Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 146/шш2024/00085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: **************хот, ********** дүүрэг,******* дугаар хороо, **********тоотод оршин суух ******** овогтой ********************хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ****************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

****************миний бие нь 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ********************** засварчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ************************ тракторчинаар, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ********************* тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний бие Улаанбаатар хотод оршин суудаг. Олон дахин явах боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, **************** даргын 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 148 дугаартай, 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай, 1992 он 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай тушаалуудын хуулбарууд, ***************** архивын лавлагааны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ****************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

*******************нь 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ***************** засварчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ********************тракторчинаар, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл **************************тракторчнаар тус тус ажиллаж байсан болох нь

1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Х************** даргын 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 148 дугаартай, 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай, 1992 он 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай тушаалуудын хуулбарууд, Б********************* төв архивын лавлагааны хуулбар, *********************** даргын 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай, 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дугаартай, 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаартай, 1991 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартай тушаалуудын хуулбар, хавсралтуудын хуулбарууд,   ****************** захирлын 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай, 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай, 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай, 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай тушаалуудын хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч *************овогтой *************** “... Би мэдүүлэг өгнө. Миний ах **************** нь 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр 28-ны өдрийг хүртэл *************** засварчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тракторчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл  ****************** тракторчноор ажиллаж байсан. Тухайн үед ах аав ******************хамт ажиллаж байсан. Миний аав ********************* гэдэг байсан. Миний иргэний үнэмлэх дээр нэрийг нь зөв бичсэн байна. Харин ах *********************иргэний үнэмлэх дээр *******************гэж бичсэн. Энэ нь улаан паспортаас цахим үнэмлэх шилжих үед ингэж өөрчлөгдсөн байх тэрнээс биш өөр шалтгаан байхгүй... гэж, мөн гэрч**************** овогтой********************* “...Миний бие нь 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ***************** завсарчнаар ажилласан. ********************нь 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ****************** ахуйд засварчин, тракторын жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******************** тракторчноор ажиллаж байсан. Аавыг нь **************************гэдэг байсан. Тухайн үед аав хамт тракторын жолоочоор ажиллаж байсан. Бичиг баримт дээр юу гэж бичсэн байсныг бол мэдэхгүй. *****************К-ийн 1992-1995 оны тушаал болон цалингийн баримтуудыг тухайн үеийн боловсон хүчин ******************гэдэг хүн ***********************хүлээлгэн өгсөн байх ёстой. Манай компани баримт шатаж үгүй болсон гэж санахгүй байна...” гэж, мөн гэрч ********************* овогтой ***************** “...Миний бие нь 1990 оны 02 дугаар  сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал *******************д туслах нябо, нягтлангаар тус тус ажилласан. *********************нь намайг анх ажилд ороход ******************** нь ********************* тракторын жолоочоор ажиллаж байгаад  сангийн аж ахуй татан буугдах үед 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “*************************************тракторчноор ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Иймд ******************************* ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагч ************************* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ************ овогтой ********************** 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ******************************засварчнаар, 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ***************************** аж ахуйд тракторчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1995 оны 01  дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ****************************** тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ************************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.САРАНТУЯА