Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 358

 

 

     

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч Н.Гэрэлмаа, хохирогч Ж.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2017 2501 0762 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Боржигон овогт Бн Бм, Төв аймгийн Баянцогт суманд төрсөн 1978 оныдугаар сарын -ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо бэлхийн тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн  дугаар хороо Чулуутын амины орон сууцны 2-32 тоотод амьдарч байгаа, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. /РД: /.

         

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 12 дугаар хороо амины орон сууц 2-32 тоотод иргэн Ж.Эрдэнбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсны гадна талын цус хуралт, хавирга завсрын артери гэмтээсэн, цээжний хөндий хий болон цусан хургаагаар хүндэрч хатгагдсан шарх бүхий гэмтэл буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 13-ны орой Эрдэнэбат бид хоёр өглөө 9 цаг болж байхад гэрээсээ гараад офицер дээр очиж 2 найзтайгаа уулзсан. Тэгээд ажиллаж байсан газрын оффис багшийн дээдийн тэнд байдаг учир тийшээ бид нар ажилласан цалингаа авах гэж очсон боловч бүтээгүй. Бид нарт цалин өгөөгүй болохоор тэр газраас гараад мөнгөө нийлүүлээд архи авч уусан. Цааш явж байтал Лхагваа Сүхбаатарын талбайн тэндээс найзаасаа дахиж нэг шил архины мөнгө авсан. Манай нэг найз Улаанбаатар их дэлгүүрийн хажууд түргэн хоолны газар ажилладаг юм. Түүнийг ажлынх нь гадаа хүлээж байхдаа сааданд орж нэг шил архиа уусан. Эрдэнэбат бид хоёр нэг найзтайгаа гурвуулаа Тэнгис кино театрын тэнд нэг кафед сууж байгаад Эрдэнэбат бид хоёр гэрлүүгээ явсан. Гэртээ такситай ирсэн эсэхээ сайн санахгүй байгаа. Гэртээ орж ирээд гэр хүйтэн байсан болохоор гал түлэх гэж байгаад хоорондоо маргалдаад би цохихдоо санаандгүй мод зорж байсан хутгатай гараараа цохисон. Би сандарсандаа түргэн тусламж, цагдаа дуудсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирлоо төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Эрдэнэбат мэдүүлэхдээ: Шүүгдэгчийн ярьсан зүйл үнэн. Надаа гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг авсан. Өнөөдөр 500.000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бөгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 9 цагийн үед Эрдэнэбаттай Зайсангийн барилга дээр ажиллаж байсан цалингаа авахаар манай гэрээс хамт гараад Офицер дээр очсон чинь цалин бүтээгүй, тэгээд тэндээсээ гараад мөнгөө нийлүүлээд нэг шил архины мөнгө босгож байгаад 1 шил архи авч уугаад тайлбай дээр очиж Лхагваа найзаасаа нэг шил архины мөнгө аваад найз Энхцолмонгийн ажлын ойролцоо байрны сааданд уучихаад байж байхад Лхагваа, Төрөө хоёр салаад явсан. Тэгээд Эрдэнэбат бид  хоёр манай найз хүүхэн Энхцолмонтой ялалтын хойд талын кафед орж сууж ганц хоёр пиво авч уугаад байж байхад Энхцолмон түрүүлээд явчихсан. Тэндээс Эрдэнэбат бид хоёр такси бариад манай Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут АОС-ны 2-32 тоот гэрт ирсэн. Гэртээ ирээд гал түлэх санаатай би нарийн бор иштэй хутгаар зуухны хажууд мод зороод сууж байсан чинь Эрдэнэбат миний хойд талд сандал дээр суучихаад янз янзын үг өдөөд хэрүүл хийгээд байхаар нь “...чимээгүй бай, одоо болно” гэсэн чинь чимээгүй болохгүй араас өшиглөөд ёвроод байхаар нь “боль л доо чи” гээд эргэж хараад цохихдоо хутгатай гараараа нэг удаа цохисон. Тэгээд л гэнэт цус алдах үед нь хутгалчихлаа гэдгийг мэдсэн тэгсэн цээж хэсгээс нь цус гараад байхаар нь цамцаараа цусыг нь тогтоох гэж цээжин дээр нь дараад би өөрийнхөө утсаар түргэн, цагдаа хоёр луу залгаж дуудлага өгсөн. Түргэн ирээд Эрдэнэбатыг аваад явсан. Намайг цагдаа нар нь аваад машиндаа суулгасан. Эрдэнэбатыг хутгалсан хутгаа хаана хийснээ санахгүй байна. Түргэний машин дуудчихаад тосож авах гэж явж байгаад хутгаа хаясан юм шиг байна лээ. Хэрэг болсоны дараа цагдаа нарын хамт хайгаад олохгүй байсан. Эрдэнэбат намайг өдөөд араас хэрүүл гуйгаад байсан тэгэхээр нь “зүгээр бай” гээд цохихдоо санаандгүй хутгатай гараараа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх 66-68/,

          Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эрдэнэбатын өгсөн “...Б бид хоёр тэндээс гараад такси бариад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овоонд байдаг Балжиннямын гэрт ирсэн. Тэгээд Балжиннямын гэрт ороод юунаас болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд Балжинням миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн... ясан бариултай том хутга харагдсан. Уг хутгыг яасан эсэхийг мэдэхгүй байна. Миний хагалгааны болон госпиталд хэвтсэн эмчилгээний зардлыг Балжинням төлж баримтыг өөртөө авсан. Би хагалгаа болон эмчилгээний зардалд ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй. Балжинням надтай яваандаа увуулж, цувуулж байгаад 2 сая төгрөг өгье гэж ярилцсан гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 35-37/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганбаатарын өгсөн “...тэр өдөр нилээн орой болсон байсан цагийг нь яг санахгүй байна ахлах дэслэгч Б.Гантөмөрийн хамт уг дуудлагыг жижүүрээс хүлээж аваад Номингийн урд очиход дуудлага өгөгч эрэгтэй хүн бид хоёрыг өөрөө тосож авсан. Тэгээд гэрт нь очиход гэрийн баруун талын орон дээр 40 орчим насны эрэгтэй хүн цээжний гол хэсэгт хутгалуулсан цус гарсан байдалтай байсан. Тэгээд хутгалуулсан гэх залуугаас хэн хутгалсан бэ гэж асуухад дуудлага өгсөн эрэгтэйг заагаад энэ намайг хутгалсан гэж хэлсэн тэгээд дуудлага өгсөн залууд хандаад “намайг хутгалж байхаар хоёр гурван удаа цохичихгүй яасан юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд 103 дуудаад түргэн тусламжийн эмч ирээд хутгалуулсан хүнийг аваад явсан, хутгалсан гэх залуугаас юу болсон талаар тодруулахад анх намайг гаднаас ирэхэд манай хашааны гадаа байсан гэж хэлсэн тэгээд дахиад гэрт байж байхад гаднаас орж ирсэн зэрэг зөрүүтэй юм яриад байсан тэгэхээр нь хашааны гадна болон дотор талыг шалгахад ямар нэг цусны мөр илрээгүй тэгээд уг хүнийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тухайн үед хутгыг гэр болон хашаан дотор нь хайж үзсэн боловч ямар ч хутга олдоогүй…” гэсэн мэдүүлэг /хх-38/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гантөмөрийн өгсөн “...103-руу дуудлага өгөөд хутгалуулсан хэсэг болох цээжний хэсэгт нь цэвэрхэн даавуугаар дарж тогтоож хутгалуулсан хүнээс юу болсон талаар асуухад манай хутгалуулсан хүн дуудлага өгсөн хүн рүү хандаад “ээ чи намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлж байсан тэгсэн нөгөө залуу нь “чи гаднаас хутгалуулчихсан орж ирсэн” гэж хэлж байсан тэгээд 103 хүрч ирээд хутгалуулсан хүнийг аваад явсан. Тэрний дараа жижүүрийн бүрэлдэхүүнийг ирахийг хүлээж байхдаа дуудлага өгсөн хүнийг дагуулж гарч гэрийн ойр орчим болон хашааны ойр орчмоор цусан мөр хайж явахад ямар ч цус дуссан ул мөр илрээгүй тэгсэн жижүүрийн бүрэлдэхүүн хүрч ирсэн тэгсэн дуудлага өгсөн залуу хутгалуулсан хүнийг хашааны буланд сууж байсан талаар яриад байсан тэгээд тэр хавиар нь цусан мөр хайсан боловч ямар ч цусан мөр илрээгүй. Тэгээд дуудлага өгсөн хүний гэрт орж хутгыг хайж үзэхэд гэрээс нь олон хутганууд гарч ирсэн яг аль хутга нь гэдгийг мэдээгүй тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд уг хүнийг хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан…” гэх мэдүүлэг /хх-39/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхдөлгөөн мэдүүлэхдээ: “…тухайн үед дуудлагаар ороод анхны үзлэгээ хийж байх үед хутгалуулсан хүн нь тэнд зогсож байсан найз руугаа хандаад “ээ чи намайг яагаад хутгалж байгаа юм зүгээр ганц цохичихгүй яасан юм бэ” гэсэн чинь найз нь өөдөөс нь “би чамайг хутгалаагүй ш дээ, найз нь одоо шоронд орох гээд байна ш дээ” гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /хх-40/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Лхагвадорж мэдүүлэхдээ: “…2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэбат, Төрөө хоёртой утсаар холбогдож байгаад цалингаа авахаар болж уулзахаар болсон тэгээд бид нар цалингаа асуусан чинь цалин буугаагүй болохоор нь Эрдэнэбатын найз нь нэг шил архи аваад  тэрнийг нь багшийн дээд хавьцаа уучихаад тэндээс хөдлөөд Эрдэнэбатын найз гэх залуу нь найз эмэгтэй дээрээ очно гээд бид дөрөв хамт очоод хүлээж байхдаа дахиад нэг шил архи хувааж уугаад тэгээд тэндээс салцгаасан тэрнээс хойш уулзаагүй. Бид нар архи ууж байхад ямар нэгэн маргаан гараагүй Төрөө бид хоёрыг явсанаас хойш юу болсныг мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хх-41/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Энхтөр мэдүүлэхдээ: “ …2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Офицер дээр Эрдэнэбат, Лхагваа, Эрдэнэбатын найз гэх залуу нартай уулзаад оффисс дээр очиж цалингаа асуусан чинь өгөхгүй байсан тэгээд гараад нэг шил архи хувааж уугаад Эрдэнэбатын найзын найз гэх эмэгтэй дээр очоод тэнд уулзаж нэг шил архи уучихаад Лхагваа бид хочр салаад явсан…” /хх-42/,

             Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 131 дугаар:

          1. Ж.Эрдэнэбатад цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсны гадна талын цус хуралт, хавирга завсрын артери гэмтээсэн, цээжний хөндийн хий болон цусан хураагаар хүндэрч хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий 1 удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан “ХҮНД” зэргийн гэмтэл болно,

          3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” гэх дүгнэлт /хх-47-48/,

          Хохирогчийн өвчний түүх /хх-17-29/, зарлагын баримт /хх31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх8-11/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх70, 89/, таслан шийдвэрлэх тогтоол /хх72-85/, 500.000 төгргөрийн хохирол хүлээн авсан баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 12 дугаар хороо амины орон сууц 2-32 тоотод иргэн Ж.Эрдэнбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг хутгалж цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсны гадна талын цус хуралт, хавирга завсрын артери гэмтээсэн, цээжний хөндий хий болон цусан хургаагаар хүндэрч хатгагдсан шарх гэмтэл буюу хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 2 жил, дээд хэмжээ 8 жил болж оногдуулах ял хөнгөрч байх тул гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол улсын хууль болон Олон улсын гэрээ конвенцид нийцнэ гэж шүүх үзэв. 

Иймд шүүгдэгч Б.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 12 дугаар хороо амины орон сууц 2-32 тоотод иргэн Ж.Эрдэнбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг хутгалж цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсны гадна талын цус хуралт, хавирга завсрын артери гэмтээсэн, цээжний хөндий хий болон цусан хургаагаар хүндэрч хатгагдсан шарх гэмтэл буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсанд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Үүнд: 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б-н өгсөн: “…Эрдэнэбат миний хойд талд сандал дээр суучихаад янз янзын үг өдөөд хэрүүл хийгээд байхаар нь “...чимээгүй бай, одоо болно” гэсэн чинь чимээгүй болохгүй араас өшиглөөд ёвроод байхаар нь “боль л доо чи” гээд эргэж хараад цохихдоо хутгатай гараараа нэг удаа цохисон. Тэгээд л гэнэт цус алдах үед нь хутгалчихлаа гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 66-68/,

          Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эрдэнэбатын өгсөн “...нэг мэдэхэд Б миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн... ясан бариултай том хутга харагдсан. Уг хутгыг яасан эсэхийг мэдэхгүй байна. Миний хагалгааны болон госпиталд хэвтсэн эмчилгээний зардлыг Б-төлж баримтыг өөртөө авсан. Би хагалгаа болон эмчилгээний зардалд ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй. Б надтай яваандаа увуулж, цувуулж байгаад 2 сая төгрөг өгье гэж ярилцсан гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 35-37/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганбаатарын өгсөн “...Тэгээд хутгалуулсан гэх залуугаас хэн хутгалсан бэ гэж асуухад дуудлага өгсөн эрэгтэйг заагаад энэ намайг хутгалсан гэж хэлсэн тэгээд дуудлага өгсөн залууд хандаад “намайг хутгалж байхаар хоёр гурван удаа цохичихгүй яасан юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд 103 дуудаад түргэн тусламжийн эмч ирээд хутгалуулсан хүнийг аваад явсан, хутгалсан гэх залуугаас юу болсон талаар тодруулахад анх намайг гаднаас ирэхэд манай хашааны гадаа байсан гэж хэлсэн тэгээд дахиад гэрт байж байхад гаднаас орж ирсэн зэрэг зөрүүтэй юм яриад байсан тэгэхээр нь хашааны гадна болон дотор талыг шалгахад ямар нэг цусны мөр илрээгүй тэгээд уг хүнийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тухайн үед хутгыг гэр болон хашаан дотор нь хайж үзсэн боловч ямар ч хутга олдоогүй…” гэсэн мэдүүлэг /хх-38/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гантөмөрийн өгсөн “...хутгалуулсан хүнээс юу болсон талаар асуухад манай хутгалуулсан хүн дуудлага өгсөн хүн рүү хандаад “ээ чи намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлж байсан тэгсэн нөгөө залуу нь “чи гаднаас хутгалуулчихсан орж ирсэн” гэж хэлж байсан,…дуудлага өгсөн залуу хутгалуулсан хүнийг хашааны буланд сууж байсан талаар яриад байсан тэгээд тэр хавиар нь цусан мөр хайсан боловч ямар ч цусан мөр илрээгүй. Тэгээд дуудлага өгсөн хүний гэрт орж хутгыг хайж үзэхэд гэрээс нь олон хутганууд гарч ирсэн яг аль хутга нь гэдгийг мэдээгүй тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд уг хүнийг хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан…” гэх мэдүүлэг /хх-39/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхдөлгөөн мэдүүлэхдээ: “…тухайн үед дуудлагаар ороод анхны үзлэгээ хийж байх үед хутгалуулсан хүн нь тэнд зогсож байсан найз руугаа хандаад “ээ чи намайг яагаад хутгалж байгаа юм зүгээр ганц цохичихгүй яасан юм бэ” гэсэн чинь найз нь өөдөөс нь “би чамайг хутгалаагүй ш дээ, найз нь одоо шоронд орох гээд байна ш дээ” гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /хх-40/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Лхагвадорж мэдүүлэхдээ: “…Бид нар архи ууж байхад ямар нэгэн маргаан гараагүй Төрөө бид хоёрыг явсанаас хойш юу болсныг мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хх-41/,

            Батлан хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 131 дугаар:

          1. Ж.Эрдэнэбатад цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсны гадна талын цус хуралт, хавирга завсрын артери гэмтээсэн, цээжний хөндийн хий болон цусан хураагаар хүндэрч хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий 1 удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан “ХҮНД” зэргийн гэмтэл болно,

          3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” гэх дүгнэлт /хх-47-48/,

          Хохирогчийн өвчний түүх /хх-17-29/, 500.000 төгргөрийн хохирол хүлээн авсан баримт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б урд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 141 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан 3 жил хорих ял оногдуулсаныг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзах, Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 124 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялыг оногдуулж 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж шийтгүүлж байсан болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх70/, таслан шийдвэрлэх тогтоол /хх72-85/ зэргээр тогтоогдож байгаа боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хугацааны өмнө тэнсэн суллагдсан байгаа зэргээр мөн хуулийн ерөнхий ангийн 1.3-р зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан зарчмыг баримтлан шийдэв.

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Б-д шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүхээс шүүгдэгч Б.Б-д энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Ж.Эрдэнэбат нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдаж, энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.