Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02130

 

 

 

 

 

 

 

                  2024           04            22

                                      184/ШШ2024/02130

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* ******* хороо, ******* 4-*******7 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , нэхэмжлэгч С.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... овогтой ******* миний бие үсчний курс төгсөж үсчин гэрэл зургийн захиргааны даргын 1987.01.02ны өдрийн 02 тоот тушаалаар эрэгтэй үсчинээр ажилд орж байсан. 1989 оны 01-р сарын 01ний 01 тоот Сүхбаатарын районы ахуй үйлчилгээний комбинатын харьяа Үсчиний 39 р салбарт эрэгтэй үсчинээр ажиллаж байсан боловч 1992 оны 01-р сарын 03 ны өдрийн дуудлага худалдаагаар орж тус үсчин маань Анхилуун ББХХ нэртэй болсон. 1992 оны 01-р сарын 04ний өдөр Анхилуун ББХХ-д үсчинээр ажиллаж 1994 оны 10-р сарын 25 ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаар хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан гэж бичигдсэн боловч, Анхилуун ББХХ-д ажиллаж байсан баримтыг шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Надад өөр ямарч баримт байхгүй. Иймд намайг 1992 оны 1-р сарын 04 ны өдрөөс 1994 оны 10р сарын 25ны өдөр хүртэл Анхилуун ББХХ-д ажиллаж байсан байдлыг тогтоон өгнө үү гэжээ” гэв.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн ******* ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын тодорхойлолт, С.*******гийн №065483 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч , нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, зураг,

2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Гэрч Л.Амараа, нарыг асуусан тэмдэглэл.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*******гийн гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь 1992 оны 01 ******* сарын 04-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл "Анхилуун" ББХ хоршоонд эрэгтэй үсчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн шаардлагад нийцэж байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна. 

- Гэрч : “...С.******* нь багшийн дээдийн 18 дугаар салбарт үсчнээр ажиллаж байгаад 1992 онд Анхилуун бүрэн бус хувьцаат хоршоонд үсчнээр ирж ажиллаж байсан. 1995 онд намайг хүүхэд асрах чөлөө аваад ажлаас гарахад С.******* үсчнээр ажиллаад үлдэж байсан. Бид нарт баярын бичиг, мөнгөн шагнал, диплом, мөнгөн шагнал өгдөг байсан. С.******* төлөвлөгөө норм биелүүлсэн гээд баярын бичиг авч байсан. С.******* Чингэлтэй дүүргийн үсчний тэмцээнд ороод түрүүлж байсан. Улсын тэмцээнд 2 байна уу 3 дугаар байранд орж байсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

                                       

- Гэрч : “...Үсчин, гэрэл зургийн захиргааны харьяа үсчний 39 ******* салбарт 1989 онд үсчнээр ирж ажиллаж байсан. 1992 онд Анхилуун нэртэй болоход мөн ажиллаж байсан. Миний санаж байгаагаар хувиараа өөр салбар байгуулаад 1995 онд ажлаас гарсан” гэх шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 ******* зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар нотлогдож байна. 

5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг “...1992 оны 01 ******* сарын 04-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл "Анхилуун" ББХ хоршоонд эрэгтэй үсчнээр” ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг “...1992 оны 01 ******* сарын 04-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл "Анхилуун" ББХ хоршоонд эрэгтэй үсчнээр” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.АРИУНБОЛД