Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2024/00083/И |
Дугаар | 146/шш2024/00083 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 146/шш2024/00083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******************аймаг, ***********сум, ***** дугаар багт оршин суух******** овогтой ************************хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *****************нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
**************** миний бие нь 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал **********аймгийн ********* сумын **********сувилалд тогоочоор ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэрт орох гэтэл зарим баримтууд архиваас олдохгүй байгаа тул миний ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **********аймгийн ********** сумын **************** тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Миний бие ********** аймгийн *********** суманд оршин суудаг. Олон дахин явах боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай лавлагааны хуулбар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөл Д.Сүхбаатарын нэрэмжит “Алтан гадас” одонт СХ-ийн Хужирт рашаан сувиллын даргын 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаартай тушаалын хуулбар, 1991 оны 08 дугаар сарын 31-ний 104 дугаартай, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай, 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай тушаалуудын хуулбарууд, 1992 оны 07 дугаар сар, 1996 оны 08 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
******* нь 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********** аймгийн ******************т сумын ********************* тогоочоор ажиллаж байсан болох нь
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай лавлагааны хуулбар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөл Д.Сүхбаатарын нэрэмжит “Алтан гадас” одонт СХ-ийн Хужирт рашаан сувиллын даргын 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаартай тушаалын хуулбар, 1991 оны 08 дугаар сарын 31-ний 104 дугаартай тушаалуудын хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ********** овогтой ************** “... Миний бие 1968 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *********** аймгийн ********** сумын *********сувилалд жолоочоор ажиллаж байсан. ********* нь 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********** аймгийн *********** сумын ************ тогоочоор ажиллаж байсан. ************нь тасралтгүй ажилласан... гэж, мөн гэрч *********овогтой ************ “...Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ************аймгийн ********** сумын *********** туслах ажилтнаар ажиллаж байсан. ***********н нь 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******** сумын ****************** тогоочоор ажиллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Иймд ************** ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч ***************** нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ********* овогтой *********** 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *************************ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ***************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА