| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03755/И |
| Дугаар | 184/ШШ2024/02222 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02222
|
2024 04 2******* |
184/ШШ2024/02222 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* ******* ******* ******* 19 давхар, 190******* тоот хаягт байрлах ББСБ ХХК /РД:60622*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, ******* хороо, дүгээр гудамж, тоот хаягт оршин суух холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,*******41,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Хариуцагч нь 2019 оны 02 ******* сарын 28-ны өдрийн №932 *******тай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 894,649 төгрөг, шимтгэл 0 төгрөг, хүү 646,*******33 төгрөг, нийт 1,*******41,182 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,610 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... “ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 1,*******41,182 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны ******* ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны 8 ******* сарын 30-ны өдөр 386,182 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч О. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,*******41,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,*******41,182 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны ******* ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны 8 ******* сарын 30-ны өдөр 386,182 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 4.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 4.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй О. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,*******41,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, ******* ******* зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй О. холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,*******41,182 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны ******* ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 38*******,000 төгрөг, 2024 оны 8 ******* сарын 30-ны өдөр 386,182 төгрөгийг нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн .1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 19,80******* төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 19,80******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД