Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 140/ШШ2024/00145

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:******* аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух *******т холбогдох автомашины хохирол 20.460.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 1.023.000 төгрөг нийт 21.483.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч *******, хариуцагч бид харилцан тохиролцож 11.023.000 төгрөгийг өгч авахаар харилцан тохиролцсон гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* бид харилцан тохиролцож 11.023.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан автомашины хохирол 20.460.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 1.023.000 төгрөг нийт 21.483.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 11.023.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 11.023.000 төгрөгийг төлж барагдуулна гэж тайлбарлаж маргахгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, 11.023.000 төгрөгийг өгч авахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн байна.

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа хүсэлт ирүүлсэн байх тул талуудын хүсэлтээр иргэдийг төлөөлөгчийг байхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265.140 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 11.023.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 95.659 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох 21.483.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд харилцан тохиролцож, 11.023.000 төгрөгийг өгч авахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265.140 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 11.023.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 95.659 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ