| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03471/И |
| Дугаар | 184/ШШ2024/02118 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/02118
|
2024 04 ******* |
184/ШШ2024/02118 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:/-т холбогдох,
4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* би өөрийн охин нөхөр Б.т тэтгэврийн зээл авч нийт 4,500,000 төгрөгийг зээлдүүлсэн байна. Одоо нас дээр тэтгэвэрт байдаг хөдөлмөрийн чадваргүй, тэтгэврээс өөр орлогогүй учир зээлдүүлсэн мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Мөнгөө авах талаар шаардахад өнөө маргааш гэсээр өгөхгүй байгаа. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Ц.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны ******* дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.т холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь Ц.*******ийн нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны ******* дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд Ц.*******ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ийн нэхэмжлэлтэй Б.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны ******* дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 43,490 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 43,490 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД