| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03569/И |
| Дугаар | 184/ШШ2024/02333 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/02333
|
2024 04 29 |
*******4/ШШ2024/02333 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* хороолол, ******* ******* *******, плаза барилга 9-р давхар, тоот хаягт байрлах “ ББСБ” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, сум, 4 дүгээр баг, хороонд оршин суух овогт /РД:/-д холох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,092,995.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“1104*******6 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 1104*******6-Е01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээлийн үндсэн төлбөрт 2,797,368.80 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,140,276.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 147,350.34 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөд 8,000.00 төгрөг, нийт 4,092,995.23 (дөрвөн сая ерэн хоёр мянга есөн зуун ерэн тав зууны хорин гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Д.аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...аван ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 4,092,995.23 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 5 дугаар 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,092,995.23 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ББСБ” ХК нь хариуцагч Д.д холуулан зээлийн гэрээний үүрэгт 4,092,995.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,092,995.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг 2024 оны 5 дугаар 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,092,995.23 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холох зээлийн гэрээний үүрэгт 4,092,995.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн 4,092,995.23 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,092,995.23 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,437.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 40,2*******.96 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 40,2*******.96 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД