Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02131

 

 

 

 

 

 

 

                2024           04            22

                                      184/ШШ2024/02131

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* ******* ******* төв, ******* цогцолбор, 307 тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД:/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд. Нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“..."******* Авто Финанс ББСБ" ХХК нь иргэн ургийн овогтой /РД: /, /утасны ******* /, ургийн овогтой /РД: МК870*******918/, /утасны ******* , / нартай харилцан тохиролцож, 2022 оны 3 ******* сарын 18-ны өдөр 1109130104000507 *******тай "Барьцаат зээлийн гэрээ" байгуулан 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийг олгосон. Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгчидтэй 2022 оны 3 ******* сарын 18-ны өдрийн 110913010000507 *******тай "Фидуцийн гэрээ байгуулж, ******* *******тай Toyota Prius суудлын машиныг 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгөөр үнэлэн, машиныг өмчлөх эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчид шаардлагатай мөнгийг зээлүүлсэн. Иргэн , нарын төлөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 13,753,152.46 /арван гурван сая долоон зуун тавин гурван мянга нэг зуун тавин хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн өрийн үлдэгдэл 2,153,503.45 /хоёр сая нэг зуун тавин гурван мянга таван зуун гурван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 138,012.85 /нэг зуун гучин найман мянга арван хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөг, нэхэмжилбэл зохих 16,044,668.76 /арван зургаан сая дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран найман төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулахаар хариуцагч нарын хаягаар шүүхэд 2024 оны 3 ******* сарын 06-ны өдөр хандсан боловч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн "...хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэсэн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/Ш*******024/09040 дүгээр захирамж гарсан. Нэхэмжлэгч хариуцагч А. , нарыг тэдний тэмдэглүүлж, бүртгүүлсэн "Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 1 дүгээр гудамжны 1098 тоот", "Баянзүрх дүүрэг, 26 ******* хороо, Саншайне виллэйж /Sunshine village/ 331b 1302 тоот", "Баянзүрх дүүргийн 26 ******* хороо, 13312 Нийслэл Хүрээ өргөн чөлөө гудамж 333 ******* байр 602 тоот гэсэн хаягуудаар удаа дараа хайсан, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хаягуудын хорооны Засаг даргаас "уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй" гэж мэдэгдсэн болно. Ийнхүү удаа дараа хариуцагч нь тодорхой оршин суух хаяггүй байх хэдий ч эдгээр иргэд "******* ББСБ" ХХК-ийн нэр дээр өмчлөлөө шилжүүлсэн ******* *******тай Toyota Prius маркийн суудлын машиныг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа болно. Нэхэмжлэгч зээлдэгч , нарыг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаас өмнө Цагдаагийн /Тээврийн цагдаа/ байгууллагуудад хандаж манай өмчлөлд байгаа ******* *******тай Тoyota Prius маркийн суудлын машиныг "torguul.mn сайтад хотын хөдөлгөөнд оролцож байгаа нь тодорхой байсан тул олж өгөхийг хүссэн боловч "шүүхийн шийдвэргүйгээр хайх боломжгүй" гэсэн хариуг өгч байсан болно. Иймд эдгээр иргэдийг болон "******* ББСБ" ХХК-ийн өмчлөлд байгаа ******* *******тай Toyota Prius маркийн суудлын машиныг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байнагэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: нэхэмжлэл, ******* тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хуулийн этгээдийн ******* бүртгэлийн гэрчилгээний хуулбар, №1109130104000507 *******тай зээлийн гэрээний хуулбар, фидуцийн гэрээний хуулбар, харилцагчийн өргөдөл анкет,  итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *******тай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар,

- Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ,   нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Тээврийн цагдаагийн алба зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал тэмдэглэлийн хуулбар, эрх бүхий албан тушаалтны магадлагааны хуулбар, шүүхийн шийдвэр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

4. Иймээс хариуцагч ,   нарын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.1, 133 ******* зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан овогт /РД:/, овогт /РД:МК870*******918/ нарыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ,   нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Цагдаагийн байгууллагаас ,   нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхдээ ******* *******тай Тoyota Prius маркийн суудлын машины тээврийн хэрэгслийн мэдээллийг ашиглахыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс ******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг ******* орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.АРИУНБОЛД