапүрэв гэж хэлэхээр нь дахиж охинтойгоо чат бичээгүй тэгээд 2025 оны 07 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад Улаанбаатар хотод ирээд маргааш өглөө нь хорооллын тэнд байдаг Эх нялхас дээр үзүүлэх гэж очиж үзүүлэхэд эмч нь надаас та хоёр ямар шийдвэртэй байгаа талаар асуухаар нь үр хөндүүлэх хүсэлтэй байна гэхэд холбогдох дүрэм журмыг надад үзүүлсэн, тэгээд эмчээс зөвлөгөө аваад харьсан, эмчийн зөвлөсний дагуу өнөөдөр эмчид үзүүлээд шинжилгээнүүдээ өгсөн. Би охин Сувдаатай Даваапүрэвт хүчиндүүлж, жирэмслүүлсэн асуудлыг талаар нарийн сайн ярилцаагүй, ерөнхий болсон үйл явцыг бол охиноосоо асууж мэдсэн бөгөөд манай охин 5 сартай жирэмсэн болох хүртлээ надад энэ талаар хэлээгүй болохоор эмзэг байгаа юм байна мэргэжлийн хүмүүстэй ярилцуулъя гээд дэлгэрэнгүй ярилцаагүй. Тэгээд өчигдөр өглөө өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаад байна. Зуны амралтаар манай охин Сувдаа гэртээ ирэхэд жирэмсэн болсныг нь анзаарч байгаагүй... манай охин Сувд-Эрдэнийн эрүүл мэнд, нэр хүнд цаашдын амьдрал бүхий л зүйлээрээ хохирч байгаа тул энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дэх тал/,
Гэрч Б.Оюунчимэгийн:
“...Сувд-Эрдэнэ нь манай төрсөн ах Ариунболдын том охин бөгөөд амралтын өдрүүдээр манайд ирж усанд орж, хувцсаа угаагаад буцаад явдаг бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай төрсөн ахын охин Сувд-Эрдэнэ та хүнд хэлэхгүй шүү эгчээ, би жирэмсэн болчхож гэхээр нь би сар хүрсэн юм уу яасан юм гээд тодруулахад Сувдаа хүрсэн гэхдээ хэдэн сартайг нь мэдэхгүй байна, таныг хамт эмнэлэг авч явж үзүүлэх гээд гэхээр би за за 2-уулаа маргааш өглөө уулзъя гээд маргааш би Сувдааг хөдөөгөөс ирэхээр нь Нарантуулаас тосож аваад 10 дугаар хорооллын Гоомарал гэх эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд 20 долоо хоногтой жирэмсэн байна гээд хорооллын танд байдаг Эх нялхаст очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь Сувдаад ураг нь том байгаа болохоор эгч нь шийдвэрлэж чадах асуудал биш байгаа тул ээж Булгантуулд нь хэлье гээд хэлсэн би тухайн үед хэнээс хүүхэдтэй болсныг нь мэдээгүй, маргааш орой нь манай ээж над руу залгаад Сувдааг Даваапүрэв жирэмсэн болгосон байна гэж хэлсэн. Сүүлд Булгантуул эгчээс сонсоход манайд Сувдаа усанд орж, хувцсаа угаахаар 2025 оны 03 дугаар сард ирэхэд Даваапүрэв нь хүчирхийлээд жирэмсэн болгосон байна гэж мэдсэн... би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ байсан. Манайд болсон асуудал гэсэн би яг тухайн өдөр юу болсон талаар мэдээлэл байхгүй байсан мэдээгүй... Даваапүрэв нь манай ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд. Сувдаа болохоор миний төрсөн ахын охин. Даваапүрэв нь шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик инженерийн сургуульд сурдаг өнгөрсөн хавар 1-р курсээ төгссөн. Даваапүрэвийн аав ээж болон гэр нь Төв аймгийн Баянцагаан суманд байдаг юм. Улаанбаатар хотод манайд амьдардаг. 2024 оны 09-р сараас 2025 оны 05-р сар хүртэл хамт амьдарсан. Зан ааш нь даруу төлөв чимээгүй талдаа. Элдэв бусын юмаа огт ярьдаггүй. Архи дарс хэрэглэж байгааг нь миний нүдээр хараагүй... Сувд-эрдэнэ Төв аймгийн сургуульдаа сурдаг ба дотуур байрандаа амьдардаг. Амралтын өдөр манайд ирж хувцас хунараа угааж усанд орж ер нь байдаг. Одоо 11-р ангид орох хүүхэд байгаа юм. Огт хэлж байгаагүй. Чатаар л жирэмсэн болчихжээ гэдгээ хэлээд хамт явж эмнэлэгт үзүүлье гэж анх надад хэлсэн. Би энэ асуудлыг ээж нь болох Булгантуулд хэлэхэд удалгүй Даваапүрэв жирэмсэн болгосон гэж надад хэлсэн. Ах дүүгийн харилцаатай яриа хөөрөөтэй л байгаад байдаг байсан. Би ийм болж байна гэж огт мэдээгүй. Эмнэлэгт дагуулж очоод үзүүлэхэд 20 ниделтэй байсан. Би ер нь голцуу дэлгүүртээ байдаг болохоор сайн мэдэхгүй ийм юм болно ч гэж төсөөлөөгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Гэрч О.Тунамал-Эрдэнийн:
“...Одоогоос 5-6 хоногийн өмнө нь манай эгч Ганхуяг нь манай гэрт ирээд танай хүү Даваапүрэв нь Сувд-Эрдэнэтэй бэлгийн харилцаанд ороод жирэмсэн болсон байна гэж надад хэлсэн, тэгээд өөрийн төрсөн хүү Даваапүрэвээс энэ талаар асуухад надаас санаа зовоод надад юу ч яриагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Гэрч Т.Ундрахбилэгийн:
“...Би 2025 оны 08 дугаар сарын эхээр сум орж эмнэлэгт үзүүлчхээд явж байхад Ганхуяг эгчтэй таарахад танай хүү Даваапүрэв нь Сувд-Эрдэнийг хүчирхийлээд жирэмсэн болгосон байна гэж надад хэлсэн, тэгээд өөрийн төрсөн хүү Даваапүрэвээс энэ талаар асуухад надад юу ч яриагүй. Тэгээд манай хүү Даваапүрэвийн Улаанбаатар хотод суралцаж байх үед нь байсан айлын эмэгтэй Оюунчимэгтэй 1 удаа холбогдоход Даваапүрэв нь Сувдааг жирэмсэн болгосон байна гэж хэлсэн тэрнээс хойш дахиж холбогдоогүй. Би Сувд-Эрдэнийг танина, манай хамаатны дүү Ариунболдын төрсөн охин бөгөөд ааш зангийн хувьд даруухан элдэв буруу аашгүй хүүхэд шиг санагддаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч А.Сувд-Эрдэнийн ургийн ЭХО-д үзүүлсэн талаар эмчийн шинжилгээний дүгнэлт холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 54-60 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/10160 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн:
“...1. А.Сувд-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2. А.Сувд-Эрдэнийн охин хальс хуучин урагдалтай байна. 3. А.Сувд-Эрдэнэ нь 19-20 долоо хоногтой жирэмсэн байх ба хэрэг болсон гэх хугацаанд бэлгийн харьцаанд орсон байх боломжтой. 4. Шулуун гэдэсний амсарт гэмтэл тогтоогдсонгүй. 5. Урьд өмнө нь жирэмсэлсэн болон ургийг төрүүлэх чадвартай эсэхийг тогтоох боломжгүй. 6. ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0725/10457 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0325/5583 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн А.Сувд-Эрдэнийн гэх завжны арчдас, ***** гэх хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. А.Сувд-Эрдэнийн гэх завжны арчдас, ***** гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтцыг тогтоосон. А.Сувд-Эрдэнийн биеэс ажилбараар гарган авсан гэх ургийн ДНХ-ийн тогтцыг ЕГ0325/5584 дугаартай дүгнэлтэд тооцов...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 85-89 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГ0325/5584 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн А.Сувд-Эрдэнийн биеэс ажилбараар гарган авсан гэх ураг эхэс нь шинжилгээнд тэнцэнэ. Ypar эхэсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хүний геномын микросателлитын D351358 WA, D16S539, CSF1PO, TPOX, D8S1179, D21S11, D18S51, D195433, TH01, FGA D22S1045, D5S818, D13S317, D7S820, SE33, D10S1248, D1S1656, D125391. D1251338 гэсэн локусын аллелиар ЕГ0325/5583 дугаартай дүгнэлтэд дурдсан ***** нь ургийн биологийн эцэг байх боломжтой байна. Ургийн хугацааг тогтоох нь ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 94-98 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн нотлох баримтууд /хавтаст хэргийн 118-127 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ***** нь “насанд хүрээгүй хохирогч А.Сувд-Эрдэнэтэй бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, тухайн нөхцөл байдалд ээжийнхээ дүүгийн гэрт амьдардаг байсан, хохирогч охин сурагчийн 7 хоногийн амралтаар ирсэн байж таарсан. Энэ гэмт хэрэгтэй холбоотой аль аль тал нь хүнд байдалд байсан. ***** үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчтой нэг хэсэг харилцаагүй, хохирогчийн ар гэрийнхэнтэй байнга холбогдож байсан. Өөрөө бас аав, ээжийнхээ санааг нь зовоож ийм асуудал үүсгэсэндээ маш их гэмшиж байгаа, цаашид ШУТИС-даа үргэлжлүүлэн сурна, одоогоор аав, ээждээ тусалж мал дээр байгаа. *****ийнх өвөлжөөндөө гараад сүлжээгүй газар байдаг байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тухай бүрд нь дуудаж ажиллагаанд оролцоод явж байсан. ***** нь өөрөө ажилсаг, аав, ээждээ тусалдаг, байсан айлдаа ч бас туслаад явдаг байсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ***** нь:
2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголонгийн 22-р гудамжны 777 тоотод насанд хүрээгүй хохирогч 15 нас 08 сар 21 хоногтой А.Сувд-Эрдэнийг арван дөрвөн насанд хүрсэн, арван арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг бичгээр хүлээн авсан талаар мөрдөгчийн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч А.Сувдан-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, хохирогчийн нас тоолсон талаар мөрдөгчийн тэмдэглэл болон хүний биед үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогч А.Сувд-Эрдэнийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өдөр өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн дахин 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Булгантуул, гэрч Б.Оюунчимэг, О.Тунамал-Эрдэнэ, Т.Ундрахбилэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч А.Сувд-Эрдэнийн ургийн ЭХО-д үзүүлсэн талаар эмчийн шинжилгээний дүгнэлт холбогдох баримт бичиг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/10160 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0725/10457 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0325/5583 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГ0325/5584 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Сувд-Эрдэнийн бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх, эрх чөлөөнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч А.Сувд-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч нараас хохирлын баримт гаргаж өгөөгүй, “гомдол санал, нэхэмжлэхгүй зүйл байхгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа газар буюу Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хэрэв шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргасан тохиолдолд прокурорын зүгээс эсэргүүцэхгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа “Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Мөн ирэх намар сургуульдаа сурах төлөвлөгөөтэй байгаа зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ***** нь гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдал, хувийн байдал, хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, мөн хохирогчийн зүгээс гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан нийгэмшүүлэх шаардлагагүй буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.
Шүүгдэгч ***** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн **** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *****т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *****ийг “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *****т анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ