Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 146/шш2024/00088

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ****************** аймаг, ************ сум, ********** дугаар баг, *******тоотод оршин суух ******** овогтой *****************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************аймаг,************сум************ дүгээр баг, ********* тоотод оршин суух ***************** холбогдох

 

1 776 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

***************** худалдааны төвөөс 2022 оны 01 дүгээр сард эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хөлдөөгч 780 000 төгрөг, мөлхөө тавилга 790 000 төгрөг, бүгд 1 570 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Үүнээс 20 000 төгрөг бэлэн өгч үлдэгдэл 1 550 000 төгрөг дээрээ 3 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан боловч одоо болтол төлөөгүй байх тул 1 776 500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

***************** миний бие ********** нэхэмжилсэн 1 776 500 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч ********** нь дээрх мөнгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************нь хариуцагч ***********холбогдуулан 1 776 500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 1 776 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ************* нь хариуцагч ***************холбогдуулан 1 776 500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                                                      

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 374 төгрөгийн тал болох 21 687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 21 687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                      

           

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.САРАНТУЯА