Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 140/2024/00076/И |
Дугаар | 140/ШШ2024/00152 |
Огноо | 2024-04-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 140/ШШ2024/00152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн******* хороо ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овгийн *******ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1963 онд төрсөн. Би 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөр хөлсийг өрхийн тэргүүний нэр дээр бодож байсан учир миний нэр дээр хөдөлмөр хөлс бичигдээгүй бололтой. Харин миний эцэг 1980 оны хөдөлмөрийн хөлс бодохдоо миний нэрийг дутуу гэж бичсэн хөлс олгосон байгаа болно.
Иймд намайг Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/1261 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн ******* сумын нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгч *******ы хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрч С.Бааванхүү, гэрч нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/1261 дугаартай архивын лавлагаа,
Завхан аймгийн ******* сумын нэгдлийн цалин хөлсний 1980, 1981 оны 70 дугаар дансны хуулбар,
Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгч ******* нь нөхөн даатгалд хамрагдаагүй тухай тодорхойлолт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 12-т боловсрол-бүрэн бус дунд гэх бичилт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т Боловсрол-бүрэн бус дунд гэх бичилт,
******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугааар сарын 26-ны өдрийн 417 дугаартай нэхэмжлэгч *******ы тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай мэдээллийн нэгдсэн санд байхгүй тухай тодорхойлолт,
Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай ******* нь 1973-1974 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаад 1976-1977 оны хичээлийн жилээс сургууль завсардан мал дээр гарсан нь үнэн болно гэх тодорхойлолт,
Нэхэмжлэгч *******ы хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч ийн өгсөн мэдүүлгийн: Би *******ыг байхаас нь мэднэ аав, ээжтэй нь найз байсан багаас нь мэднэ гэв. 7 анги төгсөөд илгээлтээр мал дээр гаргадаг 1970 оны үед байх тэгээд мал маллаж байгаад цэрэгт явсан гэх хэсэг,
Гэрч ын өгсөн мэдүүлгийн: *******ыг 1976 оноос таньдаг болсон намайг очиход сургуульд сурдаг байсан тэгээд дараа нь илгээлтээр мал дээр гарч байсан, ******* сумын нэгдэлд илгээлтээр мал дээр гараад аав ээж хоёртойгоо мал маллаж байгаад тэгээд цэрэгт явсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *******ы ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *******ыг Завхан аймгийн ******* сумын нэгдэлд ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгч *******д шүүх хуралдааны товыг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Миний бие ******* хотод байдаг учир Завхан аймаг руу явах боломжгүй тул шүүх хурлыг надгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч *******ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Буурал овгийн Довчингийн Чиваасүрэнгийн
- Завхан аймгийн ******* сумын нэгдлийн бригадад 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ