Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02433

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             05              02                                            184/ШШ2024/02433

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

1,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******гийн хүсэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 143 килограмм зайдсыг нэг бүрийн үнэ 11,500 төгрөгөөр 1,684,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 7-10 хоногийн зайтай өгнө гэж авч явсан. Үүнээс 880,000 төгрөг өгсөн. Улмаар 10 хоног өнгөрч ярихад өнөө маргааш өгнө гэж худал ярьсаар байгаад нэг ч төгрөг өгөлгүй хохироож байна. Иймд зээлдэгч *******гаас зээлдсэн мөнгө болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ******* нь *******гаас үйлдвэрийн боорцог хийх зорилгоор зайдас зээлээр авсан нь үнэн. Боорцог хийсэн боловч бүтээгдэхүүн нь борлуулагдаагүйн улмаас мөнгийг буцааж өгч чадаагүй. Үлдэгдэл мөнгө болох 1,904,000 төгрөгийн өр төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 104,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 1,904,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******гийн нэхэмжилсэн 1,904,000 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 104,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 1,904,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 104,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 22,707 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,414 төгрөгөөс 22,707 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан *******д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

             ШҮҮГЧ                       ***