Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02428

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             05              02                                            184/ШШ2024/02428

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,408,842 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* *******тай ЗГ3635145390 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 19,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ******* нь ЗГ3635145390 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй 164 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа тул зээлдэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 1,268,935.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 119,417.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,488.72 төгрөг нийт 1,408,842 төгрөгийг гаргуулж "******* *******" ХК-ид олгуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: "******* *******" ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,408,842 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 358,842 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,408,842 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 358,842 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,408,842 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 358,842 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 18,746 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,492 төгрөгөөс 18,746 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

            ШҮҮГЧ                         ***