| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2024/00110/И |
| Дугаар | 140/ШШ2024/00149 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 140/ШШ2024/00149
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын дугаар багт оршин суух ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй
Завхан аймгийн ******* сумын багт маллаж байхдаа ******* гэсэн нэрээр мал тоолуулж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 1968 онд төрсөн, Завхан аймгийн ******* суманд оршин сууж байна. Би өмнө шүүхээр ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын эзэмшигч болохоо шүүхээр тогтоолгосон юм. Гэтэл миний 1995 оноос 2003 оны малын А дансны лавлагаа нь ******* нэрээр гарч ирсэн тул шүүхээр мал тоолуулж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1995 онд тэмээ 1, адуу 1.0үхэр 11, хонь 94, ямаа 31 нийт 147, 1996 онд тэмээ 1, адуу 12, үхэр 15, хонь 100ямаа 38 нийт 166, 1997 онд тэмээ 1, адуу 12, үхэр 17, хонь 139, ямаа 55 нийт 224, 1998 онд тэмээ 1, адуу 11, үхэр 20хонь 165, ямаа 48 нийт 245, 1999 онд тэмээ 1, адуу 11, үхэр 16хонь 128, ямаа 63 нийт 219, 2000 онд тэмээ 1, адуу 6үхэр 6, хонь 203, ямаа 60 нийт 276, 2001 онд тэмээ 1, адуу 11, үхэр 6хонь 150, ямаа 72 нийт 240, 2002 онд тэмээ 2, адуу 11, үхэр 17хонь 139ямаа 90 нийт 259, 2003 онд тэмээ 1, адуу 15, үхэр 8, хонь 153, ямаа 110 нийт 287 мал тоолуулж байсан.
Иймд намайг 1995 онд тэмээ 1, адуу 10, үхэр 11, хонь 94, ямаа 31 нийт 147, 1996 онд тэмээ 1, адуу 12 үхэр 15, хонь 100, ямаа 38 нийт 166, 1997 онд тэмээ 1, адуу 12, үхэр 17, хонь 139 ямаа 55 нийт 224, 1998 онд тэмээ 1, адуу 11, үхэр 20, хонь 165, ямаа 48 нийт 245, 1999 онд тэмээ 1, адуу 11, үхэр 16, хонь 128, ямаа 63 нийт 219, 2000 онд тэмээ 1, адуу 6, үхэр 6, хонь 203, ямаа 60 нийт 276, 2001 онд тэмээ 1, адуу 11, үхэр 6, хонь 150, ямаа 72 нийт 240, 2002 онд тэмээ 2, адуу 11, үхэр 17, хонь 139, ямаа 90 нийт 259, 2003 онд тэмээ 1, адуу 15, үхэр 8, хонь 153, ямаа 110 нийт 287 мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ шүүх хуралдаанд С.******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 385 дугаартай шийдвэрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/1708 дугаартай архивын лавлагааны хуулбар, Завхан аймгийн ******* сумын мал тооллогын 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2003 онуудын нэгдсэн дансны хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч С.******* хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч *******, гэрч нараас мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт, Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газраас лавлагаа зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн ******* сумын багт мал маллаж байхдаа ******* гэсэн нэрээр 1995 онд тэмээ 1, адуу 10, үхэр 11, хонь 94, ямаа 31 нийт 147, 1996 онд тэмээ 1, адуу 12 үхэр 15, хонь 100, ямаа 38 нийт 166, 1997 онд тэмээ 1, адуу 12, үхэр 17, хонь 139 ямаа 55 нийт 224, 1998 онд тэмээ 1, адуу 11, үхэр 20, хонь 165, ямаа 48 нийт 245, 1999 онд тэмээ 1, адуу 11, үхэр 16, хонь 128, ямаа 63 нийт 219, 2000 онд тэмээ 1, адуу 6, үхэр 6, хонь 203, ямаа 60 нийт 276, 2001 онд тэмээ 1, адуу 11, үхэр 6, хонь 150, ямаа 72 нийт 240, 2002 онд тэмээ 2, адуу 11, үхэр 17, хонь 139, ямаа 90 нийт 259, 2003 онд тэмээ 1, адуу 15, үхэр 8, хонь 153, ямаа 110 нийт 287 мал тус тус тоолуулж байсан болох нь:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 385 дугаартай шийдвэрийн хуулбар,
Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/1708 дугаартай архивын лавлагааны хуулбар,
Завхан аймгийн ******* сумын мал тооллогын 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2003 онуудын нэгдсэн дансны хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 5-д ******* , 8-д Завхан аймгийн ******* сумд төрсөн гэх хэсэг,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 5-д ******* гэх хэсэг,
Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа бүрдүүлж өгсөн баримтуудын хуулбар /хх-ийн 20-22/,
Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03/70 дугаартай тус сумын багийн иргэн ******* 1995-2003 оны мал тооллогын А дансны бүртгэлд Б. гэж бүртгэгдсэн нь нэг хүн бөгөөд ******* мөн болно. Б.ыг аав, ээж, ах, дүүс, ойр дотны хүмүүс нь гэж авгайлдаг байснаар бичигдсэн байна гэх тодорхойлолт,
Нэхэмжлэгч С.******* хүсэлтээр нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч Ш.Баасандашийн өгсөн мэдүүлгийн: *******ыг багаас нь мэднэ сургуульд нэг 2 жил сурсан байх тэгээд 1986 онд цэрэгт хамт цэрэгт явж байсан тэгээд сайн таньдаг болсон. ******* нь насаараа л мал маллаж багаа сургуульд 2 жил сураад мал дээр гарсан тэгээд мал маллаж байгаад бид 2 хамт цэрэгт яваад ирээд мал малласан одоо хүртэл тасралтгүй л мал маллаж байна гэх хэсэг,
Гэрч гийн өгсөн мэдүүлгийн: ******* багаасаа л мал малласан байх. Намайг айлын бэр болж ирэхэд мал маллаж байсан манай хоёр нэг жил хурим найраа хийж байсан. Хөдөө мал малладаг төв, суурин бараадаагүй. Бид нар дуудахдаа гэдэг харин өөрийн бүртгэл дээр нь гэдгийн баг байхад нь уйлж бариад нэрийн сольсон гэдэг гэх хэсэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *******ыг Завхан аймгийн ******* сумын багт мал маллаж байхдаа ******* гэсэн нэрээр зөрүүтэй бүртгэл хөтөлснөөр түүний эрх зүйн байдал дордож, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Нэхэмжлэгч С.******* эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн ******* ыг Завхан аймгийн ******* сумын багт мал маллаж байхдаа ******* гэсэн нэрээр 1995 онд тэмээ 1, адуу 10, үхэр 11, хонь 94, ямаа 31 нийт 147, 1996 онд тэмээ 1, адуу 12 үхэр 15, хонь 100, ямаа 38 нийт 166, 1997 онд тэмээ 1, адуу 12, үхэр 17, хонь 139 ямаа 55 нийт 224, 1998 онд тэмээ 1, адуу 11, үхэр 20, хонь 165, ямаа 48 нийт 245, 1999 онд тэмээ 1, адуу 11, үхэр 16, хонь 128, ямаа 63 нийт 219, 2000 онд тэмээ 1, адуу 6, үхэр 6, хонь 203, ямаа 60 нийт 276, 2001 онд тэмээ 1, адуу 11, үхэр 6, хонь 150, ямаа 72 нийт 240, 2002 онд тэмээ 2, адуу 11, үхэр 17, хонь 139, ямаа 90 нийт 259, 2003 онд тэмээ 1, адуу 15, үхэр 8, хонь 153, ямаа 110 нийт 287 мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ