Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 140/ШШ2024/00150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг **** дүгээр хороо зүүн ... зам гудамж ***дүгээр байр *** тоотод оршин суух ******* овгийн *******гийн *******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оны 10 дугаар сарын 31-нээс ******* *******ы ******* *******ийн харьяа ийн баазад тоосго хэвлэгчээр ажилд орсон. Компани нэр өөрчлөгдөж компани нэртэй болсон. 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тоосго хэвлэгчээр ажиллаж байсан. ийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэсэн байгаа учир энэ ажиллаж байсан 4 жил 2 сарын ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* *******ы ******* *******ийн харьяа ийн баазад тоосго хэвлэгчээр ажиллаж байсан, мөн 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн ББХК-нд тоосго хэвлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Завхан аймгийн ийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч Д.*******ийн хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрч Б., гэрч Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, ******* дүүргийн ийн даатгалын газраас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* *******ы ******* *******ийн харьяа ийн баазад тоосго хэвлэгчээр ажиллаж байсан, мөн 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн ББХК-нд тоосго хэвлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

Нэхэмжлэгч Д.*******д 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нээж, олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдвэрийн баазад тоосгон заводын туслах ажилчинаар авч ажиллуулав, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажиллаж байсан үйлдвэр нь хувьчлагдсан тул тоосгочны ажлаас нь чөлөөлж компаний мэдэлд шилжүүлэв, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тоосго хэвлэгч шалгагчаар авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нийгмийн даатгалын багц хуулийг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийг хаав гэх хэсэг,

хуулийн этгээдийн лавлагаа, уг лавлагаанд Улиастай сумын ББХК 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 6 дугаар сарын 25-ны өдөр татан буугдсан байна гэх хэсэг,

Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/198 дугаартай тодорхойлолт,

Завхан аймгийн ийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 12-т боловсрол-бүрэн бус дунд гэх бичилт,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т боловсрол-бүрэн дунд гэх хэсэг,

******* дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 64 дугаартай нэхэмжлэгч Д.*******гийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай лавлагаа,

Нэхэмжлэгч Д.*******гийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч Д.гийн өгсөн мэдүүлгийн: Д.******* 1990 онд анх намайг ажилд ороход ажиллаж байсан. Бид хоёр хамт ажиллаж байсан тэгээд 1994 онд *******ийн харья тоосгоны үйлдвэр татан буугдсан тэр болтол хамт ажиллаж байсан гэх хэсэг,

Гэрч Б.ийн өгсөн мэдүүлгийн: Д.******* нь *******ийн харья тоосгоны үйлдвэрт 1990 оноос хамт ажилдаг байсан. 1990-1994 он хүртэл бид хоёр хамт ажиллаж байсан тэгээд *******ийн харья тоосгоны үйлдвэр татан буугдсан тэр болтол хамт ажиллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн ******* *******ы ******* *******ийн харьяа ийн бааз, Завхан аймгийн ББХК-нд ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******гийн

- Завхан аймгийн ******* *******ы ******* *******ийн харьяа ийн баазад 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тоосго хэвлэгчээр ажиллаж байсан,

- Завхан аймгийн ББХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тоосго хэвлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ