Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02429

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             05              02                                            184/ШШ2024/02429

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***,

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,551,612.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  *******, ******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* *******тай ЗГ1705216610 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 9,200,000 төгрөгийн зээлийг жилийн 16.2 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч *******, ******* нар нь дугаар ЗГ1705216610 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 169 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч *******, ******* нарт холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 6,912,135.95 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 610,495.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,981.08 төгрөг, нийт 7,551,612.74 төгрөгийг гаргуулж "******* *******" ХК-ид олгуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “"******* *******" ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,551,612.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  1,301,612.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,551,612.74 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  1,301,612.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,551,612.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  1,301,612.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******, ******* нараас 67,888 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,776 төгрөгөөс 67,888 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******, ******* нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

            ШҮҮГЧ                         ***