Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/02113

 

                 

 

 

 

 

 

 

 

                 2024            04           19

                                   

 

 

 

 

 

 

 

                                   1*******4/ШШ2024/02113

 

 

 

   

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

                                                

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 ******* хороо, ХМК-д байрлах Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* ******* хороо, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:ХВ710*******1*******67/-д холбогдох,

 

3,00*******,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжпэгийн арга хэмжээнд Гоогормаа овогтой ******* /РД:ХВ710*******1*******67/ нь 2019 онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна.

Хариуцагч нь санхүүгийн дэмжпэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 3,000,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжпэлтэй иргэн Гоогормаа овогтой *******д холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжпэлийн шаардлага 3,00*******,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 5 ******* сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 7 ******* сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны ******* ******* сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 70*******,500 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Г.*******д холбогдуулан 3,00*******,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн 3,00*******,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 5 ******* сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 7 ******* сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны ******* ******* сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 70*******,500 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 3,00*******,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 ******* зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн 3,00*******,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 5 ******* сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 7 ******* сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны ******* ******* сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 70*******,500 төгрөгийг нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.*******ас 34,543 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД