| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2017/0439/э |
| Дугаар | 359 |
| Огноо | 2017-07-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Цэнд-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч М.Цэнд-Аюуш, шүүгдэгч, хохирогч Э.Ю, Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч, хохирогч Ш.Т, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Э М, Боржигон овогт Эрдэнэчулууны Юа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ноёд овогт Шарын Туяа нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1278 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боржигин овгийн Эрдэнэчулууны М 1989 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн дүгээр хороо Голдан парк 107-75 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Эрдэнэбүрэн фарм салбарын эрхлэгч ажилтай, ам бүл-3, эх, эгчийн хамт амьдардаг /РД: У/,
Монгол улсын иргэн, Боржигон овгийн Эрдэнэчулууны Ю1983 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, Баянгол дүүргийн дугаар хороо дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 34-6 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хувиараа эмийн сан ажиллуулдаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг /РД: /,
Монгол улсын иргэн, Ноёд овгийн Шарын Т 1961 оны дүгээр сарын-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо Дунд дарь эх дугаар гудамж 1694 тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М, Э.Ю нар нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 30 дугаар гудамж 1694 тоот хашаанд байрлах “Эрдэнэбүрэн” эмийн санд хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ш.Тг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч Ш.Туяа нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 30 дугаар гудамж, 1964 тоот хашаанд байрлах “Эрдэнэбүрэн” эмийн санд хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.М зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Э.Ммэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын явцад үнэн зөв ярьсан. Бид эвлэрсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Ш.Тмэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын явцад үнэн зөв ярьсан. Энэ асуудал бидний буруугаас болсон. Бид эвлэрсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ю мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын явцад үнэн зөв ярьсан. Нэмж ярих зүйлгүй. Бид эвлэрсэн гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч Ш.Т өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь эхийн замын хажууд байдаг болохоор 2005 онд хашаандаа зам руу харсан жижиг байшин бариад уг байрандаа эмийн сан ажиллуулахаар болсон. Тэгээд 2008 оноос хойш Юмжирмаа, Ичинхорлоо нарт байраа түрээслүүлсэн. Үүнээс хойш бид хамтран ажилладаг болсон. Уг байраа сарын 450.000 төгрөгөөр түрээслэдэг юм. Ичинхорлоо, Юмжирмаа нар нь байрны түрээсийн мөнгийг 2016 оны 7 дугаар сараас хойш одоог хүртэл өгөөгүй, бас 2015 оны 2 сарын мөнгө болох 1 сая төгрөгийг өгөөгүй. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр …40.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би уурлаад та нарыг өчнөөн удаан ингэж харж үзэж байхад та нар намайг элэг бариад байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд Юмжирмаа бид хоёр хоорондоо муудалцаж бие биенээ барьж авч түлхэлцсэн, цагдаа дуудаж өргөдөл өгсөн…Цагдаа дээрээс ирж гэртээ очоод унтаж байхад шөнө нохой хуцаад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хартал эмийн сангийн хаалга онгорхой байхаар нь очсон чинь Юмжирмаа, дүү Монголмаа түүний найз бас нэг охин энэ гурав эмийн сангийн бүх эмийг хайрцганд хийж зөөж байсан. Би Юмжирмаад хандаж “би та нарын юмыг зөөлгөхгүй, цагдаа асуудлыг шийдтэл байж байг” гэж хэлсэн. Юмжирмаа гарах гэхээр нь би 2 гараараа Юмжирмаагийн бие рүү түлхэж хааж зогссон. Тэгтэл араас Монголмаа хайрцагтай зүйл тэвэрч байснаа газар тавиад над руу шууд дайрч миний үснээс зулгаасан. …Тэгэхээр нь би зөрүүлж Монголмаагийн үсийг зулгаасан. Юмжирмаа миний Монголмаагийн үснээс зулгаасан гар дээр дарсан. Би Монголмаагийн ..нүүрийг маажсан байсан. …Юмжирмаа намайг тонгойх хооронд хаалга онгойлгож байгаад гадагш түлхсэн, би гадаа довжоон дэр босч чадахгүй хэвтэж байгаад гэртээ орсон…, …2017 оны 3 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад манай хашаанд нохой хуцаад байхаар нь би гэрээсээ гарсан. Эмийн сан онгорхой байхаар нь ороход Юмжирмаа түүний дүү Монголмаа, бас найз гэх Цолмон гурав ирчихсэн эмийн сангаасаа хайрцагтай юмнууд зөөж байсан. Би та нарын юмыг зөөлгөхгүй гэж уурлаж маргалдсан. Монголмаа хүрч ирээд уурлаад эхэлж миний үснээс зулгаасан, тэгэхээр нь би эргүүлээд Монголмаагийн үснээс зуурч барьцалдаж авсан. Юмжирмаа хүрч ирээд бид хоёрыг салгах гэсэн. Тэр хооронд Монголмаа бид хоёр бие биенээ зууралдаж байхдаа ганц нэг цохилцож өшиглөсөн. Тэгтэл Монголмаагийн үснээс зуурсан гарыг Юмжирмаа салгах гэж дарсан чинь Монголмаагийн үс гэж парик нь унасан, …Юмжирмаа намайг хаалгаар гаргах гэж түлхэж газар унагасан, хаалганы довжоон дээр тээгэлдэж гадагш унасан юм. Ийм үйлдлээс болж миний биед гэмтэл учирсан. …Цолмон миний биед гар хүрээгүй.” гэх мэдүүлэг. /хх 31-33/,
Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч Э.Мн өгсөн: “…Юмжирмаа эгч намайг хамт Дарь эх рүү яваад гэрчилгээ очиж авъя гээд Дарь эхийн эмийн санд очсон. Тэгээд эмийн санд байж байтал түрээслэгч Туяа орж ирээд хэлэх хэлэхгүй үгээр хараасан. …Туяа эгч намайг шууд алгадаж аваад миний үснээс зулгааж парикийг газар унагаасан. Мөн миний гэдэс рүү цохиж, толгой руу их алгадаж зодсон. Намайг газар хэвтэж байхад дээрээс дэвссэн. ...2017 оны 3 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчимд ээж Ичинхорлоо, эгч Юмжирмаа хоёр миний гар утас руу яриад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд бид хоёрыг батлан даалтад аваадах гэж ярьсан. Тэгэхээр нь би Баянхошуунаас найз Цолмонгийн хамт такси бариад шууд Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж ээж, эгч хоёрыг батлан даалтад авсан. … эгч Юмжирмаа “Дарь эхийн эмийн сангаас гэрчилгээ авахаа мартчихсан байна, чи цуг яваад өгөөч” гэж хэлсэн. …найз Цолмонг “цуг явах уу” гээд бид 3 Дарь эхийн Юмжирмаа эгчийн эмийн санд очоод дотор нь орсон. Тэгээд эгч Юмжирмаа гэрчилгээгээ хайгаад арын өрөөнд орсон. Би болохоор эмийн сангийн дотор орж эм хараад ховор эмүүд байна гээд хоорондоо ярьж байтал Туяа эгч эмийн санд ороод ирсэн. Тэгэнгүүтээ Туяа эгч элдэв үгээр хэлж хараасан. …Туяа эгч намайг алгадаад, үснээс зулгааж парик газар унагаасан. Би өөрийгөө хамгаалж Туяа эгчийн хүзүүнээс заамдаж авч барилцаж авсан. Тэгтэл Туяа эгч намайг газар унагааж дээрээс өшиглөж байхад Юмжирмаа эгч ирээд бид хоёрыг салгасан. …би тухайн үед Туяа эгчтэй барьцалдаж авсан хойноо гараараа цохисон юм. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг. /хх36-37, хх-74-75/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Юмжирмаагийн өгсөн “...арын өрөөнд бичиг баримт янзлаад байж байхад Цолмон ирээд “Монголмаа, Туяа эгч хоёр хоорондоо зодолдоод байна” гэж хэлсэн, тэгээд би шууд өрөөнөөс гарч очтол Монголмаа, Туяа эгч хоёр бие биенээсээ барьцалдаж үснээсээ зулгаалцаж байхаар нь тэр хоёрыг салгаад Туяаг эмийн сангаас түлхэж газар унагаасан. …тухайн үед би Туяа эгчтэй түрээсийн мөнгөнөөс болж маргалдсан юм.” гэх мэдүүлэг. /хх83-84/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4477 дугаар:
1. “Ш.Туяагийн биед цээжний зулгаралт, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-44/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4474 дугаар:
1. “Э.Монголмаагийн биед тархи доргилт, зүүн завьж, баруун шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-48/,
Шүүгдэгч Ш.Туяа, Э.Монголмаа, Э.Юмжирмаа нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 95, 100, 107/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх 99, 106, 112/, шүүгдэгч нарын ам бүлийн тодорхойлолт /хх 98,105,111/ шүүх хуралдаанд гаргасан өргөдөл, эвлэрлийн гэрээ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Монголмаа, Э.Юмжирмаа нар нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 30 дугаар гудамж 1694 тоот хашаанд байрлах “Эрдэнэбүрэн” эмийн санд хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ш.Туяаг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч Ш.Туяа нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 30 дугаар гудамж, 1964 тоот хашаанд байрлах “Эрдэнэбүрэн” эмийн санд хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Монголмааг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Монголмаа, Э.Юмжирмаа нарт, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Туяа нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн 2002 оны хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.Монголмаа, Э.Юмжирмаа нарыг хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ш.Туяаг бүлэглэн зодож бие махбоид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсанд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг бүлэглэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Туяаг хоорондын таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Монголмааг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсанд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч Ш.Туяагийн өгсөн “...Цагдаа дээрээс ирж гэртээ очоод унтаж байхад шөнө нохой хуцаад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хартал эмийн сангийн хаалга онгорхой байхаар нь очсон чинь Юмжирмаа, дүү Монголмаа түүний найз бас нэг охин энэ гурав эмийн сангийн бүх эмийг хайрцганд хийж зөөж байсан. Би Юмжирмаад хандаж “...би та нарын юмыг зөөлгөхгүй, цагдаа асуудлыг шийдтэл байж байг” гэж хэлсэн. Юмжирмаа гарах гэхээр нь би 2 гараараа Юмжирмаагийн бие рүү түлхэж хааж зогссон. Тэгтэл араас Монголмаа хайрцагтай зүйл тэвэрч байснаа газар тавиад над руу шууд дайрч миний үснээс зулгаасан. …Тэгэхээр нь би зөрүүлж Монголмаагийн үсийг зулгаасан. Юмжирмаа хүрч ирээд бид хоёрыг салгах гэсэн. Тэр хооронд Монголмаа бид хоёр бие биенээ зууралдаж байхдаа ганц нэг цохилцож өшиглөсөн. Тэгтэл Монголмаагийн үснээс зуурсан гарыг Юмжирмаа салгах гэж дарсан чинь Монголмаагийн үс гэж парик нь унасан, …Юмжирмаа намайг хаалгаар гаргах гэж түлхэж газар унагасан, хаалганы довжоон дээр тээгэлдэж гадагш унасан юм. Ийм үйлдлээс болж миний биед гэмтэл учирсан. …Цолмон миний биед гар хүрээгүй.” гэх мэдүүлэг. /хх 31-33/,
Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч Э.Монголмаагийн өгсөн: “…Туяа орж ирээд хэлэх хэлэхгүй үгээр хараасан. …Туяа эгч намайг шууд алгадаж аваад миний үснээс зулгааж парикийг газар унагаасан. Мөн миний гэдэс рүү цохиж, толгой руу их алгадаж зодсон. Намайг газар хэвтэж байхад дээрээс дэвссэн. ... Тэгээд эгч Юмжирмаа гэрчилгээгээ хайгаад арын өрөөнд орсон. Би болохоор эмийн сангийн дотор орж эм хараад ховор эмүүд байна гээд хоорондоо ярьж байтал Туяа эгч эмийн санд ороод ирсэн. Тэгэнгүүтээ Туяа эгч элдэв үгээр хэлж хараасан. …Туяа эгч намайг алгадаад, үснээс зулгааж парик газар унагаасан. Би өөрийгөө хамгаалж Туяа эгчийн хүзүүнээс заамдаж авч барилцаж авсан. Тэгтэл Туяа эгч намайг газар унагааж дээрээс өшиглөж байхад Юмжирмаа эгч ирээд бид хоёрыг салгасан. …би тухайн үед Туяа эгчтэй барьцалдаж авсан хойноо гараараа цохисон юм. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг. /хх36-37, хх-74-75/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Юмжирмаагийн өгсөн “...арын өрөөнд бичиг баримт янзлаад байж байхад Цолмон ирээд “Монголмаа, Туяа эгч хоёр хоорондоо зодолдоод байна” гэж хэлсэн, тэгээд би шууд өрөөнөөс гарч очтол Монголмаа, Туяа эгч хоёр бие биенээсээ барьцалдаж үснээсээ зулгаалцаж байхаар нь тэр хоёрыг салгаад Туяаг эмийн сангаас түлхэж газар унагаасан. …тухайн үед би Туяа эгчтэй түрээсийн мөнгөнөөс болж маргалдсан юм.” гэх мэдүүлэг. /хх83-84/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4477 дугаар:
1. “Ш.Туяагийн биед цээжний зулгаралт, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-44/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4474 дугаар:
1. “Э.Монголмаагийн биед тархи доргилт, зүүн завьж, баруун шуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-48/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Монголмаа, Э.Юмжирмаа, Ш.Туяа нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Харин шүүгдэгч Э.Монголмаа, Э.Юмжирмаа, Ш.Туяа нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Монголмаа, Э.Юмжирмаа нар нь Ш.Туяагийн бие махбодид, шүүгдэгч Ш.Туяа нь Э.Монголмаагийн бие махбодид тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Э.Монголмаа, Э.Юмжирмаа, Ш.Туяа нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.