| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03402/И |
| Дугаар | 184/ШШ2024/02330 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/02330
|
2024 04 29 |
184/ШШ2024/02330 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* *******, *******, өөрийн байранд байрлах ******* ХК /РД:207*******377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, дугаар гудамж, 3 тоот хаягт оршин суух овогт /РД:НФ78021*******31/,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, дугаар гудамж, 3 тоот хаягт оршин суух овогт ын /РД:НФ9*******22702/ нарт холбогдох,
4,724,380.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,080,447.71 төгрөг, зээлийн хүү *******9,948.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,984.20 төгрөг, нийт 4,724,380.30 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...******* нь хариуцагч Б.д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б. нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан 4,724,380.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Иймд “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Б. нарт холбогдох 4,724,380.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Б. нарт холбогдох 4,724,380.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,*******41 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 4*******,270.******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД