Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02431

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             05              02                                            184/ШШ2024/02431

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,254,771.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ‘‘******* *******’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ‘‘******* *******’’ ХХК болон хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 4,274,910 төгрөгийг 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Тухайн зээлийг ******* нь Iphone 13 promax маркийн гар утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дахь хэсэгт зааснаар зээлийг зориулалтын дагуу *******гийн худалдан авсан Iphone 13 promax маркийн гар утасны төлбөр болох 4,274,910 төгрөгийг Сайн Интернэшнл ХХК-нд шилжүүлсэн. Мөн ******* нь тус гар утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно. ... Манай компанийн зүгээс хариуцагч *******г зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3,027,383.83 төгрөг, зээлийн хүүнд 1,047,032.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 171,357.18 төгрөг, нийт 4,245,771.84 төгрөгийг төлөхөөр байгаа бөгөөд дээрх төлбөр дээр нотариатын зардал 9,000 төгрөгийг нэмж нийт 4,254,771.84 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,254,771.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 754,771.84 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,254,771.84 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 4,254,771.84 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 754,771.84 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,254,771.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 754,771.84 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гоос 41,513.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,027 төгрөгөөс 41,513.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

             ШҮҮГЧ                        ***