Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 146/шш2024/00078

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******* овогтой *************** овогтой *************** нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү ************ эцэг ************, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин ********* эх *********** асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эх **********, эцэг ****************, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг **********, эх ************ нарт тус тус даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох бүрэн тавилгатай 5 ханатай гэрийг хариуцагч ******** нэхэмжлэгч ******** өгөхөөр, нэхэмжлэгч ************ нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 172 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 122 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 50 000 000 төгрөгийг хариуцагч ************* нь 3 жилийн хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *************** төлөхөөр тохиролцож зохигч эвлэрснийг баталсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 517 950 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500 000 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************улсын тэмдэгтийн хураамжид ****************** төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Хулганад олгосугай.

 

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг, талууд хэн аль нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146/ШЗ2024/00176 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж хариуцагч ********************** нэр дээрх *******************банкны дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг, шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

10 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА