Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02133

 

                 

 

 

 

 

 

 

 

                 2024          04             22

                                   

 

 

 

 

 

 

 

                                   184/ШШ2024/02133

 

 

 

   

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

                                                

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, 01 дүгээр хороо, , 16а, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Жижиг, дунд үйлдвэрийн газар /РД:6608949/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 1 дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:*******/,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 1 дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух овогт /РД:/,

Хариуцагч: улс, суж, хот 2 ру 192-35 тоот хаягт оршин суух ******* *******т овогт *******ын /РД:/,

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, гудамж, дугаар байр, 27 тоот хаягт оршин суух овогт /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,764,719 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ИХШХШТухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт”... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно” гэж зохицуулсан байдаг. Засгийн газрын 2020 оны 49 дүгээр “Агентлаг байгуулах тухай” тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан ‘Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч: ******* ******* ургийн овогтой Цэнд- ******* /РД:*******/, хамтран үүрэг гүйцэтгэгч ургийн овогтой /РД:/, ургийн овогт /РД:/, **************т ургийн овогт Раднаабазарын /РД:ПИ86092019/ нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас 2019 оны SME-00522 тоот зээл болон SME-005222 тоот барьцааны гэрээ байгуулан 40,000,000 / дөчин сая төгрөгийг “ Монгол гутал, гоёлын гутлын үйлдвэрлэл” төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1. Гантөмөр /РД:/-ийн өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, -р хороолол энхтайваны гудамж, байр 27 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн, гэрчилгээний дугаар бүхий, орон сууцны зориулалттай 31,07 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тавьсан болно.

Зээлдэгч нь 2024.04.01-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараах дүн бүхий зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. ******* *******аас 22,764,719.00 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнийг задлан харуулбал:Үүнд үндсэн зээлийн төлбөр 20,387,204.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 0.0 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 2,347,515.83 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг.

2. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******, H., Г., Р. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 22,764,719 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,0000000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 20******* оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,764,719 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэхийг хангуулыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч Ц.*******, H., Г., Р. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,764,719 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.*******, H., Г., Р. нар нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжилсэн 22,764,719 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,0000000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 20******* оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,764,719 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэхийг хангуулыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй Ц.*******, H., Г., Р. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,764,719 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******, H., Г., Р. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжилсэн 22,764,719 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,0000000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 20******* оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,764,719 төгрөгөөр төлж барагдуулна. Төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Гантөмөр /РД:/-ы өмчлөлийн дүүрэг, дүгээр хороо, -р хороолол гудамж, байр 27 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн, гэрчилгээний дугаар бүхий, орон сууцны зориулалттай 31,07 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс лөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.*******, H., Г., Р. нараас 135,886 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД