| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/04107/И |
| Дугаар | 102/ШШ2024/00896 |
| Огноо | 2024-02-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/00896
| 2024 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/00896 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М. А холбогдох,
2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.С, С.М, С.М, С.Н нарт олгосон 05 дугаар өллөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.С гэх хүний байр байсан нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Б. нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Б. нь С.С, С.М, С.М, С.Н гэх 4 хүүхэдтэй байсан. Б.С нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсанаас хойш 9 жил 4 сарын дараа өөрийн эцэг Б.С байрны өвийг тогтоолгохоор С.С, С.М, С.М, С.Н нар Баянгол дүүргийн нотариатч М.А хүсэлт гаргасан. Нотариатч М.А нь дээр дурдсан Б.С хүүхдүүдийн хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 005 тоот өвлөх эрхийн гэрчилгээг С.С, С.М, С.М, С.Н нарт олгосон. С.С, С.М, С.М, С.Н нар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38771 тоот захирамжаар Б.С өмчлөлийн С.С, С.С, С.М, С.Н нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас байрны өвийг хугацаанд нь авч чадаагүй болохоо тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хурал явагдаж байх үед уг нэхэмжлэлээ татан авсан тул шүүгч татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00264 захирамжаар мөн С.С, С.М, С.М, С.Н нар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсан. Иймд Б.С өвийг хугацаанд нь авч чадаагүй болохоо тогтоолгоогүй, уг хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад нотариатч М.А Б.С байрны өвийг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Уг өмчлөлийн байр нь Д.С миний зээлийн барьцаанд бүртгэгдсэн бүртгэгдсэн байр юм Улсын дээд шүүхийн тайлбарт хугацаандаа өвлөх хүсэлтийг гаргаагүй гэсэн байдаг. Иймд нотариатч М.А 05 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нотариатч миний бие 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 005 тоот өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгч С.С, С, С.Мөнхтулга, С.Н нарт олгохдоо Иргэний хуулийн 520, 521 дүгээр заалтыг үндэслэн Б .. дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаар байрны ... тоот байрлах ... өрөө орон сууцыг хууль ёсны өвлөгч нарт олгохоор өвийн гэрчилгээ бичсэн болно. Энэ өвлөх эрхийн бүртгэлийн дэвтэр, түүний 55 дугаар хуудас дахь өвлөгч нарын гарын үсэг, тэдгээрийн хүсэлт, гарын үсгийн баталгаа бусад баримтуудаар нотлогдож байна. Би өөрөө ковидын улмаас тархины цус харвасан, гэрээр эмчлүүлж, явах боломжгүй бол өрөөсөн тал саажилттай байгаа тул шүүх хуралдаанд биечлэн очих боломжгүй гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Ч дүүргийн .... дугаар хорооны хариу бичиг /хх 6/, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 603 дугаар лавлагааны хариу /хх 45/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38771 дугаар шүүгчийн захирамж /хх 46-47/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан 7-14 хуудаст байх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй боловч Нийслэлийн архивын газраас давхардан иржээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн архивын газраас өвлөх эрхийн бүртгэлийн дэвтрийг /хх 54-83/ баримтын хамт гаргуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.С, С.М, С.М, С.Н нарт олгосон 05 дугаар өллөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
С.С, С.М, С.Нямхишиг, С.М нар нь Б.Э холбогдуулан түүний Ц.Э олгосон 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Б.С өмчлөлийн Б дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот .... .... өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагч болох төрсөн үр хүүхэд болох С.С, С.М, С.Н, С.М нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болохыг тогтоолгох шаардлагаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр татан авсан болох нь Б, С, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38771 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Мөн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин дээрх агуулгаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Э нь Ц.Э олгосон 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч С.С, С.Н, С.М, С.М нар нь Б.С өмчлөлийн Б дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр хороолол, ... дугаар байрны .. тоот ...... өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагч болох төрсөн үр хүүхэд болох С.С, С.М, С.Н, С.М нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 264 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар баталгаажсан болно.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Ү-.........6463 улсын бүртгэлийн дугаар бүхий, Б дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай, .....талбайтай, орон сууцны зориулалт бүхий, Б овгийн Ц. Э нэг хүний өмчөөр бүртгэгдсэн .......6247 тоот гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Улмаар С.С 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлт, С.Мягмарсүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлт, С.Мө 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт С.Н 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтийг тус тус үндэслэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч М.А 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.С, С.М, С.М, С.Н нарт 05 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь нотариатчийн 2017 оны өвлөх эрхийн бүртгэлийн дэвтэр, түүнд хавсаргасан хүсэлтээр тогтоогджээ.
7. Нэхэмжлэгч Д.С нь талийгаач Б.С өмчлөлийн Б дүүргийн . .. дугаар хороо, ... дүгээр хороолол, .. дугаар байрны ... тоот хаягт байршилтай, .... талбайтай, орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан нотариатч 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.С, С.М, С., С.Н нарт 05 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч нар өвөөс татгалзсан, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хугацаа хэтэрснийг харгалзаагүй гэх боловч уг нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нотариатын үйлдэл хийхдээ нотариатч хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. 528.3 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. тус тус зааснаар С.С, С.М, С.М, С.Н нарыг өвөөс татгалзсан гэж үзэхээргүй байна.
Б.С 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан бөгөөд түүний Б дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай, ... талбайтай, орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Э олгосон 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 264 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар хүчингүй болгож, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ.
Дээрх захирамжийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Ү-2205016463 улсын бүртгэлийн дугаар бүхий, Б дүүргийн.... дугаар хороо, .... дүгээр хороолол, .... дугаар байрны ... тоот хаягт байршилтай, ...... талбайтай, орон сууцны зориулалт бүхий, Б овгийн Ц.Э нэг хүний өмчөөр бүртгэгдсэн 000076247 тоот гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон тул 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өвлөгч нар өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг нотариатаас хүсэх боломжтой болсон байна.
Иймээс Баянгол дүүргийн тойргийн нотариатч М.А 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.С, С.М, С.М, С.Н нарт 05 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хугацаа хэтрүүлсэн, өвөөс татгалзсан байдлыг анхаараагүй гэж буруутгах боломжгүй юм.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ