Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2024/00061/И |
Дугаар | 140/ШШ2024/00144 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 140/ШШ2024/00144
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ сумын ............. багийн .................... ............... тоотод оршин суух ........... овогт .......................ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Завхан аймгийн .................. сумын ............ багт оршин суух .......... овогт ................. холбогдох 10,513,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Т................ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Т.......... миний бие нь өлөнгийн үйлдвэр ажиллуулдаг бөгөөд Д............той 2020 онд танилцаад малын гаралтай түүхий эд болон өлөн нийлүүлэхээр тохиролцож 2020 оны 11 сараас Д..........ийн ............... тоот Хаан банкны дансанд мөнгө хийж эхэлсэн. Д.............оос 2020-2021 онд 3 удаа хонь, ямааны өлөн авсан байдаг. 2021 онд өлөнгийн тооцоогоо дуусгаад 2021 оны 03 дугаар сард малчиндаа 2,500,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бугын эвэр, адууны дэл авч өгөхөөр 10,000,000 төгрөгийг тус тус авсан. 2021 оны 7 дугаар сард 700 кг адууны дэл авсан гэж над руу ярьсан. Тэр үед ханш нь муу байсан. 9 дүгээр сард ачъя гэж яриад мөн сард ачих гэтэл дэл байхгүй, чиний мөнгийг ноолуур руу хийчихсэн. Ноолуурын мөнгийг гарахаар өгнө гээд өдий хүртэл намайг хохироосоор байна. 2020 оны 12 сард 2,000,000 төгрөг, 12 сард 1,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2,441,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Үүнээс ............оос 3 удаагийн 6,487,000 төгрөгийн хонь, ямааны өлөн хүлээж авсан. Мөн ...................ийн өөрийнх нь авсан арьс ширний мөнгө 2,441,000 төгрөгийг хасаад зөрүү 10,513,000 төгрөгийг хохирол учирсан...” Иймд иргэн Д..................оос 10,513,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Д............... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2020 оны 11 сараас цөөн тооны өлөн авч өгч явуулсан дор бүр нь тооцоо хийж байсан. Тэгээд 12-р сард хүнсний ид үед би хонины өлөн 5212, ямааны өлөн 927 ширхэгийг малчид иргэдээс цуглуулсан байсан. ................ нэг өдөр 2 машинтай ирж ачиж авсан бөгөөд .......... өлөнг авсан тул багтаагүй. Том жижиг нийлсэн 34 уут буюу 3250 ширхэг хонины өлөн, 677 ширхэг ямааны өлөн багтаагүй үлдсэн 13 уут өлөн буцаж ирж авна гээд явсан юм. /Энэ нь тооцооллоор хонь 1962, ямаа 250/ хэд хонож байтал корона халдварт өвчний тархалт нэмэгдэж хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон тул унаа олж дайж явуул гэж цагдаагийн кабон дээр 13 уут өлөнгөө аваачин хэд хоног хүлээснээр ................ гэдэг нэртэй залууд ачуулах гэтэл багтсангүй гээд миний үлдээсэн өлөнгөөс 6 уутыг ..............ийн нэг тал уут өлөн багтаагүй нийт 7 уут өлөн багтаагүй үлдсэн. Үлдсэн 7 уут өлөнг ................... сумын жолооч .................. утсаар ярьж гуйж байгаад ачуулахад тээврийн зардалд 60000 төгрөгийг ............... тоот дансанд шилжүүлсэн. Миний тооцооллоор өөрийн дэвтэрт бичиж тэмдэглэснээр бол 5212 хонины өлөнг 3500 төгрөгөөр бодоход 18,242,000 төгрөг, 927 ямааны өлөнг 500 төгрөгөөр бодоход 4,635,000 төгрөг болж нийт 18,705,500 төгрөг арьс ширний мөнгө 2,441,000 төгрөг ................. ........................ дансанд 400,000 төгрөг хийсэн, нийт 21,546,500 төгрөг авлагатай тооцоо гардаг. Гэтэл иргэн ............. ямар тооцоолол хийж их мөнгө нэхээд байгааг нь ойлгохгүйгээр барахгүй хүү ............. нь надтай хэд хэдэн удаа өлөн авахдаа хонины 1 ширхэг өлөнг 5000 төгрөгөөр бодож тооцсон. Одоо ч .......... нь надад өгөх үлдэгдэл өглөгтэй байж үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч .............. болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................. нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгууллаа. Нэхэмжлэгч .......... нь нэхэмжлэлийн шаардлагаа 9,863,000 төгрөг болгож, хариуцагч тал нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө зөвшөөрч байгаа болно. Энэ асуудлаар гомдол гаргах, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ................ид холбогдуулан 10,513,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч .............. нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 9,863,000 төгрөг болгож, хариуцагч Д............. нь уг мөнгийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө зөвшөөрч эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ: 1. Нэхэмжлэгч ............. нэхэмжлэлтэй .............. холбогдох 10,513,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч 9,863,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгч авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..................... 86,397 төгрөгийг, төрийн сангийн 100090000941 тоот данснаас 86,397 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 172,758 төгрөгийг нэхэмжлэгч ...............эд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч Д...................ид сануулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ
|