Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 249

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,                     улсын яллагч C.Цэрэндорж, хохирогч Т.Алтанбагана, хохирогчийн өмгөөлөгч Н.Арвинтариа, шүүгдэгч Б.Юа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Бйн Юд холбогдох эрүүгийн 2017 2501 0234 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1986 оны дүгээр сарын -ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 3, 2 охины хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн дугаар хороо,  дугаар хороолол,  байрны тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их Монгол овогт Бн Ю. /РД: 6/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Ю нь 2017 оны 1 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо,  хотхоны дугаар байрны гадаа зогсоол дээр байсан хохирогч  эзэмшлийн Киа К5 маркийн 58-82 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талыг хойд талын хаалга зэргийг цохиж, өшиглөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 189.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Юмэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Энхтүвшин 24 цагийн бясалгалтай гээд гэрээсээ явсан. Энэ бясалгал нь өдөрт хоёр удаа завсарладаг юм. Энэ хугацаандаа над руу байнга залгадаг байсан. Тэгтэл тэр өдөр над руу залгаагүй бөгөөд намайг залгахаар утсаа авахгүй байсан. Би Бясалгалын төв рүү нь такси аваад очиход байхгүй байхаар нь гайхсан. Тэгээд ээжийнд нь очиход мөн байхгүй байсан. Дараа нь Алтанбаганы гэрийн гадна очиход машин нь байсан. Би Энхтүвшин рүү зөндөө залгаад утсаа авахгүй байхаар нь мессэж бичсэн чинь гараад ирсэн. Энхтүвшин өөрөө худал ярихгүй, хулгай хийхгүй гэсэн 5 сахилтай байдаг. Намайг бас худал ярьж болохгүй гэдэг байсан. Бас намайг гадуур гаргадаггүй, найз нөхөдтэй ч уулзуулдаггүй. Намайг гарвал уурлаад гэрийн эд зүйл эвдээд хүүхдүүд дээрээ очиж хонодог байсан. Би тухайн үед Энхтүвшинг гарч ирэхгүй байхаар нь би уурлаад өөрт нь мэдрүүлэх гээд машиных нь толыг өшиглөсөн. дугаартай машиныг өмнө нь Энхтүвшин унадаг байсан. Өөрөө машин зардаг болохоор янз бүрийн зарах гэж байгаа машинаа унаж явдаг байсан. Эхэндээ машины толь нь хагараагүй зүгээр эргэсэн байсан. Тэгээд би Энхтүвшинтэй муудалцаад яагаад утсаа авдаггүй юм гэхэд “...бясалгалаасаа хоцорчихоор нь энд ирээд бясалгалаа хийж байсан” гэж хэлсэн. Энхтүвшин намайг “...эдийн засгийн хямралтай байхад яагаад юм эвдээд өөрсдийнхөө идэх хоолноос хороогоод байгаа юм бэ” гэж хэлээд намайг алгадсан. Тэгээд бид хоёр муудалцаж би тэрүүгээр нэг хашгирсан. Түүнээс болоод байрны жижүүр гарч ирээд юу болов гэхэд нь Энхтүвшин “...та нар хүний машин харахгүй эвдэж сүйтгүүллээ” гээд хэний машин гэхэд нь “...манай эхнэрийн машин” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би чи намайг эхнэрээ гэсэнгүй салсан эхнэрээ эхнэр гэлээ гээд дахин муудалцсан. Тэгээд Энхтүвшин цагдаа дуудна гэхээр нь dn “...тэг тэг” чи намайг зодож цохиход би цагдаа дууддаггүй. намайг мөн урд нь зоддог байсан. Харин би тэр үед нь цагдаа дуудаж байгаагүй. Энхтүвшин 2 гэрийн хооронд явдаг. Би уур бухимдлаасаа болоод хүний юмыг эвдсэндэээ хохирогчоос уучлал гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Алтанбагана мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг 30 минутад намайг гэрээсээ гарахад миний машины толь унжиж, хойд хаалганд гутлын мөр гарсан байсан. Би юу болсон гэдгийг мэдэхгүй шоконд орсон. Тэгтэл байрны харуул гарч ирээд юу болсоныг асуухад өчигдөр энд 202 тоотын эхнэр нөхөр хоёр муудалцаад байсан гэж хэлсэн. Тэгээд би нөхөр рүүгээ утасдаад “...миний машиныг эвдэлсэн байна энэ Ю юу” гэхэд нөхөр маань тиймээ, ганц чиний машиныг ч биш, миний машиныг бас эвдсэн байна гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандана гээд цагдаагийн байгууллагад хандсан. Ю намайг өөрийг нь зодсон гэж байна. Гэхдээ энэ асуудал бол түүний хэлсэн үг. Тийм учир өөрийгөө өмөөрөх гээд худал ярьж байна. Энэ хэрэгт Юмжирмаа нэг ч удаа надаас уучлалт гуйж байгаагүй. Тэр байтугай “… чи муу жожигалка уначихаад, наад хохирлыг чинь төлчихнө” гэж хэлсэн. Манай нөхөр надаас “...чи гомдлоо авчихаач би наад хохирлыг нь төлөх болно, Ю юугаараа төлөх юм” гэсэн. Ю өөрөө хохирол төлөхгүй болохоороо хүний эд зүйлийг эвдсэндээ гэмшихгүй байна. Өмнө нь бас манай хаалганы дуранг эвдсэн байсан. Тухайн үед би Энхтүвшингийн гуйлтаар цагдаад мэдэгдээгүй. Би гомдолтой байна. Ю надад хохирол төлсөн гэж хэлээгүй. Миний дансанд хохирлын төлбөр орсон эсэхийг мэдэхгүй байна. Энэ миний данс мөн тул хохирлын мөнгийг төлсөн гэж үзье. Гэхдээ би энэ хэрэгээс болж өмгөөлөгч авч надаас 500.000 төгрөг зарцуулагдсан тул энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулна гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Алтанбаганы өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 07-ны орой нөхөр маань манайд хонохоор ирсэн. Шөнө унтаж байхад Энхтүвшин гадагшаа гарсан юм байна лээ. Би шөнө гараад явсаныг нь мэдээгүй. Тэр шөнө Ю манай гэрийн гадаа ирж Энхтүвшинтэй муудалцаж, уурандаа миний машин руу өшиглөж, толийг нь хугалсан байсан. Энэ талаар нь Энхтүвшин болон манай байрны үүдний харуул мэдэж байгаа…энэ удаад арай хэтэрч байгаа учраас хуулийн дагуу шийдүүлнэ” /хх20/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч В.Сэсээрийн өгсөн: “…эрэгтэй нь болохоор “...чи миний эхнэрийн машины толийг хагалчихлаа” гэсэн чинь эхнэр гэж юу байдаг юм гэж уурлаад байсан…эмэгтэй цагаан өнгийн К5 маркийн машины зөв талын арын хаалга руу 1 удаа өшиглөсөн…намайг очиход машины толь нь хагараад доошоо унжчихсан байсан” /хх24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Энхмэндийн өгсөн: “...хэлтэс дээр ирсэний дараа тэр хоёр хоорондоо хэрэлдсэн ба эмэгтэй нь “...би, наад толийг чинь төлж чадахгүй, чи баянаараа төлөхгүй” гээд байсан…Юмжирмаа болохоор Энхтүвшинг дуудаад гарч ирэхгүй болохоор нь толийг нь эвдчихсэн юмаа гэж байсан.” /хх28/ гэх мэдүүлэг,

 

Киа К5 маркийн 58-82 УБЭ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээ /хх47/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх60/, өргөдөл /хх2/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-9/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх13-15/, гэрэл зургийн үзүүлэлт /хх16-17/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх123-124/, хохирол төлсөн баримт /хх125/, өмгөөлөгчийн зардал төлсөн баримт /хх127/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Юмжирмааг 2017 оны 1 дүгээр сарын 7-оос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхоны 102 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан хохирогч Т.Алтанбаганы эзэмшлийн Киа К5 маркийн 58-82 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хойд талын хаалга зэргийг цохиж, өшиглөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 189.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Юг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 189.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Юмжирмаа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Ю гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд учирсан хохирол болох 189.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /хх125/-аар тогтоогдож байгаа хэдий ч хохирогч гэмт хэргийн улмаас өмгөөлөгчийн зардалд 500.000 төгрөг төлсөн гэж өмгөөлөгчийн зардал төлсөн баримт /хх127/, өмгөөлөгтэй байгуулсан гэрээ /хх117/ зэргийг хэрэгт хавсарган шүүгдэгчээс гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар өмгөөлөгчийн зардалд төлсөн 500.000 төгрөгийг Б.Юмжирмаагаас гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Юд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бага насны хүүхэдтэй /хх123-124/ эх зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.