Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 355

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч, Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Болор, иргэдийн төлөөлөгч Д.Наранзаяа, улсын яллагч Н.Гэрэлмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбарагчаа, шүүгдэгч Б.Л шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

           

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Б-ын Л-т холбогдох эрүүгийн 2016 2501 3330 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг адуу овгийн Б-ын Л, Завхан аймгийн Улиастай суманд 1982 оны  дүгээр сарын ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн дүгээр хороо дүгээр гудамжны  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. /РД: /

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч 2016 оны дүгээр сарын -ний өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хороо -2183 тоотод орших байшинд Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн аав Б.Баатарцогтыг зодож биед нь хүнд гэмтэл учруулж, улмаар Б.Баатарцогт нь гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан буюу Б.Лхагважав нь Б.Баатарцогтыг зодож биед нь хүнд гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэм буруутайд,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр буюу 14-ны өдөр би өглөө ажилдаа яваагүй байсан. Гэрт байж байхад гаднаас Отгонбаяр ирсэн. Тэгээд Отгонбаяртай цуг талийгаач аавын гэрт ороход аав архи уусан байсан. Аавын гэрт орохдоо нэг шил архи авч орсон. Тэгээд тэр архийг талийгаач аав, Отгонбаяр, бид гурав хувааж уусан. Талийгаач бид хоёр Отгонбаярыг гэрээс гаргаж өгсөн. Тэгээд гэртээ аавтай цуг орж ирэхэд эхнэр орон дээр унтаж байхаар нь ширээн дээр байсан тал шил архийг би уусан. Тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Тэгээд эхнэрийнхээ хажиугаар ороод унтсан. Миний буруугаас аав гэмтсэн гэсэн. Би тухайн үед юу болсоноо санахгүй байгаа. Гадаа аав унасан гэдгийг би айсандаа хэлсэн юм. Аав гадаа унаагүй. Би аавыгаа гэмтээсэндээ гэмшиж байна. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбарагчаа мэдүүлэхдээ: Манай ах ийм юм хийх хүн биш. Манай аав архи нилээн уудаг хүн байсан. Одоо ах маань шоронд орчихвол хүүхдүүдийг нь би харж чадахгүй, эдний амьдрал үнэхээр хэцүүднэ. Бид ямар нэгэн гомдол саналгүй. Мөнгө нэхэмжлэхгүй. Миний ах аавыг цохиогүй. Шоронд битгий суулгаач гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал саналдаа: Шүүгдэгчийн хувьд өөрийн төрсөн эцэг болох хүнээ алах санаа зорилго байгаагүй. Би анхнаасаа хэлж байсан. Энэ хэргийг шүүгдэгч үйлдсэн гэх нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй. Ахуйн чанартай хэрэг гээд нотлогдохгүй байгаа гэдгийг улсын яллагч өөрөө ч хэлж байгаа. Тухайн хэрэг гарахад талийгаачийг шүүгдэгч нь зодож байсан талаар харсан гэрч байхгүй. Тухайн гэрт байсан хүмүүс бүгд унтаж байсан. Мөн талийгаачийн дээр зурагт унасан талаар мэдүүлэг байдаг боловч энэ нөхцөл байдлыг тогтоож шалгаагүй байна гэж хэрэг мөрдөн байцаалтад буцсан ч гэлээ энэ талаар ажиллагаа огт хийгээгүй. Шүүгдэгч талийгаачийг эмнэлэгт хүргэгдэхэд хамт явж 5-аас 6 хоног эмнэлэгт сахисан байдаг. Талийгаач хагалгаа хийлгэж, хагалгаагаа даалгүйгээр нас барсан байдаг. Шүүх эмнэлэгийн дүгнэлтэд уушигны хатгаа нь хүндэрснээр амь насанд хүрсэн гэж ойлгогдохоор байдаг. Шүүгдэгчийн төрсөн дүү нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлдэг. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй, Нарантуул зах дээр тэрэг түрж ахуй амьдралаа залгуулдаг. Энэ хэргийг шүүгдэгч үйлдсэн гэх баримт байхгүй байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн маргалдаж байсан гэдгийг нотлож гэрчээр орсон хүн өнөөдөр хараагүй, согтуу байсан гэж байна гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Л өгсөн: “... нэг сэрэхэд би эхнэр Басбишийн хөлд нь унтаж байсан. Дүү Баярлхагва, түүний эхнэр Лхагвасүрэн нар байхгүй байсан. Аав орныхоо тэнд газар хэвтэж байсан. Аавыг харсан чинь нүүр ам нь хавдсан, амьсгалаад унтаж байгаа харагдсан. Би аавтай маргалдсан юм болов уу гэж бодсон. Миний санаж байгаагаар зурагт унаад зурагтыг авч тавьж байснаа санаж байна, өөр юм санахгүй байна. ... Үнэнийг хэлэхэд аав унасан асуудал болоогүй, би айсандаа Отгоо ахыг хүргэж өгөөд буцаж гэр лүү явах замдаа гудамжинд аавыг унасан гэж худлаа хэлсэн юм.” /хх-97-98/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбарагчаагийн  өгсөн: “...намайг хөдөө байж байхад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр Батбаяр утсаар яриад “...аав чинь гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орох гээд ухаангүй, яаралтай хагалгаанд оруулах зөвшөөрөл хэрэгтэй гэж байна яах вэ гэж  асуусан. Би ухаангүй байгаа бол яаралтай оруулаа гэж хэлсэн.” Нэгэнт л аав маань бурхан болоод эргээд босоод ирэхгүй нь ойлгомжтой. Хэрвээ ах маань ийм гэмт хэрэг үйлдсэн бол санаатай ингээгүй байх гэж бодож байна.” /хх36-38/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Энхбаярын өгсөн: “... би хичээлээ тарчихаад оройн 19 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрт Лхагважав ах, Басбиш эгч орон дээрээ хүүхдийнхээ хамт унтаж байсан ба өвөө маань нүүрээрээ газар луу харчихсан хивсэн дээр хэвтэж байсан. Би өвөөг согтуу хэвтэж байгаа юм байна гэж бодоод очоод харсан чинь өвөөгийн зүүн талынх нь чихнээс цус гарчихсан байж байсан. ...гадаа тоглож байгаад 21 цаг 30 минутын үед гэртээ ороод ирсэн чинь гэрт Баярлхагва ах, Лхагвасүрэн эгч хоёр ороод ирчихсэн байсан. Тухайн үед өвөө маань хэвтэж байсан газраа л хэвтэж байсан.” /хх47-48/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунгэрэлийн өгсөн: “... Басбиш зах дээр миний хажууд арц, шашны юм зардаг. ... надад ярихдаа би унтсан байсан чинь зурагт шидэх чимээнээр сэрээд “...хөөе юу болов яав” гээд нөхрөө хөлдөө аваад унтсан гэж хэлсэн.” /хх45-46/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Наранхүүгийн өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 00 цагийн үед уг тоот айлд дуудлагаар очсон. Очиход өвчтөн 60 орчим насны эрэгтэй хүн байсан ба гэрийнхээ зүүн талд газар шалан дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан ... ар гэрийн хүмүүсээс нь юу болсон талаар асуухад 8 орчим насны хүүхэдтэй хүүхэн “...өнөөдөр орой 8 цагийн үед гудамжинд ийм байдалтай байхад нь олоод гэртээ оруулж хэвтүүлээд сэрэхийг нь хүлээгээд сэрэхгүй болохоор нь сая 103 дуудсан” гэсэн. ... Би ар гэрийн хүмүүст нь биеийн байдлыг нь тайлбарлаад эмнэлэг авч явна гэхэд гайгүй бол үлдээчихмээр байна, согтоод тасарчихсан байхаа, элдэв янзын зодоон болоогүй гэж хэлсэн. ... Өвчтөний хэсэг газрын үзлэгт толгойн оройн хэсэг нь ямар нэгэн зүйлээр цохигдсон гэмээр хавдартай, зүүн нүд нь хавдчихсан хөхрөл үүсээгүй шинэ гэмтэл байсан, зүүн шанаа зулгарсан шинэ шархтай байсан тул ГССҮТ-д САК /тархины хатуу зөөлөн хальсны завсарх цус хуралт/ гэсэн оношоор хүлээлгэн өгсөн. ... Аавынх нь хэвтэж байсан гудасны хажууханд аавынх нь хамраас гарсан цус тэр хэсэгт урсаж гойжсон байх шиг байсан.” /хх50-51/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “... орой 22 цагийн үед бид 2 гэрт орж ирсэн. Орж ирэхэд жижиг өрөөнд Л, Басбиш 2 хэвтэж байсан. Том өрөөнд аав зурагт руу толгой нь харчихсан хөндлөн хэвтэж байсан. Аавыг юм уугаад унтчихдаг болохоор нь унтаж байна гээд тоогоогүй. Баярлхагва бид 2 хоол хийсэн. Хоол хийчихээд идүүлэх гээд аавыг дуудсан чинь сэрэхгүй ухаангүй байсан. Нүүрийг нь харсан чинь зодуулсан юм шиг хавдсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа хоёрыг дуудсан.” /хх52-53/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн 2016 оны 10 дугаар сарын 33-ны өдрийн №1749 дугаар:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины битүү гэмтэл, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, дух, чамархайн суурийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, хагалгаа хийгдсэн байдал, тархи дарагдал, тархи, уушигны хатгаа саарал элэгшил, дотор эрхтэний цус дүүргэлт, зүүн зовхи, алимны салст хацар, шанаа, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, 2 хацрын төвгөрийн зулгаралт, зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

2. Талийгаачид учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Учирсан гэмтэлд тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй, тархинд учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой болно,

3.Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой,

4. Талийгаач нь дээрхи тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ,

5. Талийгаач нь уушигны үрэвсэл, хатгаа өвчтэй байсан нь үхэлд хүргэхэд нөлөөлжээ,

6. Талийгаач нь А-2-р бүлгийн цустай байна,

7. Талийгаач нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ны 12 цаг 05 минутанд нас баржээ,

8. Талийгаачид эмчилгээ хийгдсэн тул согтуурлын зэрэг тогтоогдохгүй,

9. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хүний гараар болон хөлөөр цохих үед үүсэх боломжтой,

10. Талийгаач өөрийгөө хамгаалан тэмцэлдсэнийг гэрчлэх шинж тэмдэг ул мөр тогтоогтохгүй байна,

11. Талийгаачид учирсан гэмтлүүд нь өөрийнх нь гараар үүсэхгүй,

12. Талийгаач нь 165 см өндөртэй байна /хх57-59/ гэх дүгнэлт,    

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн № 201 дугаар:

1. ШШҮХ-ийн ШЭШХ-ийн ахлах шинжээч эмч Т.Амартүвшингийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 1749 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна,

2. ГССҮТ-ийн 24524 тоот өвчний түүхэнд эмнэлэгт хэвтэх үед хийсэн үзлэгээр нүүр хаван, хавдартай, хамраас цус гарсан, зүүн чихний омог хавдаж хөхөрсөн, зүүн нүдний зовхи хөхөрч хавдсан, зүүн шанаа, хацар, чамархай хэсэгт хөхрөлт, няцралт хавантай, КТГ-д зүүн тал бөмбөлгийн хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураатай. Голын бүрдэл баруун тийш 2,5 см шилжсэн, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалттай /САК-тай/ гэсэн байх ба энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Биеийн зүүн талаараа унах үед дээрх бүх гэмтлүүд үүсэх боломжгүй бөгөөд толгой, нүүрний зүүн хэсэгт цохих, өшиглөх үед үүсэх боломжтой,

3. Яллагдагчийн биеийн жингээр дарж унахад талийгаачийн биед учирсан дээрх бү гэмтлүүд үүсэх боломжгүй,

4. Талийгаач нь дээрхи тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ,

5. Талийгаач нь уушигны үрэвсэл, хатгаа өвчтэй байсан нь үхэлд хүргэхэд нөлөөлжээ,

6. Талийгаач нь А 2-р бүлгийн цустай байна,

7. Талийгаач нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний 12 цаг 05 минутанд нас баржээ,  

8. Талийгаачид эмчилгээ хийгдсэн тул согтуурлын зэрэг тогтоогдохгүй,

9. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хүний гараар болон хөлөөр цохих үед үүсэх боломжтой,

10. Талийгаач өөрийгөө хамгаалан тэмцэлдсэнийг гэрчлэх шинж тэмдэг ул мөр тогтоогдохгүй байна,

11. Талийгаачид учирсан гэмтлүүд нь өөрийнх нь гараар үүсэхгүй,

12. Талийгаач нь 165 см өндөртэй байна /хх172-175/ гэх дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн 2017 оны 5 дүгээр сарын 04-ны өдрийн № 587 дугаар:

1. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, дух, чамархайн суурийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлийн улмаас тархины комын байдалтай 7 хоног ухаангүй, хэвтрийн байдалтай эмчлэгдсэн тул хэвтрийн хатгаа буюу уушигны цус зогсонгишлийн шалтгаант үрэвсэл үүсчээ, хэвтрийн хатгаа нь цохилт, доргилтоос үүсэхгүй. Талийгаачийн үхлийн үндсэн шалтгаан нь тархины битүү гэмтэл болно. Гавал тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Талийгаач Б.Баатарцогт нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ГССҮТ-ийн эмч авч үзлэг хийсэн ба 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч эмч Т.Амартүвшин талийгаачид задлан шинжилгээ хийсэн бөгөөд талийгаачийн нүүрэнд учирсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 7 хоногийн дараа бүдгэрч, арилсан байх боломжтой.

3. Талийгаач Б.Баатарцогтод учирсан гэмтлүүд нь хэвтэж байгаа тохиолдолд түүний дээд талд ЛСД дэлгэцтэй зурагт дээрээс нь 1 удаа унах үед үүсэх боломжгүй. Учирсан гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн гараар цохих үед үүсэх боломжтой.

4. Талийгаач Б.Баатарцогтын биед учирсан гэмтлүүд нь босоо, хэвтээ байрлалын аль алинд нь үүсэх боломжтой.

5. Талийгаач Б.Баатарцогтын тархинд үүссэн цусан хураа нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Б.Баатарцогт нь2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэс засалд орсон бөгөөд тархинд үүссэн цусан хурааг мэс заслаар авсан тул цуса хураа нь хэдэн цагийн өмнө үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна /1хх 246-249/ гэх дүгнэлт,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх18-22/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх68-69/, өвчний түүх /хх132-155/, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Лхагважав нь  2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өвөр 5-2183 тоотод орших байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн аав Б.Баатарцогтыг зодож биед нь хүнд гэмтэл учруулж, улмаар Б.Баатарцогт нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр Б.Баатарцогтыг зодож биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 8 жил, дээд хэмжээ 15 жил болж оногдуулах ял хөнгөрч байх тул гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол улсын хууль болон Олон улсын гэрээ конвенцид нийцнэ гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Б.Лнь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өвөр 5-2183 тоотод орших байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн аав Б.Баатарцогтыг зодож биед нь хүнд гэмтэл учруулж, улмаар Б.Баатарцогт нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:  

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн .....Баатарцогт нь тархины ком-ын байдалтай ухаангүй 7 хоног хэвтсэн тул хэвтэрийн хатгаа гэж нэрлэгддэг цус зогсоншилын улмаас хатгаа үүссэн. .....задлан хийх үед тус цусан хурааг тархинд байсан бол түүнийг авч тусгай будагч бодисоор будаж хугацааг тогтоож болох байсан. Цусан хурааны хэмжээгээр биш хэр удсан эсэх байдлаар гэмтэл авсан хугацааг тогтоох боломжтой... гэх мэдүүлэг /2хх5/,

Мөрдөн байцаалтад ГССҮТ-ийн эмч А.Чинцэцэгийн өгсөн ...дээж аваагүй.., их хэмжээний цус алдаж байсан тул цус алдалтыг яаралтай тогтоох шаардлагатай байсан тул гентомийг түргэн авч цус тогтоосон байсан тул ойролцоогоор 150-аас 200 мл хурсан бүлэн байсан. гэх мэдүүлэг /2хх2-3/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Отгонбаатарын өгсөн ...намайг тухайн үед харахад биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх огт байгаагүй. Тэгээд яриа өрнүүлэхэд ямар нэг байдлаар хүнд зодуулсан болон унасан талаар яриа өгүүлэл байгаагүй..., гэх мэдүүлэг /2хх 7-8/,

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунгэрэлийн өгсөн: “... Басбиш зах дээр миний хажиуд арц, шашны юм зардаг. ... надад ярихдаа би унтсан байсан чинь зурагт шидэх чимээнээр сэрээд “...хөөе юу болов яав” гээд нөхрөө хөлдөө аваад унтсан гэж хэлсэн.” /хх45-46/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Наранхүүгийн өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 00 цагийн үед уг тоот айлд дуудлагаар очсон. Очиход өвчтөн 60 орчим насны эрэгтэй хүн байсан ба гэрийнхээ зүүн талд газар шалан дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан ... ар гэрийн хүмүүсээс нь юу болсон талаар асуухад 8 орчим насны хүүхэдтэй хүүхэн “...өнөөдөр орой 8 цагийн үед гудамжинд ийм байдалтай байхад нь олоод гэртээ оруулж хэвтүүлээд сэрэхийг нь хүлээгээд сэрэхгүй болохоор нь сая 103 дуудсан” гэсэн. ... Би ар гэрийн хүмүүст нь биеийн байдлыг нь тайлбарлаад эмнэлэг авч явна гэхэд гайгүй бол үлдээчихмээр байна, согтоод тасарчихсан байхаа, элдэв янзын зодоон болоогүй гэж хэлсэн. ... Өвчтөний хэсэг газрын үзлэгт толгойн оройн хэсэг нь ямар нэгэн зүйлээр цохигдсон гэмээр хавдартай, зүүн нүд нь хавдчихсан хөхрөл үүсээгүй шинэ гэмтэл байсан, зүүн шанаа зулгарсан шинэ шархтай байсан тул ГССҮТ-д САК /тархины хатуу зөөлөн хальсны завсарх цус хуралт/ гэсэн оношоор хүлээлгэн өгсөн. ... Аавынх нь хэвтэж байсан гудасны хажууханд аавынх нь хамраас гарсан цус тэр хэсэгт урсаж гойжсон байх шиг байсан.” /хх50-51/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч О.Басбишийн өгсөн: ”...эргээд унтаж байхад түс тас хийсэн чимээ гарахаар нь юу болов гээд хартал хадам зурагтаа газарт татаж унагаасан юм. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад нэгнийгээ цохихоор хүүе больцгоо гэтэл больсон” гэх мэдүүлэг /1хх29/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн 2017 оны 5 дүгээр сарын 04-ны өдрийн № 587 дугаар:

1. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, дух, чамархайн суурийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлийн улмаас тархины комын байдалтай 7 хоног ухаангүй, хэвтрийн байдалтай эмчлэгдсэн тул хэвтрийн хатгаа буюу уушигны цус зогсонгишлийн шалтгаант үрэвсэл үүсчээ, хэвтрийн хатгаа нь цохилт, доргилтоос үүсэхгүй. Талийгаачийн үхлийн үндсэн шалтгаан нь тархины битүү гэмтэл болно. Гавал тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Талийгаач Б.Баатарцогт нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ГССҮТ-ийн эмч авч үзлэг хийсэн ба 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч эмч Т.Амартүвшин талийгаачид задлан шинжилгээ хийсэн бөгөөд талийгаачийн нүүрэнд учирсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 7 хоногийн дараа бүдгэрч, арилсан байх боломжтой.

3. Талийгаач Б.Баатарцогтод учирсан гэмтлүүд нь хэвтэж байгаа тохиолдолд түүний дээд талд ЛСД дэлгэцтэй зурагт дээрээс нь 1 удаа унах үед үүсэх боломжгүй. Учирсан гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн гараар цохих үед үүсэх боломжтой.

4. Талийгаач Б.Баатарцогтын биед учирсан гэмтлүүд нь босоо, хэвтээ байрлалын аль алинд нь үүсэх боломжтой.

5. Талийгаач Б.Баатарцогтын тархинд үүссэн цусан хураа нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач Б.Баатарцогт нь2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэс засалд орсон бөгөөд тархинд үүссэн цусан хурааг мэс заслаар авсан тул цуса хураа нь хэдэн цагийн өмнө үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна /1хх 246-249/ гэх дүгнэлт,

 

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх9-10/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн 1749, 201 дугаар дүгнэлт /2хх246-249/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч  зэргээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон ...Энэ хэргийг шүүгдэгч үйлдсэн гэх нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй..,тухайн хэрэг гарахад талийгаачийг шүүгдэгч нь зодож байсан гэдгийг харсан гэрч байхгүй.., талийгаачийн дээр зурагт унасан талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, мэдүүлэг байдаг боловч энэ нөхцөл байдлыг тогтоож, шалгаагүй байна..,талийгаач нь хагалгаагаа даалгүйгээр нас барсан..,шүүх эмнэлэгийн дүгнэлтэд уушигны хатгаа нь хүндэрснээр амь насанд хүрсэн. гэсэн нь үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Б.Л шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүхээс шүүгдэгч Б.Л энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын мөнгө нэхэмжлээгүй, мөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, цагдан хоригдсон 289 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэнийг дурдах нь зүйтэй байна.