Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/02116

 

                 

 

 

 

 

 

 

 

                 2024           04            19

                                   

 

 

 

 

 

 

 

                                   184/ШШ2024/02116

 

 

 

   

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: *******, дугаар хороо, ******* ******* 8 *******, ******* тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:/-т холбогдох,

 

2,876,706.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

овогтой нь “******* ББСБ“ ХХК-тай 2022 оны 03-р сарын 10-ний өдөр 06 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,899,900 төгрөгийг жилийн 36%-н хүүтэй 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “ ” ХХК-иас гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй ба төлөлт хийгээгүй болно.Зээлийн гэрээний 2.1.10-д зээлийн гэрээний үүргийг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,876,706.69 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Т. миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,876,706.69 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.т холбогдуулан 2,876,706.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,876,706.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.т холбогдох 2,876,706.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн 2,876,706.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,977.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 30,488.6 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 30,488.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД