Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0584

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “М******* Ц*******” ХХК /РД:*******/,

            Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.М******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, С.Г, гэрч В.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ц  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “М******* Ц*******” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.М*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 2295 дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа гаргажээ.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоол[1]-оор Ц*******ийн зах зээлд “М******* Ц*******” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар удирдамж[2]аар ц*******ийн импорт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй ах ахуй эрхлэгчийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж.

Уг шалгалтын хүрээнд “М******* Ц*******” ХХК нь ц*******ийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоож, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй зөрчилд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2202000296 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Учир нь “М******* Ц*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/19-22 тогтоолоор “М******* Ц*******” ХХК-ийн бүтээгдэхүүний үнийг баталж[3], энэ тухай  тус компаниас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/348 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”[4] мэдэгдсэн аж.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М******* Ц*******”  ХХК-ний зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/357 дугаар албан бичгээр[5] 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ц*******ийн борлуулалтын үнэ нэмсэн шалтгаан, үндэслэл бүхий тайлбарыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн.

Төд удалгүй М******* Ц*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/20-22 дугаар тогтоолоор[6] “М******* Ц*******”  ХХК-ийн бүтээгдэхүүний үнийг буулгаж шийдвэрлэсэн байна.

Гэвч  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д*******аас “М******* Ц*******” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээт худалдан авагч нартаа 1 тонн тутамд задгай ц*******ийг 529,500 төгрөг, савласан ц*******ийг 550 төгрөг болж нэмэгдүүлсэн нь давамгай байдалтай аж ахуйн эрхлэгч өөрийн давамгай байдлыг хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй байдлыг шалгасны эцэст “М******* Ц*******” ХХК-г давамгай байдалтай аж ахуй эрхлэгч, өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 5,370,546,910 төгрөгөөр торгох шийтгэлийг “М******* Ц*******” ХХК-д оногдуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0002295 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан болно.

“М******* Ц*******” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/377 дугаар албан бичгээр Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргахад тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/3121 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “М******* ц*******" ХХК нь 2014.04.16-ны өдөр үүсгэн байгуулагдсан, ******* регистрийн дугаартай, "Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн иж бүрэн дамжлага бүхий ц*******ийн үйлдвэрлэл" (32900), "Ашигт малтмалын хайгуул ашиглалт" (0893, 0899), "Гадаад худалдаа" (4610) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө Монгол Улсын хуулийн этгээд болно. Тус компани нь 2017 оноос Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх Цавын шохойн чулуун ордыг түшиглэн хуурай аргыг байгаль орчин ээлтэй, евро стандартын, Монголын анхны робот лабораторитой үйлдвэрийг ашиглалтад оруулж, худалдан авагчдад евро стандартын ц******* (цаашид "Евроц*******)-ийг бөөний болон жижиглэнгийн худалдаагаар борлуулах үйл ажиллагааг явуулж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.М******* 2022.09.26-ны өдөр "Эрх бүхий албан тушаалтны тогтоол гаргаж, тус компанийг 2022.09.21-ний өдрийн байдлаар задгай ц*******ийг 283,600 төгрөгөөр, савласан ц*******ийг 335,600 төгрөгөөр тус тус борлуулж байсан боловч 2022.09.22-н өдөр гэрээт борлуулагч нартаа 1 тонн ц******* тутамд задгай ц*******ийг 529,500 төгрөгөөр, савласан ц*******ийг 550,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй" гэж дүгнэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 2202000296 дугаартай зөрчлийг хэргийг нээсэн.

Бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тайлбар, мэдээлэл авах тухай удаа дараагийн албан бичигт компанийн нөхцөл байдал, ц*******ийн борлуулалтын үнэ нэмэгдсэн шалтгаан нөхцөлийн талаар тайлбар, холбогдох нотлох баримтуудыг саадгүй гаргаж өгсөн бөгөөд хуульд заасан журмын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, мэдүүлэг өгч оролцсон. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.М******* 2022.11.22-ны өдөр "Зөрчилд шийтгэл ногдуулах тухай" 2295 дугаартай "Шийтгэлийн хуудас"-р тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэн өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээгээр буюу 5,370,546,910 (таван тэрбум гурван зуун далан сав таван зуун дөчин зургаан мянга есөн зүүн арав) төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг бидэнд гардуулсан. Уг шийтгэх тогтоол"-ын 11-т "Шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай" гэж шийдвэрлэсний дагуу улсын байцаагчийн 2295 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.

 "М******* ц*******" ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа"-г явуулаагүй талаар: Улсын байцаагчийн 2295 дугаартай "Шийтгэлийн хуудас"-ын Олсон нь хэсэгт "М******* ц*******" ХХК нь ц*******ийн үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоож хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тодорхойгүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "ноёлох үйл ажиллагаа" гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухай бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг боогдуулахыг;"-ыг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Давамгай байдалтай аж ахуйн нэгж дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.", 7.1.2-т "бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох;" гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл аливаа давамгай байдалтай аж ахуйн нэгжийг "давамгай байдлаа хууль бусаар ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулсан эсэх"-ийг тогтоохдоо эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь дараах 2 үндсэн нөхцөлийг шалган тогтоох шаардлагатай байна. Үүнд:

"Ноёлох үйл ажиллагаа" мөн эсэх буюу өрсөлдөх нөхцөлийг хязгаарласан эсхүл хэрэглэгчийн хянан боогдуулсан эсэх. Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуулийн бүтэц, агуулгаас үзвэл тус хуулийн 7 дугаар зүйлд заасан үйлдлийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зах зээлд ноёлох зорилгоор хийсэн байх шаардлагатай.Бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй хэт өндөр тогтоосон эсэх, Гэтэл улсын байцаагчийн бидэнд ногдуулсан маргаан бүхий "шийтгэлийн хуудас"- аас үзвэл тус компанийн үйлдвэрлэж буй ц*******ийн 1 тонн тутмын үйлдвэрлэлийн өртөг, борлуулалтын дүнг харьцуулан шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, хэт өрөөсгөл, ц*******ийн үнэ нэмэгдэх бодит шалтгаан, зорилго, зах зээлийн нөхцөл байдалд огт дүгнэлт өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг хуульд үндэслэх", 4.2.5 дахь хэсэг "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмын шаардлагад нийцээгүй байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан "үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоосон" гэх үндэслэлийн тухай:

"М******* ц*******" ХХК нь өнгөрсөн хугацаанд ашигтай ажиллаж байгаагүй бөгөөд 2022 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаар 171.4 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байна. Алдагдалтай ажиллах үндсэн шалтгаан нь сүүлийн хэдэн жилүүдэд ц*******ийн үнэ харьцангуй бага байсан, төгрөгийн ханш хурдтай суларсан, түүхий эдийн өсөлт (түлш, сэлбэг, тэсрэх бодис г.м). инфляцын түвшин, шинээр батлагдсан Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт, дотоодын болон гадаадын банк, бусад эх үүсвэрээс авсан зээл, түүний эргэн төлөлт, хүүгийн төлбөр шууд нөлөөлсөн.

Дээрх хүчин зүйлүүдээс 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1 тонн ц*******эд гарах мөнгөн урсгал 825,688 төгрөг болж байгаа бөгөөд банк, санхүүгийн байгууллага, бусад эх үүсвэрээс авсан хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж чадахгүй болж, улмаар 456 орчим тэрбум төгрөгийн мөнгөн урсгалын алдагдалтай ажиллахаар байна. Түүнчлэн "М******* ц*******" ХХК-ийн 2017 онд ашиглалтад оруулсан ц*******ийн үйлдвэр нь барууны дэвшилтэд технологид үндэслэн баригдсан бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй өндөр болно. Уг шалтгааны улмаас дээрд дурдсанчлан гадаад болон дотоодын банк, санхүүгийн байгууллага их хэмжээний валютын зээл авч хөрөнгө оруулалтын шийдвэрлэсэн боловч өнгөрсөн хугацааны зах зээлийн гадаад болон дотоод хүчин зүйлийн зүйлийн улмаас үйл ажиллагааг доголдуулахгүйн тул Хаан банкнаас 10 тэрбум төгрөг. "Хүрэн толгой коал майнинг" ХХК-с 50 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч үйл ажиллагаа явуулж байна.

 Энэ талаарх холбогдох судалгаа, тоон үзүүлэлт, тайлбар, банк, санхүүгийн бусад байгууллага болон гуравдагч этгээдээс авсан зээлийн гэрээ бусад баримтуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтанд гаргаж есөн боловч улсын байцаагчийн зүгээс зөвхөн үйлдвэрлэлийн өртгөөс өндөр үнэ тогтоосон гэх шалтгаанаар "үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоосон гэж гэсэн үндэслэлгүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална." гэж заажээ. Өнөөдрийн байдлаар хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газраас холбогдох журмыг баталж гараагүй байна. Гэвч журам батлагдаагүй нь улсын байцаагчид аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүний үнийн үндэслэлгүй тогтоосон эсэхийг шалгахдаа өөрийн үзэмжээр. дур зоргоор шийдвэрлэх эрхийг олгосон явдал биш юм. Гэтэл улсын байцаагчийн маргаан бүхий *******тад тус компанийн бүтээгдэхүүний өртгийн өсөлт, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн томоохон зөрчил, төгрөгийн сулралаас бий болсон валютын ханшийн алдагдал, их хэмжээний хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх шаардлага үүссэн зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан чөлөөт зах зээлийн зарчмын дагуу бүтээгдэхүүний үнэд оруулсан өөрчлөлтийг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Эцэст нь "М******* ц*******" ХХК-г Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021.12.30-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор "Ц*******ийн зах зээл"-д давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоосон. Тус компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд эрх бүхий байгууллагаас "давамгай байдалтай аж ахуй эрхлэгч"-р тогтоосон шийдвэр гарснаас хойш Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан "давамгай байдлаа хууль бусаар ашиглах үйл ажиллагааг аливаа хэлбэрээр явуулж байгаагүй болно. Дээр дурдсан үндэслэлүүдээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.М*******ыг 2022.11.22-ны өдрийн 2295 дугаартай "Шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй, Өрсөлдөөний тухай хуульд нийцээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг нотлоогүй байх тул хүчингүй болгож, Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. 1.12-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:манай энэ тогтоосон үнэ бол үндэслэлгүй биш. Үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлттэй уялдаатай. Энэ үнээр зарсан ч гэсэн манайх өнөөдөр алдагдалтай хэвээр л байгаа. Гэхдээ манай үнэ яаж тогтож байна гэхээр зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээр хэрэглэгчийн худалдаж авах хязгаарт тулаад явж байгаа. Тэрнээс биш бид зээлийн эргэн төлөлтөөр бодоход, мөнгөн урсгалаар харах юм бол 1 тонн ц*******ийг 1,200 төгрөгөөр зарж байж энэ эргэн төлөлт хэвийн явах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгж үнэ тогтоох юм бол манай ц*******ийг худалдаж авах хүн байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн үндэслэлийг дурдсан байдлаар шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэх хуудас үндэслэлгүй. өрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад барааны үнэ яаж тогтсон талаар судалгааг авсан. Судалгааг харахад хэт өндөр үнэтэй байсан гэж байна. Эднийх удаа дараа яагаад энэ тогтсон бэ гэх мэдээллийг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хүргүүлсэн. Энэ мэдээлэлд хэд хэдэн хүсэлтийг хүргүүлсэн, тухайлбал, ц*******ийг үйлдвэрлэлийн зардлыг харуулсан, ц*******ийн үйлдвэрлэл явж байгаа цахилгаан, нүүрс, түлш, хэрхэн яаж үүссэн талаар тодорхой харуулсан. Нэгж үйлдвэрлэлийн өртгийг харуулсан. Хамгийн сүүлийн хүснэгт бол 2022 оны байдлаар яагаад 577,000 төгрөг, савтай ц*******ийн үнийг 560,000 төгрөгийн үнэ гарч ирсэн бэ гэдэг үүнийхээ зөрүүг 570,000 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй тооцооллыг өгсөн. Энэ тооцооллыг үндэслэлгүй байна гэдгийг яам яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа юм гэдэг талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ч бидэнд ямар нэгэн тодруулга аваагүй, улсын байцаагчийн *******т түүний хувийн хэргийн үндэслэлд огт дурдагдаагүй гэж бид үзэж байгаа юм. Энэ үйлдвэрийг барихдаа 4 эх сурвалжаас зээл авч барьсан гэдгийг тодорхой дурдсан. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны 70 хэдэн тэрбум төгрөгийг төлөөд дуусгасан. Дараа нь “Би эйч  эф” банкны  зээл байгаа, Хүрэн толгой коал майнинг ХХКкоал майнинг ХХК, Хаан банкны шугам зээлүүд тодорхой хэмжээгээр төлөгдөөд явж байгаа. Тайлбар дээр дурдсан 1 тонн ц*******ийн 1,200 мянган төгрөг болохоор энэ ондоо төлөөд дуусгачих нь гэж ярьсан. Төлөх юм бол бид хуваарийнхаа дагуу төлөөд явах боломжтой болно. Өнөөдрийг байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг долларын ханш өссөнөөс болоод ИйкэйЭфээс авсан зээлийн эргэн төлөлтийг огт хийж чадахгүй. Нотлох баримт шинэчлэн судлах явцад харагдах байх. Удаа дараа тэндээс төлбөрөө төлөөчээ гэдэг мэдэгдлүүд бидэнд ирсэн. Алданги, нэмэгдүүлсэн тооцоод ингээд явж байгаа. Ийм учраас энэ төлөлтийг хуваарийнхаа дагуу төлөхөд 1,200 мянган төгрөгөөр төлөх юм байна. Гэхдээ бид тэгж үнэ тогтоох боломжгүй гэдэг үндэслэлээр яг боломжит хувилбар болох 560,000 төгрөгийн үнийг гаргасан. Энэ үнэ ердөө 6 хоног үргэлжилсэн. Яагаад вэ гэхээр 6 хоног энэ үнийг борлуулах үйл ажиллагаа явуулахад ц*******ийн борлуулалтад борлуулалт хийгдээгүй учраас буцаад тухайн үед 440,000 төгрөгөөр үнээ аваачсан. Одоо ч зах зээлд 400 хавьцаа зарагдаж байгаа байх. Одоо 6 хоног энэ үнийг тогтоосны төлөө 5,3 тэрбум төгрөгөөр торгуулсан байгаа. Энэ үнэ бол алдагдалтай үнэ байсан. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, үйлдвэрлэлийн өртөгт яаж шингэдэг вэ гэхээр улсын байцаагчийн хариу тайлбар дээр дурдсан байгаа. Хариу тайлбараас харвал манай үнийг хэт өндөр гэж үзэж байгаа талаар хариу тайлбарын 2.1-ийн 2 дахь мөрөнд ..тус компани нь Ий Кэй Эф банкны зээлийг ц*******ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг санхүүжүүлэх зориулалтаар авсан байдаг ба уг зээлийн үндсэн төлбөрийг өртөгт оруулан тооцох үндэслэлгүй юм. Компани нь зээлээр тоног төхөөрөмжөө шинэчилсэн тохиолдолд үүнийг үндсэн хөрөнгөөр аль эсвэл үндсэн хөрөнгийн дүнг капиталжуулж бүртгэдэг бөгөөд ийнхүү бүртгэснээр элэгдэл тооцож, уг тооцсон элэгдэл нь өртөгт шингэдэг. Энэ өгүүлбэр нь зөрчлийн хувийн хэрэг болон хариу тайлбар дээр байгаа. Өртөгт оруулан тооцох нь үндэслэлгүй юм. Энэ өртөгт оруулан тооцдоггүй гэсэн зохицуулалт хаан байгаа вэ, Татварын ерөнхий хуульд юм уу, Өрсөлдөөний тухай хуулийн өөрт байгаа юм уу, эсхүл Засгийн газрын журамд энэ талаар батлах гээд байгаа юм уу, төсөвт нь орсон юм уу, ингээд шүүхэд үүнийг тодруулсан бөгөөд хаан нь тийм заалт орсон бэ. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжөө шинэчлэх юм бол үйлдвэрлэлтийн өртгөөр бараагаа зарах ёстой гэх агуулга яриад байна. Ийм зүйл хаан байгаа вэ, хайгаад үзэхэд нягтлан бодох бүртгэлийн олон улсын 2 стандарт байдаг. Үүнд л байж магадгүй гээд шүүхээс нотлох баримтаар бүрдүүлсэн. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2023, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2 гэсэн 2 стандарт байсан. Энэ стандартын зорилго нь энэ бол зөвхөн бүртгэлд зориулсан зүйл. Өөрөөр хэлбэл, үйлдвэр бариад үйлдвэрээ санхүүгийн тайлангийн аль хэсэгт хэрхэн яаж бүртгэх, жил болгоны үйлдвэрлэлийн өртөг нь яаж буурч бүртгэгдэг, элэгдэл хорогдол тооцох юм. Энгийн логикоор тооцох юм бол та нар 1 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэл бариад, үйлдвэрлэл манай өмчлөлөөр бүртгэвэл бид 1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болж байна гэсэн үг. Энэ хөрөнгөө жил болгоны элэгдлээ хасаж тайлагнаад явдаг. Тайлагналтын зориулалтаар хэрэглэгдэх стандарт болохоос биш, үйлдвэрээс гарч буй бараа бүтээгдэхүүнээ тэдэн төгрөгөөр зарах ёстой гэдгийг зохицуулсан стандарт биш. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 23 зорилго нь үндсэн зарчим, шалгуур хангах хөрөнгийн худалдан авалт, барьж байгуулах буюу үйлдвэрлэлтэд шууд хамааруулж болох зээлийн өртөг нь тухайн хөрөнгийн нэг хэсэг болно. Бусад зээлийн өртгийг зардал гэж хүлээн зөвшөөрнө. Энэ үйлдвэрээ хэрхэн бүртгэх вэ, үйлдвэрийг барихад зарцуулсан зээлээ хаан бүртгэх вэ гэдэг нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн тайлан тэнцлийн өртгийг хэлээд байгаа болохоос биш, үйлдвэрээс гарч буй бараа бүтээгдэхүүний үнийг тэдэн төгрөгөөр тооцно гэдэг агуулга энэ бараа бүтээгдэхүүний хэсэг дээр байхгүй. Энэ нь илэрхий ойлгомжтой асуудал. Энэ стандартын зорилго нь бараа материалыг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг тодорхойлоход оршино гэж. Өөрөөр хэлбэл, бүртгэхэд зорилго нь оршино гэж. Үнэ бол байхгүй, зээлийн өртөг бол өртөг гэдэг 17 дахь хэсэгт зээлийн зардлыг бараа материалд оруулах эсэх, хязгаарлагдмал нөхцөлийг 23-д зааснаар зохицуулна гэдэг. Харин 23-д заалтаар зээлийн өртгийг яаж бүртгэх вэ гэж ийм зүйл байгаа. Өөрөөр хэлбэл, авсан зээлийн тайлагналын аль хэсгийг бичих вэ гэдгийг зааж байгаа болохоос биш. Энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлахад, би 1 тэрбум төгрөгөөр үйлдвэр бариад тэр үйлдвэрээс гарсан барааг зарж байж зээлээ эргэн төлөх нь ойлгомжтой. Үүнд л бусад л зардлуудаа шингээж үнээ тогтоогоод энэ үнээрээ зээлээ төлнө. Гэтэл танай цэвэр үйлдвэрлэлийн өртөг чинь 200,000 төгрөг байна. Тийм болохоор танайх 220,000 төгрөгөөр зарах ёстой. Түүнээс биш 300,000 төгрөгөөр зарж болохгүй гэж болохгүй. Бид улсын байцаагчийн хэлж байгаачлан 220,000 төгрөгөөр зараад эхэлбэл, зээлээ төлж чадахгүй болж дампуурна. Бид зээлээ авахдаа урт хугацаанд яаж төлөх вэ гэдгийг тооцоолоод бараандаа үнээ шингээгээд үнээ тогтоож байгаа юм. Одоогийн байдлаар Монгол улсад хэрэгжиж байгаа Татварын ерөнхий хууль, холбогдох хууль, өрсөлдөөний тухай хуульд бараа бүтээгдэхүүнийг зарахдаа үндсэн өртөг дээр 20%-ийг нэмэх ёстой, эсхүл 15%-аар нэмэх ёстой, тэдэн хувиар нэмж болохгүй гэсэн хориглосон, хязгаарласан заалт байхгүй. Улсын байцаагч магадгүй таамаглалын шинжтэйгээр энэ заалтыг хэрэглэсэн байж магадгүй. Тэрийг нотлох баримтаар татсан учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар дээрээ дурдаж байна. Түүнээс биш яг анх тавихдаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2-оор буюу энэ заалтаар та нар бараагаа тогтоосон нь буруу байна гэж зөрчил гаргаад, энэ зөрчлөөр манайд *******т тавиагүй. Энэ заалт ийм байж магадгүй гээд шүүх нотлох баримтаар татсан байж магадгүй. Үүнд ч гэсэн өөр зорилготой гэдгийг энгийн хуульч, бизнес эрхэлдэг компани нь бүгд мэдэж байгаа гэж ойлгож байна. Бид 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг компаниуд хэрхэн яаж хэрэгжүүлдэг вэ, үйл ажиллагаандаа мөрддөг үү гэдэг талаар 8 хуудас дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Энэ олон улсын стандарт нь 2 төрлийн стандартын бүртгэл хийгддэг. Нэг нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар буюу яг өртөгт зориулсан бүртгэлд, нөгөө нь удирдлагын бүртгэл гэж 2 зүйл байдаг. Тэр бүртгэл нь үйлдвэрээ яаж бүртгэх вэ гэж, харин удирдлагын бүртгэл бол өөдрөгөөр, үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр зараад, хэзээ зээлийнхээ эргэн төлөлтийг дуусгах вэ, хэзээнээс ашигтай ажиллаж хийх вэ гэдэг 2 бүртгэл хийдэг. Манай үйлчлүүлэгчийн хувьд ч гэсэн энэ зүйлийн дагуу бүртгэлээ хийгээд явж байгаа. Энэ хэсэгт бид ц*******ийн үнэ өссөн шалтгааныг нэлээн дэлгэрэнгүй бичсэн. Өссөн гол шалтгаан бол ковидын үеийн хил хаасантай холбоотойгоор ц*******ийн шуудай зарагдах больсон. Өөрөөр ц******* нийлүүлэгч компаниуд ц*******ээ шуудайлах гэхээр шуудай байхгүй, дотооддоо үйлдвэрлэл байхгүй, үүнээс шалтгаалаад зах зээлийн үнэ өсөөд эхэлсэн. М******* ц******* ХХК нь зах зээлд ижил төрлийн компаниудаасаа 2, 3 дахин их нийлүүлэлт хийдэг гэж байна энэ нь тийм ч үндэслэлтэй тоо биш. Манай байгууллагыг давамгай аж ахуйн нэгжээр тогтооход зах зээлийн 44%-ийг эзэлж байгаа, өөрөөр хэлбэл, 33%-аас их байгаа учраас давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон. Манай компаниас гадна Мон ц******* ХХК, Сэлэнгэ, Хөтөлийн ц******* шохой, Хятад улсын нэг компани байгаа. Тэр Хятад улсын нэг компани нь маргаан бүхий хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. Хөтөлийн ц******* шохой нь төрийн өмчид шилжсэн учраас үнээ хүчээр барьсан. Мон ц******* ХХК нь үнээ нэмсэн. Шалгалтын явцад Мон ц******* ХХК нь давамгай биш учраас үнэ нь үндэслэлгүй ч гэсэн *******т тавиагүй. Манай хувьд давамгай гэдэг үндэслэлээр Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2 дахь заалт руу орж, *******т тогтоосон байна. Тийм болохоор өрсөлдөгч нараасаа хэт өндөр үнэ тогтоогоод, өөрөөр хэлбэл, манайх компанийг зах зээлд 40 гаруй хувийг эзэмшиж, бусад 2 компани нь 60 хувийг хувааж эзэмшиж байгаа. Тэр нь 40 хэдэн хувьд хүрдэггүй буюу 30 гаруй байдаг. Зах зээл дээр ц*******ийн үнэ 570,000-560,000 төгрөгөөр борлуулагдаад эхэлсэн. Ийм учраас Засгийн газрын сайд, сангийн яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад ц*******ийн импортын татварыг тэглээд, Хятад улсаас ц******* оруулж ирсэн. Хятадын ц******* ч зах зээл дээр 560,000 төгрөг байсан. Бид зах зээлд 300,000 төгрөг байсан үнийг гэнэт 560,000 төгрөг болгоод ингээд зах зээлдэх үнийг хэт өндөр үнэ тогтоосон зүйл биш. Хэт өндөр гэж 2 янз байгаа. Улсын байцаагчийн тайлбарлаж байгаагаар та нарын үйлдвэрлэлийн өртөг нь 171,000 төгрөг байхад 500,000 төгрөгөөр зарж байгаа учир энэ хэт өндөр үнэ гэж харж байгаа юм. Ижил төрлийн бараа бүтээгдэхүүн зах зээлд 500,000 төгрөгөөр зарж байхад 500,000 төгрөгөөр зарвал та нарын өртөг нь 171,000 төгрөгийн байхад 500,000 төгрөгөөр зарж болохгүй хэлж байгаа нь хэт өндөр үнэд хамаарахгүй гэж үзэж байна. Хэт өндөр гэдэг нь зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоогоод байгаа гэдэг гол шалгуурыг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон улсын байцаагчийн зүгээс огт харгалзаж үзээгүй. Зөвхөн үйлдвэрлэлийн өртөг, зарагдаж байгаа үнэ өртөг 2-ыг харьцуулсан. Тийм учраас гэрч асуух, ижил төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн яаж өссөн талаар энэ нөхцөлүүдийг харсан. Эцэст нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2-д заалттай холбоотой тайлбарыг хэлж байна. Бид зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дугаар зүйлийг үндэслээд ноёлох үйл ажиллагаа явуулсан учраас энэ үндэслэлээр *******т тавьсан. Тийм учраас Засгийн газар журам тогтоосон байна уу, үгүй юу гэдгийг одоо энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж тайлбарлаж байна. Зөрчлийн тухай хуулийн заалт нь яг хэдэн төгрөгөөр торгох вэ гэдэг заалт, өөрөөр хэлбэл, үндэслэл болгосон заалт, ямар зөрчил гаргасан бэ гэвэл Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2-д үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоосон гэдэг үндэслэлээр *******т тавьсан. Энэ 7 дугаар зүйлд заасан хориглолтуудын ганцхан энэ заалтад Засгийн газар журам тогтоох ёстой. Ийм журам байхгүй байхад хэт өндөр үнэ тогтоосон нь хамаагүй ерөнхий агуулгаараа ноёлох үйл ажиллагаа гэж бид нар ойлгоон гэж тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд тийм ч үндэслэлтэй тайлбар биш. 2 зүйлийг хэллээ. Энэ М******* ц******* ХХК нь 560,000 болгох юм бол ижил төстэй компаниудын хувьд ашигтай. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн талаасаа бол өөрийнхөө давамгай байдлаа ашиглаад бусад 2 өрсөлдөгчөө хясан богдуулсан, өөрийнхөө ноёлох үйл ажиллагаа явуулах зорилго байгаагүй. Тийм бодитой үр дагавар ч үүсээгүй. Яагаад гэвэл манай үнэ зах зээл дээр ойролцоо, магадгүй Мон ц******* ХХК хямд байсан байх. Хэрэглэгч аль ц*******ээ авах нь тэд нарын асуудал. Нөгөө талаар хэрэглэгчийг хясан боогдуулсан байж магадгүй гэж таамаглаад байгаа. Хэрвээ манай компанийг хэрэглэгчийн хясан боогдуулсан үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзээд *******т тавьж байгаа бол энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн өөр зохицуулалтаар хэрэглэгдэж байгаа. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа гэж, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн бол хэрвээ энэ зөрчил гэж үзвэл өөр санкцтай. Өөр агуулгатай маргаан болж байгаа юм. Энэ үндэслэлээр *******т тавиагүй. Хэн нэгэн этгээдийг хясан боогдуулсан талаар *******т ирээгүй. Хэрвээ манай үнэ нэмсэн нь үүнд хамааралтай байх юм бол үүгээр *******т гаргах боломжтой байсан. Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2-д заалтаар эш татаад ийм үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзсэн. Үүнтэй ижил 2 маргаан Улсын дээд шүүх дээр шийдвэрлэгдсэн байна. Улсын дээд шүүхийн хууль ёсны шүүхийн шийдвэрийн эш татаж болно гэсний дагуу би эцсийн тайлбар дээр хэлнэ. Манай тохиолдолд энэ *******т тавиагүй учир хэрэглэгчийн хясан боогдуулалт байхгүй. Нөгөө талаараа ижил төстэй өрсөлдөгчөө давамгай байдлаар ноёлох үйл ажиллагаа явуулсан нөхцөл байхгүй. Бид өөрсдөө 460 тэрбум төгрөгийн алдагдалтай, Хөгжлийн банканд 70 хэдэн тэрбумын зээл төлсөн байхад ц*******ийнхээ үнээ өөрийнхөө хэмжээнд нийлүүлээд зарахаар дахиад дээрээс төр үнээ 200,000 төгрөгөөр зарах ёстой гэдэг үндэслэлээр 5.3 тэрбум төгрөгөөр торгож байгаа нь эсрэгээрээ бизнесийн дэмжиж байгаа биш, энэ бол өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийг ноцтой хохироож байгаа үйлдэл гэж үзэж байна. Тийм учраас *******тыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг дэмжиж байгаа юм” гэжээ.

3.3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д "зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих..." гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 онд ц*******ийн зах зээлийн судалгааг хийж "М******* Ц*******" ХХК нь ц*******ийн зах зээлийн 41.9%-ийг эзэлж байгаа нь тогтоогдсон тул 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор тус компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ноёлох үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон. 2. Тус газраас Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд ц*******ийн үнийн өсөлтөд холбогдуулан агентлагийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай удирдамжийн дагуу ц*******ийн импорт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон "М******* Ц*******" ХХК нь ц*******ийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоож, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй зөрчилд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2202000296 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан. Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон.

Үүнд: 1. "М******* ц*******" ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/19-22 дугаартай тогтоолоор 42.5 маркийн задгай, болон савласан ц*******ийн үнийг өмнөх үнээс буюу ТУЗ-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/17-22 дугаартай тогтоолоор баталсан үнээс 1 тонн тутамд 214.400-275.200 төгрөгөөр буюу 63.9-100.3%-аар нэмэгдүүлж үйлдвэр нөхцөлөөр задгай ц*******ийг үнийг 1 тонн тутамд 529,500 төгрөг, үйлдвэр нөхцөлөөр савтай ц*******ийн үнийг 550,000 төгрөг, Улаанбаатар нөхцөлөөр савтай ц*******ийн үнийг 570,000 төгрөг, Улаанбаатар нөхцөлөөр задгай ц*******ийн үнийг 549,500 төгрөг болгон нэмэгдүүлсэн болох нь мөн "М******* Ц*******" ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээт худалдан авагч аж ахуй эрхлэгчдэд түүхий эд, бараа материалын үнийн өсөлт болон бусад холбогдох хүчин зүйлд үндэслэн 1 тонн тутамд задгай ц*******ийг 529,500 төгрөг, савласан ц*******ийг 550,000 төгрөг болгон нэмэгдүүлж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн болох нь тус тус тогтоогдсон. Тус газраас ц*******ийн үнийг нэмэгдүүлсэн шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор "М******* ц*******" ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1521 дугаартай албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03/1592 дугаартай албан бичгээр ц*******ийн үнэд өөрчлөлт оруулсан үндэслэл, шалтгаан, нөхцөлийн талаарх тайлбар, мэдээлэл, өртөг, зардлын тооцоо, санхүүгийн баримтыг ирүүлэх талаар тус тус мэдэгдсэн. "М******* ц*******" ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/348 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбараас үзвэл "... төгрөгийн ханш суларснаас ихээхэн хэмжээний ханшийн бодит алдагдал хүлээсэн, дизель түлшний үнэ 3 дугаар сараас хойш тасралтгүй нэмэгдсэн, бараа материалын инфляцын түвшин. тээврийн зардал өссөн зэргээс шалтгаалан нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг есөн - тээврийн зардал нэмэгдсэн..." гэж тайлбарлах боловч тус компанийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/357 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэгж бүтээгдэхүүнд ногдох өртөг зардлын тооцооноос үзвэл дараах үндэслэлээр ц*******ийн үнийг үндэслэлтэй нэмэгдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Үүнд: 2.1. Тус компанийн 1 тонн ц******* үйлдвэрлэх дундаж өртөг нь 2022 оны сүүлийн хагас жилийн байдлаар 146,663 төгрөг байх ба уг дүн дээр Ий КэйЭф банкны нийт 986,167 төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмэгдүүлэн тооцож 1 тонн ц*******эд ногдох бүрэн өөрийн өртгийг 1,208,126 төгрөг байхаар тооцсон байдаг Тус компани нь Ий КэйЭф банкны зээлийг ц*******ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг санхүүжүүлэх зориулалтаар авсан байдаг ба уг зээлийн үндсэн төлбөрийг өртөгт оруулан тооцох үндэслэлгүй юм.

Компани нь зээлээр тоног төхөөрөмжөө шинэчилсэн тохиолдолд үүнийг үндсэн хөрөнгөөр аль эсвэл үндсэн хөрөнгийн дүнг капиталжуулж бүртгэдэг бөгөөд ийнхүү бүртгэснээр элэгдэл тооцож, уг тооцсон элэгдэл нь өртөгт шингэдэг. Гэтэл "М******* ц*******" ХХК-ийн ирүүлсэн өртгийн тооцоололд шинжилгээ хийж үзэхэд үйлдвэрлэлийн өртөг (146,663 төгрөг)-ийг элэгдэл орсноор тооцоолон гаргасан байх боловч уг зээлийн үндсэн төлбөрийг давхардуулан тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл нэгж бүтээгдэхүүний өртгийн тооцоололд Ий КэйЭф банкны зээлийн төлбөрийг оруулан тооцсон нь үндэслэлгүй бөгөөд энэ нь ц*******ийн үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл болох нь тогтоогдсон. Тус компани нь бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон эсэхийг тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнэ болон үйлдвэрлэхэд гарсан зардлыг харьцуулах байдлаар тодорхойлох боломжтой. Тус компаниас ирүүлсэн тайлбар, мэдээлэлд дурдсанаар 1 тонн ц*******эд ногдох бүрэн өөрийн өртөг дунджаар 146,663 төгрөг байх ба тус үнийг борлуулалтын үнэ болох 529,500 төгрөг болон 550,000 төгрөгтэй харьцуулан авч үзвэл 361-375%-аар нэмэгдүүлсэн үнэ тогтоосон. Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар "М******* Ц******* ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох замаар хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад заасны дагуу бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0002295 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу "М******* Ц*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* ц*******” ХХК-ийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг ярьж байна. Энэ стандартыг М******* ц******* ХХК-аас шүүх хурал дээр анх нотлох баримтаар гаргуулъя гэдэг хүсэлт тавихдаа би энэ стандарт дээр зээлийн өртгийг бараа бүтээгдэхүүний өртөгт тооцсон гэж заасан байгаа учир бид энэ стандартыг үндэслээд өртгөө тооцсон гэдэг агуулгаар шүүхээс тухайн стандартыг гаргуулан авсан байдаг. Одоо ярьж байгаа агуулга дээр одоо энэ стандартыг мөрдөх албагүй, бараа бүтээгдэхүүнийг үнийг тооцохдоо стандартыг мөрдөх албагүй гэсэн ийм агуулгаар яриад, үүнд энэхүү стандартыг мөрдөн гээд байна уу, мөрдөхгүй гээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Бид энэ стандартыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хяналт шалгалтын явцад аваагүй. Бид нар зээлийн өртгөө бараа бүтээгдэхүүний өртөгт оруулж тооцоод үнээ тогтоогоод явах бүрэн эрхтэй гэж тайлбарлаж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас М******* ц******* ХХК-иас тухайн бараа бүтээгдэхүүний өртөгтэй тэнцэхүйц үнээр заавал тухайн ц*******ээ худалдан борлуулах ёстой. Тухайн бараа бүтээгдэхүүний өртөгтэй бусад элэгдлээ тооцох ёсгүй. Өөрөөр хэлбэл, ашгийн хувь, элэгдлийн хувиа тооцоод явахын тулд бид нарын зүгээс огт хориглоогүй. Энэ компанийн үйл ажиллагааны зарчим тухайн нь бараа бүтээгдэхүүний өртөгтэй, тоног төхөөрөмжийн элэгдэл, бусад элэгдэл зардлаа тооцоод ашгийн хувиа нэмээд явах нь ойлгомжтой. Тэрийг бол манайхаас огт үгүйсгээгүй. Тухайн компанийг өртөгтэй тэнцүү үнээр ц*******ээ зарах ёстой гэж огт хэлээгүй. Бид нарын гол авч үзэж байгаа зүйл бол М******* ц******* ХХК-аас ирүүлсэн тооцоололд элэгдэл орсон. Энэ 136,198 гэдэг бусад буюу тэр компанид гарч байгаа бүх элэгдлүүдийг тооцоод өртөг нь 146,000 төгрөг гарч байгаа шүү. Үүнд нэмэлтээр зээлийн үндсэн хүүгийн төлөлтийг нэмээд байна гэдэг тооцооллыг ирүүлсэн. Бид үүнд элэгдлээ ингээд тооцсон юм бол энэ 146,000 төгрөгийн өртөгтөө элэгдлээ тооцсон юм бол яагаад дахиад зээлийн хүү болон үндсэн хүүгийн төлбөрийг давхар тооцоод байгаа юм бэ энэ чинь танай компанийн үндэслэлгүй үнэ тогтоох үндэслэл нь болоод байна гэдэг асуудал тавьж байгаа юм. Зах зээлийн үнэ гэж яриад байна. Өмнө нь гэрч асуулгах хүсэлт гаргаж байхад ч гэсэн хэлсэн. Иймд ц******* эрхлэгчдийн холбоо, 44 гэж байгаа ц******* зарж буй аж ахуйн эрхлэгчдийн хувьд М******* ц******* ХХК-тай өрсөлддөг аж ахуйн эрхлэгч биш. Яагаад гэвэл тэр үйлдвэрлэгч компаниудаас ц*******ийн аваад тодорхой үнэ нэмээд цааш нь худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага юм. М******* ц******* ХХК-ийн ц******* нь сүүлд 275,500 төгрөгөөр авсан ц*******ээ тухайн 44 дээр үйл ажиллагаа явуулж байгаа, ц******* эрхлэгчдийн холбооны гишүүн аж ахуйн эрхлэгч нь тэнд ойролцоогоор 50,000, 310,000-330,000 төгрөгөөр зардаг. Өөрөөр хэлбэл, ц*******ийн үйлдвэрийн өртөг дээр үнэ нэмээд зарж байгаа компаниудтай М******* ц******* ХХК-ийн үйлдвэрийн үнэ өрсөлдөх боломжгүй. Бид нар ц*******ийн зах зээлийг тодорхойлохдоо М******* ц******* ХХК-ийн үйлдвэрлэлийн зах зээл дээр тогтоосон. Хэрвээ жижиглэн худалдааны зах зээл гэх юм бол үүнийг тусдаа зах зээл гэж авч үзэх ёстой. Яагаад вэ гэхээр тухайн жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн эрхлэгчид М******* ц******* ХХК-тай өрсөлдөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тэр аж ахуйн эрхлэгчид ц******* үйлдвэрлэх боломжгүй. М******* ц******* ХХК, үйлдвэрлэгч компани нь жижиглэн худалдааны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа компанитай өрсөлдөх боломжгүй. Тэдгээрийн хооронд харьцуулж авч үзэх боломжгүй. Тухайн зах зээлийн үнэ гэж М******* ц******* ХХК-ийн хэлж буйгаар сүүлд статистикийн баримтаас харахад 1 тонн ц******* 480, 000 төгрөг гэсэн үнэ ирсэн. Тэр 480,000 төгрөгтэй М******* ц******* ХХК-ийн 275,500 болон сүүлд тогтоосон үнэ нь өрсөлдөн, өрсөлдөхгүй гэж яриад байгаа. Энэ асуудал хоорондоо 2 өөр ойлголт. Өөрөөр хэлбэл, 2 өөр зах зээл, 2 өөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн эрхлэгчид гэдгийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэжээ.

   

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

          Дөрөв: Маргаан бүхий захиргааны *******тын хууль зүйн үндэслэлийн тухайд:

          4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          4.2. Нэхэмжлэгч нь “...манай компанид хясан боогдуулах зорилго байгаагүй, банкны эргэн төлөлтийг хийж чадахгүй явсаар байгаа[7], анх үйлдвэр байгуулагдсан үеэс алдагдалтай ажиллаж байгаа[8], Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг Засгийн газар батлаагүй байхад хариуцагч өөрөө “хэт өндөр үнэ” гэж тогтоож байгаа нь үндэслэлгүй...”хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан.

          Хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтаар нэхэмжлэгч “М******* ц*******” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 22-нд[9] Бүтээгдэхүүн (Евроц*******)-ийн үйлдвэр нөхцөлөөр (НӨАТ-тэй)  худалдах борлуулалтын үнэ

 

 

 

 

Бүтээгдэхүүний төрөл, ангилал

PPC 32,5

OPC 42,5

PC 52,5

Задгай

төг/тн

248,500

258,500

295,900

Савласан (50 кг)

төг/тн

300,600

310,600

351,300

Савласан (1.5 тн)

төг/тн

301,300

311,300

352,000

20 кг савтай

төг/тн

 

322,400

 

400 кг савтай

төг/тн

 

343,300

 

 

Бүтээгдэхүүний (Евроц*******)-ийн үнийн доод хязгаар

Хэмжих нэгж

Өр төлбөр болон бартер

Бүтээгдэхүүний төрөл, ангилал

PPC 32,5

OPC 42,5

PC 52,5

Задгай

төг/тн

258,500

268,500

305,900

Савласан (50 кг)

төг/тн

310,600

320,600

361,300

Савласан (1.5 тн)

төг/тн

311,300

321,300

362,000

 

          2022 оны 9 дүгээр сарын  сарын 23-нд байдлаар[10] Бүтээгдэхүүн (Евроц*******)-ийн үйлдвэр нөхцөлөөр (НӨАТ-тэй) худалдах борлуулалтын үнэ

 

Бүтээгдэхүүний (Евроц*******)-ийн үнийн доод хязгаар

Хэмжих нэгж

Борлуулагч болон нийтэд зарлах

Бүтээгдэхүүний төрөл, ангилал

PPC 32,5

OPC 42,5

PC 52,5

Задгай

төг/тн

519,500

529,500

566,900

Савласан (50 кг)

төг/тн

540,000

550,000

590,700

Савласан (1.5 тн)

төг/тн

540,700

550,700

591,400

20 кг савтай

төг/тн

 

561,800

 

400 кг савтай

төг/тн

 

582,700

 

 

 

 

Бүтээгдэхүүний (Евроц*******)-ийн үнийн доод хязгаар

Хэмжих нэгж

Өр төлбөр болон бартер

Бүтээгдэхүүний төрөл, ангилал

PPC 32,5

OPC 42,5

PC 52,5

Задгай

төг/тн

529,500

539,500

676,900

Савласан (50 кг)

төг/тн

550,000

560,000

600,700

Савласан (1.5 тн)

төг/тн

550,700

560,700

601,400

 

          2022 оны 9 дүгээр сарын  сарын 28-нд[11] Бүтээгдэхүүн (Евроц*******)-ийн үйлдвэр нөхцөлөөр (НӨАТ-тэй) худалдах борлуулалтын үнэ

Бүтээгдэхүүний (Евроц*******)-ийн үнийн доод хязгаар

Хэмжих нэгж

Борлуулагч болон нийтэд зарлах

Бүтээгдэхүүний төрөл, ангилал

PPC 32,5

OPC 42,5

PC 52,5

Задгай

төг/тн

409,500

419,500

456,900

Савласан (50 кг)

төг/тн

430,000

440,000

480,700

Савласан (1.5 тн)

төг/тн

430,700

440,700

481,400

20 кг савтай

төг/тн

 

451,800

 

400 кг савтай

төг/тн

 

472,700

 

 

Бүтээгдэхүүний (Евроц*******)-ийн үнийн доод хязгаар

Хэмжих нэгж

Өр төлбөр болон бартер

Бүтээгдэхүүний төрөл, ангилал

PPC 32,5

OPC 42,5

PC 52,5

Задгай

төг/тн

419,500

429,500

466,900

Савласан (50 кг)

төг/тн

440,000

450,000

490,700

Савласан (1.5 тн)

төг/тн

440,700

450,700

491,400

 

          Нийтэд илэрхий үйл баримтаар  “ц*******” нь өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн бөгөөд барилгын үндсэн түүхий эд материал тул  Монгол Улсын Засгийн газраас Үндэсний үйлдвэрлээ дэмжиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд  хөгжлийн үндсэн суурь, эдийн засгийн аюулгүй байдлын баталгааны нэг болох ц*******ийн салбарыг хөгжүүлэхээр бодлогын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк “М******* Ц*******” ХХК-д нийт 70.9 сая ам.долларын санхүүжилтийг олгосон.

          Улмаар “М*******” ХХК хуурай аргын технологиор жилд 1 сая тонн ц******* үйлдвэрлэх Ц*******ийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө буюу 2023 оны 3-р сарын 27-нд бүрэн төлж дуусгасан байна[12]

          Харин “М******* ц*******” ХХК хувьд төрөөс дэмжлэг авч үйлдвэр, бүтээн байгуулалтыг хийсэн болохын хувьд чанарын шаардлага хангасан, хямд өртөгтэй ц*******ээр дотоодын хэрэгцээг ханган нийлүүлэх нь зүйд нийцнэ.

          Гэтэл “М******* ц*******" ХХК-аас 2022 оны  09 дүгээр сарын 22-ны өдөр “...Барилгын материалын борлуулалтын газрын боловсруулан зах зээлийн судалгаа, БНХАУ-ын Эрээн боомтын тогтворгүй байдал, тээврийн зардал ихээр  өссөн, дизель түлш, бараа материалын үнэ нэмэгдсэн, бүтээгдэхүүний уут, сав баглаа боодлын хомсдол, төгрөгийн ханшийн сулрал, дундын зуучлагч, дамлан худалдагч этгээдүүд үйлдвэрээс авсан ц*******ийн үнийг үндэслэлгүйгээр хэт өндрөөр нэмж зээлд борлуулж буй байдал зэргийг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байсан ц*******ийн үнээс 1 тонн тутамд 214.400-275.200 төгрөгөөр буюу 63.9-100.3%-аар нэмэгдүүлж үйлдвэр нөхцөлөөр задгай ц*******ийг үнийг 1 тонн тутамд 529,500 төгрөг, үйлдвэр нөхцөлөөр савтай ц*******ийн үнийг 550,000 төгрөг, Улаанбаатар нөхцөлөөр савтай ц*******ийн үнийг 570,000 төгрөг, Улаанбаатар нөхцөлөөр задгай ц*******ийн үнийг 549,500 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

          Гэвч энд дурдсан үндэслэлийнхээ талаар нэхэмжлэгч компаниас хөдөлбөргүй нотлох баримтуудыг тайлбарын хамт гаргаж өгөөгүй, хэрэгт түүнтэй холбоотой  баримт цуглараагүй болно.

          Хожим нэхэмжлэгчээс ц*******ийн үнэ нэмэгдсэн нөхцөл байдлыг “...үйлдвэрийн өртгөөс гадна “/Би Эйч Эф” банкны агент EKF цаашид Ий Кэй Эф”  гэх /банк болон бусад байгууллагаас авсан зээлийн хүү, эргэн төлөлтийг оруулан тооцсон[13]...” хэмээн тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй.

          Энэхүү тайлбартаа холбогдуулан гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Ий Кэй Эф” банкнаас авсан зээлийн зориулалт нь өөрөө тоног төхөөрөмж худалдан авах зээл, тэр тоног төхөөрөмжөө худалдан авч, ашиглан ц*******ээ үйлдвэрлэж байгаа бол түүнийг үндсэн бүтээгдэхүүний өртөгтөө шингээх бус тэр тоног төхөөрөмжийн элэгдлийг тооцоод бүтээгдэхүүний өртгийг тооцох ёстой. “Ий Кэй Эф” банкны үндсэн төлбөр гэж 405,000 төгрөг, хүүгийн төлбөрийг нэмэх юм бол ойролцоогоор 500,000 хэдэн төгрөг болоод байна. Энэ л нийт бүтээгдэхүүний өртгийн бараг 80 гаруй хувийг эзлээд байгаа, ... Анх энэ үйлдвэрийг босгоход бий болсон тоног төхөөрөмжид орсон зардлыг бүтээгдэхүүний үнэд оруулж тооцох ёсгүй байсан, ...тухайн компанийн биет үндсэн хөрөнгөд бүртгэгдээд явах хөрөнгө байсан учраас энэ зээлийн үндсэн төлбөрийг өртөгтэй оруулж тооцож байгаа нь үндэслэлгүй...” гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэн “М******* ц*******" ХХК-ийг үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж дүгнэлээ.

          Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг Засгийн газар батлаагүй ч гэсэн илтэд илэрхий үйл баримтад дүгнэлт өгч “хэт өндөр үнэ” гэж тогтоож байгаа хариуцагчийн үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох...” заасантай нийцнэ.

          Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу  давамгай  байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнэд төрөөс шууд хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн байх ба үүнийг нь буруутгах хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

          Нөгөөтээгүүр Зах зээлийн тогтолцоонд үнэ хэмээх үзүүлэлт бизнесийн үйл ажиллагаа, эдийн засаг хэр идэвхтэй өрнөж буйг илэрхийлдэг үзүүлэлт боловч компани аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэх, борлуулах чадвараас давсан эрэлт бий болох нь үнийн хэт хөөрөгдлийг үүсгэх эрсдэлтэй.

          Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, гэрч В.А******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нягтлан үзвээс маргааны үйл баримтад холбогдох цаг үед Монгол Улсын ц*******ийн зах зээл дээрх давамгай байдалтай топ 3 аж ахуйн нэгжийн хоёр нь болох “Хөтөл ц******* шохой” ХК хэт ачаалалтай ажилласны улмаас үйл ажиллагаа нь доголдсон, “Мөнхийн баян гал” ХХК ц******* зараагүй зэргээс үүдэн зах зээл дээр эрэлт бий болсон гэж ойлгогдсон.

          Иймд дээрх дурдсан үндэслэлээр “М******* Ц*******” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 7.1.2-т “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох" заасан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг 106.3.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг баримтлан “М******* Ц*******” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.М*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 2295 дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас,

[3] 1 Хавтас хэргийн 113-118 хуудас

[4] 1 хавтас хэргийн 109-112 хуудас

[5] 1 хавтас хэргийн 120-123 хуудас

[6] 1 хавтас хэргийн 124-129 хуудас

[7] Хавтас хэргийн 136-207 хуудас болон “Би Эйч Эф” банкны агент “Ий Кэй Эф” байгуулсан зээлийн гэрээ бүхий 76 хуудас нотлох баримт,  

[8] 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/348 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг

[9] 1 хавтас хэргийн 105-106 хуудас

[10] 1 хавтас хэргийн 114 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 125 хуудас

[13] Хавтас хэргийн 13-75 хуудас