Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2024/00074/И |
Дугаар | 146/шш2024/00086 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 146/шш2024/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *****************аймаг, *************сум, ******** дугаар баг, “******** гэх газар оршин суух **********************/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
***************миний бие нь 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ******************нэгдэлд малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал ******************* малчнаар тус тус ажилласан. Гэтэл миний зарим тушаал олдохгүй байх тул намайг 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ******************малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал *****************малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Миний бие ********************** суманд оршин суудаг. Олон дахин явах боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, цэргийн батлахын хуулбар, ********************нэгдлийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай тушаалын хуулбар, **************нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тогтоол, ********************* даргын 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай тушаалын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*********** нь 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ************** нэгдэлд малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал ****************** аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, цэргийн батлахын хуулбар, *********************нэгдлийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай тушаалын хуулбар, ******************** нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тогтоол, *************** даргын 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч ************** овогтой ************** “...Миний бие 1984 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *******************тэжээлийн аж ахуйд туслах ажилтан, малчнаар тус тус ажилласан. ***************нь 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал ********************* малчнаар ажилласан...” гэж, мөн гэрч ************ “...Миний бие 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 08 дугаар сар, 1982 оноос 1992 оны 09 дүгээр сар хүртэл ****************** нэгдэлд малчнаар ажиллаж байсан. ***************нь 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ******************нэгдэлд малчнаар ажиллаж байгаад ************** руу шилжсэн...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаартай тодорхойлолтоор тус архивын хадгаламжийн сан дахь ******************нэгдлийн /хуучин нэрээр/ 1984-1986 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул *********** лавлагаа олгох боломжгүй гэсэн, Булган аймгийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолтоор Б******************** 1989-1991 оны цалин архивт байгаа боловч ******************** холбогдолтой баримт архивт байхгүй болохыг тодорхойлов гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар “эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул *************** ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хүсэлт гаргагч ************************* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар *********************** 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал *************** нэгдэлд малчнаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал **********************малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА